Monday, June 15, 2009

“Хямрал бол сүйрэл биш ” сургалт


Маркетер, СЭЗДС-ийн багш Б.НАНДИН-ЭРДЭНЭ /MBA/

“Хямрал бол сүйрэл биш ”

Сэдэвт эдийн засгийн хямралын үед хэрхэн бизнесээ удирдах талаарх сургалт 2009 оны 6 сарын 20-ны Бямба гарагт 13.00-17.00 цагийн хооронд СЭЗДС-ийн 902 тоот өрөөнд болно.

Илтгэгч багшийн танилцуулга

Банзрагчийн Нандин-Эрдэнэ нь маркетер, СЭЗДС-ийн Бизнесийн удирдлагын тэнхмийн ахлах багш, Монголын маркетингийн холбооны гишүүн, Бизнесийн Удирдлагын Мастер. “Миний мэдэх Маркетингийн удирдлага, Судалгаа, Борлуулалт” цуврал мультимедиа сурах бичгийн зохиогч. “Өэлүн эх” сүү, Улаанбаатар дахь америк дунд сургууль, СЭЗДС-ийн өргөтгөлийн байрны хандив цуглуулах зэрэг 50 гаруй бизнес төсөл, маркетингийн судалгааг бие даан болон хамтран гүйцэтгэсэн. 2005 онд Интернэт маркетингийн чиглэлээр боловсруулсан судалгааны ажил нь МЗХ-ны “Эврика” ЭШБХуралд тэргүүн байрыг эзэлж байсан. 2007 онд Ази номхон далайн орнуудын маркетингийн бага хуралд доктор Д.Дагвадоржтой хамтран “Монголын маркетинг эрт, эдүгээ, ирээдүй” илтгэлийг хэлэлцүүлсэн.

Зохион байгуулагч: СЭЗДС-ийн Бизнесийн Удирдлагын Тэнхим
Дэмжигч байгууллага: “Залуу Маркетер Клуб”

Цааш нь...

Sunday, June 14, 2009

"Залуу Маркетер Клуб" -ын нэг жилийн ойн зурагнууд

"Залуу Маркетер Клуб" -ын удирдлагууд







Залуу Маркетер Клубын 1 жилийн ой /Нэгдүгээр хэсэг/

Залуу Маркетер Клубын 1 жилийн ой /Хоёрдугаар хэсэг/


Залуу Маркетер Клубын 1 жилийн ой /Гуравдугаар хэсэг/

Цааш нь...

Thursday, June 11, 2009

Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал (2009 оны эхний 5 сарын байдлаар)


I.Нийгмийн үзүүлэлт
Улсын хэмжээгээр төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 2009 оны эхний 5 сарын байдлаар 27 808 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2723 хүүхдээр, амаржсан эх 27 727 болж, 2733 эхээр буюу 10.9 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 595 болж, өмнөх оны мөн үеийнхээс 56 хүүхдээр, эхийн эндэгдэл 23 болж, 15 эхээр тус тус нэмэгдэж, харин 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 80 болж, 27 хүүхдээр буурчээ.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүнгээр нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2009 оны 1 дүгээр улирлын байдлаар 344.7 мян.төг болж өмнөх оны мөн үеийнхээс 60.7 мян.төг буюу 21.4 хувиар нэмэгдлээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2009 оны 1дүгээр улирлын байдлаар 355.7 мян.төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 30.7 мян.төг буюу 9.5 хувиар өссөн байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо 2009 оны 5 дугаар сарын эцсийн байдлаар 38.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 6571 хүн буюу 20.4 хувиар нэмэгдсэн байна. Үүнд Баян-Өлгий, Говь-Алтай, Сэлэнгэ аймгийн бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.1-32.6 хувиар буурсан бол Увс, Хэнтий, Төв Булган аймаг болон Улаанбаатар хотод 30.9-85.5 хувь, Өмнөговь аймагт 2 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна...

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 16.1 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 1252 хүн буюу 7.2 хувиар буурахад цусан суулгаар өвчлөгчдийн тоо 62.7 хувь, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 34.8 хувь, гоноккокт халдвараар өвчлөгчдийн тоо 23.1 хувиар тус тус өссөн хэдий ч вируст гепатитаар өвчлөгчдийн тоо 47.8 хувь, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 15.5 хувиар тус тус буурсан нь нөлөөллөө.

Улсын хэмжээнд 2009 эхний 5 сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 9 077 болж өмнөх оны мөн үеийнхээс 417 хэргээр буюу 4.8 хувиар өсчээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, залилан дээрэмдэх, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, бусдын бие махбодид гэмтэл учруулах, бусдыг амиа хорлоход хүргэх зэрэг хэргүүд 4.0-37.4 хувиар тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

II.Макро эдийн засгийн үзүүлэлт
Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2009 оны 5 дугаар сард өмнөх сарынхтай харьцуулахад 0.1 хувь, өмнөх оны жилийн эцсийнхээс 5.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 8.0 хувиар өссөн байна.

Тээврийн бүлгийн дүн 3.7 хувиар буурч, согтууруулах ундаа, тамхины бүлгийн дүн 2.1 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн дүн 3.3 хувь, бусад бараа үйлчилгээний бүлгийн дүн 1.8 хувиар өмнөх сарынхаас өссөн нь хэрэглээний үнийн улсын индекс 2009 оны 5дугаар сард өмнөх сарынхтай харьцуулахад 0.1 хувиар өсөхөд голлон нөлөөлөв.

Mонгол банкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2009 оны 5 дугаар сарын эцэст 2461.4 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 60.8 тэрбум төгрөг буюу 2.5 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 55.2 тэрбум төгрөг буюу 2.2 хувиар буурав. Мөнгөний нийлүүлэлт оны эхнээс 142.5 тэрбум төгрөг буюу 6.1 хувиар нэмэгдэхэд бараг мөнгөний өсөлт голлон нөлөөлжээ.

Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2009 оны 5 дугаар сарын эцэст 384.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 29.0 тэрбум төгрөг буюу 8.1 хувиар, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 11.0 тэрбум төгрөг буюу 2.9 хувиар тус тус нэмэгдлээ.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2009 оны 5 дугаар сарын эцэст 2548.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 32.0 тэрбум төгрөг буюу 1.2 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 60.7 тэрбум төгрөг буюу 2.4 хувиар өслөө.

Үнэт цаасны арилжаа 2009 оны 5 дугаар сард 21 удаа явагдаж, 6.8 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, 2.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Арилжаалсан үнэт цаасны тоог өмнөх сарынхтай харьцуулбал 8.8 cая ширхэг буюу 56.3 хувь, гүйлгээний хэмжээ нь 5.6 сая төгрөг буюу 0.3 хувиар буурсан ба өмнөх оны мөн үеийнхээс арилжаалсан үнэт цаасны тоо 48.8 сая ширхэг буюу 87.7 хувиар, гүйлгээний хэмжээ 23.6 тэрбум төгрөг буюу 91.6 хувиар буурчээ. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 2009 оны эхний 5 сард 633.1 тэрбум төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 824.9 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 191.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 199.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд төсвийн зарлагын өсөлт, орлогынхоос 24.3 пунктээр өндөр байгаа нь нөлөөлөв.

