Monday, February 22, 2010

КтМС-ийн багш Д.Ганбаатар: Маркетингийн тулаан VI ''Ноос ноолуурын салбар''



Зах зээл судлаачид цаг үргэлж л худалдан авагчаар баримжаа хийдэг. Тэд менежерүүдэд үйлдвэрлэлээсээ илүүтэй худалдан авагчдаа л түлхүү ажиглаж байхыг ахин дахин анхааруулдаг. Дэлхийн II дайнаас хойш чухамдаа эрхэмсэг худалдан авагч гуай л зах зээлийн ертөнцийг захирах болсон. Гэвч сүүлийн жилүүдэд эрхэмсэг эзэнтэн маань үхлүүт байгааг анзаарах боллоо. Компаниуд ингэж байгаад тааламжтай нөхцөлд ч унаад өгдгийг ойлгохын тулд бизнес дан үйлдвэрлэлээр баримжаалдаг байсан 20-иод онд эргэн очицгооё. Хенри фордын алдар нэр цэцэглэж байсан тэр үед Форд -Та дуртай өнгөтэй машинаа худалдан авч болно. Гэхдээ тэр чинь хар л байх болно гэж хэлж чадаж байлаа. Тэр цагт бизнес реклам гэгч юмыг өөртөө нээсэн юм. Нийтийг хамарсан зар сурталчилгаа нь нийтийг хамарсан эрэлтийг бий болгож нийтийг хангах үйлдвэрлэлд түлхэж байлаа.
Дайн дуусмагц тэргүүлэх компаниуд худалдан авагчаараа баримжаа хийх болов. Тоглолтыг зах зээл судлаачид хөтлөн зах зээлийн судалгаагаа үүндээ ашигладаг байсан.
Одоо ч гэсэн бүгдээрээ худалдан авагчаараа л бүхнийг баримжаалж байна. Хүмүүс юу хүсдгийг мэдэх нь бизнес эрхлэгчдэд төдий л тус болохгүй. Учир нь тэр хэрэгцээг хангахаар өөр хэдэн арван компани зүтгэж байгаа шүү дээ. Ийм нөхцөлд American Motors- ийн бэрхшээл нь худалдан авагчид бус General Motors, Ford, Chrysler болон гадаадын машин үйлдвэрлэгчид л байсан юм.

Асуудлын мөн чанараас жаахан холдож маркетингийг америк хөл бөмбөгтэй зүйрлэе. Илүү олон оноо авсан баг нь хождог биз дээ. Тэгвэл илүү их борлуулалт хийсэн маркетингийн баг л ялалт байгуулна. Ялалтын тухай ойлголт нь адил. Гэвч хөл бөмбөгийг маркетингийн дүрмээр тоглох гэвэл юу болох вэ ?

Маркетингийн менежерийг хөл бөмбөгийн талбай дээр зогсож байна гэж төсөөлье. Тэр юуны өмнө оноо авах өөрөөр хэлбэл борлуулалтаа өсгөх гол цэг болсон хаалганы байрлалыг тодорхойлж таарна. Дараа нь багаа хаалга руу чиглүүлж бөмбөгөө тоглолтод оруулна. Гэвч ийм бүдүүвч шулуун ойлголт нь шууд л сүйрэлд хүргэнэ гэдгийг ойлгохын тулд америк хөл бөмбөгийн дасгалжуулагч байх шаардлагагүй. Хөл бөмбөгт ялахын тулд хуурах хөдөлгөөн хийх, жигүүрээр довтлох, өөрөөр хэлбэл нөгөө багтайгаа хөөцөлдөж тоглох хэрэг гардаг. Өрсөлдөгчөө хэрхэн мэхлэж, яаж зөв довтлох чадвараас чинь оноо хамаарна. Дайнд ч гэсэн ялахын тулд шуудхан уухай хашгираад дайрах бус дайснаа хуурах, жигүүрээр хумиж бүслэх, дарамтлах зэргээр есөн шидийг хийх хэрэгтэй болдог. Жанжны эзэлж авсан нутаг дэвсгэр бол түүний уран чадварын тусгал юм.

Ноос, ноолуурын салбар бол Монголын нэлээд чухал салбарын нэг юм. Хэрэглэгчид бодож магадгүй ийм жижиг зах зээл дээр ноос, ноолуурын үйлдвэрлэгчид ийм олон байх хэрэг байна уу ? Дотоод зах зээлийг булаацалдах хэрэг юу байгаам бэ? Дэлхий гэж том зах зээл байна шдээ гэж. Энэ нь 2 талтай гэж ойлгож болно. Нэгдүгээрт хэрэглэгчидийн хувьд олон компани байх тусам сонголт ихтэй, хоёрдугаарт гадаад зах зээл дээр өрсөлдөөнд орохын тулд дотоод зах зээл дээр нэр хүндтэй байх хэрэгтэй болдог. Гадаадын компаниуд хамтрагчаа сонгохын тулд хэн ч мэдэхгүй нэг компанитай харьцсанаас харин дотооддоо нэр хүндтэй хэрэглэгчид мэддэг компанитай харьцах нь илүү дээр байдаг. Тэгэхээр зах зээлийн жижиг гэж голох биш харин яаж түүнийг эзлэх талаар бодох хэрэгтэй. Дотоод зах зээл маань гадаад зах зээл дээр гарах анхны гишгүүр юм. Иймээс л компаниуд дотоод зах зээлийг эзлэх сонирхолтой байдаг.

Энэ салбарын өрсөлдөөн намар, өвөл идэвхждэг. Зах зээлд улирлын чанартайгаар тулаан хийдгээрээ онцлог. Одоо ноолуурын компаниудын хоорондох өрсөлдөөн ид хүчээ авч, олон шинэ компани гарч ирж байгаа. Тиймээс ч шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зар сурталчилгаа хийн, урамшуулал зарлаж эхэллээ.

Монголын ноолуурын компаниудын бүтээгдэхүүн чанарын хувьд бол ив ижил. Харин загварын хувьд ялгаатай. Загвараар “Алтай кашмир”, “Гоёо”, “Говь”, дараа нь “Ээрмэл” орно. Будаг болон боловсруулалтын хувьд өөр байдаг. Хэрэглэгчиддээ гэж хэлэхэд 100 хувийн цэвэр ноолуураар хийсэн хувцас бөөсөрдөг. Харин торгоны холио болон өөр зүйл хольсон ноолуур бөөсрөхгүй. Хятадаас торгоны хольцтой ноолууран бүтээгдэхүүн импортоор их орж ирж байгаа. Торгоны холиог хийснээр бүтээгдэхүүний өртөг хямдардаг. Тиймээс зах зээлд хямд үнээр зарагддаг. Одоогийн байдлаар “Говь” компани торгоны хольцтой ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Торгоны хольц оруулах нь дотоодын чанартай ноолуурын нэр хүндийг бууруулах сөрөг талтай. Дэлхийн зах зээл дэхь ноолууран бүтээгдэхүүний загварын чиг хандлага, өнгөнөөс Монголын компаниуд хоцордоггүй. Монголчууд хуваарилалтын сувгаа зөв зохион байгуулж чаддаггүй. Тиймээс олон улсын зах зээлд дээд зэргийн чанартайд тооцогддоггүй.

