“GLOBAL CEO 2009” ТЕЛЕВИЗИЙН УРАЛДААНТ НЭВТРҮҮЛЭГ
“GLOBAL CEO 2009” ТЕЛЕВИЗИЙН УРАЛДААНТ
НЭВТРҮҮЛЭГ
НЭВТРҮҮЛЭГ
2009 оны 5-р сарын 01-ээс 6-р сарын 20
Лхагва, Ням гаригуудад “UBS” телевизээр ...
Ерөнхий Зохион байгуулагч: “ГЛОБАЛ УДИРДАГЧ” ДЭЭД СУРГУУЛЬ
Хамтран зохион байгуулагч: “UBS” Телевиз, “JCI” ТББ
Ерөнхий ивээн тэтгэгч: “CҮҮ”ХК
Нэвтрүүлгийн зорилго
- Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах чадвартай, торгон мэдрэмжтэй, өндөр чадвартай, үндэстний мэргэжилтэн залуусыг нээн илрүүлэх
- Бэрхшээлийг давж чаддаг, өөрчлөлтийг эерэгээр ашиглагч чадвартай боловсон хүчнийг компаниудад таниулах үйл ажиллагааг явуулах
- Нэвтрүүлэгт шалгарсан өндөр чадвартай, зөв хандлагатай залуучуудаар дамжуулан хөдөлмөрийн зах зээлд үлгэр дууриалал үзүүлэх
- Нэвтрүүлэгт оролцогч залуусын даалгавар биелүүлэх чадвар, арга ухаан, мэдлэгийн өрсөлдөөнөөр дамжуулан үзэгчдэд хэрэгцээт мэдээлэл мэдлэгийг хүргэх
Нэвтрүүлгийн тухай
Уралдаант шалгаруулттай “Глобал Сио” 2009 нэвтрүүлэгт тодорхой болзол хангасан, шалгаруулалтад тэнцсэн 16 /эрэгтэй-8, эмэгтэй-8/ оролцогч сар хагасын турш хасагдах журмаар өрсөлдөнө. Сонирхолтой даалгавар биелүүлж шалгарсан шилдгийн шилдэг оролцогчийг Глобал Удирдагч Дээд сургуулиас санал болгож буй Тайваны Минг Чуанийн их сургуульд 100%-ийн магистрын зэрэгт суралцуулах, шилдэг оролцогчийг Солонгосын Солбрижийн их сургуульд 100%-ийн магистрын зэрэгт суралцуулна.
Сонирхуулахад өмнөх нэвтрүүлгийн оролцогчид компаниудын өгсөн даалгаврыг биелүүлэн 2 тэрбум 250 орчим сая гаруй төгрөгийн орлого, ашгийг тухайн компаниудад оруулсан бөгөөд нэвтрүүлэгт оролцсон олон залуус ажил хэргийн санал авч, эдүгээ өндөр албан тушаал хашиж байна.
Тухайлбал:
Аливаа хүн хаана боловсрол эзэмшсэн нь чухал бус өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, бусдаас суралцаж, багаар ажиллаж, өөдрөг итгэл өвөрлөн өндөр чадвар эзэмшсэн боловсон хүчинд ажил олддог, түүнийг өндрөөр үнэлдэг гэдгийг батлан харуулах, бусад залуус, боловсон хүчнүүдэд үлгэрлэх учиртай. Энэ үүргийг ч “Глобал СИӨ” нэвтрүүлэг өөртөө нэмж байгаа юм.
Хямралын шуурганд өртөж үйл ажиллагааны идэвхжил нь буурч, бараа бүтээгдэхүүний борлуулалт нь буурсан олон компаниуд зай эзэлсэн, цаг үрсэн олон хүмүүсээс илүүтэй өргөн мэдлэг, гүнзгий сэтгэлгээ рүү тэмүүлдэг сэтгэж чаддаг, бусдыгаа уриалан дуудаж манлайлж чаддаг, чадварлаг мэргэжилтэн ямар чухал болохыг ойлгож, эдгээр хүмүүсийг үлгэр жишээ, стандарт болгон өөрийн хүмүүсээ хөгжүүлсээр байх “ёстой”-г улам ойлгох боллоо. Яг энэ мөчид “Глобал СИӨ” нэвтрүүлэг зохион байгуулагдахаар болж нэвтрүүлэгтэй хамтран ажиллах замаар шалгарч соригдсон чадварлаг залууст өөрийнхөө үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх олон төрлийн даалгавар өгч ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж ч бас бизнесийн байгууллагуудад гарч ирээд байна.