Төсвийн урсгал орлого 632.2 тэрбум төгрөг, урсгал зардал 702.4 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 70.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 212.4 тэрбум төгрөг буюу 29.8 хувиар буурахад зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 124.3 тэрбум төгрөг буюу 86.9 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 54.7 тэрбум төгрөг буюу 45.5 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 9.0 тэрбум төгрөг буюу 7.4 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хувьцааны ногдол ашгийн орлого 41.4 тэрбум төг, навигацийн орлого 9.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн боловч газрын тосны орлого 11.2 тэрбум төг, төсөвт газрын өөрийн орлого 7.9 тэрбум төг, бусад нэр заагдаагүй орлого 5.5 тэрбум төгрөгөөр буурснаас шалтгаалж татварын бус орлого 27.8 тэрбум төгрөгөөр өслөө.

Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2009 оны эхний 5 сард 824.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 11.9 тэрбум төг буюу 1.5 хувиар өсчээ. Үүнд цалин, хөлсний зардал 17.4 тэрбум төгрөг буюу 8.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Хөрөнгийн зардалд 2009 оны эхний 5 сард 77.2 тэрбум төгрөгийг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 4.6 тэрбум төгрөг буюу 5.7 хувиар буурсан байна. Хөрөнгийн зардал буурсан нь дотоодын эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгө оруулалт 13.3 тэрбум төгрөг буюу 16.5 хувиар багассанаас шалтгаалжээ. Манай улс 2009 оны эхний 5 сард дэлхийн 90 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1287.0 сая ам.доллар, үүнээс экспорт 592.9 сая ам.доллар, импорт 694.1 сая ам.доллар боллоо.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 858.8 сая ам.доллар буюу 40.0 хувь, үүний дотор экспортын хэмжээ 403.3 сая ам.доллар буюу 40.5 хувь, импортын хэмжээ 455.5 сая ам.доллар буюу 39.6 хувиар тус тус буурчээ.

Гадаад худалдааны тэнцэл 2009 оны эхний 5 сард 101.2 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 52.2 сая ам.доллараар буурсан байна.

Нийт экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 403.3 сая ам.доллар буюу 40.5 хувиар буурсны 334.6 сая ам.доллар буюу 83.0 хувь нь үнийн бууралтаас, 68.7 сая ам.доллар буюу 17.0 хувь нь биет хэмжээний бууралтаас шалтгаалсан байна.

Нийт экспортын хэмжээ буурахад зэсийн баяжмалын биет хэмжээ 1.3 хувь, үнийн дүн 58.7 хувь, цайрын баяжмалын биет хэмжээ 38.3 хувь, үнийн дүн 68.7 хувь, боловсруулаагүй алтны биет хэмжээ 27.0 хувь, үнийн дүн нь 29.9 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлөв.

Нийт импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 455.5 сая ам.доллар буюу 39.6 хувиар буурсны 52.7 сая ам.доллар буюу 11.6 хувь нь үнийн бууралтаас, 402.8 сая ам.доллар буюу 88.4 хувь нь биет хэмжээний бууралтаас шалтгаалсан байна.

III.Эдийн засгийн салбарын үзүүлэлт
Улсын хэмжээнд 2009 онд нийт 18.5 сая эх мал төллөнө. 2009 оны эхний 5 сарын байдлаар 13.4 сая эх мал буюу төллөх эх малын 72.2 хувь нь төллөсөн байна. Улсын хэмжээгээр энэ оны эхний 5 сарын байдлаар 1033.1 мянган том мал зүй бусаар хорогдcон нь өмнөх оны мөн үеийнхээс 124.1 мянгаар буюу 10.7 хувиар буурчээ.

Улсын хэмжээнд энэ оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 243.3 мян.га талбайд тариалалт хийснээс үр тариа 227.5 мян.га-д, төмс 10.8 мян.га-д, хүнсний ногоо 3.6 мян.га-д, тэжээлийн ургамал 1.1 мян.га-д, техникийн ургамал 0.3 мян.га-д тус тус тариалаад байна.

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 2009 оны эхний 5 сарын байдлаар 2005 оны зэрэгцүүлэх үнээр 615.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 47.9 тэрбум төгрөгөөр буюу 7.2 хувиар буурлаа. Үүнд: уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт 5.3 тэрбум төгрөгөөр буюу 1.5 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбар 44.9 тэрбум төгрөгөөр буюу 21.8 хувиар буурсан нь нөлөөлөв. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеийнхээс 1.5 хувиар буурахад 35 хувийн агуулгад шилжүүлснээр зэсийн баяжмал, цайрын баяжмал, хайлуур жоншны баяжмал, алт, гянтболдын баяжмал зэрэг уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.6-42.8 хувиар буурсан нь нөлөөлжээ.

Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн 21.8 хувийн бууралтад пиво, бетон дэр, катодын зэс, шохой, тамхи, самнасан ноолуур, дээд гурил, дарс, металл бэлдэц, цувимал, спирт, хивс, цул бетон, бетон зуурмаг, төмөр бетон эдлэл, молибдений исэл зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 11.1-83.6 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Улсын хэмжээнд 2009 оны эхний 5 сард нийт 35.9 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэснээс 33.3 тэрбум төгрөг буюу 92.7 хувийг дотоодын барилгын байгууллагууд, 2.6 тэрбум төгрөг буюу 7.3 хувийг гадаадын барилгын байгууллагууд гүйцэтгэсэн байна.

Төмөр замын тээврээр 2009 оны эхний 5 сард 5467.2 мян.т ачаа, давхардсан тоогоор 1266.6 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 653.7 мян.т буюу 10.7 хувь, зорчигчдын тоо 514.9 мян.хүн буюу 28.9 хувиар буурчээ.

Агаарын тээврээр 2009 оны эхний 5 сард 410.2 тонн ачаа, давхардсан тоогоор 87.9 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 375.8 тонн буюу 47.8 хувь, зорчигчдын тоо 41.4 мян.хүн буюу 32.0 хувиар тус тус буурчээ.

Цааш нь...

Monday, June 8, 2009

Эдийн засгийн мөчлөгийн тухай Австри онол


Людвиг фон Мизес

Эдийн засгийн мөчлөгийн тухай Австри онол 1936 он

/Ludwig von Mises. The Austrian Theory of the Trade Cycle. 1936/

Энэхүү нийтлэл анх удаа “La Teorie dite Autrichienne de Cycle Economigue” нэрээр “Societe Belge d`Etudes et d`Expasion . 1936. 459464” товхимолд хэвлэгдсэн байна. Орчуулгыг “Austrian Theory of Trade Cycle. Compiled by Richard M. Ebeling. Ludwig von Mises Institute 1936”. Баримтлан “Бум, крах и будущее. М, Челябинск: Социум, 2002. стр. 103111. А.В.Фильчукийн англи орчуулгаар хийв.

Өнөө үед эдийн засгийн шинжлэх ухаанд эдийн засгийн мөчлөгийн тухай Австри онолын тухай байнга дурдах болжээ. Австрийн эдийн засагчид бидний хувьд энэ тодорхойлолт сайрхууштай зүйлсийн нэг бөгөөд бидэнд ийм өндөр нэр хүнд үзүүлсэнд талархахаас өөр замгүй. Тэглээ ч гэсэн аливаа шинжлэх ухаанд оруулсан өөр бусад хувь нэмрийн л нэгэн адил эдийн засгийн хямралын тухай орчин үеийн онол нь нэг л үндэстний эрдэмтдийн судалгааны ажлын үр дүн биш бөгөөд эдийн засгийн орчин үеийн танин мэдэхүйг бүрдүүлэгч хэсгүүдийн л нэгэн адил бидний арга ч гэсэн мөн л олон орны эдийн засгийн эрдэмтдийн хамтын хүчин чармайлтын үр нөлөө гэдгийг хэлэх нь зүйтэй.

