Tuesday, February 3, 2009

2008 оны Дэлхийн Шилдэг 100 брэнд


Дэлхийн шилдэг 100 брэндийн жагсаалтийг Интербрэнд 8 дахь жилдээ гаргаад байна. 2008 оны дэлхийн шилдэг брэндүүдийн жагсаатаас хархад 2007 оны шилдэг брэнд Кока Кола энэ жил мөн л дэлхийн №1 брэнд гэдгээ дахин баталлаа. 2008 онд брэндийн үнэ цэнээ хамгийн их хувиар өсгөсөн брэндээр GOOGLE (43%) тодорсон бол хамгийн уналттай явж байгаа брэндээр Америкийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч Merill Lynch (-23%) тодроод байна. Энэ оны хамгийн онцлог зүйл нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч бүхий л брэндүүдийн үнэ цэнэ буурсан байгаа дэлхийн санхүүгийн хямрал хэр хүчтэй болоод байгааг харуулж байна.

2008 оны дэлхийн шилдэг 100 брэндийн жагсаалттай танилцана уу (ТАТАХ)

BEST GLOBAL BRANDS

2008 rankings
2008 Rank2007 RankBrandCountry of OriginSector

2008 Brand Value ($m)
Change in Brand Value
11Coca-ColaUnited StatesBeverages

66,667
2%
23IBMUnited StatesComputer Services

59,031
3%
32MicrosoftUnited StatesComputer Software

59,007
1%
44GEUnited StatesDiversified

53,086
3%
55NokiaFinlandConsumer Electronics

35,942
7%
66ToyotaJapanAutomotive

34,050
6%
77IntelUnited StatesComputer Hardware

31,261
1%
88McDonald'sUnited StatesRestaurants

31,049
6%
99DisneyUnited StatesMedia

29,251
0%
1020GoogleUnited StatesInternet Services

25,590
43%
1110MercedesGermanyAutomotive

25,577
9%
1212Hewlett-PackardUnited StatesComputer Hardware

23,509
6%
1313BMWGermanyAutomotive

23,298
8%
1416GilletteUnited StatesPersonal Care

22,689
8%
1515AmericanUnited StatesFinancial Services

21,940
5%
1617LouisFranceLuxury

21,602
6%
1718CiscoUnited StatesComputer Services

21,306
12%
1814MarlboroUnited StatesTobacco

21,300
0%
1911CitiUnited StatesFinancial Services

20,174
-14%
2019HondaJapanAutomotive

19,079
6%
2121SamsungRepublic of KoreaConsumer Electronics

17,689
5%
22NewHSwedenApparel

13,840
New
2327OracleUnited StatesComputer Software

13,831
11%
2433AppleUnited StatesComputer Hardware

13,724
24%
2525SonyJapanConsumer Electronics

13,583
5%
2626PepsiUnited StatesBeverages

13,249
3%
2723HSBCUnited KingdomFinancial Services

13,143
-3%
2824NescafeSwitzerlandBeverages

13,056
1%
2929NikeUnited StatesSporting Goods

12,672
6%
3028UPSUnited StatesTransportation

12,621
5%
3134SAPGermanyComputer Software

12,228
13%
3231DellUnited StatesComputer Hardware

11,695
1%
3330BudweiserUnited StatesAlcohol

11,438
-2%
3422MerrillUnited StatesFinancial Services

11,399
-21%
3538IkeaSwedenHome Furnishings

10,913
8%
3636CanonJapanComputer Hardware

10,876
3%
3732J.P.United StatesFinancial Services

10,773
-6%
3835GoldmanUnited StatesFinancial Services

10,331
-3%
3940Kellogg'sUnited StatesFood

9,710
4%
4044NintendoJapanConsumer Electronics

8,772
13%
4139UBSSwitzerlandFinancial Services

8,740
-11%
4237MorganUnited StatesFinancial Services