Монголд ноолуурын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг 20-иод компани бий. Эдгээр компаниуд дотроос “Говь”, “Алтай Кашмир”, “Гоёо”, “Ээрмэл” голлох байр суурь эзэлж байгаа. Тиймдээ ч энэ салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж зах зээлийг хуваан эзлэдэг. Ингээд дээрхи дөрвөн компанийн маркетингийн тулааныг хүргэж байна.

“Говь”компанийн хамгаалах стратеги

“Говь” компани зах зээлд эзэлсэн байр сууриа хамгаалах стратеги баримталдаг. Ноос, ноолуурын үйлдвэрлэл, худалдааны чиглэлдээ томоохон компаниудын тоонд орно. Зах зээлийг дангаараа эзлэж байсан цаг саяхан ч хувьчлагдсанаасаа хойш маркетингийн оновчтой бодлого төдийлөн хэрэгжүүлж чадаагүй. Нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн улсын үндсэн үйлдвэрүүдийн нэг байсан учраас нөөц бололцоо ихтэй, хуучин гол бааз суурь сайтай. Одоогийн байдлаар “Говь” компанийн эзлэсэн өндөрлөг рүү маш олон компаниуд мацаж байгаа. Өөрийн эзлэсэн байр суурийг хамгаалах, өндөрлөгөөсөө яаж буухгүй байх вэ гэдэгт анхаардаг. Тиймээс ч зах зээлд өөрийн мөн чанарыг мэдрүүлсэн, хүчирхэг давуу гэдгээ бусдад харуулах алхам хийж байгаа. Саяхан намар, өвлийн ноолууран хувцасны коллекциар үзэсгэлэн зохион байгуулсан. “Говь” хамгаалалтын стратегид шилжсэнээр бусад компани маркетингийн бодлогоо хэрэгжүүлсэний дараа зах зээлд шинэлэг бүтээгдэхүүн гаргадаг. Үүний илрэл нь жишээлбэл үйлвэрийн дэлгүүрээ сүүлд нээсэн явдал. Энэ тохиолдолд маркетингийн зардал харьцангүй бага гарна. Ихэнх удирдагч нар өндөрлөгрүү гарах хэцүү гэдэг харин эсрэгээрээ өндөрлөгийг эзлэх нь амархан харин өндөрлөгөө хамгаалах хэцүү гэж хэлмээр байна.

“Алтай Кашмир”-ийн нэр хүндийн стратеги
Ноолуурын зах зээлийн хоёр дахь том компани бол “Алтай Кашмир”. Энэ компаний үндсэн стратеги нь нэр хүндийн стратеги. Байгуулагдаад олон жил болсон, тухайн зах зээлдээ нэр хүндтэй компанийн тоонд зүй ёсоор орно. Цөөхөн тооны бүтээгдэхүүнийг олон загвараар үйлдвэрлэдэг. Олон загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зардал их гарч зах зээлд өндөр өртөгөөр зарагддаг. Өндөр өртгийг дагаад чанар, өртөгийн хослолыг бий болгох шаардлага урган гарч буй. Тиймээс “Алтай кашмир” нэр хүндийн стратеги баримталдаг. Нэр хүндийн стратегийг бий болгохын тулд маркетингийн зардал өндөр гаргах хэрэгтэй болно. Энэ тохиолдолд давуу талаа хэрэглэгчдэд мэдрүүлэх ёстой. Зар сурталчилгаа, идэвхижүүлэлтэнд ч их хэмжээний мөнгө зарах хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл өөрийн сүр хүчийг үзүүлэх хэрэгтэй. “Говь”-ийн байр суурийг эзлэж өндөрлөгт хүрэхийн тулд илүү хүч хөдөлмөр гаргах шаардлагатай. Дайтаж байна гэж үзвэл их цэрэг, техникийг ашиглаж хүчин чадлыг бүрэн дайчилна гэсэн үг. Маркетингийн зөв бодлого хэрэгжүүлбэл “Говь”-ийн байр суурийг эзлэх боломжтой.

“Гоёо”-гийн манлайлагчийн шинэчлэлтийг зогсоох стратеги

“Гоёо” манлайлагчийн шинэчлэлтийг зогсоох стратеги барьдаг. “Говь”-ийн зах зээлд хийж буй алхам бүрийг даган дууриаж, эсвэл эсрэг арга хэмжээ авдаг. Энэ нь тухайн зах зээлийг хүчээр эзлэх бодлого хэрэгжүүлнэ гэсэн үг. “Гоёо” компани нь “МСS”-ийн охин компанийн тоонд ордог. “МСS” дэлхийн томоохон компаниудын гэрээт борлуулагч учраас ихэнх брэндүүд нь маркетингийн зардалтайгаа орж ирдэг. Тэр хүрээнд хамтад нь маркетингийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг учраас зардал харьцангүй бага гарах боломжтой. Бусад өрсөлдөгчдийн хувьд өөрсдийн хүчээр маркетинг хийдэг учраас энэ асуудал нь нэлээд хүндээр тусдаг. “Гоёо” компанийн хувьд цэргийнхээр бааз суурь сайтай. Томоохон хэмжээний тулаан ороход бэлэн. Цохилтонд орсон ч даагаад гарна. “Говь” компанийн дараа ноолууран хувцасны коллекциор худалдаа зохион байгуулсан ч олон нийтэд төдийлөн мэдэгдээгүй. Энэ нь “Гоёо”, “Говь”-ийн асаасан галыг намжаах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулсантай холбоотой. Манлайлагчийн шинэчлэлтийг зогсоохын тулд “Гоёо” олон бодлого хэрэгжүүлдэг. Дагах стратеги барьж байсан бол стратегиа өөрчлөн манлайлагчийг сөрж зогсох хэмжээний том компани болж өргөжсөн. Өдгөө “Говь”, “Гоёо” хоёр зах зээлд өөд өөдөөсөө халз тулсан байдалтай байна.
“Ээрмэл”-ийн манлайлагчийг дагах стратеги

