Tuesday, July 14, 2009

Рекламныхаа гол дүрт бүтээгдэхүүнээ тоглуул


Энэ санаа хичнээн хөгийн мэт санагдаж байгаа ч, сурталчилж буй бүтээгдэхүүнээ сурталчилгааныхаа гол баатар болгох хэрэгтэй. Ийн хийхэд уг бүтээгдэхүүн хүний сонирхол татаж чадахааргүй ердийн зүйл мэт санагдаж байгаа бол танд нэгэн нууцаас задлая. Муу бүтээгдэхүүн гэж байдаггүй харин муу бүтээгч л байдаг юм. Би ямар нэг бүтээгдэхүүнийг хэн нэгэн реклам бүтээгчид даалгахдаа, энэ ажилд дур сонирхолтой эсэхийг нь мэдэхээс нааш өгдөггүй. Сурталчилгааны ажил маань амжилтгүй болох бүрийд уг бүтээгдэхүүн сонирхлыг минь татаж чадаагүйд гол шалтгаан оршдог.

Сурталчилах гэж буй бүтээгдэхүүн юм уу үйлчилгээ бусад агентлагийнхаас ялгаа багатай байдаг нь агентлагуудын дийлэнхэд тулгардаг толгой өвтгөсөн асуудлын нэг. Үйлдвэрлэгчид нэг л ижил технологи ашиглаж, маркетингийн ажилтнууд ирээдүйн хэрэглэгч чухам ямар загвар, өнгө, хэмжээ, дизайн таашаадаг болохыг мөн л нэг ижил хэмжүүрээр тогтоодогтой энэ нь холбоотой юм. Ижил төрлийн бүтээгдэхүүн дундаас өөрийн барааг гаргаж ирэх шаардлага тулгарах аваас таны гол найдвар бол бүтээгдэхүүнийхээ үнэ цэнэтэй талыг өрсөлдөгчдөөсөө илүү дөхүү хэлээр тайлбарлах, мөн бүтээгдэхүүний хэв маяг, рекламны арга барилынхаа ачаар ийм хэдэн мянган бүтээгдэхүүнээс товойлгож өгөх явдал болно. Энэ нь рекламны бизнеc эрхэлж байгаагийн нэгэн төрлийн "нэмэлт" төлөөс гэж нэрлэхээс би огтхонч ичиж зовохгүй байна.

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008