8,696
-16%
4342PhilipsNetherlandsDiversified

8,325
8%
44NewThomsonCanadaMedia

8,313
New
4546GucciItalyLuxury

8,254
7%
4648eBayUnited StatesInternet Services

7,991
7%
4750AccentureUnited StatesComputer Services

7,948
9%
4843SiemensGermanyDiversified

7,943
3%
4941FordUnited StatesAutomotive

7,896
-12%
5045Harley-DavidsonUnited StatesAutomotive

7,609
-1%
5151L'OrealFrancePersonal Care

7,508
7%
5252MTVUnited StatesMedia

7,193
4%
5354VolkswagenGermanyAutomotive

7,047
8%
5447AIGUnited StatesFinancial Services

7,022
-6%
5549AXAFranceFinancial Services

7,001
-4%
5653HeinzUnited StatesFood

6,646
2%
5757ColgateUnited StatesPersonal Care

6,437
7%
5862amazon.comUnited StatesInternet Services

6,434
19%
5956XeroxUnited StatesComputer Hardware

6,393
6%
6058ChanelFranceLuxury

6,355
9%
6159Wrigley'sUnited StatesFood

6,105
6%
6264ZaraSpainApparel

5,955
15%
6363NestleSwitzerlandFood

5,592
5%
6460KFCUnited StatesRestaurants

5,582
-2%
6555Yahoo!United StatesInternet Services

5,496
-9%
6667DanoneFranceFood

5,408
8%
6768AudiGermanyAutomotive

5,407
11%
6866CaterpillarUnited StatesDiversified

5,288
5%
6965AvonUnited StatesPersonal Care

5,264
3%
7069adidasGermanySporting Goods

5,072
6%
7171RolexSwitzerlandLuxury

4,956
8%
7272HyundaiRepublic of KoreaAutomotive

4,846
9%
73NewBlackBerryCanadaConsumer Electronics

4,802
New
7470KleenexUnited StatesPersonal Care

4,636
1%
7575PorscheGermanyAutomotive

4,603
9%
7673HermesFranceLuxury

4,575
8%
7761GapUnited StatesApparel

4,357
-20%
7878PanasonicJapanConsumer Electronics

4,281
4%
7983CartierSwitzerlandLuxury

4,236
10%
8079TiffanyUnited StatesLuxury

4,208
5%
8174PizzaUnited StatesRestaurants

4,097
-4%
8280AllianzGermanyFinancial Services

4,033
2%
8385MoetFranceAlcohol

3,951
6%
8484BPUnited KingdomEnergy

3,911
3%
8588StarbucksUnited StatesRestaurants

3,879
7%
8681INGNetherlandsFinancial Services

3,768
-3%
8777MotorolaUnited StatesConsumer Electronics

3,721
-10%
8889DuracellUnited StatesConsumer Electronics

3,682
2%
8991SmirnoffUnited KingdomAlcohol

3,590
6%
9092LexusJapanAutomotive

3,588
7%
9194PradaItalyLuxury

3,585
9%
9290JohnsonUnited StatesPersonal Care

3,582
4%
93NewFerrariItalyAutomotive

3,527
New
94NewArmaniItalyLuxury

3,526
New
9587HennessyFranceAlcohol

3,513
-3%
96NewMarriottUnited StatesHospitality

3,502
New
9793ShellNetherlandsEnergy

3,471
4%
9896NiveaGermanyPersonal Care

3,401
9%
99NewFedExUnited StatesTransportation

3,359
New
100NewVisaUnited StatesFinancial Services

3,338
New

Цааш нь...

Халимаг Улсын Ерөнхийлөгч: Кирсан Илюмжинов

Кирсан Илюмжинов

Кирсан Илюмжинов 1962 онд төрсөн нь хожим түүнийг халимагууд Чингис хааны хойд дүр гэж бишрэн шүтэхэд хүргэжээ. Тэр эгэл жирийн сэхээтний гэр бүлд мэндэлсэн. Багаасаа халимагийн ард түмний зовлон шаналангийн тухай сонссоор хорсон бухимджээ.

