Thursday, November 20, 2008

КтМС-ийн багш Д.Ганбаатар тай хамтран Дэлхийн алдартай брэндүүдийн амжилтын түүх, маркетингийн нууцыг хуваалцахаар боллоо


Дэлхийн хамгийн алдартай брэндүүдийн амжилтын түүх, маркетингийн нууцаас та бүхэнтэй хуваалцхад бэлэн болоод байна. КтМС-ийн багш Д.Ганбаатар тай хамтран эдгээр алдартай брэндүүдийн ололт амжилтын нууцыг цуврал байдлаар хүргэх бөгөөд та бүхэн аль брэндийн амжилтыг сонирхож байгаагаа холбоо барих хаягаар мэйл явуулаарай /comment үлдээж болно/ бид хамгийн их эрэлттэй брэндийн талаар та бүхэндээ цаг алдалгүй хүргэхийг хичээн ажиллах болно. Эхний ээлжинд Алдарт Mercedes Benz -ийн түүхийг хуваалцъя. Харин та дараах брэндүүдээс сонгон саналаа өгөөрэй.

  • CANON
  • TOYOTA
  • PHILIPS
  • SEIMENS
  • HARLEY DAVIDSON
  • PHILIPS
  • NOKIA
  • MICROSOFT
  • GEORGIO ARMANI
  • NINTENDO
  • IBM
  • PORSCHE
  • ZARA
  • ADIDAS
  • TOYOTO
  • DELL
  • ROLEX
  • XEROX
  • APPLE
  • KFC
  • DISNEY
  • AMERICAM EXPRES
  • GILETTE

Цааш нь...

Wednesday, November 19, 2008

КтМС-ийн Эдийн засаг, Менежментийн салбар олон улсын шагнал хүртжээ


Франц улсын нийслэл Парис хотноо 2008 оны 11 сарын 03-06-ны өдрүүдэд Сорбоны их сургууль дээр зохион байгуулагдсан Эдийн засаг, бизнес, менежментийн чиглэлийн их, дээд сургуулиудын дэлхийн чуулга уулзалт “Eduniversal World Convention”-д ШУТИС-ийн КтМС-ийн захирал Б.Очирбат сургуулиа төлөөлөн урилгаар оролцоод ирлээ. Тус хуралд дэлхийн 100-аад орны 150 гаруй их, дээд сургуулиудын төлөөлөгчид оролцов. Тус хурлын үеэр Дэлхийн бизнесийн шилдэг 1000 сургуулийг шалгаруулж, түүнд Монгол улсаас КтМС-ийн Эдийн засаг, менежментийн салбар шалгарч орсон бөгөөд “Locally Strong, 1 Palme” олон улсын шагнал, ханын өргөмжлөл хүртлээ. Дэлхийн бизнес, эдийн засаг, менежментийн чиглэлийн их, дээд сургуулиудын холбоо “Eduniversal” байгууллага нь 9 бүсэд хуваагдаж байгаа бөгөөд манай сургууль Зүүн Азийн бүсийн гишүүнээр элслээ.Энэ нь тус сургуулийн Эдийн засаг, Менежментийн салбарын профессор, багш, ажилтан, оюутан суралцагчдын сургалт болон эрдэм шинжилгээний үйл ажиллагааг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч үнэлсэн чухал арга хэмжээ боллоо. Нөгөө талаар, энэ нь тус сургуулийн эрдмийн хамт олны урам зоригийг сэргээсэн бахархалт үйл явдал болж байна. Дашрамд дурдахад, дэлхийн бизнесийн шилдэг сургуулиудад 1-5 хүртэл тооны Pаlme бүхий шагналууд олгосон ба 2008 оны бизнесийн Шилдгийн Шилдэг сургуулиар АНУ-ын Харвардын их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургууль шалгарч дээд өргөмжлөл хүртсэн юм.

Эх сурвалж: http://erdenebat-chuluun.blogspot.com/

Цааш нь...

Monday, November 17, 2008

Guerrilla Advertising - Партизаны зар сурталчилгааг хэрхэн хийсэн талаар жишээ зурагнууд орууллаа




































Цааш нь...

