Wednesday, January 21, 2009

Маркетингийн Шилдгүүдийг Шалгаруулна


Маркетингийн шилдгүүдийг шалгаруулна

2009 онд Монголын Маркетингийн Холбоо үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ой тохиож байна. Энэ ойн хүрээнд “Зах Зээлд Манлайлагч - 2008” маркетингийн шилдгүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээг 2009 оны 2 сарын 18-нд Улсын Драмын Эрдмийн Театрт зохион байгуулна. Уламжлалт энэ арга хэмжээ нь 6 дах жилдээ болж байна.

Манай шалгаруулалтын болзлыг хангасан байгууллага, маркетеруудыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Шалгаруулалтын журамыг ЭНД дарж татаж авна уу?

Цааш нь...

Giorgio Armani S.p.A. компаний тухай - КтМС-ийн багш Д.Ганбаатар


Giorgio Armani S.p.A. компаний тухай
Төрөл : Хувийн
Байгуулагдсан он: 1975, Милан
Үүсгэн байгуулагч: Giorgio Armani болон Sergio Galeotti
Төв Милан, Итали
Ерөнхийлөгч : Giorgio Armani
Салбар:Загвар ба чөлөөт
Орлого:$1.69 тэрбум (2005)
Ажиллагсад: 4,700
Website: www.giorgioarmani.com


Армани группийн тухай товч:
Армани груп нь дэлхийн тэргүүлэгч загварын, тансаг хувцас, эдлэлийн групын нэг бөгөөд 4600 гаруй ажиллагсадтай,13 үйлдвэртэй италийн компани юм. Энэ нь хувцас, хэрэгсэл, нүдний шил, бугуйн цаг, үнэт эдлэл, гэрийн дотоод засал, сүрчиг ба гоо сайхны бүтээгдэхүүнийг эдгээр брэнд нэрүүдийн дор үйлдвэрлэх, хуваарилах, жижиглэнгийн худалдаа эрхлэх үйл ажиллагааг эрхэлдэг.
  • Giorgio Armani
  • Armani Collezioni
  • Emporio Armani
  • AJ | Armani Jeans
  • A/X Armani Exchange
  • Armani Junior
  • Armani Casa
  • Armani Privè
  • Armani Cosmetics
  • Armani Hotels
  • Armani/Air

Групийн жижиглэнгийн сүлжээ нь 59 Жиоржио Армани, 11 Armani Collezioni, 122 Emporio Armani, 71 A/X Armani Exchange, 13 AJ | Armani Jeans, 6 Armani Junior, 1 Giorgio Armani Accessori, 17 Armani Casa дэлгүүрүүдийг 37 оронд ажиллуулдаг.


Компаний эрхэм зорилго
Giorgio Armani SpA-гийн гол зорилго нь загварын гайхалтай төгс бүтээл болсон хувцас болон хэрэгслүүдийг хэрэглэгчдэд зориулан бүтээх явдал юм. Арманигийн хувцаснууд нь байнга өөрчлөгдөн хувьсаж байдаг дэлхий дээр удаан хугацаанд чанар, үнэ цэнээ алдахгүй, модноос хальсан бүтээгдэхүүн байна.

Компаний стратеги ба зорилт
Арманигийн баримталдаг стратеги нь цаг хугацаанд хуучирч, загварын ертөнцийн нийтлэг хуулийг дагахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэгддэг. Ойрын ирээдүйд шинэ технологи, дэд бүтэц болон салбарууддаа хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа. 2005 оноос Армани груп нь доорх зорилтуудыг өмнөө тавин ажиллаж байна:
  • Шинээр үүсэн, хурдацтай хөгжиж байгаа зах зээлүүд дээр өөрийн бүтээгдэхүүнээ танилцуулж, дэлгүүрүүдээ нээх. 42 дэлгүүр эхний ээлжинд нээж, 30 франчайзингийн гэрээ байгуулах.
  • Ирээдүйд борлуулалт нь өсөлттэй байх цаг, үнэт эдлэл, нүдний шил зэргийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
  • Гутал болон савхин бүтээгдэхүүнийхээ борлуулалтын өсөлтийг хэвээр хадгалан, үйл ажиллагаагаа өргөжүүлэх
Компаний салбар нэгж хэсгүүд, тэдгээрийн
үйл ажиллагаа
Тус групп нь нийт 13 үйлдвэр, 300 гаруй жижиглэнгийн худалдааны дэлгүүртэй. Гол салбарууд нь : Antinea S.r.l.; Giorgio Armani Corporation (U.S.A.); Giorgio Armani Asia Pacific Limited (Hong Kong); Giorgio Armani Japan (85%); Intai S.p.A.; Simint S.p.A. (53.24%); Trimil (51%).

Групийн бүтцийг схемчлэн харуулбал:
Компаний амжилтын нууцууд

Армани групын амжилтын гол түлхүүр нь түүний эзэн Жиоржио Арманигийн ухаан, авъяас чадвар, заль мэхд оршдог. Түүнийг өдгөө загварын ертөнцийн хаан, италийн загварын ертөнцийн эцэг гэж нэрлэж байгаа нь түүний авъяас чадвар ямар их үнэлэгдэж байгааг гэрчилнэ. Энэ бүх амжилтынхаа нууцыг тэрбээр “Би өөрийнхөөрөө бүхнийг хийж, өөрийн гэсэн байр сууриа олж авсанд оршиж байгаа юм” гэж тайлбарласан байдаг. Үнэхээр ч тэр бүгдийг өөрийнхөөрөө хийдэг. Хувцасны загварын моод хөөлгүй, сонгодог, хэзээ ч хуучрахгүй загварын хувцаснууд үйлдвэрлэх, эмэгтэй хүний хувцсыг эрэгтэйлэг, чөлөөтэй болгосон, Холивудын оддыг анх хувцас рекламандаа ашигласан гээд л бүгд түүний санаа, эдгээр нь ч амжилтанд хүрснийг бид харж байна.

Жиоржио Армани өөрийнхөө амжилтанд хүргэсэн 10 зарчмыг ийнхүү танилцуулжээ:
1. Өөрийнхөө бодлыг хэзээ ч бүү алд
2. Шинэ авъяастай хүмүүс хөлслөх гэж хөөцөлдсөнөөс байгаа ажилчдаа үнэлж сур
3. Амжилт суутан байхыг шаарддаггүй. Харин хөдөлмөрч бай
4. Өөрийнхөө итгэж байгаа зүйлээ л хий, бусад чинь галзуу гэж дуудсан ч хамаагүй
5. Шинэ зах зээлд орж байгаа үедээ тэр зах зээлд хэтэрхий уусч болохгүй, өөрийнхөө бусдаас ялгарах онцлогийг хадгал.
6. Загвар зохион бүтээгч байна гэдэг нь хэвлэлийнхний нүдэнд үргэлж ашиггүй бүтээгдэхүүний борлуулалттай болж харагдана гэсэн үг. Чи үүний эсрэг юу ч хийж чадахгүй гэдгээ сана.
7. Загварын сэтгүүлчил үргэлж шинийг эрэлхийлж байдаг, үүнийг ч гэсэн ч яаж ч чадахгүй
8. Загварын хэвлэлийнхэн чиний загварыг бусдад яг хүссэнээр чинь танилцуулна гэж үгүй
9. Бусдаас зээл, тусламж авахаасаа битгий татгалз.
10. Өөрийн ямар ч бүтээгдэхүүний эцсийн эрхийг хэн нэгэнд битгий өг.