“Ээрмэл” компани зах зээлд манлайлагчийг дагах стратеги барьдаг. Салбартаа олон жил түүхтэй компани. Зах зээлд хэдэн жилийн өмнө хүчтэй алхам хийж байсан боловч тулаанд гарч ирж чадаагүй. Өнөөдөр үйл ажиллагаа нь зогсонги, шийдэмгий бус байдалтай байна.. Ямар нэг шинэ зүйл санаачилахгүй ерөнхийдөө жижиг өрсөлдөгчийн хэмжээнд очсон. Өмнөх нэр хүндээр нь аваад үзвэл манлайлагчийн байр суурийн төлөө өрсөлдөх компанийн тоонд зүй ёсоор орно. Гэсэн ч давуу талаа ашигладаггүй. Арслан мөртөө туулай зүрхтэй байдал анзаарагдаж байгаа. Манлайлагч компанийг давах зоригтой алхам хийх ёстой. Өөрөөр хэлбэл өрсөлдөөнд орж тухайн зах зээлийг эзлэн авах шинэ төрлийн бүтээгдэхүүнийг бий болгох, маркетингийн хүчтэй бодлого явуулах хэрэгтэй. Энэ компанид зах зээлд ойртон очиж шинэ стратеги боловсруулбал хөгжих бололцоо бий. Сайн маркетингийн бодлого, чадварлаг менежер дутаж байгаа.

“Говь” компанийн давуу болон сул тал

“Говь” компани зах зээлд өндөр байр суурь эзлэж байсан. Хүчтэй компани. Одоогийн зах зээлд өөрийн байр суурийг улам баталгаажуулах боломж байгаа боловч нарийн аргачлал боловсруулж чаддаггүй. Хуучин нэр хүндээрээ явж байгаа. Шинэлэг арга хэмжээг төдийлөн хэрэгжүүлдэггүй. Дотоодын зах зээлийг орхигдуулж байгаа сул талтай. Нэр хүндээ хадгалж маркетингаа бататгаж чаддаггүй. Идэвхижүүлэлтийн бодлого муу. Хувьчлалд орсноор “Говь” компани нэр хүндээ алдаагүй. Ингэснээр удирдлагын зардлаа бууруулж, өөрсдийн алхамуудыг хийх боломжтой болсон. Үйлдвэрийн дэлгүүрээ нээсэн, Италиас шинэ технологи оруулж ирсэн гээд давуу талууд байгаа.

Алтай кашмир” компанийн давуу болон сул тал
“Алтай кашмир” нэр хүндтэй компани. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг давуу талыг хэрэглэгчдийн сэтгэл зүйд хоногшуулж чадсан. Давуу байдлаа хадгалах нийгэм олон нийт рүү чиглэсэн маркетингийн бодлого дутуу хийсэн. Брэндийн буюу массын бүтээгдэхүүн зах зээлд гаргах шаардлагатай. ISO 9000 Олон улсын чанарын байгууллагаас ноолуурын салбартаа анх удаа гэрчилгээ авсан. Энэ нь “Алтай Кашмир” компанийн ноолууран бүтээгдэхүүний технологи чанарын өндөр түвшинд байгаагийн нотлогоо болсон. Өөрөөр хэлбэл түүхий эд бэлтгэлээс эхлээд хэрэглэгчийн гар дээр очих хүртэлх бүтээгдэхүүн үйлдвэрлэх шат стандартын дагуу хийгдсэн гэсэн үг. “Алтай Кашмир” бүтээгдэхүүнийхээ чанарыг ингэж баталгаажуулсанаараа бусад компаниудаасаа давуу талтай. Ноолууран бүтээгдэхүүний хэрэглээ талд анхаарч ноолууран хувцасны угаалгын нунтагийг худалдан авсан бүтээгдэхүүний үнийн дүнтэй тэнцүүлэн хэрэглэгчдэд олгож байгаа энэ нь ч нэлээд шинэлэг болсон. Гадаадаас дизайнер урьж ажиллуулж байгаа нь бүтээгдэхүүний загварыг сайжруулж байгаа нь дэвшилтэт алхам болсон. Дотоодын зах зээлд түлхүү анхаардаг.

“Гоёо” компанийн давуу болон сул тал
“Гоёо” бааз суурь сайтай. Зах зээлийн борлуулт болон идэвхижүүлэлтэнд бага анхаардаг ч хүчирхэг компанийн тоонд зүй ёсоор орно. Анх гарч ирэхдээ нэлээд өргөн далайцтай орж байсан боловч одоо төдийлөн сайн харагдахгүй байна. Боловсон хүчин санхүү, нэр хүнд зэрэг давуу тал ихтэй учраас давшилтанд орох бүрэн боломжтой. Шинэ бодлого хэрэгжүүлэхгүй, хуучныг даган дууриах, бусад компанийн хийсэн шинэчлэлтийг зогсоохоор оролддог сул талтай. Урьд нь хийж байсан зоригтой давшилтуудаа зах зээлд дахин сэргээх хэрэгтэй. Мэргэжилтнүүдийн дунд нэр хүнд нь буурч байгаа гэсэн мессеж хүчтэй тарж байгаа. Нэр хүндээ өсгөх талд илүү анхаарах шаардлагатай. Гоёо компани ноолуураар хүүхдийн хослол үйлдвэрлэж байгаа. Хүүхдийн хөдөлгөөн тоглох орчин эрс өөр. Энэ нь зах зээлд төдийлэн оновчтой сегмент байж чадахгүй. Ноолуур бол тансаг хэрэглээний бүтээгдэхүүн. 40-өөс дээш насныхан их хэрэглэдэг. Тэгэхээр хүүхдийн залуусын гэж сегментлэх нь нь буруу. Түүний оронд албаны, энгийн баяр ёслолын гэж сегментлэх нь тохиромжтой.

“Ээрмэл” компанийн давуу болон сул тал
Ноолуураас гадна ноосоор бүтээгдэхүүн хийх чадалтайгаараа бусад компаниудаасаа давуу. Урьдны өндөр нэр хүндийг ерөөсөө ашигладаггүй. Шилдэг удирдагч, маркетер, сайн боловсон хүчин дутмаг. Зах зээлээ судлан хүчтэй маркетингийн бодлого хэрэгжүүлбэл манлайлагчийн байр суурь эзлэх боломжтой. Хуучны хүчирхэг байсан давуу талаа тодотгон тулаанд орох боломжийг судлах ёстой.