Муухай цаг үе гэж байдаггүй, харин цаг үеэ муухай, сайхан болгочихдог хүч бидэнд байдаг болохоор хүн бид гайхалтай. Өнөө үед бизнесийн ямар их боломж бололцоо байгааг шагшсан олон боловсон хүчин нэлээдгүй үзэгдэж хичээн ажиллаж байгаа нь мэдрэгдэж, харагдах болов. Иймээс эдгээр залуусыг хүч чадал, сэтгэл ур ухааныг бусдад нь үлгэр дууриалал болгох үүргийг хэвлэл мэдээллээр дамжуулан “Глобал СИӨ” 2009 нэвтрүүлэг гүйцэтгэх бас нэг зорилт байна.
Академик боловсролын үүрэг хэвлэл мэдээллийн салбар руу шилжиж буй өнөө үед улс орны ирээдүйн баялаг болсон залуус, үзэгчдэд үр өгөөжтэй, амьдралд нь хэрэгтэй, бодит ажил болгож болох сайхан санаагаар бялхсан мэргэжлийн боловсролд нь үнэтэй хувь нэмэр оруулахуйц “хэрэгтэй сонирхолтой” зарчимд тулгуурласан эерэг аястай нэвтрүүлэг хийх шаардлага тулгарч байсан билээ. Тэгвэл энэ шаардлагыг хангасан нэвтрүүлгийг бид өнгөрсөн жилээс хийж эхлээд байна.
Оролцогчдод тавих шаардлага
ГУДС-ийн байр, Гэрэл Төв
Их Тойруу 53, Чингэлтэй дүүрэг
УБ 210620, Монгол улс
Утас/Факс: 32-86-03
Мэдээлэл авах утас: 99092956, 99188333
Вэб: www.globalceo.mn, globalceo.banjig.net/ нэвтрүүлгийн албан ёсны веб сайт

- “Миний дэлгүүр” сүлжээ худалдан авагчдын тоог нэмэгдүүлэх даалгавр өгч худалдан авагчдын тоо 165.4%, Борлуулалт 225% нэмэгдсэн.
- “Капитал” групп рестораны бизнес төлөвлөгөөтэй боловсруулах даалгавар өгч рестораны бизнес төлөвлөгөөтэй болж бодит ажил хэрэг болгоод ажиллаж байна.
- “Глобал СEO” Сан хөрөнгө босгох даалгавар өгснөөр 142.7 сая төгрөгийн биет болон биет бус хөрөнгө цуглуулсан юм.
- “Грийн тий” ХХК нэвтрүүлгийн оролцогчдод жижиглэнгийн борлуулалт хийх даалгавар өгснөөр хэдхэн хоногийн дотор 6.3 сая төгрөгний борлуулалт хийсэн үр дүн гарсан.
- “Монгол Даатгал” ХХК үнэт цаасны арилжааны даалгавраар 1,997,738.2 ам.долларын орлого олсон.
- “Монгол Шуудан” Банк шинэ үйлчилгээний маркетингийн төлөвлөгөөны даалгавар өгч Мошуба нэртэй бэлгийн карт зохиож хэрэглээнд нэвтрүүлсэн.
- “Моннис Интернэйшнл” ХХК гадаад худалдааны менежментийн даалгавраар NQ брендийн машиныг монголд оруулж ирэх бүх төлөвлөгөөг гаргаж бодит ажил болгож байна.
- “Гангар Инвест” ХХК үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн даалгавр өгч нийт 7 гэрээ байгуулж 35.7 мянган ам.доллар бэлнээр дансанд оруулж ирсэн.
- “Эври Дэй” интернэйшил ХХК нийгмийг хамарсан хөтөлбөр хэрэгжүүлэлтийн даалгавр өгч нийгмийн хариуцлагатай шилдэг компани болохоо нийтэд харуулж чадсан.
