Thursday, October 9, 2008

Маркетингийн ертөнцөд домог болж буй "Эл райс" -ийн тухай


Маркетингийн ертөнцөд "Домог" болсон мэргэжилтэн Эл райс нийт 11 ном (the battle of your mind, marketing warfare, focus, The 22 immutable laws of branding, The fall of advertising and the rise of PR зэрэг) дангаараа ба хамтарч бичсэн бөгөөд тэдгээр нь business week  ба the Wall street journal сэтгүүлүүдийн бестселлерүүдийн жагсаалтыг тэргүүлсэн юм. 1994 онд охин Лаура Райсын хамт "Райс энд Райс консалтинг" компанийг Нью йорк хотод үүсгэн байгуулан захирлаар нь ажиллаж байна. General Electric компаний зар сурталчилгааны хэлтсээс ажлын гараагаа эхэлсэн тэрбээр зөвлөгөө өгөх хэд хэдэн Компанийг байгуулан дэлхийд нэртэй брэндүүдтэй хамтран ажиллажээ. 1989 онд олон улсын борлуулалт ба маркетингийн гүйцэтгэх захирлуудын холбоо түүнд "Маркетингийн шилдэг нь" шагналыг, 1999 онд PR week сэтгүүл XX зууны хамгийн шилдэг 100 PR хүмүүсийн тоонд оруулжээ. 

Эх сурвалж: Д.Баярмаа багшийн Маркетингийн бичил судар номноос авав.

Цааш нь...

Tuesday, October 7, 2008

Дэлхийн хамгийн өндөр орлоготой зохиолчид ба монголын номын зах зээлийн талаар мэдээлэл хайж байна


Харри Поттерийн тухай долоон номын зохиолч Жаон Роулинг хамгийн өндөр орлоготой беллестристуудын жагсаалтыг тэргүүлэв. Тэр эмэгтэй зөвхөн сүүлийн жилд 300 сая долларын ашиг олжээ. Гэтэл үлдсэн есөн зохиолч нь нийлээд 263 саяын орлоготой байлаа. Роулингийн "Харри Поттер ба үхлийн бэлэг" нэртэй ном 44 сая хувиар хэвлэгдсний 15 сая нь эхний 24 цагийн дотор зарагджээ. Зохиолчийн нийт хөрөнгийн хэмжээний үнэлгээ нь 4,5 тэрбум доллар. Жеймс Паттерсон жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн ба тэр "Аалз ирлээ", "Бүсгүйчүүдийг үнсээд" гэх номуудын зохиолч юм. Жилийн дотор түүний орлого 50 сая саяын орлоготой байв. Түүний номууд 150 сая ширхэгээр хэвлэгдсэн байна. Паттерсон жилд хоёр ном бичдэг. 

Гуравт Стивен Кинг 45 саяын орлоготойгоор оров. Түүний 40 орчим ном нийтдээ 350 сая хувиар таржээ. 

"Форбесийн" тооцоогоор хамгийн өндөр орлоготой 10 зохиолч 

1. Жаон Роулинг, 300 сая доллар
2. Жеймс Паттерсон, 50 сая
3. Стивен Кинг, 45 сая
4. Том Клэнси, 35 сая
5. Даниэла Стил, 30 сая
6. Жон Гришэм, 25 сая
7. Дин Кунц, 25 сая
8. Кен Фоллетт, 20 сая
9. Жанет Иванович, 17 сая
10. Николс Спаркс, 16 сая

Монголд маань сүүлийн жилүүдэд ном уншдаг хүмүүсийн тоо ч нэмэгдэж номын дэлгүүрүүд ч олноор байгуулагдаж байгаа номын зах зээл сайн хөгжиж байна гэж хэлэх байх. 
Томоохон Номын дэлгүүрүүдийн жагсаалт:
Интерном
МИР
УИД т байрлах номын дэлгүүр
Цэцэг төвд байрлах номын дэлгүүр
Аз хур номын их дэлгүүр
Эрдэм номын дэлгүүр /хороололд өргөө кино театрын хажууд/
50 дугаар дэлгүүрийн хажуу талын Hi Fi -ийн доод давхрын номын дэлгүүр T O B S
Шинэ номын хурим хийлээ гэж бодход 24 цагийн дотор хичнээн номын борлуулалт хийх бол?
Монгол хүмүүс ямар төрлийн ном уншдаг бол?
номын зах зээлийн талаар жоохон ч гэсэн мэдээлэл байвал өгч туслаач

Цааш нь...

