Thursday, April 2, 2009

BMW-гийн цэвэр ашиг 90 хувиар буурчээ


Дэлхийн эдийн засгийн доройтол, автомашины эрэлт хэрэгцээ багассан зэрэг шалтгааны улмаас Германы автомашин үйлдвэрлэгч BMW компанийн цэвэр ашиг өнгөрсөн онд 90 орчим хувиар багасч, 330 сая еврод хүрсэн байна. Үр өгөөжгүй зээл, хувийн зардал, эрсдэл зэрэг нэмэлт зардлын улмаас компани өнгөрсөн онд 2.4 тэрбум евро алджээ.

Европын хөрөнгө оруулалтын банкнаас үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор BMW-д 400 сая еврогийн зээл олгоод байгаа. Европын хөрөнгө оруулалтын банкнаас Европын авто үйлдвэрлэлд нийт гурван тэрбум еврогийн зээл олгохоор төлөвлөсөн бөгөөд тэр мөнгийг Герман, Итали, Франц болон Шведийн авто үйлдвэрлэгчдэд олгох ажээ. Түүнчлэн тус бакнаас ирэх дөрөв болон тавдугаар сард нэмж 2.8 тэрбум еврогийн зээл олгохоор ярилцаж байгаа ажээ.

BMW-гийн хувьд дэлхийн санхүүгийн хямралд өртөж, ашиг нь буураад буй цорын ганц авто үйлдвэрлэгч биш юм. “Volkswagen” өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдэл хийж, компанийн борлуулалт 2009 оны нэг болон хоёрдугаар сард 15 хувиар буурсан тухай зарласан. Харин хүндхэн байдалд ороод буй “Saab” Швед дэх салбарын 750 ажилчдаа халах шийдвэр гаргаад байна.

BMW-гийн цэвэр ашиг илэрхий хэмжээгээр буурсан талаарх мэдээлэл цацагдсаны дараа компанийн хувьцааны үнэ тэр даруй найман хувиар буурч, 21.04 евро болжээ.

Эх сурвалж: www.news.mn

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008