Ноолуурын зах зээлийн тулаанд ялахын тулд
Ноолуурын зах зээлд хөрөнгө оруулж буй гадныхан энэ чиглэлээр Монголд аль компани нэр хүндтэй байгаа юм бэ гэдгийг илүү сонирхдог. Нэр хүндтэй компаниудтай л хамтрахыг хүсдэг. Тиймээс ноолуурын салбарын өрсөлдөгчид зах зээлд илүү сайн ажиллаж, нэр хүндээ сэргээх ёстой. Гэхдээ гадаад зах зээлд нэр хүндээ өсгөн, бүтээгдэхүүнээ гаргахад ч давхар анхаарах хэрэгтэй. Монголын ноолуурын жилдээ зах зээлд 20 тэрбум төгрөг эргэлддэг. 20 тэрбумын дийлэнхи хэсгийг “Говь” компани эзлэдэг. Гаднын жуулчид ихэнхи орлогыг оруулдаг. Соц нийгмийн үеийн ноолуурын зах зээлийн өрсөлдөөн хэвээр байгаа. Шинэчлэгдэж байгаа дүр зураг төдийлэн харагдахгүй байна.

Маркетингийн бодлогын гол нь бүтээгдэхүүний чанар болон нэр хүндийг нэмэгдүүлэх тал дээр ажиллагааг эрчимжүүлэх ёстой. Шинэлэг үйлчилгээг бий болгох, үйлдвэрийн болон нэрийн дэлгүүрийн тохижилтыг сайжруулах, үнийн урамшууллын аргуудыг ашиглах, үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, бүтээгдэхүүний каталоги хийх зэрэг ажлууд илүү тохиромжтой байдаг.

Хэн нэгнээ даган дуурайснаар хождоггүй. Зах зээлд анхдагч байсан нь хождогийг сана.

КтМС-ийн багш Д.Ганбаатар


Цааш нь...

Wednesday, February 17, 2010

ROLEX брэндийг үүсгэн байгуулагч Ханс Вильсдорф


ROLEX өөрөө өөрийнхөө зах зээлийг бэлтгэж хэрэглэгчээ бэлтгэсэн үнэхээр гайхамшигт брэнд юм. Тухайн үед хүмүүсийн хэрэглэдэг цаг бүгд л Халаасанд хийдэг цаг байсан бол Ханс Вильсдорф халаасны цаг хийсэнгүй, харин хүмүүсийн бугуйнд зүүх боломжтой цаг үйлдвэрлэж хэрэглээгээ бий болгосон юм. Энэ бол яах аргагүй ROLEX брэндийн гайхамшиг болон үлдсэн.

ROLEX брэндийг үүсгэн байгуулагч Ханс Вильсдорф
Үүсгэн байгуулагч Ханс Вильсдорф нь Бавари гаралтай бөгөөд 12 насандаа өнчирч, 24 насандаа цагны үйлдвэртэй болохоор сэтгэл шулуудсан нэгэн аж.

Лондон хотноо ажиллаж байсан тэрээр 1905 онд "Вильсдорф ба Дэвис" хэмээх компани байгуулжээ. 1960 онд насан эцэс болтлоо "Худалдаачин" гэсэн нэрээр бүхий л албан ёсны бичиг баримтад гарын үсэг зурж байсан агаад өөрийгөө цаг үйлдвэрлэгч гэж хэзээ ч зарлан тунхаглаж байгаагүй аж. Халаасны цаг ноёрхож байсан тэр үед тэрээр бугуйн цаг хийх болжээ. Тогтооход амархан, хэлэхэд хялбархан, богинохон үгээр бүтээгдэхүүнээ нэрлэхийг эрмэлзсээр "Ролекс" гэж нэрлэх болжээ. Энэ нэр 1927 оны 11 дүгээр сарын 24-нд Ролекс Оустер маркийн цагийг үйлдвэрлэж гаргаснаар дэлхийд алдаршиж түүхээ бичүүлэх болжээ. Энэ цаг худалдаанд гараад жил болсны дараа "Daily Mail" сонинд бүтэн нүүр сурталчилгаа тавигдсан нь цагны үйлдвэрийн сурталчилгааны эхлэл болсон байна.

Ролекс (Rolex) маркийн цаг нь өндөр үнэ, чанар, чамин ганган. хийц загварын хувьд цагийг он, cap, өдөртэй болгож, улмаар ус, тоос шороо нэвтэрдэггүй, урвалд идэгдэж зэврэхгүй болгож сайжруулжээ. Ролекс нь Швейцарьт үйлдвэрлэдэг баталгаажсан цагны хамгийн том үйлдвэрлэгч юм. Дэйтона (Daytona) маркийн цагийг зэвэрдэггүй металлаар хийдэг бөгөөд ихээхэн эрэлттэй бүтээгдэхүүн юм. Энэ цагийг авч худалдахын тулд худалдаачид гурваас долоон жил хүлээдэг байна. Цаг цуглуулагчид энэ цагийг авахын тулд 15,000 ам.доллар төлдөг ч тохиолдол байдаг аж.

Ролекс, Оустер маркийн цаг нь гоё сайхан, чанар, загвар болон алдаагүй явдаг талаараа цагны ертөнцийг хаанчилж байна. Cellissima Tonneau маркийн цаг үйлдвэрлэх болсноор Ролекс компани нь бүтээгдэхүүнийхээ хүрээг өргөжүүлсэн билээ. Энэ загварын цаг нь Ролекс маркийн дотроос үнэт эрдэнийн чимэг бүхий цаг юм. Өнөө үед Ролекс гэдэг үг нь дэлхийн орчин үеийн спорт, баялаг, төгс төгөлдөр байдал болон эрчимтэй амьдралын загвартай агаар нэг сонсогдох болжээ. Ийм ч учраас дэлхийн нэртэй жүжигчид, уулчид, морин спортынхон, хайгуулчид, гольфчид, поло тоглогчид, уралдааны машин унагчид, алдартай бүтээгдэхүүн юм.