Monday, October 6, 2008

Зар сурталчилгаа, зар сурталчилгааны төсөв


Маркетингийн гадаад нэр томъёонуудыг монгол хэл дээрээ хэрхэн хөрвүүлэн ойлгох талаар Д.Баярмаа багшийн Маркетингийн бичил судар нэртэй ном гарсан билээ. Баярмаа багшаас энэ номонд орсон нэр томъёо нуудаас блог оороо дамжуулан маркетеруудад зарим нэг үгсийн тайлбарыг оруулж байх талаар асууж зөвшөөрөл авсан тул өдөр бүр шинэ үгсийг оруулах болно. мөн та бүхэн ямар үгний тайлбарыг мэдмээр байгаагаа коммент дээр үлдээвэл цаг алдалгүй оруулах болно.

Advertising- Зар сурталчилгаа. Тодорхой байгууллага эсвэл хувь хүмүүсийн захиалгаар олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр төлбөртэйгээр цацаж байгаа, богино болон урт хугацааны хувьд борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор бүтээгдэхүүн, байгууллага аль эсвэл ямар нэгэн үйл ажиллгааны талаар хэрэглэгчдэд хүргэх мэдээлэл. зар сурталчилгааны хууль татаж авах

Advertising budget- зар сурталчилгааны төсөв. зар сурталчилгааны төсөв боловсруулахад боломжийнхоо хирээр төсөвлөх, борлуулалтын тодорхой хувиар тооцох, өрсөлдөгчдөө баримжаалах болон зорилгодоо хүрэхэд шаардагдахын хирээр төсөвлөх аргуудыг ашиглаж болно. Монгол улсын аж ахуй нэгж байгууллагын орлогын албан татварын хуулийн 2006 оны шинэчилсэн найруулагад зар сурталчилгааны зардлыг тэр чигээр нь татвараас чөлөөлсөн байна. харин компаниудын олон нийтийн харилцаанд томоохон байр суурь эзэлдэг бусдад өгсөн хандив нь албан татвар ноогдох орлогоос хасагдахаа больжээ.

Цааш нь...

Wednesday, October 1, 2008

2008 оны дэлхийн тэргүүн баячууд тодорлоо


"Форбс" сэтгүүл Аме­рикийн шилдэг 400 тэрбумтны жагсаалтыг гаргалаа. Уг жагсаалтыг "Мicrosoft" ком­панийг үүсгэн байгуулагч, 52 настай Билл Гейтс тэргүүл­лээ. 57 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгөтэй тэрбээр өнгөрсөн зургадугаар сард ажлаа өгч "Билл ба Мелинда Гейтсын сан"-г тэргүүлэх болсон. Тэрээр 11 жил "Форбс" сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтын нэг­дүгээрт бичигдэж байсан юм. Сүүлийн жилүүдэд түүнийг хөрөнгөөрөө давсан хүн нэг бус удаа гарсан ч тэр өнөө жил дахин тэргүүллээ. Уг жаг­саалтын хоёрдугаарт "Berk­­shire Hathaway" ком­панийн тэргүүн Уоррен Баф­фет (50 тэрбум ам.доллар) орсон байна. Өдгөө 78 настай тэр­бумтан өнгөрсөн онд манай дэлхийн хамгийн баян хүнээр тодорсон юм. Гэвч сүүлийн үед АНУ эдийн зас­гийн хям­ралд орсноос У.Баф­фет хө­рөнгийнхөө 15 хувийг алджээ. Гуравдугаарт 27 тэрбум ам.дол­лартай тэнцэх хөрөн­гөтэй "Oracle" кор­по­рацийн тэргүүн Лоренс Эл­лисон бичигдсэн байна.. "Форбс" сэтгүүл энэ судал­гааг 27 дахь жилдээ хийж байгаа бөгөөд шилдэг 400 тэрбумтан нь нийтдээ 1.57 трил­лион ам.долларын хө­рөнгөтэй аж. Өнгөрсөн онтой харьцуулбал тэдний хөрөнгө 30 тэрбум ам.доллараар нэ­мэгдсэн бай­на. Америкийн шилдэг 400 тэрбумтны жагсаалтад теле­визийн хөтлөгч Опра Уинфри зэрэг нийт 42 эмэгтэй оржээ. Эл жагсаалтад багтсан шил­дэг тэрбумтнуудын 19 хувь нь хөрөнгөө өв залгамжлан ав­сан байна.

Цааш нь...

Tuesday, September 30, 2008

"МАРКЕТИНГИЙН СУРГАЛТ СУДАЛГАА, БИЗНЕСИЙН ХӨГЖИЛ" сэдэвт сургалт болно


МАРКЕТИНГИЙН СУРГАЛТ СУДАЛГАА, БИЗНЕСИЙН ХӨГЖИЛ

сэдэвт онол арга зүйн үндэсний семинар

СУРГАЛТЫН ЗОРИЛГО: Маркетингийн сургалт судалгаанд гарч буй шинэлэг чиглэлүүдийг
нэгтгэн дүгнэж, бизнесийн хөгжилд ашиглах арга замуудыг хэлэлцэнэ.


