Хүндэт Маркетерууддаа,
Миний хувьд улс орны хөгжлийн үндэс нь тухайн улс орны бизнесийн хөгжил юм. Бизнес хөгжихөд аль ч салбарт маркетинг нь бизнесийн үндэс суурь болж өгдөг. Харин энэ үндэс суурь болох маркетингийг цогцоор хэрэгжүүлэгч хүн нь тухайн салбарын маркетингийн менежер, тэр дундаа залуу, эрч хүчээр дүүрэн, шинийг эрэлхийлэгч, залуу маркетер хүн бүр гэж би боддог.
Залуу маркетер хэмээх клуб байгуулагдаж үүд хаалгаа нээснээс хойш 3 сарын хугацааг ардаа өнгөрөөжээ.
Залуу маркетер клуб нь шинэ залуу маркетеруудыг дэмжих, байгууллагын маркетеруудыг хооронд нь танилцуулах, нөхөрлүүлэх, бие биетэйгээ туршлага солилцож, алдаа оноо, амжилтаас нь суралцуулах, хамтран ажиллах санал хэн нэгэндээ тавихад учирдаг том хана хэрмийг нураах, мөн бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж буй оюутан залуусыг дэмжих, хөгжүүлэх, шаардлагатай мэдээллээр нь хангахад зоридогийг та бүхэн мэдэх байх ...
За олон зүйлийг нуршаад яаахав. Гол хэлэх гэсэн үг, санасан санаагаа хэлэхэд,
ММХ тэр дундаа ММХ – ны дэргэдэх Залуу Маркетер Клуб өөрсдийн сүлд дуутай болж, өөрсдийн энэ сүлд дуугаараа дамжуулан, үйл ажиллагаа танилцуулах хэрэгтэй байгаа билээ. За өөрөөр хэлбэл, Маркетингийн менежерүүд сүлд дуутай болох цаг нэгэнт иржээ.
Нисэгчийн, Эмч нарын, Барилгачдын тухай, Цагдаагийн тухай, Сэтгүүлч нарын тухай, Жолоочийн тухай, бүүр жолоочын аавын тухай дуу байдаг. Би хэт туйлшармааргүй байгаа ч дуу бол хүчтэй зэвсэг юм.
Тиймээс Залуу Маркетер Клубээс та бүхний дунд Маркетеруудын дууны шүлгийн уралдааныг зарлаж байна. Шалгарсан шүлэгийг тодорхой хэмжээгээр урамшуулах юм.
Сүлд дууг ММХ болон түүний дэргэдэх Залуу Маркетер Клубээс зохион байгуулагддаг үйл ажиллагааны нээлтэн дээр дуулах бөгөөд цааш цаашдын арга хэмжээ /Хурал, Шинэ Жил, Ойн арга хэмжээ г.м/ - н дээрээ дуулах, клипжүүлж эхлэхээр зориод байна.
Аяны хувьд бэлэн болсон, мэдээж нөгөө л амьд хөгжмөөр шүү дээ. Цахилгаан гитар, бөмбөртэй ..., Маркетерууд өөрсдөө тоглоно, өөрсдөө дуулна. Гол нь амьдаар ....
Та бүхний дотоос нуугдмал мөртлөө билэг танхай авьяасиай яруу найрагч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Шүлгээ та бүхэн ММХ – ны менежер Золзаяа, Ариунтуяа нар болон Залуу Маркетер Клубын УЗГ болох Уг БЛОГ – ийг хөтлөн явуулагч ULUSNET ХХК – ийн Маркетингийн Менежер Мөнхбаяр, АНОД банкны Маркетинг, PR хариуцсан менежер Амарсайхан нарлуу холбогдон илгээгээрэй.
Та бүхэнд амжилт хүсье?
Та бүхнийг хүндэтгэсэн: Монгол Шуудан Банкны Маркетингийн ажилтан Учрал
1 comments:
Hun yr ni busdaas ylgarch baih uuriin gesen ontslogtoia baih heregtei l de. Ajil mergejiliin talbar deer ch ene ontslogoo gargah heregtei boluu.
Post a Comment