Үргэлжлэл бий . . .

Маргааш та бүхэндээ Армани -гийн Менежментийн бодлого, Маркетингийн бодлого, Хүний нөөцийн бодлогын талаар танилцуулах болно

Эх сурвалж: Дэлхийн шилдэг брэндүүдийн талаарх мэдээлэл өгсөн КтМС-ийн багш Д.Ганбаатардаа Баярлалаа

Цааш нь...

Tuesday, January 20, 2009

Маркетерууддаа гэж хэлэхэд



Маркетерууддаа гэж хэлэхэд

1 дүгээр хэсэг:

Энүүхэндээ гэж хэлэхэд маркетер байна гэдэг нэг бодлын хүн болгоны мэддэг, мэдээжийн юмыг хийгээд байгаа юм шиг хирнээ маш нарийн торгон мэдрэмж шаардсан, цаг ямагт толгойдоо элдвийг бодож байдаг, нэг утас алдвал нилээд зүйл алддаг, үргэлж мэдээлэлээр чихцэлдэж байдаг, нэг тийм байнга чамайг малтаж татаж чангааж байдаг сонирхолтой хэр нь ядаргаатай ажил . “Маркетерууд ер нь нэг тийм анивчуур хүмүүс байдаг” гэж хэн нэг нь хэлэхийг сонссон юм байна хэхэ .., Цаг үргэлж гэгэлзэж, шинийг эрэлхийлж, амжих гэж гүйж, унтахдаа хүртэл шинэ санаа зүүдлээд байхаар яадаргаа наад зах нь АНИВЧУУР болж илэрч байгаа юм л даа.

Тэгэхээр өөрөө ч мэдэлгүй энэхүү яадаргаа, стресс, нервт орчихдог эсвэл ороход амархан андууддаа зориулаад, стрессээ чөлөөт цагаараа тайлах буюу нөгөө мундаг сэтгэл зүйн номууд дээр байдаг аргуудаар стрессийг тайлах зав гарахгүй байгаа нөхдүүдэд ажлаа хийнгээ хэрхэн стресс тайлах, хэрхэн ажлаасаа кайф авах талаар нэг ийм арга байдаг юм шүү, өөрийн биеэр туршсан тул эргэлзэх хэрэггүй нэг арга санал болгоё оо.

Мэргэжил нэгт нөхөддөө хандаж хэлэхэд бусдын мөнгийг үржүүлэх гэж ивээн тэтгэлэг, идэвхижүүлэлт, олон нийтийн арга хэмжээ, брендинг, нэрийн маркетинг гэх мэт олон ажлуудыг цаг наргүй хийж зүтгэдэг дээ. Тухайн эвэнтийнхээ багахан хувийг их дээд сургуулиудийн олимпиадууд, өнчин хүүхдүүдийн болон өндөр настны асрамжийн газар, хөдөлмөрийн чадваргүй болон чадваргүй хэр нь хөдөлмөр эрхлэгчид, хүнд өвчнөөр өвдсөн хүмүүс, авьяастай хэр нь гарах гарцаа олохгүй байгаа нэгэн гэх мэт маш олон эмзэг сувгийн хүмүүст бага ч гэлээ нэмэр болж багахан зардлыг тэдэнд зориулж ажиллая. Тэд нар ямар их баярладаг гэж санана. Чин сэтгэлээсээ баярлаж байгаа хүн өөр юм билээ шүү, баярын нулимс, халуун гар атгалт, чин сэтгэлээсээ чамайг тэд чанга тэврээд бяцлах шахахаар чи өөрөө ч чин сэтгэлээсээ уйлмаар ч юм шиг дуулмаар ч юм шиг болоод хамрын чин самсаа шархиран цээж өөдөө тань нэг юм огшоод ирэмз... Үүнээс сайхан кайф, стресс тайлах арга гэж ховор шүү нөхдөө..,
Үргүй зардал гээд удирдлага чин дурамжхан байж болох л юм, тэгэхдээ бид чинь юун төлөө маркетерууд билээ, хариуд нь байгууллага, удирдлагынхаа хийсэн энэхүү гавьяатай ажлын ГАВЬЯА-г нь нэг сайн дуудаад өгөх хэрэгтэй.., бүгд л нэр хүндэд дуртай шүүдээ...

Товчхондоо тэнүүн яваад нь тэмээгээр тусалсанаас
Тэвдэж яваад нь тэвнээр тусал гэж сайхан үг бий...

Тэр бүр хийгээд байдаггүй ч гэлээ боломж олдвол би нэг ч гэсэн ядарсан нэгэнд мөнгөн болон мөнгөн бус хандив, тэтгэлэг өгчих юмсан гэж боддог юм, тэгснээрээ би сэтгэлийн асар их кайф авч, мэргэжлээрээ бахархах сэтгэл төрж, нэг их цэнэглэгддэг юм гэхүү дээ.., Иймээс энэхүү сайхан мэдрэмжээ та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.

Буян хураа гэх нь хаашаа юм хэхэ


Маркетерууддаа гэж хэлхэд – Жишээ

2-р хэсэг:

За давс хийвэл уустал гэж... Илүү бодитой болгохын тулд сэтгэлдээ үлдсэн хамгийн дурсамжтай хандивийн ажлаа бас л тантай хуваалцмаар санагдлаа

Аав маань насаараа шахуу... МУИС-МКС-д Математикийн багш хийж байгаад намайг жаахан байхад хүнд өвчнөөр бурхан болсон юм. 9 жилийн дараа намайг ажил дээрээ байхад “ Улсын математикийн олимпиад” ивээн тэтгээч гэсэн хүсэлт ирсэн. / Ноос ноолуурын Монголдоо л урдаа барьдаг томоохон хүчтэй компанид ажиллаж байсан/ Надад зүгээр л МАТЕМАТИК гэдэг үг нь нөлөөлж би захиралдаа 500,000 төгрөгийн хандив өвлийн арга хэмжээнд хавсарган барьсаар орлоо. Харин захирал :- Ийм хэрэгтэй хэрэггүй юманд мөнгө үрж байхаар хөл бөмбөгийн тэмцээн болно, тэрэнд арын стенд хийх мөнгөнд нь 2,000,000 төгрөг хандив болго гэж лүндэн буулгалаа. Шалихгүй юманд шар хөдөлж нилээн өөрийнхөөрөө зүтгэж байж 200,000 цохуулж авлаа. / 10 дахин бага ч гэлээ өгсөн нь их юм болсон шүү хэхэ/ Захирал маань хөл бөмбөгийн хоббитой нэгэн байсан юм. Хүний сонирхолыг бас хүндлэлгүй яахав ..

