Thursday, August 20, 2009

“Сурталчилгааны сувгийг судалгаанд үндэслэн сонгох нь”



Хэвлэлийн хүрээлэнгээс 2009 оны 8-р сарын 21-ний 16.00 цагт Шведийн хэвлэл мэдээллийн судлаач Магнус Ансхелмтэй хийх “Сурталчилгааны сувгийг судалгаанд үндэслэн сонгох нь” уулзалт зохион байгуулна. Уулзалтаар компаниудын хувьд хүндрэлтэй асуудал хэвээр байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ сурталчилгааг хэрэглэгчдэд хэрхэн яаж оновчтой хүргэж, бизнесийн үр ашгаа дээшлүүлэхийг хэлэлцэх болно.

Бизнест өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчдийн үйл хөдлөлийг таамаглах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэх, сурталчилгааны үр ашигтай суваг сонгох, реклам сурталчилгаанд цацаж буй төсвийн үр дүнг тооцох зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгардаг. Эдгээрийг шийдэх арга замыг эрэлхийлэх боломжийг энэхүү уулзалт олгох юм.

Магнус Ансхелм нь Швед улсын К2 судалгааны компанийн захирал, Шведийн олон нийтийн радиогийн шинжээчээр 12 жил ажилласан, хэвлэл мэдээллийн зах зээлийн судалгаагаар 20 гаруй жил дагнан ажиллаж байгаа туршлагатай мэргэжилтэн юм.

Чанартай реклам тухайн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг 20 хувь өсгөдөг бол оновчтой байршуулалт 30 хувь ч өсгөж чадах тул Та бүхнийг энэхүү уулзалтад өргөнөөр оролцохыг урьж байна.

ТAX: 15000 төгрөг
Жич: Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгааны гишүүн байгууллага үнэ төлбөргүй.

Зохион байгуулагч:
Хэвлэлийн хүрээлэн
Холбогдох утас: 70113475, 8800-8787, 96649649

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008