Мөн Халимагийн ард түмний гарамгай хөвгүүдээр бахархаж, тэдэн шиг болохсон гэж мөрөөднө. Би халимаг учраас өөр байх ёстой, илүү байх учиртай, тэгж байж оросуудын дунд олигтой явна гэж багаасаа яс махандаа тултал ойлгож авжээ. “Бага ястаны” гүргэр зан чөмгөнд нь тултал шингэжээ…


Кирсан хүү өсвөр үеийнхний шатрын тэмцээнд АССР-ээ төлөөлөн оролцож, ЗХУ-ын аварга болов. Түүнийг шатар хөөвөл ирээдүйтэй гэлцэн спортын томчууд сонирхож эхлэхэд Кирсан харин ч тэднээс зугтаж, ” Би зөвхөн шатар тоглодог хүн болмооргүй байна. Шатраас өөр олон зүйлийг мөрөөдөж байна” гэж гэрийнхэндээ хэлж байжээ.


Сургуулиа онц сайн төгсөөд нэгэн үйлдвэрт ажиллав. Ажиллаж байгаад конкурс өгөгсдийг харж үздэг болохоор тэр. Гэтэл насанд хүрээгүй байхад нь мань хүнийг арми аваад явчихав. Тэнд ч онцсайн албаа хааж, армидаа үлд гэсэн ятгалгыг арайхийн няцаагаад, Зөвлөлтийн хамгийн элит сургууль болох МГИМО буюу “дипломатын дээдийн” шалгалтыг өгч, босгыг нь давлаа. Дандаа дарга сайдуудын хүүхэд суралцдаг МГИМО-д Кирсан олон чухал танилтай болж авав. Овсгоо самбааг бусдаас зээлдэггүй тэрбээр наймаа хийж, дорхиноо хамгийн баян оюутан болж хувирав.


Японы Радуга хэмээх фирм ажилтан шалгаруулж авна гэх сургаар очиж өөрийгөө сорьсон чинь босс нь түүнийг бүр гүйцэтгэх захирлын туслах болгочихов. Уг фирм перестройкийн эхин vеийн тааламжтай нөхцөлд дулдуйдан, маш олон талын үйл ажиллагаа явуулдаг байв. Илюмжинов асар их мөнгө, нүд ирмэхийн зуур олддог хөрөнгөтэй харьцах болов.


Аажимдаа оросын өсч өндийж буй бизнесийн ертөнцөд багагүй үүрэг гүйцэтгэж эхэллээ. Өдөр шөнөгүй халаас руу нь мөнгө урсана. Худалдаа, санхүүгийн фирмүүд байгуулж, олсон мөнгөө улам арвижуулан өсгөнө. Ахар богино хугацаанд Илюмжинов тэрбумтан болсон юм. “Сан” гэдэг корпораци байгуулж, санхүү эдийн засгийн арга ажиллагаанд улам амташсаар. Гэвч тэр үүнээс ч илүү сонирхолтой, адал явдалтай амьдрахыг хүсч байв.


Зөвлөлт Оросын ардын депутатад бишрэн шүтэгчдийнхээ хүсэлтээр Халимагийн тойргоос нэрээ дэвшүүлэхдээ 27-той байлаа. Хамгийн залуухан депутат болоод томчуудтай танилцаж, байр сууриа бэхжүүлэв. Гэвч Оросын их улс төрд товойн шалгарах боломжгүйгээ ухаарлаа. Оросын улс төр яггүй шовинист, расист, фашист аж. Нөгөөтэйгүүр, их хүү болох улс төрийг бас орхисонгүй.
Бизнес, улс төрийн хамаг үйл ажиллагаагаа Халимагт төвлөрүүлэхээр шийдэв. 1993 онд Илюмжинов Халимагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр боллоо. 12 м урт америк лимузинээрээ тойрог бүрд очив. Илюмжинов уриагүй бол алс Халимагт хэзээ ч ирэхгүй байсан. Оросын № 1 поп одод сурталчилгаанд нь оролцов. Ялсан тохиолдолд сонгогч бүрд 100 доллар бэлэглэнэ гэж амлав. Мэдээжтэр өрсөлдөгчдөө бут цохилоо. Оросын сонинууд “Учир битүүлэг тэрбумтан БНУ худалдаж авлаа” гэж шуугив.