За тэгээд Олимпиад болох өдөр нь ХААИС дээр болж тэнд нь очиж гардуулах юм боллоо. Тэнд зүс мэдэх маш олон нэртэй Доктор, Проффесор багш нар бас жаахаан юм байж зузаан зузаан хүнд хүнд рамтай, 4-н нүдтэй туулайн бүжингүүд энд тэнд сандарч гүйлдээд хөөрхөн юм билээ хэхэ ... өхөөрдмөөр санагдав

Миний барьж очсон 200,000 хаа очиж гайгүй өндөртөө орж байна шүү харин нүүр улайж байсан гайгүй болчихсон. Хараад байхнээ зохион байгуулж буй хэлбэр, шагнал урамшуулал, хангалт тун муу тарчиг гэж хэлхэд муухай ч тиймхэн байгаа нь анзаарагдсан. Эд нар чин оюуны урдаа барьдаг хүмүүс биздээ? Ирээдүйн суутнууд биздээ? Гомдолтой л харагдаж байлаа нуух юун...

За тэгээд хандив шагнал гаруулж эхэлхэд надад баярлаж гарыг мин жинхэнэ бяц атгах шахаж, өвгөн багш нар духан дээр мин үнэрлэж : Буянтай хүүхэд байна гэх юм. / Байгууллагын мөнгө л дөө ууг нь хэхэ / Намайг бол хэн ч танихгүй байлаа, Харин би нэг өвгөн багшийг таниж байсан юм. Тэр багшийг Дашдорж гэдэг... - Би яагаав тэр багшийн охин ш дээ. гээд аавыгаа дурсаад хальт хэлчихсэн. Тэгэхэд тэр багш намайг тэврээд, үнсээд, бусад багш нартаа хэлээд танилцуулаад, тайзан дээр дуудаж ирээд ингэж хэлсэн :- Энэ хүүхэд аав нь бидэн шиг хүн байсан болхоор биднийг ойлгоод, өдий олон жил өнгөрсөн ч гэлээ хэн ч танихгүй байхад өөрөө сэтгэлээрээ ирсэн байна, бид нар маш их баярлаж байна. Гээд нулимс унагааж бусдыгаа уруу татхаар нь миний сандарсан гээ хэлээд юухэв... Арай л уйлчаагүй ...

Тэгэхдээ өр мин хөндүүрлэж сэтгэл эмзэглэж, энэ хүмүүс ямар их хайраар, халамжаар дутаа вэ? Зөвхөн өөрийн бор зүрхээрээ дэнжигнэж утга учрыг нь, үндэсийг нь тасалчихгүй тулд хичээж яваа ямар сайхан сэтгэл вэ ? Нийгэм өдрөөс өдөрт хамгийн их хэрэгтэй байгаа хүмүүсээсээ холдож байгаа нь харваас илт байсан...

Эндээс би хүн хүнээрээ, сэтгэлээр, хандиваар ямар их дутдагийг ойлгосон, тэндээс гарахдаа би ойрд сэтгэл хөдлөөгүйгээрээ хөдлөж цаанаа л нэг ёстой л инээмээр ч юм шиг дуулмаар ч юм шиг хэсэгтээ аз жаргалтай санагдсан, одоо ч эргээд бодохнээ инээмсэглэл төрдөгийн... тэгээд үүнээс хойш иймэрхүү мөнгөн болон мөнгөн бус хандив тэтгэлэгт боломж олдвол бага бага гэлтгүй оролцож тэр хэрээрээ бусдыг баярлуулж, сэтгэлийн асар их кайф авч, ингэж бусдыг баярлуулах боломж олгосон мэргэжлээрээ бахархах сэтгэл төрдөг... чин сэтгэлээсээ...

Та бас оролдоод үзээрэй, маш амархан


Тука 2009/01/20



Цааш нь...

Дэлхийн брэнд ROLEX -ийн талаар




Та бүхэндээ шилдэг брэндүүдийн амжилтын түүх үүдийг хуваалцаж байгаа билээ энэ удаа Дэлхийн брэнд гэж нэрлэж болохуйц ROLEX брэндийн талаар мэдээлэл хүргэж байна. Маркетингийн ертөнц ROLEX өөрөө өөрийнхөө зах зээлийг бэлтгэж хэрэглэгчээ бэлтгэсэн үнэхээр гайхамшигт брэнд юм. Тухайн үед хүмүүсийн хэрэглэдэг цаг бүгд л Халаасанд хийдэг цаг байсан бол Ханс Вильсдорф халаасны цаг хийсэнгүй харин хүмүүсийн бугуйнд зүүх боломжтой цаг үйлдвэрлэж хэрэглээгээ бий болгосон юм. Энэ бол яах аргагүй ROLEX брэндийн гайхамшиг болон үлдсэн

ROLEX брэндийг үүсгэн байгуулагч Ханс Вильсдорф



Үүсгэн байгуулагч Ханс Вильсдорф нь бавари гаралтай бөгөөд 12 насандаа өнчирч, 24 насандаа цагны үйлдвэртэй болохоор сэтгэл шулуудсан нэгэн аж. Лондон хотноо ажиллаж байсан ба 1905 онд "Вильсдорф ба Дэвис" хэмээх компани байгуулжээ. 1960 онд насан эцэс болтлоо "Худалдаачин" гэсэн нэрээр бүхий л албан ёсны бичиг баримтад гарын үсэг зурж байсан ба өөрийгөө цаг үйлдвэрлэгч гэж хэзээ ч зарлан тунхаглаж байгаагүй аж. Халаасны цаг ноёрхож байсан тэр үед тэрээр бугуйн цаг хийх болжээ. Тогтооход амархан, хэлэхэд хялбархан, богинохон үгээр бүтээгдэхүүнээ нэрлэхийг эрмэлзсээр "Ролекс" гэж нэрлэх болжээ. Энэ нэр 1927 оны 11-р сарын 24-нд Ролекс Оустер маркийн цагийг үйлдвэрлэж гаргаснаар дэлхийд алдаршиж түүхээ бичүүлэх болжээ. Энэ цаг худалдаанд гараад жил болсоны дараа "Daily Mail" сонинд бүтэн нүүр сурталчилгаа тавигдсан нь цагны үйлдвэрийн сурталчилгааны эхлэл болсон байна.