Эдийн засгийн мөчлөгийн мөнгөн илэрхийлэл нь цоо шинэ зүйл биш ээ. Хөөрөгдлийн мөн чанарыг Английн “Мөнгөний сургааль”ийг /сургууль, чиглэл, арга барилыг/ баримтлагчид металлын /алтан/ баталгаагүй үнэт цаас ихээр гаргасны үр дүнд зээлийг өргөжүүлснээр тайлбарлахыг оролдож байлаа. Тэглээ ч гэсэн ямар ч үед чекээр шаардаж болох банкны тооцоо буюу урсгал гүйлгээ нь зээлийг өргөжүүлэхэд үнэт цаасны л нэгэн адил үүрэгтэй байдгийг мөнөөхөн сургаалийг баримтлагчид анхаараагүй юм. Өөрөөр хэлбэл, зээлийн тэлэлт нь үнэт цаасыг хэт илүүдэлтэй гаргахаар үл барам гүйлгээг замбараагүй болгосноос ч үүдэлтэй. Чухамхүү энэ үнэнийг дутуу ойлгосноос эдийн засгийн дараачийн хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд урсгал гүйлгээгээр дамжин зээл олголтыг өргөжүүлэх явдлыг зохицуулахын оронд металлын баталгаагүй үнэт цаас гаргахыг л хориглочихвол болох нь тэр хэмээн “Мөнгөний сургааль”ийг дагагсад итгэж байлаа. 1844 оны Пилийн хууль бусад улс орнуудын энэ чиглэлийн хуулиудын нэгэн адил тооцоолсон үр дүндээ хүрсэнгүй. Үнэндээ гэвэл үүнээс болоод л эдийн засгийн мөчлөгийг мөнгөний байр сууринаас тайлбарлах гэсэн Английн сургаалийн оролдлогыг бодит нөхцөл өөрөө мухардуулчихсан билээ.

Мөнгөний сургаалийн хоёр дахь дутагдал нь гэвэл, зээл олголтыг ихэсгэх механизмд дүн шинжилгээ хийхдээ зөвхөн нэг л улсад зээлийг өргөжүүлсэн нөхцөл байдлын судалгаагаар хязгаарлагдаж, бусад улс оронд банкны бодлого консерватив чиглэлийг баримталж байсныг хайхраагүйд оршино. Ийм нөхцөлд гадаад худалдааны зүгээс сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн юм. Дотоодын үнийн өсөлт импортыг өөгшүүлж, экспортыг сааруулдаг. Металл мөнгө хилийн чанад руу урсаж, үүний харгайгаар гүйлгээнд оруулсан эд хөрөнгөө /төлөгдөөгүй үнэт цаас, урсгал гүйлгээ/ нэхсэн шаардлагуудад банкууд дарагдаж, зээл олголтыг хязгаарлахаас өөр гарцгүй гэдгээ ойлгоход хүрнэ. Металл мөнгөний гадагш урсгал эцсийн бүлэгт нэг юм үнийн өсөлтийг зогсоож дөнгөнө. Чухамхүү мөнгөний сургаалийн алдаа нь бүх капиталист орнуудад нэгэн зэрэг ажиглагдах зээлийн тэлэлтийг тооцоогүйд оршино.

XIX зууны хоёр дугаар хагасад гарсан эдийн засгийн мөчлөгийн тухай энэхүү онол эргэлзээтэй болж, ерөөс эдийн засгийн мөчлөг гээч нь зээл болон мөнгөтэй огтоос хамаагүй гэсэн үзлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөнгөний сургаалийг цагаатгах гэсэн Викселийн оролдлого /1898001/ урт насалж чадсангүй.

Эдийн засгийн Австри сургаалийг үндэслэгч Карл Менгер, БёмБаварк, Визер нар эдийн засгийн мөчлөгийн асуудлаар оролдоогүй болохоор түүнд дүн шинжилгээ өгөх ажил Австрийн эдийн засагчдын хоёр дахь үеийнхэнд002 ноогдсон юм.

Алтны хангалттай нөөцгүй байлаа ч гэсэн алтан баталгаагүй үнэт цаас юм уу, урсгал гүйлгээний буюу фидуциар хөрөнгөний тусламжтайгаар банкууд зээл олгох үйлчилгээгээ өөрийн мэдлийн активууд хийгээд үйлчлүүлэгч нарынхаа итгэмжилсэн сангийн тусламжтайгаар тогтоосон хэмжээг хэтрүүлэн хангалттай өргөжүүлэн тэлж болно. Энэ нөхцөлд банкууд өөрсдийн бий болгосон нэмэлт зээлийн “нийлүүлэгч”ийн үүрэгтэйгээр зах зээл рүү гарснаар өөрсдийнх нь оролцоогүйгээр тогтоосон зээлийн хүүгийн хувийг мэдэгдэхүйц бууруулж чадна. Хүүг бууруулснаар эдийн засгийн идэвхийг урамшуулна. Банкуудын оролцоо ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй байсан учир урьд нь ямар ч ашиггүйд тооцогдож байсан төслүүд “ашигтай” болон хувираад хэрэгжих боломжийг олно. Тухайн нөхцөл байдал идэвхижсэнээр үйлдвэрийн түүхий эд, ажиллах хүчний хэрэгцээ ихсэнэ. Үйлдвэрлэлийн хэрэгслийн үнэ болон хөдөлмөрийн үнэлгээ өсөж, цалин нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ өснө. Хэрвээ банкууд хийж амжсан зүйлдээ сэтгэл нь ханаад, ийм үйл ажиллагаанаасаа татгалзсансан бол үнийн хөөрөгдөл агшин зуур намдах байсан юм. Гэвч банкууд сонгосон арга замаасаа татгалзах нь бүү хэл, зээл олголтоо улам бүр өргөжүүлээд байх тул үнэ хийгээд цалин хөлс түүнээ даган нэмэгдсээр л байх болно.

Гэвч энэхүү өсөлт зогсолтгүй үргэлжилж чадахгүй. Үйлдвэрлэлийн хэрэгсэл, ажиллах хүч нэмэгдэхгүй. Ердөө л дээр миний тодорхойлсончлон фидуциар хөрөнгө л нэмэгдэж, мөнгөний адил үүрэг гүйцэтгэх болно. Шинэ үйлдвэрүүдэд бий болсон үйлдвэрлэлийн хэрэгсэл хийгээд ажиллах хүч бусад үйлдвэрүүдийг сульдаана. Ямар нэгэн үйлдвэрээс юу ч булаан авалгүйгээр цоо шинэ үйлдвэрүүд босгочих баялаг аль ч нийгэмд байхгүй. Зээл олголт өргөжсөөр байх нөхцөлд энэ нь хэнд ч анзаарагдахгүй боловч хязгааргүй үргэлжилж мөн л чадахгүй. Улам их зээлийн сан бий болгох замаар өсөлтийг огцом зогсоох арга хэмжээ авлаа ч гэсэн үр дүнд нь үнийн тасралтгүй өсөлт улам гаарах болно. Олон нийт юмны үнэ өсөх нь удахгүй зогсоно хэмээн найдсаар байгаа үед инфляци, үнийн хөөрөгдөл үргэлжилсээр л байх болно. Харин мөнгөний ханш тогтворжихгүй нь гэдгийг ойлгоод ирүүтээ сандралд орж эхэлнэ. Өдрөөс өдөрт алдагдалд ороод байгаа болохоор мөнгө хадгалаад байхыг хэн ч хүсэхгүй, мөнгөнөөсөө л салахын тулд хэрэгтэй, хэрэггүй юм цуглуулан, ямар үнэтэйг нь эс харгалзан яаж ийгээд хурдхан шиг бараа болгохыг чухалчилна. Мөнгөний ханшийг удаан хугацааны туршид үргэлжлүүлэн унагах бодлого барьсан Герман хийгээд бусад улс оронд тохиолдож, “Бодит үнэ рүү зугталт” хэмээх нэр авсан бүх нийтийн солиорол гэж чухамдаа бол үүнийг л хэлээд байгаа юм. Барааны үнэ, гадаад валютын ханш тэр үед зүйрлэшгүй ихээр галзуурч, дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш “Тэг” дээр буутал навс унасан билээ. Яг л 1923 онд Германд болсон шиг ханш нь огцом унана.