Ролекс гэдэг нь барааны нэр боловч уг нэр нь XX зуунд хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлэх үзэгдэл болон хувирсан. 1908 оны 7 дугаар сарын 2-нд Ханс Вильсдорф хэмээгч Ролекс маркийн цагийг анх бүртгүүлж байсан түүхтэй. 80 жилийн дараа тэрээр дэлхийн хамгийн том, хүчтэй үйлдвэрлэгч болж чаджээ. Ханс Вильсдорф тооны аргыг ашиглан "тасралтгүй" явдаг цагийг анх бүтээсэн байна. Алдарт “Ролекс Оустер” маркийн цаг нь мушгиснаас хойш 35 цаг тасралтгүй явдаг. Дараа нь Ролекс тэшүүрчид, теннисчид бүгд л энэхүү брэндийн элч төлөөлөгчид болж тус брэнд нь тэдгээрийн эрч хүч, авьяас чадвар, мэргэжлийн түвшин, амьдралын хэм маягийг илэрхийлэх болсон аж. 1953 онд Эверестийн оргилд түүхэн авиралт хийсэн ноён Эдмонд Хиллари Ролекс Оустер маркийн цаг зүүж явсан түүхтэй. 25 жилийн дараа энэ оргилыг мөн байлдан дагуулсан Рейнхолд Месснер алдарт Ролекс цагийг зүүж явжээ.

Эх сурвалж: News.gogo.mn

Цааш нь...

Tuesday, February 2, 2010

Дэлхийн махны зах зээл


Үхрийн мах: АНУ-ын Хөдөө аж ахуй яамны (USDA) таамаглаж байгаагаар, 2010 онд үхрийн махны дэлхийн үйлдвэрлэл нэг хувиар үргэлжилж буурах аж. Харин Бразил болон Энэтхэгт үйлдвэрлэл нь өсөх бол Аргентин, Хятад болон АНУ-д буурах төлөвтэй байна. USDA-ийн үзэж буйгаар, 2010 онд Аргентин улсад үхрийн махны үйлдвэрлэл 13 хувиар буурч, 2.8 сая тонныг гаргах бол Хятадад мөн буурах агаад үйлдвэрлэл нь 2003/2004 оны түвшинд хүрэх гэнэ. Тэгвэл АНУ-д 2 хувиар үхрийн махны үйлдвэрлэл доошлох бол Бразилд 4 хувиар нэмэгдэх аж.


Үхрийн махны экспорт, импортын хувьд Энэтхэг улс бусад орноос нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломжтой гэж USDA-ийн шинжээчид үзсэн байна. Тухайлбал, тус улс энэ онд үхрийн махныхаа экспортыг 700 мянган тоннд хүргэх гэнэ. Аргентины хувьд энэ жил экспортоо бууруулах бөгөөд ялангуяа Европын холбоо, Чили, ОХУ, Венесуэл болон Израильд хөлдөөсөн болон хөргөөсөн махны нийлүүлэлтээ багасгах юм байна. ОХУ эдийн засгийн өсөлтөөсөө шалтгаалж, энэ жил үхрийн махны үйлдвэрлэлээ багасгах тул импортынхоо махыг 11 хувиар нэмэгдүүлэх аж.

Үхрийн махны дэлхийн зах зээлийн үндсэн үзүүлэлт /мянган тн/

Гахайн мах: USDA-ийн үзэж буйгаар, Хятад улсад гахайн махны үйлдвэрлэл нэмэгдэх шалтгаанаас энэ жил махны дэлхийн үйлдвэрлэл гурван хувиар нэмэгдэх төлөвтэй байна.

АНУ, Канад болон Европын орнуудад гахайн махны үйлдвэрлэл өмнөх оноос үлэмж хэмжээгээр буурах бол Орос болон Украинд бага зэрэг өсөх магадлалтай аж. Хятадад 2010 онд Засгийн газрын дэмжлэг туслалцаатайгаар гахайн махны үйлдвэрлэл өнгөрсөн жилтэй харьцуулахад 4 хувиар нэмэгдэх юм байна.

Шувууны мах: Энэ онд шувууны махны дэлхий үйлдвэрлэл 3 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Ялангуяа Бразил болон Хятадад үйлдвэрлэл нь өсөх аж. Түүнчлэн Аргентин, Энэтхэг болон Орост мөн нэмэгдэх гэнэ.

Тахианы махны дэлхийн зах зээлийн үндсэн үзүүлэлт /мянган тн/


Эх сурвалж: News.gogo.mn

Цааш нь...

Wednesday, January 27, 2010

Financial Translation Skills Training

American Cultural and Information Center in Mongolia
Open and innovative course for future financial professionals


If you interested sample lecture please see web site of the financial department of jambiin batmunkh school of economic studies

Open and Innovative Academic and Pragmatic Skills Training for Finance Students Intensive translation program designed to help students who specialized on banking, finance, economics, statistics, and mathematical economics or related field.

Who is eligible?
• Financial or related sector junior students who wish to update their reading and translating knowledge and skills of Financial English.• Prospective students are expected to provide evidence of strong interest in the fields of Financial Research and Translation.• Students entering the program are expected to have adequate preparation in mathematics, corporate finance and economic analysis.
Topics
-Global financial crisis and its implications for financial institutions in least developing countries
-Short sales
-Holding period return
-Forecasting for the long haul
-Evaluating investments by Using Utility Scores
-Risk Aversion, Expected Utility, and the St.Petersburg Paradox
-The Markowitz Portfolio selection model
-Extension of the CAPM
-The Index Model and Diversification
-Individual assets and the APT
-Random walks and the efficient market hypothesis
-Behavioral finance
-The Fama-French Three-Factor Model
-Bond Indentures
-Interest rate uncertainty and forward rates
-Passive bond management
-Interest rate swap
-Inverse floater
-The aggregate stock market
-Hedge ratios and the Black-Scholes Formula
-Speculating on Mispriced Options
-Spot –Futures Parity Theorem
-Style analysis
Duration
23 February – 11, May 2010Featuring• Learn financial research papers and technical finance terminology and related grammar • Improve translation skills in Academic Financial Textbooks and Journals• Practice critical and quick reading in Academic Financial Papers and Textbooks
Requirement: Prospective students are required to interview in Mongolian.
Deadline: 12 February deadline for to getting registered
Apply online: Applicants with internet access may utilize our e-mail registration found on
our e-mail at ac_mongolia@yahoo.com
or please send your interest letter to following address

Phone/: 976-70115703
Ch. Togtokhtseren 99125332
E-mail: ac_mongolia@yahoo.com

Ulaanbaatar -28, Seoul gudamj-7
American Cultural and Information Center
Dashdorjiin Natsagdorj Central Ulaanbaatar City Library

Цааш нь...

Tuesday, January 26, 2010

Маркетингийн удирдлага /Шинэ ном/


Монгол оронд маркетингийн ухаан үүсэн хөгжсөн арав гаруй жилийн хугацаанд олон арван эрдэмтэн, багш судлаачид энэхүү шинжлэх ухааны салбар чиглэлүүдээр Маркетингийн үндэс, Хэрэглэгчийн зан төлөв, Байгууллагын харилцааны маркетинг, Үйлчилгээний маркетинг, Аялал жуулчлалын маркетинг зэрэг олон ном, бүтээлээ туурвин олны хүртээл болгосон билээ.