ROLEX -ийн талаар

Ролекс (Rоlех) маркийн цаг нь өндөр үнэ, чанар, чамин ганган, хийц загварын хувьд алдартай бүтээгдэхүүн юм. Ролекс гэдэг нь барааны нэр боловч уг нэр нь 20-р зуунд хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлэх үзэгдэл болон хувирсан. 1908 оны 7 дугаар сарын 2-нд Ханс Вильсдорф хэмээгч Ролекс маркийн цагийг анх бүртгүүлж байсан түүхтэй. 80 жилийн дараа тэрээр дэлхийн хамгийн том, хүчтэй үйлдвэрлэгч болж чаджээ. Ханс Вильсдорф тооны аргыг ашиглан "тасралтгүй" явдаг цагийг анх бүтээсэн байна. Алдарт 'Ролекс Оустер' маркийн цаг нь мушгиснаас хойш 35 цаг тасралтгүй явдаг. Дараа нь Ролекс цагийг он, сар, өдөртэй болгож, улмаар ус, тоос шороо нэвтэрдэггүй, урвалд идэгдэж зэврэхгүй болгож сайжруулжээ. Ролекс нь Швейцарьт үйлдвэрлэдэг баталгаажсан цагны хамгийн том үйлдвэрлэгч юм. Дэйтона (Daytona) маркийн цагийг зэвэрдэггүй металлаар хийдэг бөгөөд ихээхэн эрэлттэй бүтээгдэхүүн юм. Энэ цагийг авч худалдахын тулд худалдаачид гурваас долоон жил хүлээдэг байна. Цаг цуглуулагчид энэ цагийг авахын тулд 15,000 ам.доллар төлдөг ч тохиолдол байдаг аж. Ролекс, Оустер маркийн цаг нь гоё сайхан, чанар, загвар болон алдаагүй явдаг талаараа цагны ертөнцийг хаанчилж байна. Cellissima Tonneau маркийн цаг үйлдвэрлэх болсноор Ролекс компани нь бүтээгдэхүүнийхээ хүрээг өргөжүүлсэн билээ. Энэ загварын цаг нь Ролекс маркийн дотроос үнэт эрдэнийн чимэг бүхий цаг юм. Өнөө үед Ролекс гэдэг үг нь дэлхийн орчин үеийн спорт, баялаг, төгс төгөлдөр байдал болон эрчимтэй амьдралын загвартай агаар нэг сонсогдох болжээ.

Ийм ч учраас дэлхийн нэртэй жүжигчид, уулчид, морин спортынхон, хайгуулчид, гольфчид, поло тоглогчид, уралдааны машин унагчид, тэшүүрчид, теннисчид бүгд л энэхүү брэндийн элч төлөөлөгчид болж эрч хүч, авьяас чадвар, мэргэжлийн түвшин, амьдралын хэм маягийг илэрхийлэх болсон аж. 1953 онд Эверестийн орголд түүхэн авиралт хийсэн ноён Эдмонд Хиллари Ролекс Оустер маркийн цаг зүүж явсан түүхтэй. 25 жилийн дараа энэ оргилыг мөн байлдан дагуулсан Рейнхолд Месснер алдарт Ролекс цагийг зүүж явжээ.


Цагны чанарыг үнэ тодорхойлдог уу
Дэлхийд алдартай Breguet цагны тvvхийг олон янзаар тайлбарладаг. Гайхамшигт цагчин Абрахам Луйс Брэгvэт 1765 онд зохион бvтээсэн суут хvн бєгєєд бvх л vеийн турш тэрээр алдартай байсан тєдийгvй анхны автомат цагийг бvтээсэн нэгэн юм. 1801 онд тэрээр автомат цагны эрхийг патенталж авсан бєгєєд анхны автомат цагийг 1810 онд vйлдвэрлэн, худалдаанд гаргажээ. Тухайн vеийн хамгийн нэр нєлєє бvхий алдар, цуутай Напелеон болон хатан хаан Викториа, Уинстон Черчил нар анхны Breguet цагаар гангарч байжээ.

Эрчvvдэд зориулсан-ХХ
18 каратын алтаар хийгдсэн уг цаг нь салхины хvчийг эсэргvvцэх євєрмєц хийц загвар бvхий биндэрьяа цэцгийн адил талсттайгаас гадна 100 метрийн гvн дэх усанд унасан ч ямар нэгэн асуудал гарахгvй, маш сайн усны хамгаалалттай. XX нь 21,600 доллараар зах зээлд худалдаалагдаж байгаа ажээ.
Сонгодог загварын « Reveil du Tsar»
Brequet-ын сонгодог шинэхэн загвар «Reveil du Tsar» нь аялагчдад зориулсан бєгєєд 2003 онд Женевт болсон Grand Prix de I Horologerie шагнал хvртсэн бол Lausanne vзэсгэлэнгээс оны шилдэг эрэгтэй хvний бугуйн цагаар шалгарч байжээ.

Жорж Буш 50 долларын vнэтэй цагаар гангардаг
Дэлхийд алдартай, олны танил хvмvvс євєрмєц хийц загвар, дахин давтагдашгvй чанар бvхий алдартай фирмийн цагаар гангардаг нь нууц биш. Хэдийгээр цаг vйлдвэрлэлээр дэлхийд алдартай олон фирм байдаг ч хамгийн их гар ажиллагаа, олон эд анги, зах зээлд борлуулалтаараа дээгvvрт бичигддэг. «Оросын 7 хоногийн мэдээ» сониноос энэ зууны хамгийн vнэтэй цагийг улс тєрийн ямар гишvvн зvvдэг вэ? гэсэн нэгэн сонирхолтой жагсаалтыг гаргажээ.

Дэлхийд хамгийн vнэтэй болон чанартай цагийг Швейцарчууд vйлдвэрлэдэг гэдэгтээ та санал нийлэх байх. Оросын Ерєнхийлєгч Владимир Путин дэлхийд хамгийн vнэтэй цаг зvvдэг олны танил хvмvvсийн нэг юм. Орос улсын тэргvvн, дэлхийд нэр нєлєє бvхий тvvний хувьд 60 000 ам.долларын vнэтэй Patek Philippe гэдэг цаг зvvдэг бєгєєд тэрээр уг цагаа 2003 онд худалдан авч байжээ. Тvvний уг цаг нь ерєнхийлєгчийн бvтэн жилийнх нь цалинтай тэнцэх хэмжээний vнэтэй бєгєєд Patek Philippe цагных нь ижил тєрлийн Patek Philippe Calatrava цаг мєн тvvнд байдаг байна.

Харин тус жагсаалтад дээгvvр байр эзэлсэн Alpha банкны ерєнхийлєгч Петр Авен 19 000 ам.долларын vнэтэй цагаан метал бvхий алтан цаг зvvдэг бол Москва хотын дарга Юри Лужков Patek Philippe-ын 18 000 ам.долларын vнэтэй цаг зvvдэг байна. Тэрээр уг цагийг нэг жилийн ємнє худалдан авч байсан бол Оросын алдарт зохиолч Александр Пушкины хєрєг зураг дээр мєн ийм тєрлийн цаг зvvсэн байдаг байна. Челсиа багийн эзэмшигч Роман Абрамович Rolex фирмийн 29 000 амдолларын vнэтэй Rolex Daytona загварын цаг зvvдэг бєгєєд тvvнээс гадна 19 000 ам.долларын vнэтэй Rolex Oyster цаг тvvнд байдаг байна.
Дэлхийн хамгийн том гvрний тєрийн тэргvvн АНУ-ын ерєнхийлєгч Жорж Буш тун даруу тєлєв зантай хvн бєгєєд тэр ердєє 50 ам. долларын vнэтэй Timex Indiglo хэмээх нэртэй цаг зvvдэг байна.

