Thursday, February 12, 2009

Logo ямар байх ёстой вэ?


Лого хэмээх ойлголт нь маркетингийн шинжлэх ухаантай салшгүй холбоотой билээ. Лого нь компаний таних тэмдэг нь болж хэрэглэгчдийн хар хайрцагт тухайн компанийг санаж байх хамгийн гол зүйл болдог гэдгийг хэн бүхэн мэдэх байх. Иймд энэхүү таних тэмдэг маань ямаршуу байвал зохимжтой байх талаар бичлээ.
Өнөөдөр төрөл бүрийн хэлбэртэй, загвар дизайнтай логонууд бидний алхам тутамд тааралдсаар байна.
Жишээ нь босоо хэлбэр бүхий логонууд маш түгээмэл ашиглагдах болсон байна. Шарсан үхрийн махтай сэндвичээрээ алдартай Arbys-ийн лого энэхүү ангилалд хамаарна.

Мөн хэвтээ хэлбэртэй логонууд өргөнөөр ашиглагдаж байна. Үүнд дотуур хувцас үйлдвэрлэгч компани болох Victoria’s Secret-ийн лого орно.

Квадрат хэлбэртэй логонууд ч түгээмэл ашиглагдаж байна. Үүнд автомашин түрээслэгч компани Avis-ийн лого орно.

Эндээс гарч ирж буй нэг асуулт бол “Лого ямар хэлбэртэй байх ёстой вэ?” гэсэн асуулт юм. Ер нь лого ямар хэлбэртэй байх ёстой юм бол?

Лого сурталчилгааны хуудсанд зохицох ёстой юу? Жишээ нь: Hilton зочид буудлын лого хэвлэлийн нүүрэнд маш сайн зохицдог.


Эсвэл лого телевизийн дэлгэцэнд маш сайхан дүрслэлтэйгээр харагдаж байх ёстой юу? Жишээ нь: Coca Cola-ийн логог гүйцэхээр сайхан дүрслэлтэй лого байхгүй байх.



Аль эсвэл лого бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодол дээр гоё харагдаж байх ёстой юу? Жишээ нь Volvo-ийн эмблем автомашиныхаа хамар дээр зохицдог шиг.

Лого хүний нүдэнд харагдахдаа зохимжтой байх ёстой. Лого ямар ч хэлбэр хэмжээтэй байсан гэсэн хэрэглэгчид л нүдээрээ хардаг. Иймд лого хүний нүдэнд зохицдог байх ёстой.

Хүн аливаа зүйлийг хоёр нүдээрээ хардаг тул лого зөвхөн ганц нүдэнд биш 2 нүдэнд зохицохоор байх ёстой. Иймд лого хүний хоёр нүдэнд зохицохын тулд тэгш өнцөгт хэлбэртэй байвал зохимжтой.

Лого хүний нүдэнд зохицохоор харагдахын тулд төгс харьцаатай байх ёстой. Төгс харьцаа бол өндрөөшөө 1 нэгж, уртаашаа 2.25 нэгж юм.

Өнөөдөр зар сурталчилгаанаас их зүйл алга байна. Иймд логог үр дүнтэй бүтээхийн тулд төгс харьцааг баримтлах шаардлагатай.

Victoria’s Secret-ийн лого урьд нь хэтэрхий урт, өргөөшөө сунасан хэлбэртэй байжээ.Тэдний логог дэлгүүрт олж харахад нэлээд хүндрэлтэй байв.

Харин шинэ лого нь нэлээд тохиромжтой хэлбэртэй болсон байна.

Төгс хэлбэртэй логонуудын зарим нэг жишээг орууллаа.



Цааш нь...

Wednesday, February 11, 2009

e-bay, e-commerce, Online Marketing № 4

Та бүхэнд амжилт хүсэе.

Монгол орон мандан бадраг.

Цааш нь...

e-bay, e-commerce, Online Marketing № 3


Нийт залуу маркетерүүддээ зориулан e-bay, e-commerce, Online Marketing чиглэлээрх цахим номнуудыг цуврал байдлаар хүргэе. Мөн өөрт байгаа цахим ном, сэтгүүлүүдээ бусадтайгаа хуваалцая хэмээн уриалга гаргаж байна.