Аливаа хүн хаана боловсрол эзэмшсэн нь чухал бус өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, бусдаас суралцаж, багаар ажиллаж, өөдрөг итгэл өвөрлөн өндөр чадвар эзэмшсэн боловсон хүчинд ажил олддог, түүнийг өндрөөр үнэлдэг гэдгийг батлан харуулах, бусад залуус, боловсон хүчнүүдэд үлгэрлэх учиртай. Энэ үүргийг ч “Глобал СИӨ” нэвтрүүлэг өөртөө нэмж байгаа юм.
Хямралын шуурганд өртөж үйл ажиллагааны идэвхжил нь буурч, бараа бүтээгдэхүүний борлуулалт нь буурсан олон компаниуд зай эзэлсэн, цаг үрсэн олон хүмүүсээс илүүтэй өргөн мэдлэг, гүнзгий сэтгэлгээ рүү тэмүүлдэг сэтгэж чаддаг, бусдыгаа уриалан дуудаж манлайлж чаддаг, чадварлаг мэргэжилтэн ямар чухал болохыг ойлгож, эдгээр хүмүүсийг үлгэр жишээ, стандарт болгон өөрийн хүмүүсээ хөгжүүлсээр байх “ёстой”-г улам ойлгох боллоо. Яг энэ мөчид “Глобал СИӨ” нэвтрүүлэг зохион байгуулагдахаар болж нэвтрүүлэгтэй хамтран ажиллах замаар шалгарч соригдсон чадварлаг залууст өөрийнхөө үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх олон төрлийн даалгавар өгч ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж ч бас бизнесийн байгууллагуудад гарч ирээд байна.
Муухай цаг үе гэж байдаггүй, харин цаг үеэ муухай, сайхан болгочихдог хүч бидэнд байдаг болохоор хүн бид гайхалтай. Өнөө үед бизнесийн ямар их боломж бололцоо байгааг шагшсан олон боловсон хүчин нэлээдгүй үзэгдэж хичээн ажиллаж байгаа нь мэдрэгдэж, харагдах болов. Иймээс эдгээр залуусыг хүч чадал, сэтгэл ур ухааныг бусдад нь үлгэр дууриалал болгох үүргийг хэвлэл мэдээллээр дамжуулан “Глобал СИӨ” 2009 нэвтрүүлэг гүйцэтгэх бас нэг зорилт байна.
Академик боловсролын үүрэг хэвлэл мэдээллийн салбар руу шилжиж буй өнөө үед улс орны ирээдүйн баялаг болсон залуус, үзэгчдэд үр өгөөжтэй, амьдралд нь хэрэгтэй, бодит ажил болгож болох сайхан санаагаар бялхсан мэргэжлийн боловсролд нь үнэтэй хувь нэмэр оруулахуйц “хэрэгтэй сонирхолтой” зарчимд тулгуурласан эерэг аястай нэвтрүүлэг хийх шаардлага тулгарч байсан билээ. Тэгвэл энэ шаардлагыг хангасан нэвтрүүлгийг бид өнгөрсөн жилээс хийж эхлээд байна.
Оролцогчдод тавих шаардлага
- 23-37 насны
- Утга учиртай, ажлын туршлагатай
- Англи хэлний мэдлэгтэй
- Бакалаврын зэрэгтэй (Мэргэжил хамаарахгүй) түүнээс дээш байж болно
- Хүйс харгалзахгүй
- Монгол улсын иргэн
- Зорилгоо тодорхойлсон эссэ
ГУДС-ийн байр, Гэрэл Төв
Их Тойруу 53, Чингэлтэй дүүрэг
УБ 210620, Монгол улс
Утас/Факс: 32-86-03
Мэдээлэл авах утас: 99092956, 99188333
Вэб: www.globalceo.mn, globalceo.banjig.net/ нэвтрүүлгийн албан ёсны веб сайт
1 comments:
ih l goy yum boloh ni de.
Ajiltai hvmvvs ni yaah we?? tsagiin huwid yamar baih bol?
Post a Comment