Харин АНУ-ын Калифорни мужийн амбан захирагч Арнолд Шварцнигэр гурван тєрлийн цагаар гангардаг бєгєєд Audemars Piguet, Royal Oak болон Paneria Luminor фирмийн цагтай ажээ.

Єнгєрєгч оныг хvртэл дэлхийд хамгийн vнэтэй цагны эзэн хэмээн нэрлэгдэж байсан Vacheron Constantin-ны 540 000 ам.долларын vнэтэй цагийг Италийн ерєнхий сайд Сильвиа Берлускони зvvдэг ажээ.

Үргэлжлэл бий . . .



Цааш нь...

Monday, January 19, 2009

Giorgio Armani - ийн амжилтын түүх


Амжилтын замнал

1980-аад оноос Холливудын оддыг загвараа сурталчлуулах ажилдаа анх татан оруулсан хүн бол Жиоржио Армани байсан бөгөөд үүнийхээ ч ачаар дэлхийн ноймер нэг тансаг брэндүүдийн нэг болж чадсан гэж үздэг. Анх 1980 онд Ричард Гирийн American Gigolo киноны хувцсыг бүтээсэн нь амжилт авчирч, цаашид ч Batman (1989), Pulp Fiction (Emporio Armani), Ready to Wear (both 1994) зэрэг кинонуудын хувцсыг хариуцан ажилсан нь шуугиан тарьж байв.

1980 он гэхэд Арманигийн компани аль хэдийн хэд хэдэн төрлийн брэндүүдийг бий болгосон байсан нь Mani, Armani Junior, Giorgio Armani, Emporio Armani нар байв. Энэ үед жинс эд хүчээ авч байсан тул Armani болон Emporio Armani брэндийн жинсүүдийг 1980 онд гаргасан байна. Мөн Арманигийн дотуур хувцас, усны хувцасуудыг гаргаж, L'Oréal (үүсгэн байгуулагч H. Rubinstein)-тай Арманигийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түгээх лицензийн гэрээ байгуулав (1980). Харамсалтай нь Жиоржио Арманигийн найз, компаний үүсгэн байгуулагчдын нэг, өдөр тутмын менежментийн ажлыг зохицуулдаг байсан Галлеоти 1985 онд ДОХ-ын улмаас нас нөгчиж, өөрийн 50 хувийн эзэмшлийн хувьцаагаа Арманид өвлүүлжээ. Армани энэ үед барьц алдалгүй, харин олон ажиглагчдын гайхшралыг төрүүлсэн ухаалаг алхмыг хийсэн байна. Тэр компаниа улам өргөжүүлж чадан компаний орлого 75 сая байснаа 209 сая болтлоо нэмэгдсэн байна.

1986 онд анхны Армани Жуниороо Миланд, Лондонд анхны ресторанаа 1980 онд, анхны нүдний шилээ 1988 онд Luxottica S.p.A.-тай лицензийн гэрээ байгуулж гарган, бүр өөрийн сэтгүүлээ хүртэл гаргаж байв. Энэ үед Арманиг хэд хэдэн загварын магнатууд худалдан авахыг хүссэн ч саналаас татгалзжээ.

Өрсөлдөгч компаниуд томоохон брэндүүдийг өөртөө нэгтгэх бодлого явуулж байхад Армани өөрийн зах зээлээ барих, маркетинг, менежментдээ илүү анхаарч байв. Тэр харин өөрийн нийлүүлэгч компаниуд болох Antinea S.r.l. болон Intai S.p.A.-гийн хувьцааг 1989, 1990 онуудад худалдан авсан байна.
1990-ээд он гэхэд Арманигийн орлого нь 306 саяд хүрч, үүнээс жижиглэнгийн худалдаанаас 160 сая, түрээсийн төлбөр болон лиценз зэргээс 130 сая, үйлдвэрлэлийн орлого 16 саяд хүрч байв. Эндээс цэвэр ашгийг нь олбол 54,2 сая байсан ба нийт эргэлтийн бүтээгдэхүүн нь 1,6 тэрбум доллартай тэнцэж байв. Бусад загварын хаузууд 1980 оны эдийн засгийн хямралаас болж өр зээлд баригдаж байхад Армани үнэтэй бүтээгдэхүүнүүдээ зарсан хэвээр, ямар ч өр ширгүй байв.

1991 онд Арманигийн гайхалтай менежментийн бодлогын талаар Форбес сэтгүүлд гарч байсан ба түүний Италийн загварын зар сурталчилгааны нарийн бодлогыг үнэлжээ.
Жиоржио Армани A/X-ийн брэндийн хувцасны дэлгүүрийг 150 болгоно гэж төлөвлөж байсан ч энэ өргөжүүлэлт нь анхнаасаа орлогоо багатай байсан тул илүү дэлгүүрүүдээ Сингапурын компанид зарсан байна. Эндээс Армани брэндийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тоог тодорхой хэмжээнд барих ёстойг ойлгож, тийнхүү стратеги баримтлалх болсон байна. 1990 оны эхээр Alitalia Арманиг MD-11 онгоцны дотоод дизайн заслыг хийлгүүлэхээр хөлсөлсөн. Мөн 1994 онд италийн багийн хөлбөмбөгийн дэлхийн аваргад оролцох хувцсыг, 1999 онд Британий Newcastle United багийн хувцсыг тус тус зохион бүтээж байжээ.

1996 онд Армани Манхэттэн хотноо Emporio Armani-гийн нэг, бусад 4-н брэндийн нэг дэлгүүрийг, Милан, Лондон, Токиод 1997 онд анхны Collezioni Giorgio Armani дэлгүүрийг, Ромд Армани жинсний дэлгүүрийг тус тус нээж, мөн онд бугуйн цагаа анх үйлдвэрлэжээ.
1997 онд Арманиг ирэхээс өмнө Gianni Versace-гийн амийг Миамид егүүтгэсэн хэрэг гарсны дараа Жиоржио өөрийн компанийг нээлттэй хувьцаатай болгохоор шийдэж, удирдлага зохион байгуулалтаа шинэчилжээ. Мөн олон шинэчлэлтүүд хийсний дотроос анх интернет худалдаанд оролцох болж, вэбсайтаа гаргажээ.

1999 он байдлаар Арманигийн орлого 12 хувиар өссөн боловч, Луксотикад их татвар төлснөөс болж нийт ашиг нь 12 хувиар буурсан байна.

2000 онд тус компани 25 жилийнхээ ойн баярыг тэмдэглэсэн ба энэ үед үйл ажиллагааны орлого 193 сая Евро, нийт орлого 1,03 тэрбум еврод хүрсэн байв. Глобал жижиглэнгийн худалдаа нь EUR 3.6 тэрбумд хүрч, 20 хувийн өсөлттэй гарчээ. 2000 оноос хойш маш их өөрчлөлт хийснийг доорх хүснэгтэд дэлгэрэнгүй харуулав.

