Saturday, July 18, 2009

Маркетингийн нэр томьёо ны тайлбар № 17 "S" /Strategy - Стратеги/


Sales promotion - Борлуулалтын урамшуулал. Богино хугацаанд бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлэх сугалаатай, бэлэгтэй, бонустай худалдаа, хямдралын эсвэл гишүүний карт, үнэгүй загвар тараах, амтлуулах, үнийн хямдрал зарлах зэрэг арга хэмжээнүүд.

Sample - Түүвэр. Маркетингийн судалгаанд тухайн зах зээлийг төлөөлүүлэн оролцуулах хүмүүсийг нэрлэнэ.

Strategy - Стратеги. Эртний грек хэлэнд "байгаа нөөцөө ашиглан дайснаа нухчин дарах ухаан" -ыг илэрхийлдэг байжээ. Менежментийн ухаанд стратеги нь байгууллагын зорилгодоо хүрэхийн тулд сонгосон арга замыг илэрхийлнэ.

Strength - Давуу тал компаний хувьд өрсөлдөгчдөөсөө илүү гарах боломжийг олгох дотоод нөөц бололцоо, хүчин чадал, онцлог.

Эх сурвалж: Д.Баярмаа - "Маркетерийн бичил судар"

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008