Хэрвээ мөнгөний ханшны уналтаас урьдчилан сэргийлээд банкууд хамаа намаагүй зээл олгохоо больж, хөөрөгдлийг зогсоочих юм бол зээлийн харгайгаар бий болсон “ашигт ажиллагаа”ны талаархи эндүүрэл нь зүүд, хөрөнгө оруулалт нь элсэнд асгасан ус байсныг ойлгоцгоох болно. Зээлийн хүүгийн зохиомол бууралтаар бий болж, үнийн хиймэл өсөлт дээр тогтож байгаа үйлдвэрийн газрууд хийгээд ажил хэрэгч гэгдэж байсан төслүүд ямар ч ашиггүй болно. Нэг хэсэг нь үйл ажиллагааны далайцаа багасгаж, нөгөө хэсэг нь дампууран бүрэн устагдах болно. Юмны үнэ огцом унаж, хөөрөгдлийн дараахи зогсонги байдал эхэлнэ. Тухайн үйлдвэрүүдэд хийсэн хөрөнгө оруулалт “түгжилт”ийнхээ хэмжээгээр алдагдал болно. Эдийн засаг цаашдаа ч үргэлжлэх эдгээр алдагдалтай эвлэрэхээс аргагүйд хүрнэ. Хамгийн түрүүнд хэрэглээгээ багасгаж, хямгатай зарцуулалтын аргаар үндсэн хөрөнгөнийхөө суурин дээр шинэ сангуудыг бий болгож үйлдвэрлэлийн удирдлагыг бодит нөхцөлд нийцүүлэх болно.
Зохиомол хөөрөгдөл гээч нь зээл олголтыг өргөжүүлсэн, арилжааны банкууд оролцсоноор зээлийн хүү буурснаас л үүсдэг юм. Харин зээл ихээр олгож байсан үед үнэн хэрэгтээ бол зээлийн хүү зохиомол хөөрөгдлийн өмнөх түвшингээс ч аажим аажмаар нэмэгдсэн нь тодорхой. Гэвч энэхүү өсөлт нь зах зээлийн тэнцвэртэй байдлыг сэргээж, эдийн засгийг муужруулсан хөөрөгдлийг зогсоож хүчрэхгүй. Яагаад гэвэл үнэ тасралтгүй нэмэгдэж байгаа зах зээл дээр хүүгийн цэвэр өсөлтийн хувийн хажуугаар нийт өсөлтөд нөлөөлдөг бас нэг хүчин зүйл байдаг. Тэр нь үнийн өсөлтийн нөхвөр юм. Юмны үнэ тасралтгүй өсөж, зээл авагч зээлсэн мөнгөөрөө бий болгосон бараагаа худалдан нэмэгдэл ашиг олж байгаа бол тэр хүн үнэ тогтвортой байх үеийнхээс ч илүү цалин, татвар төлөхөд хүрсэн байх ёстой. Үүний зэрэгцээ капиталын эзэн хүн /тухайн нөхцөлд зээл өгөгч банкир/ хүүгийн хэмжээндээ мөнгөний худалдан авах чадварын уналтаас учрах алдагдлын нөхвөрийг оруулахгүйгээр зээл өгнө гэж байхгүй. Хэрвээ банкууд хүүгийн хэмжээний тооцоондоо ийм нөхцлийг тусгахгүй бол тэдний тогтоосон хүүг “ердийн” нөхцөл, цаг үед байснаа бодвол хамаагүй өндөр ч гэлээ, урьдынхаасаа дэндүү бага түвшинд зориудаар барьж байна гэж үзэх хэрэгтэй болно. Энэ маягаар, 1923 оны зуны Герман дахь зээлийн хүүгийн хэдэн зуун хувийн хэмжээг маркийн ханшны огцом уналтын шалтгаан гэж үзэж болох юм.

Банкийн бодлого өөрчлөгдсөнийг дагаад худалдааны мөчлөгийн чиглэл өөрчлөгдөөд ирмэгц бүх зээлийг хязгаарласнаар зээл авахад маш их хүндрэл үүснэ. Гэнэтийн сандрал үүссэнээр хүүгийн хувь хэмжээ маш хурдан өснө. Хэсэг хугацааны дараа дахиад л унана. Тоон илэрхийлэл талаас нь харвал их уналтын үед тогтоосон зээлийн хүүгийн маш бага хувь хэмжээ эдийн засгийн урамшууллыг хангаж чаддаггүй нь нэгэнт ойлгомжтой болсон үзэгдэл юм. Хувь хүн болоод банкуудад бэлэн мөнгөний нөөц ихсэж, хэрэггүй активууд хуримтлагдавч зогсонги байдал үргэлжилсэн хэвээр байх болно. Одоо үүсээд байгаа /1936 он/ хямралаар энэхүү “ямар ч ашиггүй” алтны нөөцний хуримтлал нь тодорхой шалтгаанаар хэтэрсэн харьцааг /пропорцийг/ эзлэх болжээ. Янз бүрийн засгийн газруудын учруулж мэдэх девалвацаас үүсэх алдагдалд орохгүй байхыг капиталийн эзэд бүхэн чармайх нь мэдээж. Облигаци болон бусад үнэт цааснуудыг эзэмшсэнтэй холбогдон гарах мөнгөн алдагдлын хэмжээ зээлийн хүүгийн хувь хэмжээгээр нөхөгдөхгүй гэдгийг тооцоолсоны үндсэн дээр капиталын эзэд мөнгөн сангаа ханш унах магадлал багатай валютад шилжүүлэн хамгаалахыг хичээх нь мэдээж. Капиталын эзэд өнөөдөр тодорхой нэг валютын хүлээсэнд орохгүйг чармайгаад байгаагийн учир нь чухамхүү үүнд л байгаа юм. Чухамхүү үүнд л ашиг авчирч базаадаггүй ч гэсэн банкны дансаа улам өсгөн, алт болгоод байгаагийн учир оршдог. Хэдийгээр тэрхүү алт нь мөн л ашиг авчрахгүй, тэр ч байтугай хадгалах, хамгаалах гэж бөөн зардал гаргасан ч хамаагүй.