Үргэлжлэл бий . . .



Цааш нь...

Италийн Алдарт загвар зохион бүтээгч Giorgio Armani -ийн намтар, Giorgio Armani S.p.A. компаний үүссэн түүх


Giorgio Armani S.p.A. компаний үүсгэн байгуулагч "Жиоржио Армани"

Төрсөн он сар өдөр 1934 оны 7-р сарын 11
Италийн Пиаценза хотод төрсөн
Иргэншил Итали
Компани Giorgio Armani S.p.A.
Хөрөнгө 4,1 тэрбум доллар

Жиоржио Армани нь италийн алдарт загвар зохион бүтээгч бөгөөд дэлхийн хамгийн баян хүмүүсийн тоонд зүй ёсоор ордог. Одоо 75 насыг зооглож байгаа тэрбээр маш хөдөлмөрч хүн ба олон алдартай загварууд, брэндүүд бүтээсний дотор хамгийн алдартай нь эрэгтэй хүний хувцасны загварууд нь юм. Жиоржио Армани нь 1974 онд өөрийн Армани нэртэй хувцас загварын компанийг байгуулж, шошго бий болгосон нь одоо өргөжин тэлж арав гаруй охин компанитай, дэлхийн хамгийн шилдэг компаниудын нэг болсон байна. Түүний загваруудын нэг онцлог нь энгийн атлаа маш зөв хийсэн, тансаг бас дэгжин байдлыг илтгэдэг явдал нь юм. Мөн эрэгтэй хүний загварын суурьнаас нь эмэгтэй хүний загварууд гарч байдаг, эмэгтэй хүний загваруудаас мөн эрэгтэйнхийг гаргаж авдаг нь уг брэндийн нэг онцлог.

Жиоржио Арманигийн намтар

Тэрбээр 1934 онд Италийн Милан хотоос 50 милийн зайд орших Пиаценза хотод эгэл жирийн айлын гэрт төржээ. Орон нутгийнхаа жирийн 10 жилд суралцсан хүүхэд ахуй насандаа театр болон кинонд их дуртай байв. Сургуулиа төгсөөд хоёр жилийн туршид анагаахын чиглэлээр суралцаж байсан ч удалгүй сургуулиа хаяж фото зураг сонирхох болов. Гэтэл түүнийг эх орон нь дуудаж цэргийн албанд алба хаасан байна. Цэргээс халагдан ирсэн 1957 онд Миланы La Rinascente нэртэй их дэлгүүрт үзүүлэнгийн цонхны дизайныг янзалдаг хүнээр бараг 4 жил шахам ажиллажээ. Хожим дурсахдаа түүний ирээдүйн загварын ертөнцөд хөл алхах эхлэл нь энд тавигдсан гэж Армани ярьдаг. “Тэнд ажиллаж байхдаа бид шинэ загварын чиг хандлагыг тандахын тулд Англи орон луу үе үе айлчлах хэрэгтэй байв. Тэнд л би хамаг онгодоо олж авсан. Нэг удаа Английн нэг жижиг дэлгүүрт шар өнгөтэй хөшиг байхаар нь худалдан авч, Итали дахь дэлгүүртээ тавихад хүн бүр л намайг солиотой гэж байв. Учир нь шар хөшиг бол маш гоёмсог, хэт чамин, жинхэнэ Англи стилийн эд гэж тооцогддог байв” гэж нэг удаа тэрбээр дурссан байдаг.

1961 онд дэлгүүрийн ажлаасаа гарч хэдий ямар ч сургууль соёлд явж байгаагүй ч тэр загвар зохион бүтээгчээр Nino Cerruti нэртэй загварын хаузд ажиллах болжээ. 10 гаруй жил уг хаузд урам зориг, бүтээл дүүрэн ажиллан, хувцас, бөс даавууны талаар хангалттай мэдлэгтэй болсон Армани тэндээс гарч чөлөөт загвар зохион бүтээгчээр хэсэг бие даан ажилласан байна. Гэхдээ 1975 оны 7-р сарын 24-нд найз, хамтран ажиллагч Sergio Galeotti-н ятгалгаар өөрийн гэсэн загварын компани болох Giorgio Armani Spa-гаа нээжээ. Компаниа байгуулах санхүүгийн эх үүсвэрээ хуучин Волгсваген машинаа худалдан олж авсан гэх яриа байдаг. Өөр нэг хувилбарт бол хамтран ажиллагч хоёр эхлэлийн 10,000 долларын хөрөнгөтэй байсан ч гэж үздэг.

Анх нээгдсэн цагаасаа л Арманигийн компани маш их ашигтай ажиллаж, эхний жилдээ 1 сая долларын ашиг олсон байна. Энэ бүхэнд урамшсан Армани улам бүр идэвхи зүтгэлтэй ажиллаж, түүнийг амжилт бүтээл даган, дэлхийн хамгийн том, дээд зэрэглэлийн брэндүүдийн нэгийг 1980-аад оны дундуур гэхэд бүтээж чадсан байв. Харамсалтай нь түүний хамтрагч Sergio Galeotti ДОХ-ын улмаас 1985 онд нас барсан нь маш их гарз хохирол болжээ. Galeotti нас барахдаа өөрийн хувьцааг Арманид өвлүүлэн үлдээсэн бөгөөд ганцаараа бүх ажлыг хүчрэхгүй Армани эгч Розанагаа туслуулахаар дууджээ.

Энэ цаг үеэс хойш өдгөө Жиоржио Армани компаний гол хувьцаа эзэмшигч болж, компаниа өргөжүүлэн тэлсээр одоогийн амжилтанд хүрсэн байна.

Жиоржио Арманигийн тухай баримтуудаас
:

Сонирхол:
• Интер Милан багийн үнэнч хөгжөөн дэмжигч. Олон тэмцээн уралдаан болон түүнд оролцогч баг, тамирчдыг дэмждэг, хувцсыг нь заримдаа оёдог.
• Хоол. Дэлхий даяар өөрийн гэсэн 14 Emporio Armani-н кафетай. Цаашдаа гал тогооны хэрэгсэлд хөрөнгө оруулж, шинэ шинэ загвар гарган ирнэ гэж төлөвлөдөг.
Түүнийг бусад хүмүүс:
• ажлын хэнээтэй хүн гэж тодорхойлдог
Буяны ажил:
• 2002 онд НҮБ-ийн дүрвэгсдийн асуудлыг хариуцсан сайн дурын амбан сайдаар сонгогдож байсан
• Загвар өмсөгчдийг хэт туранхай байхыг хориглосон анхны загвар зохион бүтээгчдийн нэг
Өргөмжлөлүүд:
• Италийн загварын эцэг гэгддэг
• 2001 онд Форбес сэтгүүл Жиоржио Арманиг Италийн хамгийн баян, хамгийн алдартай загвар зохион бүтээгч хэмээн тодруулж байсан.
Шагналууд:
Neiman-Marcus Award (1979)
• CFDA International Award (1983)
• The semi-annual Italian men's fashion trade show Pitti Uomo in Florence celebrated in Summer 1996 its 50th fair with a magnificent fashion show called
• "G.A.Story" portaying the life and work of Giorgio Armani. The show concept was developed by well-known opera-director Robert Wilson.
Хаяг:
Giorgio Armani, 11 Via Borgonuovo, 20121 Milan
Утас: +392 80 14 81


