Tuesday, April 7, 2009

Интернет хэрэглэгчдийн 60 орчим хувь нь интернет кафед суудаг



Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 2009 оны гуравдугаар сарын “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-гаар нийслэлийн интернет хэрэглэгчдийг түлхүү судалж, кибер зах зээлийн бодит өөрчлөлтийг тандлаа.

Улаанбаатар хотод иргэдийн 73.2 хувь нь интернетийг ямар нэгэн байдлаар хэрэглэх болсон бөгөөд ноднингийн өдийд энэ хувь 55.6 байжээ. Нас ахих тусам интернетийн хэрэглэх нь багасаж харин гучаас доош насныхан хамгийн идэвхитэй хэрэглэж байна.

Интернет хэрэглэгчдийн 20 орчим хувь буюу 147 мянга орчим хүн www.gogo.mn – ийг ямар нэгэн хэлбэрээр ашиглаж байна. Энэ удаагийн манай судалгааны нэг онцлог нь мэдээллийн хоёр томоохон сайт www.olloo.mn www.gogo.mn –ний хэрэглэгчдийн хувь нэлээд ойрхон гарсан явдал юм. Энэ нь www.olloo.mn онлайнаар англи хэлийг сурах боломжийг, www.gogo.m сайт уран зохиол, дуу хөгжмийн шинэ үйлчилгээг нэвтрүүлсэнтэй холбоотой.

12 болон түүнээс дээш насны интернет хэрэглэгчдийн 58.4 хувь нь интернет кафед суудаг ажээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ тоо 20 орчим хувиар дээшилсэн нь интернетийн хэрэглээ огцом өссөн үзүүлэлт юм. Нийслэлд интернет кафе олширч, үйлчилгээний үнэ хямдарсан, интернетийн үйлчилгээ түгээгч байгууллагын тоо өссөнтэй дээрх өөрчлөлт холбоотой.

Мэдээллийн эрин зуунд олон нийтийн мэдээлэл авах хамгийн том эх сурвалжийн нэг нь интернет юм. Тэнд хэн хамгийн их зочилдог, аль веб сайт илүү их хүртээмжтэй, ямар төрлийн мэдээ, мэдээлэл авдаг гэх мэт цахим ертөнцийн зах зээлийн бодит, дэлгэрэнгүй мэдээллийг манай судалгаанаас авах боломжтой.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба:
Харилцах утас: 7011-3475

6 comments:

3apaa said...

2005 онд Интернэтийн Үйлчилгээ Үзүүлэгч байгууллагууд 10 хүрэхгүй байсан бол 2008 оны сүүлч гэхэд 30 гаран компани ямар нэгэн байдлаар энэ салбартаа өрсөлдөх болсон байдаг. Хэрэглэгч хэр их нэмэгдэж байгааг, зах зээлийн эрэлт хэрэгцээ хир их өсөж вэ гэдгийг дээрхи тоо харуулчих байх тэ?

Munkhbayar said...

2007 оны 12 сарын 24 ны өдрөөс Монгол улс гадаад интернэтийн урсгалаа огцом өсгөж үүнийг дагаад Интернэт үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд үнэ тарифаа 3 аас - 4 дахин буулгаж өмнө бидний мэдэх 64 kbps, 128 kbps хурдуудыг 2 оос 3 дахин өсгөсөн билээ. Энэ нь Монголын хэрэглэгчидийн хувьд интернэтийг хүн бүр хэрэглэх боломжтой болгож чадсан. Тун удахгүй бүх хүн инитернэтээс өөрт хэрэгтэй мэдээллийг авдаг болно гэдэгт итгэж байна

Anonymous said...

энэ судалгааны тайланг дэлгэрэнгүйгээр нь тавьж өгч болохгүй юу?

Anonymous said...

Судалгааны тайланг дэлгэрэнгүйгээр Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас аваарай

Unknown said...

арай л худлаа байна аа, 73% нь бараг гэр хороололд амьдарч байгаа шдэ андуудаа

Anonymous said...

tgeed ger horoolliin humuus chin l gaduur neted ordiim bga biz dee arai ger horoollihon neted ordgu gej bodoj bgan bish biz dee

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008