Чупа Чупс 50 нас хүрлээ
Испанийн чихэрийн үйлдвэрийн эзэн, ач хүү Энрике Бернатдаа өөрийн үйлдвэрийг 1958 онд өвлүүлснээр “Chupa Chups” чихрийн түүх эхэлжээ. Энрике бүтээгдэхүүнээ сайжруулах олон зүйл сэдэж, судалгаа явуулсан аж. Энэ ажлын дүнд тэрбээр чихэр идэж буй хүүхэд багагүй асуудалтай тулгарч буйг олж харав. Чихэртэй гараараа үс толгойгоо барих, хувцасаа бохирдуулах, улмаар гараа долоож ээж, аавдаа загнуулах гээд асуудал мундахгүй байжээ. Чухам эдгээр асуудал түүнд шинэ санаа өгсөн аж. Чихрийн үзүүрт бариул хийж өгсөн нь эцэг эхчүүдийг баярлуулаад зогссонгүй, хүүхдэд илүү зугаатай болжээ.
Чихрийн ишийг анх модоор хийдэг байв. Тэр үед гүзээлзгэнэ, нимбэг, шоколад зэрэг зургаан төрлийн амттай чихар үйлдвэрлэдэг байсан бол одоо 50 гаруй төрөл болсон байна. Анхандаа хүүхэд багачуудын дуртай амттан байсан бөмбөг одоо бүх насныхныг байлдан дагуулж чаджээ.
Чупа чупс дээлээ хэд хэдэн удаа сольж байжээ. 1961 онд Испанийн зураач Сальвадор Далигийн урласан дээл хамгийн сонгодог нь болж өдий хүртэл өмссөөр байгаа аж. Ганц нэг жижиг засварыг үл тоооцвол шүү дээ. Энэ үеэс эхлэн амтат бөмбөг дэлхий тойрох аялалдаа гарч, Францыг зорьсон байна. Эдүгээ дэлхийн өнцөг булан бүрт зочилсон чупс “хүү” 1995 онд сансарт айлчилсан түүхтэй.
Америк, Их британи, Дани, Португали, Япон зэрэг оронд энэхүү чихрийг үйлдвэр болон судалгааны төв ажилладаг аж. Эдгээр төвөөс гаргасан нэгэн сонирхолтой судалгааг сонирхуулъя .
Чупсыг хүлхэснээр хүүхдийн харьцаа сайжирдаг гэнэ. Түүнчлэн ухаан төвлөрдөг. Тэгвэл томчуудын хувьд кофе уух, тамхи татах зэрэг муу зуршлаа орхиход тустай юм байна. /Манай улсад "Глобал Бридж" ХХК Чупа Чупс брэндийн чихрийг оруулж ирдэг байна./
Өчигдөр Зараа ахын бичсэн Маркетинг манай гэрт бичлэг нь Монголд маркетингийн хөгжил хэр түвшинд байгааг харуулсан байна лээ. Удахгүй маркетингийн ухаан монголд улам илүү дэлгэрч хэрэглэгчидэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэсэн урьдчилсан сэргийлсэн сайн сайн бүтээгдэхүүн гарна гэдэгт итгэж байна.

7 comments:
По Сальвадор Дали сав баглааг нь гангалсан хэрэг үү? Гарч ганц Чупа Чупс олж ирье байз. Чупа Чупсд 50 насны ойн баярын мэнд хүргэж уран бүтээлд нь өндөр амжилт гээдайхгүй юу :P
Хэ хэ миний ядруухан бичлэгийг линкэдсэнд гялайлаа. Чи шөө!
Харим тийм гэнээ. сав баглааны дизайн дээр бол ярилтгүй л юм байх.
маркетинг монголд хөгжих гээд л байна ш дээ
Real Internet marketing!
Check this out... sign up free, follow steps, create your own wealth from today! https://www.ezinfocenter.com/10398608/Free
Номны үсгийн алдаа маркетингийн илрэл гэхэд хэцүү л юм. Яахав маркетингийн хувьд гэвэл ийм ном гаргаж байгаа нь өөрөө алдаа...
чупа чупс хааяа идэх дуртай, харин ийм "хөгшин" гэж одоо л мэдлээ, баярлалаа
"Чупа чупс"-ыг хааяа амандаа хийчихэд ч гоё шүү.
Дуртай дуртай, ганц би биш, гэр бүлээрээ дуртай. Харин тэр олон төрлийг нь амсаж үзмээр санагдчихлаа.
Minii bodol.
Post a Comment