Giorgio Armani S.p.A. компаний үүссэн түүх

Жиоржио Армани болон Сержио Галлеоти нар 1975 оны 7-р сарын 24-нд өөрсдийн хөрөнгөөр хувцас загварын компани болох Giorgio Armani S.p.A.-г байгуулжээ. Анхны жилээ эрэгтэй хүний хувцасны загвар дан гарган, хэрэглэхэд бэлэн байдалтайгаар бүтээдэг байснаа дараагийн жил нь эмэгтэй хүмүүст зориулсан загвараа гаргасан байна.

Компани анхнаасаа л амжилттай ажиллаж, эхний жилдээ 1 сая долларын борлуулалт хийж чадсан байна. 1978 онд GFT (Gruppo Finanziario Tessile) компанитай лицензийн гэрээ байгуулж, Арманигийн төв оффисын байрыг Миланы 21 Via Borgonuovo-д байрлалтай 17-р зууны плазаг бариулахаар болсон нь оффиссоос гадна загварын шоуны тайз, Арманигийн хувийн гэр болжээ.

Дараагийн жил нь 1979 онд Жиоржио Армани АНУ-д өөрийн Жиоржио Армани Корпорацаа байгуулж, энэ үед компани нь дэлхийн тэргүүлэгч загварын хаузуудын тоонд орох болов.
Энэ амжилтын нууц нь Арманигийн зоригтой загварын аз туршсан явдал, уламжлалт эрэгтэйчүүдийн костьюм пиджакны загварыг өөрчилсөн нь гэж зарим нь ярьдаг. Харин эмэгтэйчүүдийн загварын хувьд илүү чөлөөтэй, бага гоёл чимэглэлтэй байдаг. Бусад загвар зохион бүтээгчид түүний загварыг дуурайх гэж оролддог боловч оргиналийг хэзээ ч гүйцдэггүй.

Үргэлжлэл бий . . .

Цааш нь...

Wednesday, January 7, 2009

Амжилттай худалдааны зарчим ба Дэлгүүрийн дизайн


Амжилттай худалдааны зарчимууд
Жижиглэн худалдаа мянга гаруй жилийн түүхтэй. Энэ бүх хугацаанд яаж худалдан авагчдыг татах вэ? Гэсэн асуулт л худалдагчдын санааг зовоодог байсан. Өнөөдөр дэлгүүрүүд болон бусад жигжиглэнгийн худалдаа эрхэлж байгаа байгууллагуудын хувьд худалан авагчдыг татах, бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэх тал дээр илүү анхаарах болжээ.
Дэлгүүрийн дизайн
Дэлгүүрийн дизайн нь имидж бүрдүүлэх гол хүчин зүйл юм. Limited дэлгүүрийн сүлжээ залуучуудад хаяглагдсан байдаг бол Lerner’s - зах зээлийн арай ахимаг насны сегментед зориулан имидж бүрдүүлдэг. Энэ хоёр дэлгүүрийн сүлжээ нэг хүн эзэмшдэг ч чиглэсэн зах зээл нь өөр өөр байдаг байна. Худалдааг бүрэн утгаар нь явуулахын тулд жижглэнгийн худалдаачин өөрийн дэлгүүрийн дизайны философийг бүрэн ухамсарлаж дэлгүүрийн имиджээ бүрдүүлэх ёстой. Харин имидж нь зорилтот сегментийн нийгмийн хэрэгцээг хангах ёстой. Нийгмийн хэрэгцээг хайрын хэрэгцээ, хүндэтгэлийн хэрэгцээ, харилцааны хэрэгцээ, имижийн хэрэгцээ, амьдралын тодорхой хэв маягийн гэх зэргээр ойлгодог. Үнэ, стиль, нас зэрэг нь нэмэлт шаардлагууд юм. Мөн хүйс, сэтгэл хөдлөлийн онцлог зэргийг тооцоолох хэрэгтэй.

Их дэлгүүрүүдэд эрчүүдийн хувцасны 80 хувийг хүүхнүүд эрчүүдэд зориулан авдаг байна. Гэхдээ худалдааны төвүүдэд байрласан, залуучуудад чиглэсэн дэлгүүрүүд хувцасныхаа 80 хувийг шууд эрчүүдэд худалддаг.

Залуу хүмүүс хувцсаа өөрсдөө худалдаж авахыг илүүд үздэг байна. Тэд стилээ өөрсдөө сонгохыг хүсдэг бөгөөд размераа зөв сонгоход их санаа тавидаг. Худалдааны төвүүдэд байрласан дэлгүүрүүдийн хүртээмжтэй байдал нь залуучуудыг татдаг аж. Тийм учраас залуу хүмүүсийн сэтгэл хөөрлийн онцлогуудыг тооцоолж дэлгүүрийн имижийг бүрдүүлэхээс гадна имиджээ тод өнгө, хурц гэрэл зэргийг тусгаж өгөх ёстой. Гэхдээ цаг хугацааны дараа залуу хүмүүсийн зах зээл өөрчлөгдөнө. Тийм учраас имидж ч гэсэн өөрчлөгдөх ёстой гэдгийг санах хэрэгтэй.

Хэрэв Wall-Mart дэлгүүрийн сүлжээ Bloomingdale’s шиг байсан бол худалдан авагчдыг татахад хэцүү байх байсан. Wall Mart -аар үйлчлүүлэгчдийн толгойг эргүүлж болохгүй. Дэлгүүрийн гадаад болон дотоод имиджийг бүрдүүлж, дэлгүүрийн “хэрэгтэй дүр төрхийг” бүтээхийн тулд олон жил шаардагддаг. Имиджийг бүрдүүлэх ажлыг худалдааны ажилтнууд болон дэлгүүрийн зөвлөхүүд төлөвлөн хийдэг. Зарим тохиолдолд удирдлагын шинэ баг “гэрийн даалгавар”-аа биелүүлэхийн оронд өөрсдөө дур мэдэн шийдвэр гаргаж дэлгүүрийн имиджийг өөрчилдөг. Тэд алдаа гаргаж, нэг хоёр жилийн дотор бизнесээ сүйтгэж ч болох юм.

Иймд та өөрийн дэлгүүрийн имидж илүү их анхаарах хэрэгтэй юм байна.

Эх сурвалж: Роберт Колборны “Марчандайзинг – Амжилттай худалдааны зарчимууд” номноос

Цааш нь...