Монгол орон мандан бадраг.

Цааш нь...

e-bay, e-commerce, Online Marketing № 2


Амжилт хүсэе.

Цааш нь...

e-bay, e-commerce, Online Marketing № 1


Нийт залуу маркетерүүддээ зориулан e-bay, e-commerce, Online Marketing чиглэлээрх цахим номнуудыг цуврал байдлаар хүргэе. Мөн өөрт байгаа цахим ном, сэтгүүлүүдээ бусадтайгаа хуваалцая хэмээн уриалга гаргаж байна.

Цааш нь...

Monday, February 9, 2009

You Tube дээд амжилт тогтоосон байна


Саяхны нэгэн судалгаагаар “Google” компанийн мэдэлд байдаг “YouTube” видео порталь вэбсайт өнгөрсөн арванхоёрдугаар сард дээд амжилт тогтоожээ. “comScore” компанийн судалгаагаар энэ нэг сарын хугацаанд дэлхийн хэмжээнд 30 сая гаруй хэрэглэгчид тус вэбсайтын видео бичлэгийг дөрвөн тэрбум гаруй удаа үзсэн байна. Түүнчлэн нэг сарын хугацаанд “YouTube” вэбсайт руу давхардсан бус тоогоор 24 сая хэрэглэгч хандсан нь интернэтээр видео бичлэг үзсэн нийт хүмүүсийн бараг 77 хувь нь гэнэ. Харин жагсаалтын хоёрдугаарт долоон сая хэрэглэгчдийг татаж чадсан BBC мэдээллийн сувгийн вэбсайт бичигдсэн бол “Microsoft” болон “eBay” вэбсайтууд удаалжээ. Дашрамд дурдахад, онлайн видео үзэгчдийн тоо 2007 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад 13 хувиар өссөн гэсэн үзүүлэлт гарсан байна.

Эх сурвалж: news.mn

Цааш нь...

Электрон барааны дэлхийн зах зээл


Судалгаа шинжилгээний iSuppli компани электрон барааны дэлхийн зах зээлийн хэтийн төлөв байдалд дүн шинжилгээ хийжээ. Тус компанийн судалгаагаар шингэн дэлгэцийн телевизийн худалдаа үргэлжлэн өргөжих хандлагатай байгаа бөгөөд цахилгаан бүтээгдэхүүн дотроос хамгийн эрэлт хэрэгцээтэй байх гэнэ. 2012 онд 2007 онтой харьцуулахад энэ телевизийн худалдаа 110.8 млрд.долларт хүрэх юм байна.

Өнөөдрийн байдлаар шингэн дэлгэцийн телевизор ахуй хэрэглээний цахилгаан 20 барааны дунд эрэлт хэрэгцээгээрээ хоёрдугаарт орж байна. Цаашид энэ бүтээгдэхүүний худалдаа нэмэгдэхийн хамт, ойрын 4 жилд дижитал фотоаппарат, тоглоомон электрон тоног төхөөрөмжийн эрэлт хэрэгцээ мөн өсөх хандлагатай байгаа аж.

Цааш нь...

Дэлхийн гар утасны зах зээл


Дэлхийн санхүүгийн хямрал 2009 онд гар утасны үйлдвэрлэлийн хэмжээг багасгаж, энэ салбарт хөрөнгө оруулалт зогсох болно гэж судалдааны Garner компани үзэж байна. Тус компани энэ жил гар утасны худалдаа 4 хувиар буурна гэж үзжээ.