Маркетингийн эрдэмтэн, судлаач багш нарын эдгээр бүтээлүүд бизнесийн байгууллагууд, тэдгээрт ажиллаж байгаа удирдах ажилтан, менежерүүд, ялангуяа зах зээлийн эрэлт хэрэгцээний цөм болж буй маркетингийн мэргэжлийг эзэмшихээр сонгосон оюутан суралцагсдад эх хэл дээрээ ашиглах гарын авлага болоход дор бүрнээ хувь нэмэр оруулсан юм. Тиймд миний бие эдгээр эрдэмтэн судлаачдын бүтээлд өчүүхэн хувь нэмэр оруулах үүднээс маркетингийн олон чухал асуудлыг онол арга зүйн хувьд судлан гаргахыг зорилго болгосон “Маркетингийн удирдлага: судалгаа, төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналт” хэмээх сурах бичгийн олон жилийн хөдөлмөр шингэсэн анхны хэвлэлийг та бүхэнд толилуулж байна.

Энэхүү сурах бичиг нь сүүлийн үеийн гадаадын болон өөрийн орны нэр хүндтэй хүмүүсийн бүтээлийг үндэс болгон бичигдсэн бөгөөд маркетингийн удирдлагын ойлголт, зах зээлийн боломжийн шинжилгээ, маркетингийн стратеги боловсруулах, маркетингийн шийдвэр гаргах, нийт маркетингийн хүчин чармайлтыг удирдах гэсэн таван үндсэн хэсэг, 22 бүлэгтэй, гадаадын болон өөрийн орны жишээтэй, нэр томъёоны тайлбар толь бүхий бүтээл тул “Маркетингийн удирдлага” сурах бичиг манай орны их, дээд сургууль, коллежийн оюутан, бие даан суралцагсад төдийгүй бизнесийн байгууллагын ажилтнуудад гарын авлага болгон хэрэглэхэд зохих хувь нэмэртэй.

Уншигч та энэ сурах бичгийн тусламжтайгаар маркетингийн тухай үндсэн мэдлэгээ гүнзгийрүүлэхээс гадна бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах олон аргачлал, арга зүйг олж авч чадна гэдэгт найдаж байна.






Цааш нь...

Monday, January 18, 2010

БИЕЧЛЭН ХИЙХ ХУДАЛДАА


Биечлэн хийх худалдааны үүрэг, мөн чанар
Бизнесийн байгууллагад борлуулалт эрхэлдэг хүмүүсийг худалдагч, худалдаачин, худалдааны агент, коммивояжер, худалдааны зөвлөх, борлуулалтын менежер, маркетингийн төлөөлөгч гэх зэргээр нэрлэдэг.
Худалдааны агент гэдэг нь захиалагчийг эрж хайх , мэдээлэл тараах ,захиалагчийг үйлчлэх, мэдээлэл цуглуулах зэрэг үүргийн аль нэг эсвэл хоёрыг нь хийж гүйцэтгэдэг компаний ажилтан байна.

Худалдаачны мэргэжил нь хамгийн эртний мэргэжлүүдийн нэг боловч орчин үед эдгээр хүмүүсийн дүр төрх ихээхэн өөрчлөгдсөн бөгөөд тэд нар нь өндөр боловсролтой, сайн мэргэжсэн, хэрэглэгчидтэйгээ удаан хугацааны найдвартай холбоо харилцаа тогтоох чиглэлээр ажилладаг хүмүүс байдаг болсон юм.

Энэхүү харилцаа нь тэдгээрийн зүгээс хэрэглэгчидийнхээ санал хүсэлтийг анхааралтай сонсож, тэлний эрэлт хэрэгцээнд хүндэтгэлтэй хандан түүнийг хангахад компаний хүч бололцоог чиглүүлэн ажиллахад үндэслэгдсэн байдаг онцлогтой. Иймээс худалааны агентын ажил үүрийн төрөл цар хүрээ нилээд өргөн янз бүр байж болно. Тухайлбал их дэлгүүрт лангууны ард зогсоод захиалга хүлээн авагч, эсвэл бүтээгдэхүүн үйлчилгээний захиалга олохын тулд нилээд бүтээлч хандлагаар ажилладаг худалдааны агент, бас захиалга авах зорилгоор биш худалдан авагчидын дунд тааламжтай уур амьсгал эерэг ойлголт өгөх зорилготой ажилладаг худалдааны ажилтнууд ч байна. Зарим компаниудад зөвхөн техникийн мэдээлэл зөвлөлгөө өгөх үүрэгтэй худалдааны агент ажилладаг.

Биечлэн хийх худалдаа нь идэвхжүүлэлтийн нэг төрөл бөгөөд реклам сурталчилгааг бодвол худалдааны агент тодорхой хэрэглэгч хоёр нь нүүр тулж, эсвэл телефоноор, шинэ видео хэрэгсэл ашиглан шууд харилцдаг онцлогтой учраас ердийн рекламаас илүү үр ашигтай ч байх нь бий .Хэрэглэгчидтэйгээ шууд биечлэн харьцдаг учраас тэдний эрэлт шаардлагыг илүү сайн мэдэж компаний зүгээс санал болгох бараа үйлчилгээгэээ хэрэглэгч бүрийн тодорхой шаардлагад нийцүүлэхэд анхаарч ажиллах боломжтой юм. Түүнчлэн гол гол хэрэглэгчидтэйгээ урт хугацаанд биечлэсэн шууд харилцаа холбоогоо барьж ажилладаг.

Борлуулалтын албаны ажилтнууд нь өөрийн компани хэргэлэгч хоёрыг холбогч болдог бөгөөд тэд шинэ үйлчлүүлэгчээ олж тэдэнд өөрийн компаний санал болгож байгаа бараа үйлчилгээний тухай мэдээллийг хүргэж, борлуулалт хийдэг . Үүний тулд тэд хэргэлэгчдэд шууд хандаж барааныхаа тухай тайлбарлан тэдний асуултанд хариулах, үнэ ба нийлүүлэх хугацаагаа тогтож тавих шаардлагыг нь хангах зэргээр идэвхтэй ажилласаны эцэст сая борлуулалтаа хийдэг .Түүнээс гадна худалдааны агент нь хэрэглэгчдэд шаардлагатай үйлчилгээ үзүүлэх, зах зээлийн судалгаа хийх түүнийгээ нэгтгэн шинжлэх, борлуулалтын тайлан мэдээ гаргах зэрэг үүргийг мөн гүйцэтгэдэг.