Tuesday, January 6, 2009

Маркетингийн нэр томьёо ны тайлбар № 11 "M" /Marketing - Маркетинг. Зах зээлийг эзэмдэх буюу хэрэглэгчийг өөртөө татаж, хадгалж үлдэх ухаан. /


Market - Зах зээл. эдийн засагчид зах зээл гэдэг ойлголтын дор хоорондоо тодорхой төрлийн арилжаа хийх худалдагч болон худалдан авагчдын нийлбэрийг авч үздэг. тухайлбал үнэт цаасны зах зээл, үл хөдлөх хөрөнгийн зах зээл зэрэг маркетеруудын хувьд зах зээл нь тухайн бүтээгдэхүүний хэрэглэгчдийг илэрхийлдэг жич: гар утасны, гутлын зах зээл г.м.
2. зах. арилжаа наймаа хийдэг газар. Олон жижиглэнгийн болон бөөний худалдаачдыг төвлөрүүлсэн зардал багатай, хямд үнэтэй худалдааны газар.

Market Research - Зах зээлийн судалгаа. Тухайн зах зээлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулан түүний бүтэц, байршил, багтаамж, худалдааны үйл ажиллагаа, зах зээлд байгаа саад хориг, өрсөлдөөн, төлөв байдлыг тодорхойлоход чиглэгдсэн судалгаа.

Marketing - Маркетинг. Зах зээлийг эзэмдэх буюу хэрэглэгчийг өөртөө татаж, хадгалж үлдэх ухаан. Ф.Котлер маркетингийг өргөн утгаар нь хүмүүсийн хүсэл, хэрэгцээг хангахад чиглэсэн, үнэт чанар бүхий бүтээгдэхүүн бүтээх, арилжин солилцох нийгмийн болон удирдлагын үйл явц, мөн бизнесийн үүднээс хэрэглэгчдэд үнэт чанар бүхий бүтээгдэхүүн бий болгож хүргэх, тэдэнтэй харилцан ашигтай, тогтвортой харилцах үйл явц гэж тодорхойлсон байна.

Marketing Manager - Маркетингийн менежер. Байгууллагын маркетингийн үйл ажиллагааг хариуцан ажиллах менежер. Энэхүү тодорхойлолт нь маркетингийн иж бүрдэл болох бүтээгдэхүүн, үнэ, хуваарилалт, идэвхжүүлэлт зэрэг холбогдох бүхий л асуудлуудыг хамрах боловч заримдаа маркетингийн аль нэгэн чиг үүргээр хязгаарлагдаж болдог. Жич: Брэнд менежер, Борлуулалтын менежер, Олон нийтийн харьлцааны менежер, зар сурталчилгааны менежер г.м

Mass Marketing - нийтийн маркетинг. Зах зээлийг бүрдүүлэгч хэрэглэгчдийн ялгаатай талуудыг үл харгалзан, сегментлэлгүйгээр нэг ижил бүтээгдэхүүнийг нийт зах зээлд санал болгох.

Эх сурвалж: Маркетерийн бичил судар Д.Баярмаа

Цааш нь...

Monday, January 5, 2009

Бүтэн нүүр реклам хамгийн үр нөлөөтэй


Нийслэлийн хүн амын 50 орчим хувь нь сонинг захиалж болон худалдан авч уншдаг гэсэн судалгааны дүн бий. Мэдээж хот суурин газар, аймгийн төвүүдийн оршин суугчид хамгийн их хэвлэл уншдаг. Харин суманд өдөр тутмын сонин хүрэхэд 7 хоногийн хугацаа зарцуулдаг учир өдөр тутмын сонин төдийлөн хүрдэггүй байна. Дээрх шалтгаан болон интернетийн хэрэглээ нэмэгдэхийн хирээр сонины борлуулалт буурах хандлага ажиглагдаж байна. 2004 онд 30 сая гаруй сонин Монголын зах зээлд борлогдсон бол 2007 онд энэ тоо гурван саяар буурчээ. Сонины нийт борлуулалтын тал орчим хувийг өдөр тутмын 12 сонин эзэлдэг бөгөөд одоогоор насанд хүрсэн нэг хүнд жилд 15 ширхэг өдөр тутмын сонин оногдож байгаа юм.

Сонины хүртээмжтэй байдлыг судлахад “Өнөөдөр” сонинг нийслэлийн 12 ба түүнээс дээш насны нийт хүн амын 18.0 хувь /142.370 уншигч/ ямар нэгэн байдлаар уншдаг ажээ. Удаагаар нь Өдрийн сонин, Сэрүүлэг, Зууны мэдээ сонинууд орж байна. Харин сэтгүүлийн хүртээмжээр “Uptown” сэтгүүл 32 мянга орчим уншигчтайгаар тэргүүлжээ. Гялбаа, Цаг төр сэтгүүлүүд мөн уншигчдын хүрээ өргөн байгаа нь судалгаагаар харагдлаа.

Сонин сэтгүүлийн рекламны байрлалыг судлахад сонины аль нэг булан, эсвэл нийтлэлийн доор байрлах рекламнаас илүү бүтэн нүүрийг эзэлсэн реклам олон нийтийн анхааралд илүү өртдөг байна. Судалгаанд оролцогсдын 22.6 хувь нь сонингийн бүтэн нүүр реклам хамгийн хүртээмжтэй, үр нөлөөтэй байдаг гэжээ.

Хэвлэлийн Хүрээлэнгийн “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-ны XII сарын тайлан хоёр оны зааг дээр хэрэглэгчиддээ хүрч байна. Энэ сарын судалгаандаа бид уншигчдын тухай мэдээллийг түлхүү судалж, сонин сэтгүүлийн зах зээлийг тодорхойллоо.

Монголын Хэвлэлийн хүрээлэн

Цааш нь...

Маркетингийн нэр томьёо ны тайлбар № 10" L " /Logo - Лого. Брэндийг таних тэмдэг. Эмблем, дүрс, тодорхой хэлбэр өнгөний зохицолтой бичигдсэн үг эсвэл/


Leader - Тэргүүлэгч. Зах зээлд эзлэх хувиараа бусдаасаа давамгайлах компани (Голдуу зах зээлийн 40 - өөс дээш хувийг эзэлдэг)

Lifestyle - Амьдралын хэв маяг. Хүний өдөр тутмын амьдралын онцлог шинж, ца болон мөнгөө хэрхэн зарцуулж байгаа байдал.

Logo - Лого. Брэндийг таних тэмдэг. Эмблем, дүрс, тодорхой хэлбэр өнгөний зохицолтой бичигдсэн үг эсвэл эдгээрийг хослуулсан байж болно.

Leisure Class - "Цагийг хоосон өнгөрөөх давхрага" Т.Веблэн амьдралаа онцын үр бүтээлгүй өнгрөөдөг ба хэрэглээ нь "Үзүүлэнгийн" шинжтэй байдаг хүмүүсийг ингэж нэрлэжээ.

Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008