Saturday, November 15, 2008

Монголын хамгийн өвөрмөц сонин нэртэй ном


Монголын хамгийн өвөрмөц сонин, содон нэртэй номыг шалгаруулья

Дэлхийн улс орнуудад олон төрлийн сонирхолтой уралдаан тэмцээн бишгүй нэг болдог. Тэдний нэг нь этгээд нэртэй номын уралдаан юм. Гучин жилийн өмнө буюу 1978 онд “Bookseller” гэх номын худалдаанд зориулан Британийн сэтгүүл Франк-фуртын номын яармагт ирсэн мэргэжилтнүүдийн дунд нэг нэг асуулга явуулсан байна. Тэд ер бусын нэртэй номуудын нэрсийг гаргах ёстой байлаа. Минутын амралтанд зориулан цаг зуурын зугаа өдгөө англи хэлтнүүдийн ертөнцөд хамгийн дуртай уралдаануудын нэг болжээ. Уралдаан Diargram нэртэй шангалтай болсон байна.
Энэ төрлийн хамгийн анхны шагналыг 1978 онд “Нүцгэн хулганы асуудлаар явуулсан олон улсын бага хурлын материалууд” нэртэй ном авч байжээ. Дараагийн шагналтан нь “Мадам гэгч ажил хэрэгч, гэрийн биеэ үнэлэлт ба ажил төрлийн замналын удирдлага” гэсэн ном байв. Оросоос А.И.Целиков, Г.С.Никитин, С.Е.Рокотян нарын “Хөндлөгөөр өнхрүүлэх онол” нэртэй ном энэ шагналын эзэн болж байжээ. Шагналтнуудын ихэнх нь хүсэл тачаалтай холбоотой нэртэй байдаг аж. Тухайлбал “Сексийн баяр баясгалан, халаасны хэвлэл” гэсэн номыг нэрлэж болно. “Адууг бөмбөгдөлтөөс хэрхэн хамгаалах вэ”, “Бетонын түүхийн тэмдэглэлт эгшнүүд”, “Өөрчлөгдөж байгаа дэлхий дэх хогийн ургамлууд”, “Том оврын хөлөг онгоцноос хэрхэн зайлах вэ”, “ Хүн ам ба бусад асуудлууд”, “Версель” гэх мэтийн номнууд дажгүй нэртэй гэж үнэлэгджээ. “Bookseller” –ийн нэгэн редакторын хэлснээр энэ шагнал онолын ач холбогдолтойгоос гадна хэвлэх тоог нэг ширхэгээс 10 болгочих увидастай гэнэ. Учир нь этгээд, содон, сонин нэртэй тэрхүү номд юуны тухай бичсэн нь уншигчдын хорхойг хүргэдэг байна.

Монголд ч гэсэн хамгийн этгээд нэртэй номыг шалгаруулъя гэхэд болохгүй юмгүй. Ийм шагналыг хэний ямар бүтээл авах нь ихэд сонирхолтой бөгөөд хөгжилтэй байна.
Тэгүүл блогоороо дамжуулан хамгийн гачин нэртэй монгол номыг шалгаруулья гэж бодлоо

Жич: 2008 оны 11 сарын 1 ээс өмнө хэвлэгдсэн, таны сонирхлыг өөрийн өвөрмөц содон нэрээрээ татсан номнуудыг коммент дээр үлдээгээрэй

Цааш нь...

" Монголын маркетингийн холбоо "ны тухай


" Монголын маркетингийн холбоо "

Монголын Маркетингийн Холбоо 1994 оны 2-р сарын 25-нд анх байгуулагдсан бөгөөд 2009 онд үүсэн байгуулагдсаныхаа 15 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Анхны Ерөнхийлөгчөөр нь МУИС-ийн ЭЗС-ийн профессор,эдийн засгийн шинжлэх ухааны доктор Д.Дагвадорж сонгогдож одоо хүртэл ажиллаж байна. Холбооны бүрэлдэхүүнд төр,бизнес, урлаг соёл шинжлэх ухааны 100 гаруй гишүүн байгуулага, төрөл бүрийн салбарын маркетингийн менежер, оюутан суралцагч, маркетинг сонирхон судлагч мэргэжилтнүүд, мэргэжлийн ангийн оюутнууд зэрэг 1000 орчим хүмүүс хамаарагдаж байна. Тус Холбоо нь 1995 оноос эхлэн Азийн Маркетингийн Эвсэлийн гишүүн байгууллага болж энэ үүднээсээ Дэлхийн Маркетингийн Холбооны гишүүн үндэсний маркетингийн байгууллага юм.

Эх сурвалж: Монголын маркетингийн холбоо

Цааш нь...