Худалдааны агент нь компанид хэрэглэгчдийг төлөөлж харилцах бөгөөд тэдний ашиг сонирхолыг хамгаалж тэдний зүгээс худалдан авсан бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлыг нааштай шийдвэрлүүлэхэд тусладаг. Худалдааны агент нь үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээг судлаж мэддэгийн хувьд гаргаж байгаа бүтээгдэхүүний хэрэгцээний өртгийг ихэсгэх талд оролцдог ажилтнууд болдог учраас ихэнх тохиолдолд захиалгын менежерээр ажилладаг байна.

Хуучин ойлголтоор худалдааны агент зөвхөн борлуулалтаа хариуцдаг, компани бүхэлдээ ашиг олох талаар санаа тавидаг гэж үздэг байсан бол орчин үед энэ ойлголт өөрчлөгдөж худаладааны агент зөвхөн борлуулалтаа өсгөхөд анхаарах бус тэрчлэн яаж хэрэглэгчидийн эрэлт хэрэгцээг хангах вэ гэдгийг мэддэг байх шаардлагатай болж байна.Ийнхүү өнөөгийн бизнесийн байгууллага нь өөрийн худалдааны ажилтнаас дараах ажил үүргийг гүйцэтгэх чадвартай байхыг шаардах болжжээ.
Үүнд;
Бараа эргэлтэнд үнэлгээ өгөх
Зах зээлийн чадавхийг хэмжих
Зах зээлийн мэдээлэл цуглуулах
Зах зээлийн стратеги ба төлөвлөгөө боловсруулах зэрэг асуудал болно. Худалдааны агент нь бүх компаний хүч чадавхийг яаж үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ хэрэгцээний үнэт чанарыг дээд зэргээр сайжрууулах болон байнгын үйлчлүүлэгчээ сайн хангахад төвлөрүүлэх вэ гэдэгийг мэддэг байх ёстой болоод байна.Иймээс худалдааны ажилтан нь хэрэглэгчидтэй тогтоох харилцааны талаар боловруулах маркетингийн хөтөлбөрт оролцох гол оролцогч нь болно.


Цааш нь...

Sunday, January 17, 2010

. Борлуулалтын урамшуулалын хөтөлбөр боловсруулах



Энэ ажлыг хэрэгжүүлэх явцын гуравдахь үе нь борлуулалтын урамшууллын хөтөлбөрийн бүрэн агууллагыг тодорхойлох явдал юм. Энэ үе шат нь маркетингийн мэргэжилтнүүдээс өөр бусад шийдвэрүүд гаргахыг шаарддаг. Юуны түрүүнд урамшууллын хэмжээг тогтоох хэрэгтэй.Борлуулалтын идэхжүүлэлтийг амжилттай болгохын тулд нилээд бага урамшил хэрэглэх шаардлагатай .Харин том хэжээтэй урамшил нь наймаанд хүмүүсийн анхаарлыг татах нь илүү байх ба хүчтэй нөлөөлдөг.Маркетингийн мэргэжилтэн нь энэ асуудлыг шийдэхдээ урамшууллын хөтөлбөрийн тодорхой нөхцөлийг тодорхойлж өгөх хэрэгтэй .Энд үзүүлэх урамшуулал нь үйлчлүүлэгч бүрт юмуу эсвэл тодорхой хэсэг хүмүүст хамаарах уу гэдгийг тодруулсан байна.

Дараагийн шатанд уг хөтөлбөрийг хэрхэн идэвхжүүлж хүмүүст тарааж мэдээлэх тухай шийдэх шаардлагатай. Энэ үед уг хөтөлбөрийн ач холбогдол үргэлжлэх хугацааны асуудал нилээд чухал нөлөөтэй байна. Хэт богино хугацаанд явагдах урамшууллын ажиллагааны үед боломжит худалдан авагчид амжиж худалдан авч чадахгүй урамшууллын арга хэмжээнд хамрагдаж чадахгүйд хүрнэ.Хэрэв урамшууллын ажиллагаа хэт уртхугацаанд төлөвлөгдсөн байвал түүний хүмүүст үзүүлэх нөлөөлөл( даруйхан худалдан авалт хийхэд үзүүлэх нөлөө )нь багасна.

Эцэст нь борлуулалтын урамшуулалын төсөвийг тодорхойлох хэрэгтэй .Төсөв зардлын хэмжээг тогтоохдоо янз бүрийн хандлага ажиглагддаг.Энэхүү борлуулалтын урамшууллын төсвийг тооцохдоо үр ашгийг харгалзалгүйгээр авч үздэг.Зарим тохиолдолд өмнөх оны зардлын хэмжээнээс ургуулан борлуулалтын хэмжээтэй уялдуулан төсөвөө тооцдог байна.Гуравдахь хэсэг нь рекламын зардлаа борлуулалтын урамшууллын зардлаас тусад нь төсөвлөдөг

Шаардлагатай тохиолдолд урамшууллын хөтөлбөрөө бодит амьдрал дээр туршиж үзэж болох бөгөөд урамшууллын хөтөлбөрийг хэрэгжүүлж дууссаны эцэст үрдүнг тооцож үнэлгээ өгнө.Үр дүнг тооцох олон арга байх боловч ихэнх тохиолддолд урамшууллын өмнөх ба дараах үеийн борлуулалтын хэмжээг харьцуулах аргыг өргөн хэргэлдэг.Жишээ нь компаний зах зээлд эзлэх хувь хэмжээ 6%.байсанаа урамшуулалын хөтөлбөр хэрэгжүүлсэнээр 10% болж нэмэгдээд түүний дараа 5% хүртэл буурсан ба цаашдаа 7% болж өссөн. Эндээс дараах үнэлэлт дүгнэлт хийж болно. Уг урамшууллын хөтөлбөр нь шинэ худалдан авагчидыг татсан ба байнгын худалдан авагчидын худалдан авалтын төвшин нэмэгдсэн. Уг хөтөлбөрийн дараагаар борлуулалт унасан яагаад гэвэл хэрэглэгчид түрүүн авсан нөөцөө хэрэглэж байсан. Зах зээлийн хувь хэмжээ 7% болж өссөн нь уг урамшууллын хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр шинэ хэрэглэгчдийг татаж чадсан байна. Хэрэв зах зээлийн хувь хэмжээ буцаад хуучин хэмжээндээ( 5%) очсон бол уг урамшууллын арга хэмжээгээр эрэлтийг зөвхөн цаг хугацааны хувьд өөрчилсөн болохоос нийт нийлбэр эрэлтийн хэмжээг өөрчилж чадаагүй гэсэн дүгнэлт гарна.