Өнгөрсөн оны 3 дугаар улирлын байдлаар Өмнөд Солонгосын Samsung гар утасны зах зээлд тэргүүлж, удаах нь Финландын Nokia орж, дараа нь SonyEricson болон Motorola байсан бол LG компани тавдугаар байранд орж байлаа. Энэ онд Samsung 200.1 ширхэг, LG-100.1 мянган ширхэг утас үйлдвэрлэх тооцоотой аж. Шинжээчдийн үзэж буйгаар хэрвээ дээрх орнуудын аж үйлдвэрт онцын өөрчлөлт гарахгүй бол 2009 онд байдал хэвээр байх магадлал өндөр байна гэжээ. Гэвч гар утас үйлдвэрлэгч бүх компаниуд бүтээгдэхүүнээ багасгахаар төлөвлөжээ. Харин барууны улс орнууд худалдааны гэрээгээ нэг жилээр бус, харин гурван жилээр шууд хийж байна.

Цааш нь...

Барби тавин нас хүрэв


“Энэ бүсгүй тавин нас хүрсэн ч, нүүрэндээ одоо болтол ганц ч үрчлээгүй юм. Дэлхийд нэрд гарсан Барби хүүхэлдэй хагас зуун жилийн ойгоо энэ өдрүүдэд тэмдэглэж байна.

Ихэд нэрд гарсан гоо бүсгүйн анхны загвар «Барби Миллисент Роберт» гэдэг нэртэйгээр 1954 онд гарчээ. Харин дашрамд хэлэхэд, цуглуулагч хүн одоо энэ хүүхэлдэйг 20 мянга гаруй еврогоор авч байна.

Түүнээс хойшхи хугацаанд Барби нүүрний хэлбэр, арьсны өнгөө нэг бус удаа сольж, харин үс нь 27 сантиметр урт болжээ. Бий болсноосоо хойш Барби дөрвөн охин дүү, түүнчлэн Кен гэдэг найз залуутай /түр/ болсон байна. 1959 онд дэлхийд 30 сантиметр өндөр анхны 300 мянган хүүхэлдэй худалдахад, түүнийг хийсэн Рут Хандлер өөрийнх нь бүтээл ийм шуугиан тарьсан амжилтад хүрэх юм хэмээн огтхон ч бодож байгаагүй ажээ.

Дэлхийд нийтдээ янз бүрийн нэг тэрбум гаруй Барби худалдсан бөгөөд 3-10 хүртлэх насны бүх охидын барагцаалвал 90 хувь нь янз бүрийн байдлаар гоёж, түүнчлэн нисэх онгоцны үйлчлэгч бүсгүйгээс аваад, сувилагч хүртэл янз бүрийн мэргэжлийг бэлэгдсэн зуу гаруй хувцас өмсгөж болдог ийм «найз охинтой»-г статистикийн мэргэжилтнүүд тооцоолон гаргасан байна.

2001 онд Барбид голдуу арай эгчмэд охидын зүрх сэтгэлийг байлдан дагуулсан том нүдтэй, өхөөрдөм Братц гэдэг өрсөлдөгч хүүхэлдэй гарч иржээ. Гэвч 50 настай «үргэлжийн шар үст» Барби үл гутарч, одоо болтол эзэддээ багагүй ашиг өгсөөр байна.

Я.Сүхбаатар "МОНЦАМЭ"

Цааш нь...

Обама -гийн дүрс, зураг, нэр орсон л бол борлуулалт сайтай


Тангарагаа өргөөд удаагүй байгаа АНУ-ын ерөнхийлөгч Обамагийн зураг ёстой л "нохойн битүү туурай, ногоон хурганы арьс"-аас бусад дээр байдаг болжээ.

Усны сав, гинжнээс авахуулаад путболк, дурсгалын зүйл гээд л олон ч зүйл дээр түүний зураг эсвэл нэр зурайна. Түүний зургийг хүний хумсан дээр зурдаг салон байхад, нохойнд өмсүүлдэг цамц, нохойны идүүр байлаа. Харин хамгийн сүүлд олонд хүрээд байгаа бүтээл бол Обамаг тангараг өргөхөөс өмнөхөн гарсан углааш юм.

70 орчим доллараар зарагдаж буй энэ углааш ихээхэн борлуулалт сайтай байгаа бөгөөд Обама дэлхийн хэмжээнд "од" болж чаджээ.

Дэлгэрэнгүй зураг үзэх

Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008