Thursday, November 13, 2008

Маркетингийн нэр томьёо ны тайлбар № 7 "G" /Guerrilla Advertising - Партизаны зар сурталчилгаа . . ./


Generation X - "Х" Үеийнхэн . АНУ-д 1965 - 1976 оны хооронд буюу дайны дараа гэнэт өссөн төрөлт буурах тэр цаг үед төрсөн 45 сая хүнийг ингэж нэрлэдэг.
Generation Y - "Y" үеийнхэн. АНУ-д 1977- 1994 оны хооронд төрсөн буюу "baby boomer" үүдийн хүүхэд болох 72 сая хүнийг ингэж нэрлэдэг.

Generic Brand - "Брэндгүй брэнд" ямар нэг брэндийн нэр ашиглалгүйгээр бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах. АНУ- д 80- аад оны үед гарч ирсэн ойлголт. Брэндийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад хямд бөгөөд маркетинг болон зар сурталчилгааны зардал дээр хэмнэдэг.

Guerrilla Advertising - Партизаны зар сурталчилгаа. Уламжлалт болсон зардал ихтэй зар сурталчилгаанаас татгалзаж, хэний ч урьд нь хийж байгаагүй шинэлэг, өвөрмөц тэгсэн мөртөө хямд төсөр аргаар бүтээгдэхүүнийг сурталчилж таниулах.

Эх сурвалж: Маркетингийн бичил судар Д.Баярмаа

Цааш нь...

Ноос, Ноолуурын зах зээлийн талаар



Ноолуур нь Монгол Улсын албан ёсны экспортод зэс, алтны дараа гуравдугаарт орох бүтээгдэхүүн бөгөөд 2,6 сая хүн амын гуравны нэгийн орлогын эх үүсвэр болдог байна. Албан мэдээнээс үзвэл 2005 онд 1,03 сая ширхэг бүтээгдэхүүн, 2006 онд 1,13 сая ширхэг бүтээгдэхүүн, 2007 онд 1,15 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Монголын ноос ноолуурын салбарт 50 гаруй аж ахуй нэгж тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүнээс Гоёо, Буян, Говь, Ээрмэл компаниуд анхан шатны боловсруулалтаас эцсийн бэлэн бүтээгдэхүүн хүртэлх иж бүрэн үйлдвэрлэл явуулдаг.


Гоёо ХХК нь 1993 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Герман, Итали, Англи, АНУ-ын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон анхан шатны боловсруулах, будах, ээрэх, сүлжих 4 үйлдвэртэй. Энэ жил технологио сайжруулах шинэчлэх, хүчин чадлаа нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын зорилтуудын хүрээнд будах үйлдвэртээ Щвейцарь улсын DataColor фирмийн өнгө мэдрэх өндөр хүчин чадалтай машин, сүлжих үйлдвэртээ дэлхийн шилдэг брэнд Германы STOLL компанийн 2008 оны компьютерын удирдлагатай автомат сүлжих машин 23 ширхэгийг нэмж суурилууллаа. Тус компани нь фэйшин компаниудын жишгээр үйл ажиллагаагаа явуулж жилдээ 1000 гаруй шинэ болон шинэчлэгдсэн загварыг хэрэглэгчиддээ хүргэхийн зэрэгцээ хүнд төдийгүй байгаль орчинд хор нөлөөгүй үйл ажиллагаа явуулахад ихээхэн анхаарч ажллаж байна.

Улаанбаатар хотын томоохон худалдааны төвд үйл ажиллагаагаа явуулж буй зарим ноос, ноолуурын компаниудын борлуулалтыг 2008 оны эхний 9 сарын байдлаар авч үзвэл нийт борлуулалтын 39%-ийг Гоёо, 26%-ийг Буян, 23%-ийг Говь, 12%-ийг Ээрмэл компани тус тус эзэлж байна.


Түүнчлэн Гоёо компани нь Европ, Хойд Америк, Азийн орнуудын 40 гаруй захиалагч компани, 10 орчим дистрибютер компаниудаараа дамжуулан ноос, ноолууран бэлэн бүтээгдэхүүн, утас гадаад зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд жил бүр экспортын үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.

Монголын ноолуурын экспортын бүтцийг БНХАУ-ын ноолуурын экспорттой харьцуулан үзвэл:


Хятад улсын экспортын 67,7%-тай харьцуулахад Монголын экспортын зөвхөн 28%-ийг бэлэн бүтээгдэхүүний экспорт эзэлж байгаа нь цаашид бэлэн бүтээгдэхүүний экспортын нэмэгдүүлэх өргөн боломж бололцоо байгааг харуулж байна.