Өнөө цагийн зогсонги байдлыг уртасгаад байгаа бас нэг шалтгаан нь хөдөлмөрийн хөлс уян хатан биш байгаад оршино. Ажлын хөлс бол эдийн засгийн сэргэлтийн үед нэмэгдэж байдаг зүйл. Эдийн засгийн идэвхи буурахтай зэрэгцэн цалин хөлс зөвхөн мөнгөн илэрхийллээр ч биш, мөн бодит илэрхийллээр бас тодорхойлогдоно. Ажлын хөлсийг бууруулахын эсрэг амжилттай тэмцэж чадсанаараа Үйлдвэрчний эвлэлүүд ажилгүйдлийг бүх нийтийг хамарсан ердийн уршиг болгоод хувиргачихаж байгаа юм. Тэр ч бүү хэл, тэдний энэ бодлого нь эдийн засгийн өсөлтийг тодорхойгүй хугацаагаар хойш чангаах шалтгаан болдог. Ажлын хөлс, барааны үнэ хоёр гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээтэй тохирохоос нааш байдал тогтворжихгүй.
Зохиомол хөөрөгдлийн үе төгсөж, хямрал эхлэхтэй зэрэгцэн банкны бодлогын харгай гарч ирнэ гэдгийг олон нийтийн уур амьсгал зөв дүгнэж чаддаг юм. Нөхцөл байдлыг ингэтэл нь хурцдуулахгүйн тулд банкууд авах арга хэмжээгээ хойшлуулж болох байсан нь эргэлзээгүй. Тэд зээл олгох бодлогын ажиллагаагаа хэсэг хугацаанд үргэлжлүүлж болох байсан. Гэвч тэд мөнгөний системээ бүрэн сүйрэлд оруулахгүйн тулд хэмжээ хязгааргүйгээр тэсээд байж чадахгүй л дээ. Банкны зээлийн түрэмгийллээр бий болсон хөөрөгдөл эрт, орой нэгэн цагт төгсөх л ёстой. Хэрвээ өөрсдийнх нь бодлого санхүүзээлийн системийг нь бүрэн устгаасай гэж хүсэхгүй л бол өөрсдөө бий болгосон хөөрөгдлөө сүйрэл болохоос өмнө өөрсдөө л зогсоох ёстой. Зээлийн тэлэлт сунжрах тусам, банкууд бодлогоо өөрчлөхийг яарахгүй байх тусам хөөрөгдлийн үе шатны шинж тэмдгийг илэрхийлдэг ашиггүй хөрөнгө оруулалт, ашиг хөөцөлдсөн идэвхитэй дамын наймаа улам бүр өргөжсөөр байх болно. Хямрал төдий хэрээр үргэлжилж, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаа руу буцан орох, түүнийгээ сэргээх хугацааг урьдчилан тодорхойлоход бэрхтэй болно.

Эдийн засгийн идэвхийг урамшуулах, “шахуурга ажиллуулж” зээлийг дахин өргөжүүлсний үндсэн дээр уналтыг зогсоох, өсөлтийг эхлүүлэх, үгүй ядахнаа урьдынх нь түвшинд эгүүлэн хүргэх тухай яриа тасралтгүй сонсогдсоор байна. Тэглээ ч гэсэн, өнөө цагийн хүндрэлийг түр зуур сааруулж чадсаны дараа тун удахгүй улам хүнд байдалтай учирна гэдгийг иймэрхүү аргыг баримтлагчид мартаад байгаа юм. Эцсийн бөлөгт, зээлийг тэлж, хүүгийн хувь хэмжээг хиймлээр бууруулах оролдлого нь түр зуурын үр дүн авчирч чадах боловч, эхэн үеийн өсөлт нь улам бүр гүнзгий хямралд байраа тавьж өгөөд, худалдаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бүрэн уналтад оруулна гэдгийг ойлгох нь чухал.
Эдийн засгийн чөлөөт харилцан үйлчлэлийн үр дүнд л зөв байр сууриа олдог барааны үнэ, цалин хөлс, зээлийн хүүгийн хувь хэмжээг зохицуулах гэсэн хөндлөнгийн оролцооны зориудын ямар ч арга хэмжээнээс бүрэн татгалзаагүй цагт эдийн засаг зохистой, өөрийн жамаар хөгжиж чадахгүй.
Зээлийг тэлэх эдийн засгийн бодлого ч юм уу, хөрөнгийн /мөнгөний/ хомсдлын үр дагаврыг арилгах үүрэг банкуудад байх ёсгүй. Эдийн засгийн хэвийн нөхцөлд шилжих боломж өнөөдөр зэвсэглэлийг өргөжүүлэх, худалдааг хязгаарлах сүйрэлт бодлого, ажлын хөлсний уян хатан бус сүлжээнээс үгүй юм гэхэд болзошгүй дайны өмнөх айдсаас болоод хойшлоод байгаа нь харамсалтай. Гэхдээ л банкуудын зүгээс авах арга хэмжээ, зээлийг тэлэхөх үйл ажиллагаагаар нөхцөл байдлыг тогтворжуулж чадахгүй ээ. Эдийн засгийн хямралын товчхон бөгөөд бүрэн бус тодорхойлолтыг миний бие санал болголоо. Энэхүү үгүүллийн хэмжээнд үүнээс илүү дэлгэрэнгүй тодорхойлж үл чадах тул сонирхсон хүмүүс доор дурдаж буй нийтлэлүүдээс нэмэлт мэдээллийг авч болох юм.

001 Wicksell K. Interest and Prices. R.F. Kann, trans. New York; Augustus M.Kelley, 1965. Америк хэвлэлийн тойм орчуулга.
002 Эдийн засгийн мөчлөгийн онолд хамаарах Австриийн эрдэмтдийн гол ажлууд /1936 оны байдлаар/: Mises L. von. The Theory of Money and Credit /New York; Foundation
for Economic Education, 1971/

Цааш нь...

Saturday, June 6, 2009

Оновчтой байршуулалт + оновчтой цаг = оновчтой реклам




Реклам сурталчилгааны зах зээл улам хvрээгээ тэлж, эрэлт хэрэгцээ үүсч, нөгөө талаас реклам сурталчилгаа хийдэг мэргэжлийн байгууллага, агентлаг олноор бий болж байгаа өнөө vед гарцаагvй анхаарах ёстой нэг зvйл бол реклам сурталчилгааг оновчтой байршуулах, түгээх, хэрэглэгчдэд хүргэх явдал. Чанартай реклам, сурталчилгаа нь тухайн бараа бvтээгдэхvvний борлуулалтыг 20 хувь єсгєдєг бол оновчтой байршуулалт 30 хувь ч өсгөж чадна.

Телевизийн реклам сурталчилгаа гэдэг товч тодорхой, чанар сайтай байхаасаа гадна оносон цагтаа эфирээр дамжиж байж хэрэглэгч, үйлчлүүлэгчид мэдээлэл єгч, итгэл vнэмшил төрүүлдэг байх хэрэгтэй. Нèéò үзэгчдийн 60 гаруй хувь нь нэвтрүүлэг дундуурх, нэвтрүүлгээс нэвтрүүлэг хооронд гардаг рекламыг үздэг. Харин 25 îð÷èì хувь нь рекламыг 1-2 минут үçдэг бол 33 хувь нь рекламыг 3-4 минут áóþó íýâòð¿¿ëýã õîîðîíä á¿òýí ¿çäýã хэмээн хариулжээ. Харин 4-ººñ äýýø минóòààð гарсан рекламыг тэвчдэггүй суâгаа øóóä сольдог гэж нийт массын 40 орчим хувь нь хариулжээ.

“Реклам эхний 3 секундэд үзэгчдэд хүрч чадахгүй бол тухайн сурталчилж буй бараа нь амжилт олдоггүй” гэсэн онол байдаг. Тэгвэл дараах агуулга, хэв шинжийг агуулсан реклам үзэгчдэд нөлөөлдөг аж. Үүнд: Õýðýãëýã÷èéí ºөрийн хэрэгцээ шаардлагыг хангасан бараа бүтээгдэхүүний сурталчилãàà мөн олон давтамжтай рекëамууд õýðýãëýã÷äýä íºëººëäºã áàéíà. Үзэгчдийн хамгийн их үзсэн 3 рекламаар "Skytel" êîìïàíû “íýãæèéí çýýëийн” ¿éë÷èëãýэний, "Unitel" корпорацийн “Play call” үйлчилгээний, "Таванбогд косметикс” компаны гоо сайхны бүтээгдэхүүний рекламууд шалгарчээ.

