Tuesday, October 19, 2010

Хямралаас жижиг бизнес аажмаар гарч байна


Жижиг бизнес бол АНУ-ын инновацийн үндсэн эх үүсвэр гэж "Deutsche Ваnк"-ны судалгааны багийнхны гаргасан "US small business post-crisis" илтгэлд тэмдэглэсэн байна. Америкийн эдийн засгийн энэ секторт нь ажиллах хүч нэлээд хувийг эзэлдэг байна. Жишээлбэл, 1993-2008 онд ажиллах хүчний 64 хувь нь жижиг бизнесийн салбарт оногдож байв.

2007 онд Америкийн экспортонд жижиг бизнесийн хувийн жин 30.2 хувьтай байсан бөгөөд томоохон компаниудтай харьцуулахад 13 дахин их жижиг компаниуд байгуулагдаж байна.

Сүүлийн эдийн засгийн хямралын үеэр 500 орчим ажиллах хүчинтэй жижиг бизнес эрхлэгчид нэлээд алдагдал хүлээсэн. Ялангуяа барилгын салбарынхан хүчтэй хямралд өртжээ. Харин одоо хямралаас гарах үйл ажиллагаа нь олигтой сайн сэргэж чадахгүй байна. Шинжээчид энэ шалтгааныг жижиг бизнест зориулсан банкны зээл нь хатуу нөхцөлтэй гэж үзсэн байна. Мөн түүнчлэн худалдааны нийт хэмжээ доогуур, эдийн засгийн хөгжлийн ойрын ирээдүй тодорхойгүй байна гэж дүгнэжээ.

Америкийн жижиг бизнесийн хөгжилд үл хөдлөх хөрөнгийн үнэ буурсан нь сөрөг нөлөө үзүүлсээр байна. Орон сууцны зах зээлийн өсөлт нь жижиг бизнесийнхэнд өнөөдөр өндийж чадахгүй байгаагийн бас нэгэн шалтгаан нь болоод байна.

Өнгөрсөн онд жижиг бизнесийг дэмжихэд төр нь тусгай хөтөлбөр боловсруулж гаргасан нь юуны өмнө
барилгын секторт хандуулсан байжээ. Тэгвэл саяхан Конгресс нь 2010 онд ажлын байр нэмэгдүүлсэн компаниудыг татвараас хөнгөлөх тухай хуулийг гаргажээ. Гэвч Германы шинжээчид энэ арга хэмжээ бол жижиг бизнест эерэг нөлөө урт хугацаанд үзүүлж чадахгүй гэж үзсэн байна.

Илтгэлд АНУ-ын жижиг бизнесийн салбарыг сайжруулах гол хөшүүрэг нь дотоодын хэрэглээний эрэлтийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн асуудлыг хөнгөлөхөд оршино гэж дурьдсан байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Америкт худалдан авалт нэлээд өссөн байна. Ойрын жилүүдэд хэрэглээний өсөлт тогтвортой байвал жижиг бизнесийн ашиг орлого болон худалдаа нэмэгдэхэд хөшүүрэг болно гэж шинжээчид үзжээ.

2 comments:

С.Болд-Эрдэнэ said...

1993-2008 онд ажиллах хүчний 64 хувь нь жижиг бизнесийн салбарт оногдож байв.
Энэ тоог хараад Монгол улсыг харахаар эсрэг тэсрэг юм гарах юмдаа. Өндөр хөгжилтэй орнуудад хэдийнэ акул компаниуд нь бүрдчихээд одоо жижиг бизнес эрхлэгчдийг дэмжиж байхад манайд жижиг бизнес эрхлэгчид нь дөнгөж дундаж шат руу ахиж байдаг...

Google+ said...

"Би Атла Зээлийн Хөтөлбөр, Рон Холдинг компаниудтай хоёр тусдаа зээл дээр ажиллаж байсан. Тэд гайхалтай зүйл биш юм! Тус баг нь маш мэргэжлийн бөгөөд нэмэлт хөрөнгө нь манай бизнесийг өргөжүүлэхэд тусалсан. Өндөр зөвлөж байна. "
холбоо барих Atlasloanfirm@outlook.com/ Whatsap / Hangout / +1 (443) 345 9339

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008