Friday, August 21, 2009

Дэлгүүр хэсэх дон


Саяхан гарсан судалгаагаар Германд 500 мянган хүн дэлгүүр хэсэж мөнгө үрэх донтой болох нь тогтоогджээ. Дэлхийн хөгжингүй орнуудын иргэдийн дунд сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа энэхүү шинэ төрлийн сэтгэхүйн "өвчин" нь хүйс харгалзахгүйгээр улам бүр залуужиж байгаа гэнэ.

Судалгаанд хамрагдсан хүмүүс эхэндээ сард ойролцоогоор нэг удаад дэлгүүрээс бараа худалдан авдаг байснаа дараа нь өдөрт хэд хэдэн удаа болтлоо эрс олширдог болохоо хүлээн зөвшөөрсөн байна. Тэд ямар нэгэн зүйл худалдан авбал сэтгэл санаа нь хөнгөрч, тайвширлыг олж авдаг хэмээн санал нэгтэй баталцгааж байв. Харамсалтай нь энэ тайвшрал удаан үргэлжилдэггүй ажээ.

Ихэнхи өвчтөнүүд эцэстээ ямар нэгэн зорилгогүйгээр дэлгүүр хэсэж ямар ч хэрэгцээгүй бараагаа худалдан авдаг болдог байна. Ингэж хийсэн худалдааны дараа тэд сэтгэл санаагаар илүү их унаж, санхүүгийн хувьд ч уналтанд ордог.

Орчин үед мэдээллийн хэрэгслээр минут тутамд цацагдах бараа материалын хэрэгтэй хэрэггүй зар сурталчилгаа хүмүүсийн сэтгэл зүйд маш их нөлөөлж байна хэмээн ихэнхи өртөгсөд үздэг хэдий ч үнэн чанартаа гэр бүлийн хямрал, ажил дээрхи ачаалал, нийгмийн байдал гээд хүчин зүйлс тэдний энэхүү үйлдлийн шалтгаан болж байгааг эрдэмтэд хэлж байна.

Сэтгэл судлаачид энэхүү өвчлөлийн эсрэг янз бүрийн аргыг туршиж байна. Үр дүнтэй аргын нэг нь гипотенузын арга гэнэ.

Эх сурвалж: Өнөөдрийн монгол, ГөГө

1 comments:

Давка said...

эмэгтэй хүнүүс л дэлгүүр хэсэх дуртай шт тэ?

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008