“Ямар суваг, ямар мэдээллийн хэрэгслээр рекламаа оновчтой хүргэх”, “хэрхэн хаана байршуулах”, “хэрэглэгчид ямар хэлбэр агуулгатай рекламыг сонирхдог”, “ямар реклам олны таашаалд нийцсэн талаарх цогц шинэ мэдээллийг “Хэвлэл Мэдээлэл Хэрэглэгчдийн Судалгаа”-наас авах боломжтой. Реклам сурталчилгаа гэдэг ур хийц, бvтээл талаасаа урлаг бол “хэзээ, яаж хvргэх вэ” гэдэг нь бvхэл бvтэн шинжлэх ухаан гэдгийг хэн нь ч мартаж болохгvй.

Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Мэдээлэл Судалгааны Алба:
Харилцах утас: 7011-3475 96649649

Цааш нь...

Wednesday, June 3, 2009

“Залуу Маркетер Клуб” – 1 нас хүрлээ


“Залуу Маркетер Клуб” – 1 нас хүрлээ

Үргэлж шинийг эрэлхийлж, эрч хүчээр дүүрэн байдаг шилдэг залуусын нэгдэл “Залуу Маркетер Клуб” үүсгэн байгуулагдаад 1 жил болжээ.

“Залуу Маркетер Клуб”-ийн нийт гишүүд, дэмжигчид, эрхэм Маркетерууд та бүхнийг клубын нэг жилийн ойн баярт зориулсан баярын уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Уулзалтаар өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид бүхний хийж бүтээсэн зүйлс, нөхөрлөл, хамтын ажиллагааны үр дүнг танилцуулан, цаашид хийх ажлын төлөвлөгөө болон маркетер хүний тархийг цэнэглэх олон шинэлэг санаануудыг хэлэлцэн, цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлэх болно.

Уулзалтанд оролцох гишүүдийг зөвхөн урилгаар оруулах тул гишүүд бүртгэлээ заавал хийлгэнэ үү.

Хөтөлбөр :

19.00 - Нээлт
- Залуу Маркетер Клубын Тэргүүн С.Мөнхбаяр
- Монголын Маркетингийн Холбооны Ерөнхийлөгч Проф.Д.Дагвадорж
19.10 – Урлагын үзүүлбэр
19.20 – Илтгэлүүд
СЭЗДС –ын багш Магистр: Б.Нандин-Эрдэнэ
МCS –ын сургалт хөгжлийн албаны дарга: Ш.Батжаргал
19.50 - Залуу Маркетер Клубын тайлан, үйл ажиллагаа, хэтийн зорилго
20.05 - Урлагийн тоглолт
20.15 - Хөгжөөнт хөтөлбөр
20.40 - Чөлөөт арга хэмжээ
21.30 – Хаалт

Уулзалт:
2009 оны 06 сарын 05-нд 19:00 цагаас “Баянгол” зочид буудлын Хурлын танхимд болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягнаас авна уу.
Хаяг: СБД, Сөүлийн гудамж 6\2, ОД плаза 304 тоот
Вэб сайт: www.zaluu-markеter.mn
Утас: 88086325

Цааш нь...

Tuesday, June 2, 2009

Цахилгаан, дулааны үнэ өсөх хандлагатай байна


Өнөөдөр Эдийн засгийн сэдвээр бичиж, нэвтрүүлдэг сэтгүүлчдэд зориулж, тэдний эрчим хүчний салбарын зарим чухал ойлголтыг дээшлүүлэх, мэдээлэл тайланд шинжилгээ хийх чадавхийг бэхжүүлэх сургалтыг Хэвлэлийн Хүрээлэнд Эрчим хүчний зохицуулах газраас зохион байгууллаа.

Энэхүү сургалтын дараа Эрчим хүчний зохицуулах газрын зохицуулагч н.Мягмараас сэтгүүлчид зарим зүйлийг тодруулсан юм.

-Танай байгууллагыг нээлттэй бус гэж их ярьдаг. Тэгээд үнээ нэмэх болохоор л олон нийтэд ханддаг гэдэг шүүмжлэл байдаг?
-Эрчим хүчний зохицуулах газар маань зөвхөн үнэ тарифыг нэмэх асуудлыг ярьдаггүй. Лиценз олгож, түүгээрээ дамжуулаад эрчим хүчний алдагдал, дотооддоо хэрэглэж байгаа цахилгаанаа бууруулах чиглэлээр ажиллаж байгаа. Шугаман дээрх алдагдлыг бууруулах талын арга хэмжээ авснаар сүүлийн таван жилд 20,5 тэрбум төгрөгийн хэмнэлтийг гаргасан. “Дэлхийн банк”-ны төсөл “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”-н дээр хийгдэж байгаа. Энэ төсөл дуусахад элдэв алдагдлын хэмжээ буурна. Манай зохицуулах газар ил тод байж чаддаг. Бид тарифтай холбоотой болон бусад мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сар бүр мэдээлж байгаа. Эрчим хүчний байгууллагуудын удирдлагын үйл ажиллагаа нууж хаагаад байх зүйлгүй гэдгийг хэлмээр байна. Хэрэглэгчид өөрсдийн цахилгааны зарцуулалтын талаарх мэдээллийг чөлөөтэй авах боломжтой.

-Цахилгаан, дулааны үнэ нэмэгдэх үү?

-Эрчим хүчний үнэ нэмэгдэх хандлагатай байгаа. Эрчим хүчний үйлдвэрүүдийн сэлбэг материал бүх зүйл нь валютаар хэмжигдэж байна. Монголд үйлдвэрлэдэг зүйл нэг ч алга. Валютын ханшны өөрчлөлтөөс болж эхний нэгдүгээр улиралд өндөр алдагдалтай ажиллалаа. Зөвхөн “IV цахилгаан станц” гэхэд 8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ бол үнэ нэмэгдэх болсныг харуулж байна. Гэхдээ хэзээнээс эхэлж, хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ гэдгийгээ тооцож байж шийдвэрээ гаргана. Ерөнхийдөө прогноз гарсан байна /та бүхэн доорх хүснэгтээс үнэ нэмэгдэх прогнозыг харна уу/. Бид эхний ээлжинд энэ онд 70 төгрөг орчим, дараагийн жил 80 гээд 90 төгрөг хүртэл шат дараалалтай нэмэх юм.

Ойрын хугацаанд цахилгааны дулааны үнийг нэмэх прогноз:

Цахилгааны үнийн өсөлтийн прогноз төг/кВтц

Айл өрхийн дулааны үнийн өсөлтийн прогноз Төг/м2

Өнөөдрийг хүртэл цахилгаан дулааны үнийг хэрхэн нэмэгдүүлж ирснийг та бүхэн харна уу.
-2002 онд цахилгааны үнийг 4.4 хувь, дулааны үнийг дунджаар 12.4-30.0 хувь нэмэгдүүлсэн. (Орон сууцны гал зуухны өрөөний талбайг халаалтын төлбөр тооцох нийт талбайд оруулах болсон)
-2005 онд цахилгааны үнийг 8.5 хувь, дулааны үнийг дунджаар 19.3 хувь нэмэгдүүлсэн.
-2007 онд цахилгааны үнийг 4.3 хувь нэмэгдүүлсэн.
-2007 онд Дархан, Эрдэнэт хотуудад дулааны үнийг 20.1-26.4 хувь нэмэгдүүлсэн.
-2008 онд цахилгааны үнийг 27.8 хувь, Улаанбаатар хотын халаалтын үнийг 39 хувь, ахуйн хэрэгцээний халуун усыг халаасан дулааны үнийг 61.3-141.9 хувь нэмэгдүүлсэн.

