Tuesday, July 29, 2008

Залуу маркетер клуб хээрийн сургууль хийлээ.


Монголын Маркетингийн Холбооны дэргэдэх “Залуу Маркетер Клуб” анхны бие даасан “Хээрийн сургууль – 2008” чөлөөт өдөрлөгөө өнгөрөгч бямба гаригт амжилттай зохион байгууллаа. Энэ оны 3 сараас эхлэн залуу маркетерууд маань чөлөөт уулзалтыг зохион байгуулж ирсэн бөгөөд харин энэ удаагийн уулзалтаа Богд хан уул туул голын хөвөөнд маш сонирхолтойгоор зохион байгууллаа.

Энэхүү уулзалтанд нийт 50 орчим маркетерууд хүрэлцэн ирсэн бөгөөд монголын томооон бизнесийн байгууллагын ахмад маркетерууд маань хүндэт зочноор оролцон залуу үеийнхэндээ туршлагаа хуваалцан үнэтэй зөлвлөгөөгөө хүргэж байсан юм.

Мөн түүнчлэн клубын зүгээс хүрэлцэн ирсэн маркетерууддаа Залуу Маркетер Клубын үйл ажиллагааг танилцуулж цаашид хэрхэн яар ажиллах талаараа чөлөөт санал бодлоо солилцож байсан юм.

Энэ удаагийн уулзалтын ивээн тэтгэгчээр “Макс Импэкс” ХХК, мэдээллин ивээн тэтгэгчээр UBS телевиз, НИМ продакшн ажилласан юм.

Дашрамд дурьдхад Залуу Маркетер Клуб нь : Залуу маркетеруудаа дэмжих, хөгжүүлэх, Гадаад болон дотоодын олон нийтийн байгууллага, клуб холбоодуудтай хамтран ажиллах, Монголын тэргүүлэх клубуудын нэг болох, Монголын маркетингийн хөгжилд хувь нэмрээ оруулах гэсэн үндсэн дөрвөн зорилтыг тавин ажиллаж байгаа юм байна. Харин гишүүн болж үйл ажиллагаанд оролцохыг хүсвэл Монголын Маркетингийн Холбооны дэргэдэх Залуу Маркетер Клубт хандаарай.

Албан ёсны и-мэйл хаяг: zaluumarketer@yahoo.com, zaluumarketer@gmail.com

2 comments:

Munkhbayar said...

neeree alban yosnii mail hayagtai bolson yum chine manai club t elssen gishuudruugee shine medee bolgonoo davaasurengiin heldegeer maileer yavuulj baiya chi shuu davaasureen

Vinzo said...

Bodit ajil hereg hiij bgaad bayar hurgey. Marketing-n talaar uuriin opinion-oo bichsen bgaa. Uuriin chin uzel bodliig sonsohod taatai bh bolno.
http://vganzorig.blogspot.com/2008/07/marketing.html

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008