Цааш нь...

Friday, January 15, 2010

Байгууллага хэрэглэгчдийг урамшуулах арга хэрэгсэлүүд



Өөрийн харилцагч түншүүд буюу байгууллага хэрэглэгчдийг урамшуулах нь ажил хэрэгч холбоо харилцаагаа дэмжих, борлуулалтыг урамшуулах, тэдгээрийн борлуулалтыг урамшуулан шагнах, худалдааны ажилтнуудыг идэвхжүүлэн урамшуулах чиглэлээр хийгдэнэ.Ихэнх энд хэрэглэгдэх арга хэрэгсэлүүд нь эцсийн хэрэглэгчид буюу худалдааг урамшуулах аргуудтай адил бөгөөд энд зарим өвөрмөц төрлийг тодруулж үзнэ. Худалдааны үзэсгэлэн ба уралдаан конкурс нь урамшуулалын чухал арга хэрэгсэл болдог.

Худалдааны үзэсгэлэн
Ихэнх үйлдвэрлэгчид болон худалдааны нийгэмлэг холбоо ньөөрийн бүтээгдэхүүний реклам сурталчилгааг хийхийн тулд худалдааны үзэсгэлэн зохион байгуулдаг. Эдгээр байгууллагууд нь ийм үзэсгэлэнд оролцсоноор шинээр ажил төрлийн холбоо тогтоох, хэрэглэгчидтэйгээ нүүр тулж уулзах, шинэ бараагаа танилцуулах,шинэ түншүүд олж авах, байгаа бараагаа худалдан борлуулах гэрээ хэлцэл хийх, мөн түүнчлэн хэрэглэгчиддээ өөрийн байгууллагын үйл ажиллагааны талаар хэвлэмэл болон аудио видио танилцуулга материал өгч сурталчилгааг нилээд эрчимтэй хйих боломжтой болно.Манай оронд тодорхой салбарын чиглэлээр төрөлжин зохион байгуулдаг худалдааны үзэсгэлэн нилээд олширч байна,Тухайлбал арьс шир,ноос ноолууран бүтээгдэхүүн, гутал, барилгын материал,хүнсний бүтээгдэхүүн зэргээр төрөлжсөн үзэсгэлэн зохион байгуулах боллоо. Ийм үзэсгэлэнд оролцсоноор эдгээр оролцогчдын худалдааны төлөөлөгчидтэй танил болоогүй байгаа боломжит түншүүд харилцагчидыг олж Түүнээс гадна ийм үзэсгэлэнд оролцсоноор үйлдвэрлэгч байгууллагын маркетингийн менежер нь цаашид чухам ямар төрлийн үзэсгэлэнд оролцох вэ, нэг үзэсгэлэнд оролцод хичнээн хөрөнгө мөнгийг зарцуулах шаардлагатай болох, хэрэглэгчдийн анхаарал сонирхолыг татахын тулд үзүүлэнд тавьж байрлуулах загваруудаа ямар байдлаар байрлуулах яаж худалдааны харилцаагаа үр ашигтай барь байх гэх зэрэг зарчимын чухал асуудлуудад оновчтой хариулт олох бололцоотой болно.

Үзэсгэлэнг тусгай зориулалтын байранд нилээд суурин байдалаар үргэлжилсэн хугацаагаар зохион байгуулах нь үр дүнтэй байдаг.Зарим орнуудад жижиг дунд үйлдвэрүүд өөрийн бүтээгдэхүүн үйл ажиллагааны талаар зөөврийн хөдөлгөөнтэй үзэсгэлэнг зохион байгуулж сурталчилгаа хийдэг.

Худалдаа арилжааны шинжтэй уралдаан тэмцээн ( конкурс)
Төдорхой хугацаанд борлуулалтаа эрчимжүүлэн нэмэгдүүлэхэд уриалан дуудаж худалдааны ажилтнууд дилерүүдийн дунд явуулдаг уралдаан шалгаруулалт нь худалдаа арилжааны шинжтэй уралдаан тэмцээн юм.Ихэнх компаниуд жилд нэг удаа түүнээс ч богино хугацаанд өөрийн худалдааны ажилтнуудаа идэхжүүлэн урамшуулахын тулд ийм уралдаан зарлан ажилладаг.Ийм уралдаанаар худалдааны ажилтнуудаа аль болох их борлуулалт хийхэд идэвжүүлэн урамшуулж шилдэг тэргүүний ажилтныг тодруулан тэдэндээ тойрон аялалын эрхийн бичиг олгох,бэлэн мөнгөөр шагнах болон бусад хэлбэрийн урамшуулал өгдөг. Эдгээр урамшил шагналыг мөн тусгай баллын үнэлгээгээр хийжболох бөгөөд тэр нь дараа нь янз бүрийн шаганал авах сонголтуудтай байна.

Ийм уралдаан нь байгуулагын борлуулалтын чиглэлд дэвшүүлсэн зорилго чиглэлтэй уялдсан тодорхой үзүүлэлтүүдээр хэмжих боломжтой байх нь илүү ач холбогдолтой байдаг бөгөөд хүмүүс адил нөхцөлд энд оролцох боломжтой гэдэгт итгэл үнэмшилтэй байх нь чухал.

Маркетингийн урамшуулал сурталчилгаа: ХҮДС-ийн Маркетенгийн багш: Ц.Долгорсүрэн

Цааш нь...

Friday, January 8, 2010

МЦХ компани маркетингийн менежер ажилд авна.


Ажлын байрны нэр: Маркетингийн менежер

Ажлын байрны зорилго: Зах зээлийн судалгаа шинжилгээ хийх, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, зах зээлд нэвтрүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах.

Тавигдах шаардлага, ур чадвар:
• 30 хүртэл насны
• Бизнесийн удирдлага, Маркетингийн бакалавр болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй.
• Англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй
• Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
• Харилцааны өндөр соёлтой
• Бүтээлч, идэвхитэй
• Баг удирдах, хамтран ажиллах чадвартай
• Олон нийттэй харилцах, бусдад өөрийгөө илэрхийлэх өндөр ур чадвартай байх.

Та өөрийн дэлгэрэнгүй CV-гээ 2010 оны 1 сарын 20-ны дотор nyamaau@yahoo.com хаягаар ирүүлэх буюу дээрх шаардлагад хангаж байгаа тохиолдолд бид холбогдох болно.


Цааш нь...

Залуу Маркетер Клуб -ын шинэ жилийн зурагнуудаас






Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008