Дэлхийн банк”, “Азийн хөгжлийн банк”-аас цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн бодит зардлыг нэмэх зайлшгүй шаардлагатай гэсэн зөвлөмжийг гаргажээ. Түүнчлэн тоног төхөөрөмж нь хуучирч, удаан жил ашиглагдсанаас шинэчлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа. Эрчим хүчний салбарын үйлдвэрүүдийн найдвартай тасралтгүй ажиллагааг хангахын тулд нийт 170 орчим тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа гэнэ.

Эрчим хүчний салбарынхан нилээд их шүүмжлэлд өртдөг. Ялангуяа үргүй зардал өндөртэй, хяналтгүй зэрэг нийтлэг зөрчлүүдтэй байдаг. Тус салбарт аудит хийхэд дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Үүнд:
-Тарифын орлогын тодорхой хэсгийг үр ашиггүй зарцуулах, бэлэн мөнгөний менежмент хангалтгүй байгаагаас өр төлбөрийг их хэмжээгээр нэмэгдүүлэх
-Зардлын гүйцэтгэл болон өнгөрсөн онуудын тоо мэдээлэлд хийсэн дүгнэлт, шинжилгээ, судалгаа хангалтгүй, төлөвлөлтийн арга зүй, төлөвлөгөөний эрх зүйн үндэслэл, хяналт, тооцоолол хангалтгүй түвшинд байна
-Компанийн цех, алба, хэлтэс, удирдлага, ялангуяа бүртгэл санхүү, эдийн засаг, инженер техникийн ажилтнуудын ажлын уялдаа холбоо хангалтгүй
-Нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн үйл ажиллагаа нь СТОУС-д бүрэн нийцээгүй, МУ-ын НББ-ийн тухай хууль бусад холбогдох дүрэм журмыг мөрдлөг болгоогүй, бүртгэл, төлөвлөлтийн эмх цэгц, зохион байгуулалт хангалтгүй гэжээ. Тиймээс Зохицуулах газраас нь аудитын явцад илэрсэн зөрчлүүдийг арилгах талаар зөвлөмж өгч байгаа бөгөөд зарим тохиолдолд хугацаатай үүрэг өгч дүгнэж байгаа ажээ.

О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn/

Цааш нь...

Хятад улс дэлхийн автомашины зах зээлийг “жолоодож” байна


АНУ-ын автомашин үйлдвэрлэгч их гурвал өрөнд дарагдаж, хүндхэн байдалд ороод буй энэ үед дэлхийн авто салбарын манлайлагчид дэлхийд хамгийн хурдацтай өсч буй Хятадын авто зах зээлд нэвтрэхээр шамдаж байна.

Энэ долоо хоногт болж буй Шанхайн авто шоунд авто ертөнцийн “акулууд” бүхэлдээ оролцож байна. Уг шоу зургаан өдөр үргэлжлэх бөгөөд 1500 гаруй автомашин үйлдвэрлэгчид оролцож байгаагаас гадна 13 цоо шинэ загварын автомашин тавигджээ. Тэдгээрийн дотор Поршегийн Панамэра гэх хамгийн анхны дөрвөн хаалгатай суудлын тэрэг багтаж байгаа юм байна. Зохион байгуулагчид уг шоуг ойролцоогоор 600 мянга гаруй зочид үзэх байх хэмээн найдаж байгаа гэнэ.

Женерал Моторс дампуурах магадлалтай байгаа энэ үед Хятадын зах зээл тэдний хувьд өчүүхэн боловч гэрлийг асааж байна. “Одоогийн байдлаар худалдан авалт 17 хувьтай буюу дөрөвний нэг байгаа бөгөөд бид бодохдоо энэ жил бидний хувьд бага боловч дэвшил гарна хэмээн найдаж байна” хэмээн Хятад улс дахь Женерал Моторсын гүйцэтгэх захирал Кевин Уэйл хэлсэн байна.

Энэ жил дэлхийн автомашины борлуулалт найман хувиар буурна хэмээн таамаглаж байгаа хэдий ч Хятад улсын хувьд арван хувиар өсөх хандлагатай байгаа бөгөөд тансаг хэрэглээний автомашины хувьд борлуулалт хоёр дахин их байх бололтой.

Уламжлал ёсоор дэлхийн хамгийн том авто машины зах зээлтэй хэмээгдэж байсан АНУ энэ жил Хятад улсад уг байр сууриа алджээ. Тухайлбал энэ оны нэгдүгээр улиралд АНУ-д нийт 2,2 сая автомашин борлогдсон байхад Хятадад борлуулалтын тоо 2,7 саяд хүрчээ. Өнгөрсөн сард гэхэд Хятадын худалдан авагчид нэг сая гаруй авто машин худалдан авсан байна.

Унадаг дугуй өргөн хэрэглэдэг байсан Хятадын уламжлалт дүр төрх нэгэнт өөрчлөгдөж, өдгөө Хятадад дотоодын 100 гаруй автомашин үйлдвэрлэгч барууны компаниудтай өрсөлдөн, үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ салбарын шинжээчид Хятадын автомашины үйлдвэрлэл өргөжихийн хэрээр чанаржиж, бэхжинэ хэмээн дүгнэж байгаа юм.

Н.Туяа

Цааш нь...

Monday, June 1, 2009

Орос орон бусдын нүдээр


Би-би-си-гийн захиалгаар явуулсан жил бүрийн санал асуулгын дүнгээс үзвэл 2008 онд Оросын Холбооны Улс дэлхийн бусад орны ард түмний нүдээр харвал нэр хүндээ дэлхийн аль ч орноос илүү их алджээ. Орос улс дэлхий дээр зохисгүй үүрэг гүйцэтгэж байна гэж үзэгчдийн тоо даруй найман хувь нэмэгдэж, санал асуулгад оролцогчдын 34 хувийг эзэлж байснаа 42 хувь болтлоо өсчээ.

Тухайлбал, Европт Оросын эерэг чансаа 51 хувиас 31 хувь хүртэл буурчээ. Оршин суугчид нь санал асуулгад оролцсон 21 орны дотроос 12-т нь Орос улс зохисгүй үүрэг гүйцэтгэж байна гэсэн санал давамгайлжээ. Оросын талаар үүнээс өөр бодолтой хүмүүс санал асуулгад оролцогчдын 30 хувийг эзэлж байна.Судалгааны ихэнх хэсгийг энэ оны нэгдүгээр сард Орос, Украины хооронд үүсч, нийт Европыг хамарсан хийн хямралаас бүр өмнө хийсэн байна. Оросын чансаа дэлхий дахинд буурсаны шалтгааныг мэргэжилтнүүд Кавказын дайнтай, Орост Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш улс төрийн олон ургалч үзэл, хүний эрхийн асуудлаар ахиц гарахгүй байгаатай холбон үзэж байна. Оросууд ч гэсэн өнгөрсөн онд АНУ, Европын Холбоонд, Францаас бусад Өрнөдийн голлох орнуудад урьдынхаасаа муу хандах болжээ.Орост хамгийн сайн хандаж буй орнууд: Хятад 74 хувь, Гана 50 хувь, Энэтхэг 39 хувь, Нигер 37 хувь, Филиппин 38 хувь.

