Thursday, November 13, 2008

Хор шартай хүн л амжилтанд хүрдэг


Хор шартай хүн л амжилтанд хүрдэг

Яг адилхан түвшний өрсөлдөгч хоёр компани бие биенээ ургэлж ажиглаж, нэгнийхээ ололт мөн алдаанаас ч гэсэн үргэлж суралцаж явдаг нь зах зээлийн жам. Аль нэг нь үйл ажиллагааны зөв тактик менежмент хийх, эсвэл зар сурталчилгааны оновчтой аргаар тухайн зах зээл дээрээ илүү хүчирхэгжээд ирвэл эсрэг компанийн удирдлагууд энэ байдлаас хөдөлгөөнд орж үйл ажиллагааныхаа доголдолтой талыг засахаар хичээж эхэлдэг. Өөрөар хэлбэл өрсөлдөгч компанийн амжилт тэднийг хурцалж, ирлэж, өрсөлдаөнд бэлдэж өгч байна. Үүнтэй нэгэн адилаар амжилтанд хүрэхийг хүссэн хувь хүн бүхэн амжилт гаргаж буй танилынхаа тэр нууцын үндсийг судалж, би ч бас ийм амжилт гаргаж чадна хэмээн өөрийгөө ирлэн, тэр чинээгээрээ хичээх хэрэгтэй. Хамгийм гол нь цагаан хор шар хүнд их бага ямар нэг хэмжээгээр заавал байх ёстой. Тэгж байж л хүн өөрийгөө харьцуулдаг, амжилтанд хүрэх хүсэл эрмэлзэлтэй явдаг юм.

Харьцуулсан дүгнэлт өгөх чадвар нь сэтгэлгээг хөгжүүлдэг

Хүний амьтнаас ялгагдах гол онцлог нь аливаа зүйлд харьцуулсан дүгнэлт өгөх чадвар юм. Аливаа зүйлийг харьцуулан дүгнэдэг учраас хүн амьтнаас ухаантай байдаг. Сэтгэлгээ сайтай ухаан нь задарсан хүмүүс хор шартай байдаг. Тэд үргэлж харьцуулсан дүгнэлт хийж явдаг. Харьцуулсан дүгнэлт хийгээд аливаа юмны сайн, муу, муухай, сайхныг ялгаад ирэхээр хүний сэтгэлгээ хөгждөг. Өрөөл бусдыг өөртэйгөө харьцуулж үзээд өөрийгөө санасан хэмжээндээ хүртэл байж чадахгүй байгаагаа мэдээд түүнд хүрэхийн тулд өөрийгөө албадан дайчлахыг энэ бүх үйлдэлд дайчлах тэр сэтгэлийн хүслийг хор шар хөдлөх гэдэг. Хүнд хор шар заавал байх ёстой. Энэ сэтгэлийн хөдлөлөөр энөргиэр хүн ихийг бүтээдэг. Өөрөөр хэлбэл хор шартай хүн амжилтанд заавал хүрдэг. Гагцхүү амжилтанд хүргэх арга замаа зөв олж тогтоосон байх ёстой юм. Бизнест ч гэсэн энэ зарчмыг ашиглаж болно.
Хор шар нь тусгай энерги ялгаруулдаг

Өрсөлдөгчийнхөө амжилтыг сонсоод хор шар хөдөлж, зарим үед шөнө ч тайван унтаж чадахгүй болох үе тохиолддог. Энэ нь таны тархи тусгай бодис ялгаруулан цусанд тань нийлүүлж байна гэсэн үг. Уг бодис, уг сэтгэгдэл нь таныг ажиллах эрчимтэй болгоно. Энэ нь энергийн их ундарга юм. Догдолж, цочирдсон үед тархи үүнийг бий болгож өгдөг. Ийнхүү хор шар нь хүнийг асар их энерги эрчим хүчтэй болгодог. Үүнийг хүн зөв залж зөв удирдах юм бол асар их бүтээмж гаргаж болдог. Сумогийн их аварга Асашёорюү Дагвадоржийг нэг унасан бөхдөө ахиж унадаггүй гэж яридаг. Энэ нь түүний асар их хор шар, тэмцэх чадвар асар их энерги эрч хүчийг нь бодитоор харуулж өгч буй юм.

Хор шартай хүн өөрийгөө байнга хөгжүүлдэг

Хор шартай хүн мэдээллийг түрүүлж олж авахыг байнга эрмэлздэг. Ялангуяа өөрийн ажиллаж буй салбарын мэдээллийг байнга судалж, мэдэж байдаг. Мөн тэр хэмжээгээрээ өөрсдийгөө боловсруулна. Тэд цаг үеэсээ хоцрохоос айж, үргэлж хөгжил дэвшилтэй зэрэгцэн алхахыг чухалчилдаг. Мэдээж хувь хүн хөгжинө гэдэг маань тухайн байгууллага нь ч хөгжинө гэсэн үг. Бүр цаашлаад энэ нь улс орон хөгжихийн ч үндэс болж өгдөг. Хор шартай хүмүүсийн давуу талууд гэвэл тэд тэмцэгчид байдаг. Хэзээ ч сул дорой байдаггүй. Сул дорой байлаа гэхэд энийгээ дор нь мэдэрч хөгжүүлж засаж чаддаг. Мөн мэдээллийн түрүүлж олж авхаар ажигч гярхай хүмүүс юм. Тэдний тэмцэгч чанар нь бусдад таалагддаг учраас танил тал ихтэй байх нь элбэг. Мөн тэдний байнгын уйгагүй эрэл хайгуул хийх чанарынхаа үр дүнд амьдрах ухаан, чадвараа олсон байдаг. Харин хор шартай хүмүүсийн дутагдалтай тал нь тэд бусдын тусламжийг авахгүйгээр ганцаараа зүтгэх гээд байдаг. Өөртөө хэт итгэлтэй тул хүний үг авахгүй зөрүүдлэх хандлага гаргадаг.


3 comments:

XaPXyH said...

Nice one...

Arga said...

Yag unen. Zov bodoltoi, tegeed deer ni zuv hor shartai bol ali ch talaaraa sain hun, oyutan, bolovson huchin etc.

jasmin said...

olon hun iim baival sain yum daa

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008