Tuesday, November 11, 2008

Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаа 10-р сар "Өдрийн хүртээмжээр МҮОНТВ, 7 хоногийн хүртээмжээр С1 тэргүүллээ"



Монголын телевизийн зах зээлийн дийлэнх хувийг өргөн нэвтрүүлгийн 12 телевиз эзэлж, үзэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа билээ. Үзэгчдийн хандлага сар сараар (түүнээс ч бага хугацаагаар) өөрчлөгдөж байгаа өнөө үед телевизийн удирдлагууд болон маркетингийн менежерүүдийн шийдвэр гаргалтад цаг үеийн шинэ мэдээ, мэдээлэл ихээхэн чухал болжээ.

10-р сард өдрийн хүртээмжээр МҮОНТ, TV9 тэргүүлсэн бол 7 хоногийн хүртээмжээр C1, SBN, NTV тэргүүлэв. Хүрээмж нь тухайн сувгийг нийт хүн амын хичнээн хувь нь үздэг вэ? гэсэн ерөнхий хандлагыг илэрхийлдэг тул олон жил үйл ажиллагаагаа явуулж, олны танил болсон ТВ-үүдэд ашигтай үзүүлэлт юм. Харин шинэ залуу ТВ-үүдийн хувьд олон нийтийг байлдан дагуулсан цөөн тооны сайн нэвтрүүлгийн рейтингээрээ дамжуулан хүртээмжээ өсгөх боломжтой. Үүнээс харахад C1, SBN, NTV телевизүүд өндөр рейтингтэй (NTV-ийн “Зөн билгийн тулаан”, С1-ийн “Шоу биз”, SBN-ийн “Тэмдэглэлийн дэвтэр” ток шоу) нэвтрүүлгээрээ дамжуулан хүртээмжээ өсгөж чаджээ. Тэдний хувьд үзэгчдийг байлдан дагуулсан олон нэвтрүүлэгтэй болж, өдрийн хүртээмжээрээ бусадтай өрсөлдөх үлдлээ.

Мэдээллийн хөтөлбөрийн хувьд олон нийтэд хэрэгцээтэй мэдээллийг хангалттай өгч чаддаг гэсэн Үнэлгээтэйгээр МҮОНТ-ийн “Цагийн хүрд” –ийг үзэгчдийн 62 хувь, ТВ9-ийн “энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрийг 54 хувь нхь тогтмол үздэг аж.
Хэвлэлийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг энэхүү судалгааны мэдээлэл нь Та бүхний бодлого, шийдвэр гаргалт, сонголтод тань нэмэр болно хэмээн найдаж байна.
Бэлтгэсэн: Нямдорж /Хэвлэлийн хүрээлэн/

1 comments:

Unknown said...

tnx. Маш хэрэгтэй мэдээлэл байна

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008