Ноолууран бүтээгдэхүүний чанар нь түүхий эдийн чанараас ихээхэн шалтгаалдаг. Сүүлийн жилүүдэд түүхий ноолуурын нийлүүлэлтийн хэмжээ өсөх хирээр чанар муудаж байгаа нь Монголын ноос ноолуурын чиглэлийн үйл ажиллагаа эрхлэдэг компаниудын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Гоёо ХХК нь Монгол ямааны ноолуурын чанарыг сайжруулахад онцгой анхаарч энэ онд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын малчдад сайн үүлдрийн 5 цагаан ухныг бэлэглэлээ.

Гоёо ХХК-ний үйл ажиллагааг Монгол Улсын Үйлдвэр худалдааны яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас өндрөөр үнэлж “Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”, “Үндэсний үйлдвэрийн тэргүүлэгч энтрепренёр”, “Шилдэг 99 бүтээгдэхүүн”, “Шилдэг загвартай, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнээр хэрэглэгчийн танил болсон байгууллага” зэрэг шагнал өргөмжлөлөөр удаа дараалан шагнасан байна.

Мэдээллийн эх сурвалж:
Гаалийн ерөнхий газар
Үндэсний статистикийн хороо
Татварын ерөнхий газар
Ноос, ноолуурын гадаад, дотоод зах зээлийн тойм (МҮХАҮТ-ийн дэргэдэх зах зээлийн сургалт судалгааны төв)
Бусад эх сурвалжууд

Эх сурвалж: GoGo.mn



Цааш нь...

Хор шартай хүн л амжилтанд хүрдэг


Хор шартай хүн л амжилтанд хүрдэг

Яг адилхан түвшний өрсөлдөгч хоёр компани бие биенээ ургэлж ажиглаж, нэгнийхээ ололт мөн алдаанаас ч гэсэн үргэлж суралцаж явдаг нь зах зээлийн жам. Аль нэг нь үйл ажиллагааны зөв тактик менежмент хийх, эсвэл зар сурталчилгааны оновчтой аргаар тухайн зах зээл дээрээ илүү хүчирхэгжээд ирвэл эсрэг компанийн удирдлагууд энэ байдлаас хөдөлгөөнд орж үйл ажиллагааныхаа доголдолтой талыг засахаар хичээж эхэлдэг. Өөрөар хэлбэл өрсөлдөгч компанийн амжилт тэднийг хурцалж, ирлэж, өрсөлдаөнд бэлдэж өгч байна. Үүнтэй нэгэн адилаар амжилтанд хүрэхийг хүссэн хувь хүн бүхэн амжилт гаргаж буй танилынхаа тэр нууцын үндсийг судалж, би ч бас ийм амжилт гаргаж чадна хэмээн өөрийгөө ирлэн, тэр чинээгээрээ хичээх хэрэгтэй. Хамгийм гол нь цагаан хор шар хүнд их бага ямар нэг хэмжээгээр заавал байх ёстой. Тэгж байж л хүн өөрийгөө харьцуулдаг, амжилтанд хүрэх хүсэл эрмэлзэлтэй явдаг юм.

Харьцуулсан дүгнэлт өгөх чадвар нь сэтгэлгээг хөгжүүлдэг

Хүний амьтнаас ялгагдах гол онцлог нь аливаа зүйлд харьцуулсан дүгнэлт өгөх чадвар юм. Аливаа зүйлийг харьцуулан дүгнэдэг учраас хүн амьтнаас ухаантай байдаг. Сэтгэлгээ сайтай ухаан нь задарсан хүмүүс хор шартай байдаг. Тэд үргэлж харьцуулсан дүгнэлт хийж явдаг. Харьцуулсан дүгнэлт хийгээд аливаа юмны сайн, муу, муухай, сайхныг ялгаад ирэхээр хүний сэтгэлгээ хөгждөг. Өрөөл бусдыг өөртэйгөө харьцуулж үзээд өөрийгөө санасан хэмжээндээ хүртэл байж чадахгүй байгаагаа мэдээд түүнд хүрэхийн тулд өөрийгөө албадан дайчлахыг энэ бүх үйлдэлд дайчлах тэр сэтгэлийн хүслийг хор шар хөдлөх гэдэг. Хүнд хор шар заавал байх ёстой. Энэ сэтгэлийн хөдлөлөөр энөргиэр хүн ихийг бүтээдэг. Өөрөөр хэлбэл хор шартай хүн амжилтанд заавал хүрдэг. Гагцхүү амжилтанд хүргэх арга замаа зөв олж тогтоосон байх ёстой юм. Бизнест ч гэсэн энэ зарчмыг ашиглаж болно.
Хор шар нь тусгай энерги ялгаруулдаг