Илюмжинов Дээд Зөвлөлийг тарааснаар Халимаг Холбоот улсын анхны зөвлөлгүй нутаг болов. Оронд нь 40 депутаттай Оросын анхны парламентыг байгуулав. Түүний алхам бүр анхдагч байлаа. 20 гаруй яам, яамтай дүйцэх газар байсныг бүгдийг татан буулгаж, гагцхүү ерөнхийлөгч 5 зөвлөхтэйгээ бүх эрх үүргийг нь дааж авлаа.
Тэр өөрийн улсыг “Халимаг” хэмээх нэг том корпораци гэж үзэн ажиллана хэмээв. Ихэнх нь гуч хүрээгүй залуусыг бүх чухал албан тушаалд томиллоо. Халимаг улс тэр аяараа Илюмжиновын өөрчлөлтөд хамрагдсан гэхэд хилсдэхгүй. Улсын бүх үйлдвэр, аж ахуйн газар, үл хөдлөх хөрөнгө, газар болон бусад өмчийг тэрбээр үр бүтээлч, бизнесч голдрилд оруулжээ.


Өнөөдөр Халимаг хамгийн бага татвар авдаг эдийн засгийн чөлөөт бүсүүдийн нэг юм. Халимагт Орос, ТУХН-ийн болон даян дэлхийн олон орны үй түмэн компани албан ёсоор бүртгүүлсэн агаад, тус бүрээс нь авдаг багахан татвар бүгд нийлээд яггүй их мөнгө болдог гэнэ. Тэдгээр компани ажлын байрууд бий болгож, хөрөнгө оруулж Халимагийн эдийн засгийг сэргээж байна. Халимаг төвөөс татаас авдаггүй, харин төвдөө хандивладаг ОХУ-ын цорын ганц донор субъект билээ.


Нефтиэр баялаг тул II Ойрхи Дорнод болох төлөвтэй байгаа Каспийн эргээс эзэмшдэгээрээ Халимаг асар их ирээдүйтэй орон юм. Илюмжинов ч Халимагийг Каспийн нефть олборлолын төв болгох зорилготой ажиллаж байна. Нефть олборлолд үйлчлэх аварга том байгууламж Лагайн боомтыг бариуллаа. Гэтэл Каспийн эргийг мөн эзэмшдэг Оросын бусад субъект, Азербайжан, Иран, Казахстан Илюмжинов шиг эрчимтэй ажиллахгүй байна. Каспийн олборлолд гол үүрэг гүйцэтгэгч болох мөрөөдөл Илюмжиновыг эзэмджээ.


Кирсан Шатарт хорхойтой тул дэлхийд гайхагдсан сайхан шатрын ордонг Халимагтаа бариуллаа. Оюуны хүчээ дайчилсаар дэлхийн шатрын холбоо ФИДЕ-гийн босс болж чадлаа. Каспаровын аваргын титмийг сая доллараар худалдаж авлаа.


Далай ламыг Халимагт орогнуулж, Элстийг буддын Ватикан болгоно гэж байтал нь Москва болиуллаа. Сүүлийн үед дэлхийн бүх монгол туургатны удирдагч болох төлөвтэй буй.
Ер нь Илюмжинов холбооны засгийн газартай их зөрчилддөг. Халимагт үндсэн хууль мөрдөгдөхгүй байна гээд цэрэг оруулах асуудал яригдаж байв. Янз бүрийн шалтгаанаар байсхийгээд л холбооны сүр сүндэртэй шалгалтынхан Элстэд ирдэг. Мафийн гишүүн энэ тэр гэж харддаг. Гэвч Илюмжиновыг яаж ч чаддаггүй. Тэр ахиж дэвшсээр л явна.

Эх сурвалж: http://yaruuhan.blog.banjig.net


Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008