Thursday, November 13, 2008

Ноос, Ноолуурын зах зээлийн талаар



Ноолуур нь Монгол Улсын албан ёсны экспортод зэс, алтны дараа гуравдугаарт орох бүтээгдэхүүн бөгөөд 2,6 сая хүн амын гуравны нэгийн орлогын эх үүсвэр болдог байна. Албан мэдээнээс үзвэл 2005 онд 1,03 сая ширхэг бүтээгдэхүүн, 2006 онд 1,13 сая ширхэг бүтээгдэхүүн, 2007 онд 1,15 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Монголын ноос ноолуурын салбарт 50 гаруй аж ахуй нэгж тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүнээс Гоёо, Буян, Говь, Ээрмэл компаниуд анхан шатны боловсруулалтаас эцсийн бэлэн бүтээгдэхүүн хүртэлх иж бүрэн үйлдвэрлэл явуулдаг.


Гоёо ХХК нь 1993 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Герман, Итали, Англи, АНУ-ын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон анхан шатны боловсруулах, будах, ээрэх, сүлжих 4 үйлдвэртэй. Энэ жил технологио сайжруулах шинэчлэх, хүчин чадлаа нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын зорилтуудын хүрээнд будах үйлдвэртээ Щвейцарь улсын DataColor фирмийн өнгө мэдрэх өндөр хүчин чадалтай машин, сүлжих үйлдвэртээ дэлхийн шилдэг брэнд Германы STOLL компанийн 2008 оны компьютерын удирдлагатай автомат сүлжих машин 23 ширхэгийг нэмж суурилууллаа. Тус компани нь фэйшин компаниудын жишгээр үйл ажиллагаагаа явуулж жилдээ 1000 гаруй шинэ болон шинэчлэгдсэн загварыг хэрэглэгчиддээ хүргэхийн зэрэгцээ хүнд төдийгүй байгаль орчинд хор нөлөөгүй үйл ажиллагаа явуулахад ихээхэн анхаарч ажллаж байна.

Улаанбаатар хотын томоохон худалдааны төвд үйл ажиллагаагаа явуулж буй зарим ноос, ноолуурын компаниудын борлуулалтыг 2008 оны эхний 9 сарын байдлаар авч үзвэл нийт борлуулалтын 39%-ийг Гоёо, 26%-ийг Буян, 23%-ийг Говь, 12%-ийг Ээрмэл компани тус тус эзэлж байна.


Түүнчлэн Гоёо компани нь Европ, Хойд Америк, Азийн орнуудын 40 гаруй захиалагч компани, 10 орчим дистрибютер компаниудаараа дамжуулан ноос, ноолууран бэлэн бүтээгдэхүүн, утас гадаад зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд жил бүр экспортын үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.

Монголын ноолуурын экспортын бүтцийг БНХАУ-ын ноолуурын экспорттой харьцуулан үзвэл:


Хятад улсын экспортын 67,7%-тай харьцуулахад Монголын экспортын зөвхөн 28%-ийг бэлэн бүтээгдэхүүний экспорт эзэлж байгаа нь цаашид бэлэн бүтээгдэхүүний экспортын нэмэгдүүлэх өргөн боломж бололцоо байгааг харуулж байна.

Ноолууран бүтээгдэхүүний чанар нь түүхий эдийн чанараас ихээхэн шалтгаалдаг. Сүүлийн жилүүдэд түүхий ноолуурын нийлүүлэлтийн хэмжээ өсөх хирээр чанар муудаж байгаа нь Монголын ноос ноолуурын чиглэлийн үйл ажиллагаа эрхлэдэг компаниудын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Гоёо ХХК нь Монгол ямааны ноолуурын чанарыг сайжруулахад онцгой анхаарч энэ онд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын малчдад сайн үүлдрийн 5 цагаан ухныг бэлэглэлээ.

Гоёо ХХК-ний үйл ажиллагааг Монгол Улсын Үйлдвэр худалдааны яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас өндрөөр үнэлж “Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”, “Үндэсний үйлдвэрийн тэргүүлэгч энтрепренёр”, “Шилдэг 99 бүтээгдэхүүн”, “Шилдэг загвартай, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнээр хэрэглэгчийн танил болсон байгууллага” зэрэг шагнал өргөмжлөлөөр удаа дараалан шагнасан байна.

Мэдээллийн эх сурвалж:
Гаалийн ерөнхий газар
Үндэсний статистикийн хороо
Татварын ерөнхий газар
Ноос, ноолуурын гадаад, дотоод зах зээлийн тойм (МҮХАҮТ-ийн дэргэдэх зах зээлийн сургалт судалгааны төв)
Бусад эх сурвалжууд

Эх сурвалж: GoGo.mn



3 comments:

Anonymous said...

Very beautiful girl with nice dress

Anonymous said...

neg taliig harj bichjee busad company-uudiin medeelel ch bas chuhal shd

Anonymous said...

маш их баярлалаа хэрэг боллоо

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008