Өрсөлдөгчийнхөө амжилтыг сонсоод хор шар хөдөлж, зарим үед шөнө ч тайван унтаж чадахгүй болох үе тохиолддог. Энэ нь таны тархи тусгай бодис ялгаруулан цусанд тань нийлүүлж байна гэсэн үг. Уг бодис, уг сэтгэгдэл нь таныг ажиллах эрчимтэй болгоно. Энэ нь энергийн их ундарга юм. Догдолж, цочирдсон үед тархи үүнийг бий болгож өгдөг. Ийнхүү хор шар нь хүнийг асар их энерги эрчим хүчтэй болгодог. Үүнийг хүн зөв залж зөв удирдах юм бол асар их бүтээмж гаргаж болдог. Сумогийн их аварга Асашёорюү Дагвадоржийг нэг унасан бөхдөө ахиж унадаггүй гэж яридаг. Энэ нь түүний асар их хор шар, тэмцэх чадвар асар их энерги эрч хүчийг нь бодитоор харуулж өгч буй юм.

Хор шартай хүн өөрийгөө байнга хөгжүүлдэг

Хор шартай хүн мэдээллийг түрүүлж олж авахыг байнга эрмэлздэг. Ялангуяа өөрийн ажиллаж буй салбарын мэдээллийг байнга судалж, мэдэж байдаг. Мөн тэр хэмжээгээрээ өөрсдийгөө боловсруулна. Тэд цаг үеэсээ хоцрохоос айж, үргэлж хөгжил дэвшилтэй зэрэгцэн алхахыг чухалчилдаг. Мэдээж хувь хүн хөгжинө гэдэг маань тухайн байгууллага нь ч хөгжинө гэсэн үг. Бүр цаашлаад энэ нь улс орон хөгжихийн ч үндэс болж өгдөг. Хор шартай хүмүүсийн давуу талууд гэвэл тэд тэмцэгчид байдаг. Хэзээ ч сул дорой байдаггүй. Сул дорой байлаа гэхэд энийгээ дор нь мэдэрч хөгжүүлж засаж чаддаг. Мөн мэдээллийн түрүүлж олж авхаар ажигч гярхай хүмүүс юм. Тэдний тэмцэгч чанар нь бусдад таалагддаг учраас танил тал ихтэй байх нь элбэг. Мөн тэдний байнгын уйгагүй эрэл хайгуул хийх чанарынхаа үр дүнд амьдрах ухаан, чадвараа олсон байдаг. Харин хор шартай хүмүүсийн дутагдалтай тал нь тэд бусдын тусламжийг авахгүйгээр ганцаараа зүтгэх гээд байдаг. Өөртөө хэт итгэлтэй тул хүний үг авахгүй зөрүүдлэх хандлага гаргадаг.


Цааш нь...

Wednesday, November 12, 2008

Маркетингийн нэр томьёо ны тайлбар № 6 "F" /Фокус групп -н ярилцлага . . ./


Fixed price policy - Ижил үний бодлого. Бүтээгдэхүүн хаана хэрхэн борлуулагдаж байгаагаас нь үл хамааран нэг ижил үнэ тогтоох.

Focus group - Фокус групп. 8 аас 12 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг хүмүүстэй ярилцлагын аргаар тодорхой сэдвээр санал бодол солилцож мэдээлэл цуглуулах, асуудлыг шинжлэх зорилгоор хийхдэх маркетингийн судалгааны арга.

Follow up- Худалдан авалтын дараа хэрэглэгч сэтгэл хангалуун үлдсэн, дахин худалдан авалт хийх хүсэлтэй эсэхийг тодорхойлох зорилготой борлуулалтын үйл ажиллагааны сүүлчийн үе шат.

Franchisee - Франчайзи. Франчайзингийн гэрээгээр өөр нэг компаний нэр, брэндийн тодорхой төлбөр төлж ашиглан үйл ажиллагаа явуулах, салбарыг нь нээх, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж борлуулах эрхийг олж авах тал.

Эх сурвалж: Маркетингийн бичил судар Д.Баярмаа

Цааш нь...

E - Marketing - ийн талаар өнөөдөр маркетер ууд ярилцана



Өнөөдөр Е-Marketing сэдвийн хүрээнд IT -ийн салбарт ажиллаж байгаа маркетерууд уулзаж санал бодлоо солилцоно. Цагтаа ирцгээгээрэй

Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008