Орост хамгийн муугаар хандаж буй орнууд: Герман 70 хувь, Франц 66 хувь, АНУ 64 хувь, Их Британи 55 хувь, Испани 55 хувь, Канад 54 хувь.Чансаа нь мэдэгдэхүйц буурсан өөр нэг орон бол Хятад юм. Нааштай үнэлгээний хувь 45 байснаа 39 хүртэл буурчээ. Гэхдээ Оросыг бодвол Хятадын талаар дэлхийн олон нийтийн санаа бодол үнэн чанартаа яг тэнцүү хуваагджээ. Хятадыг зохисгүй үүрэг гүйцэтгэж байна гэж санал асуулгад оролцогчдын 40 хувь нь үзжээ.АНУ-д хандах нааштай хандлага бага зэрэг дээшилсэн байна /АНУ-ын эерэг чансаа 35 хувь байснаа 40 хувь болтол дээшилж, сөрөг үнэлгээ 47 хувиас 43 хуь болтол доошилжээ/. Хятадын нэгэн адил АНУ-ыг дэмжигчид хийгээд шүүмжлэгчдийн тоо барагцаалбал тэнцүү байгаа бөгөөд шүүмжлэлт үнэлгээ ялимгүй давуу байна. АНУ-ын олон улсын нэр хүнд дээшилж байгааг шинжээчид юуны өмнө Барак Обама Ерөнхийлөгчөөр сонгогдсонтой холбон үзэж байна.

Иймэрхүү санал асуулга явуулсан хугацаанд Америкийн чансаа анх удаагаа Оросынхоос давжээ."Хайр татсан" орнуудТүрүүчийн жилүүдийн нэгэн адил дэлхий дээр Баруун Европын орнууд, Канад, Японд бусдаас илүү сайн хандаж байна. Энэ талаар эерэг чансаа нь жилийн дотор 55 хувиас 61 хувь болтол өссөн Герман Улс аврага болжээ. Тус орны сөрөг чансаа дөнгөж 15 хувь байна. Санал асуулгад оролцсон бүх орны хүн амын олонхи нь Германд нааштайгаар ханджээ. Германы дараа Канад / эерэг хандлага 57 хувь, сөрөг нь 14 хувь/, Япон /эерэг хандлага 56 хувь, сөрөг нь 23 хувь/ орж байна. Нэгдсэн Вант Улсыг талархагчид жилийн дотор 7 хувиар өсчээ.ДундчуудЕвропын Холбоо, Францын бодлогыг санал асуулгад оролцогчдын 51 хувь нь нааштайгаар үнэлсэн байна. Европын бодлогыг санал асуулгад оролцогчдын 20 хувь нь, Францын бодлогыг 21 хувь нь сөрөгөөр үнэлжээ. Бразил, Энэтхэг, Өмнөд Африкийн бүгд Найрамдах улсын хувьд эерэг үнэлгээний эзлэх хувь санал асуулгад оролцогчдын тэн хагаст хүрэхгүй байгаа боловч сөрөг үнэлгээнээс даваагүй байна.Сүүл мушгигчидОрос Улс чансаагаараа сүүлчээсээ тавдугаарт бичигдэж, Иран, Пакистан, Израиль, Умард Солонгосын л өмнө гишгэсэн байна. Сүүлчийн дөрвөн байр эзлэгчид өнгөрсөн оны судалгаатай харьцуулахад дэс дараагаа нь өөрчлөгдөөгүй байна. Дэлхийд Ираны гүйцэтгэж буй үүргийг санал асуулгад оролцогчдын 55 хувь нь сөргөөр, 17 хувь нь эерэгээр, Пакистаныхыг 53 хувь нь сөргөөр, 17 хувь нь эерэгээр, Израилийнхыг 51 хувь нь сөргөөр, 17 хувь нь эерэгээр, БНАСАУ-ынхыг 48 хувь нь сөргөөр 20 хувь нь эерэгээр үнэлжээ.Хүн амын олонх нь бодлогыг нь сайшаахгүй байгаа орны тоогоор Израиль тэргүүн байранд гарчээ. Санал асуулгад хамрагдсан 22 орны 19 орны хүн амын олонх нь Израилийн бодлогыг сөргөөр үнэлжээ. Санал асуулгад оролцсон улсуудын дотроос хоёрхон орон - АНУ, Орост Израилийн талынхан давамгайлжээ.2008 оны арваннэгдүгээр сарын 21-нээс 2009 оны хоёрдугаар сарын нэгэн хүртэл 21 орны хүн амын дотор утсаар явуулсан санал асуулгын талаарх мэдээллийг нэгтгэн дүгнэсэн Торонтод төвтэй олон нийтийн санал бодлыг судлах олон улсын Глобескан төвийн ерөнхийлөгч Дуг Миллер санал асуулгын дүнг тайлбарлахдаа "Хятад Улс хүмүүсийн зүрх сэтгэлийг татах талаар цаашид үргэлжлүүлэн суралцах хэрэгтэй.

Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулан явуулсан ганц үзүүлэлт бусад болгоомжлолыг үгүй болгоход хангалтгүйг санал асуулгын дүн харууллаа. Оросын тухайд бол хуучин Зөвлөлт Холбоот улстай хэдийчинээн их адилхан байх тусам тус улсад төдийчинээн муу хандсаар байх болно" гэжээ.Ийм санал асуулгыг 2005 оноос эхлэн явуулж байгаа ажээ.

Ц.Даваажав

Цааш нь...

2010 оны дунд үед Азийн эдийн засаг сэргэнэ


Дэлхийн эдийн засгийн хямрал урьд төсөөлж байснаас илүүтэйгээр Азийн орнуудад нөлөөлсөн бөгөөд тус бүс нутгийн эдийн засаг 2010 оны дунд үеэс сэргэнэ гэж Олон улсын валютын сангаас мэдээлжээ.

"Эдийн засгийн сэргэлт ирэх оны дунд үеэс Азийн орнуудаас тэр дундаа Хятад улсаас эхлэнэ" гэж ОУВС-гийн Ази-Номхон далайн бүс нутагт хариуцсан захирлын туслах Жошуа Фелман Синьхуа агентлагт уламжилсан байна. Фелман Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хэтийн төлөв байдлын хамгийн сүүлийн тайланг танилцуулсан юм. "Азийн орнуудын эдийн засаг ерөнхийдөө тогтворжиж байгаа. Энэ нь цаашид улам сайжирах ч бүрэн сэргэхэд урт хугацааг шаардагдаж болох юм" гэж Фелман хэлжээ.

"Хятадын эдийн засаг маш хурдан өснө. Тус улсын Засгийн газар эдийн засгаа бэхжүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа" гэж Фелман нэмж мэдэгджээ. "Эдийн засгийн өсөлтөд анхааралаа хандуулах хэрэгтэй. Хятадын хувьд тус улсын эдийн засгийг тодорхойлох хэтэрхий эрт байгаа ч Хятадын эдийн засаг бүрэн сэргэх замдаа аль хэдийн орсон. Муугаар нөлөөлөх шинж тэмдэг магадгүй дууссан" гэж ОУВС-ын Хятад дахь суурин төлөөлөгч Вивек Арора мэдэгджээ.

ОУВС-ын мэдээлснээр улс орнууд эдийн засгийн сэргэлтэд хэтэрхий өөдрөг үзэлтэй байхаас сэргийлж, эдийн засгаа урьдчилсан тооцоолж байх хэрэгтэй гэж зөвлөж байна. Эдийн засгийн хямралын улмаас экспортын хэмжээ буурч Азийн орнуудын эдийн засаг тооцоолж байснаас илүүтэйгээр нөлөөлжээ.

Хятадын Хонконг, Тайвань, Өмнөд Солонгос, Сингапур, Таиланд зэрэг Азийн орнуудын эдийн засаг 2008 оны дөрөвдүгээр улиралд 15 хувиар буурсан гэж ОУВС-аас гаргасан тайланд дурджээ.

С.Отгонбаяр

Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008