ХААНА:
Монгол шилтгээн – д

ХЭЗЭЭ: 2008 оны 10 сарын 11- нд 09.00 -18.00
.....

Сургалт семинарт маркетингийн мэргэжлийн доктор, профессоруу, бизнесийн байгууллагад ажиллаж буй туршлагатай маркетерууд оролцох болно.

ЛЕКТОРУУД:

1. ММХ – ны ерөнхийлөгч - Проф. Д.Дагвадорж
2. МУИСЭЗ –ын Маркетинг, Олон улсын худалдааны тэнхимийн эрхлэгч Б.Даваасүрэн
3. СЭЗДС багш
4. Зоос банкны сургалт хөгжлийн төвийн захирал - Докторант Ш.Алтанцэцэг
5. ХҮДС –ын багш Л.Бурмаа
6. Соёл Эрдэм ДС –ын багш С.Нарандулам
7. Скайтел компаний маркетингийн албаны дарга Ц. Пүрэвдорж
Маркетингий албаны ахлах мэргэжилтэн Д.Баасанцогт
8. Залуу Маркетер Клуб


Бүртгэл : 2008 оны 09 сарын 20 –с 10 сарын 10 - г дуустал



МАРКЕТИНГИЙН СУРГАЛТ СУДАЛГАА, БИЗНЕСИЙН ХӨГЖИЛ
сэдэвт онол арга зүйн үндэсний семинар


СУРГАЛТЫН ЗОРИЛГО: Маркетингийн сургалт судалгаанд гарч буй шинэлэг чиглэлүүдийг 
  нэгтгэн дүгнэж, бизнесийн хөгжилд ашиглах арга замуудыг хэлэлцэнэ


09.00 цагт Бүртгэл – Хотоос хөдлөх / Гурван гал худалдааны төвийн талбай дээрээс/
10.00 – 10.40 ММХ – ны ерөнхийлөгч - Проф. Д.Дагвадорж - Монголын Маркетинг ба 
  бизнесийн хөгжил
   
10.40 – 11.20 Зоос банкны сургалт хөгжлийн төвийн захирал - Докторант Ш.Алтанцэцэг 
  Арилжааны банкууд ба компаниуд хоорондын уялдаа холбооны 
  шинэ парадигм

11.20 – 11.30 Асуулт хэлэлцүүлэг
   
11.30 – 12.10 СЭЗДС – Маркетингийн удирдлага, судалгаа: Multimedia сургалт
   
12.10 – 12.50 МУИСЭЗС –ын Док. Б.Даваасүрэн - Монголын их дээд сургуулийн 
  маркетингийн сургалт: бодит байдал, тулгамдсан асуудлууд

12. 50 – 13.00 Асуулт хэлэлцүүлэг

13.00 -14.00 Өдрийн Зоог

14.00 – 14.40 Соёл Эрдэм ДС –ын багш С.Нарандулам – ОУ-ын үйлчилгээний маркетингийн 
  стратеги бодлого

14.40 – 15.20 Скайтел компаний маркетингийн албаны дарга Ц. Пүрэвдорж – 
  Маркетингий албаны ахлах мэргэжилтэн Д.Баасанцогт
Маркетингийн судалгаа, бизнесийн амжилтын үндэс
 /Скайтел компаний жишээн дээр/

15.20 – 15.35 Асуулт хэлэлцүүлэг

15.35 – 16. 15 Цайны завсарлага

16.15 – 16.55 ХҮДС –ын багш Л.Бурмаа - Өрсөлдөх чадвар ба маркетингийн стратеги

16.55 – 17.35 Залуу Маркетер Клуб – Маркетерын авъяас чадвар, бизнесийн амжилт

17.35 – 17.50 Асуулт хэлэлцүүлэг
17.50 – 18.00 Хаалт / Дурсгалын зураг / 

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас авна уу

Хаяг : “Гурван гал оффис” 613 тоот
Харилцах утас : 322933, 88086325
Факс: 322933
Э- мэйл : mongolianmarketing@gmail.com




Цааш нь...

Monday, September 29, 2008

Б.Нандин-эрдэнэ багшийн шинэ ном гарлаа


Салбар бүрийн маркетер, хүний нөөцийн менежерүүдийн анхааралд


Монголын анхны маркетинг, борлуулалтын мультимедиа сурах бичгийг Маркетер, СЭЗДС-ийн багш Б.Нандин-Эрдэнэ “Миний мэдэх маркетингийн удирдлага”, “Миний мэдэх маркетингийн судалгаа”, “Миний мэдэх борлуулалтын удирдлага” 3 цувралаар мэргэжлийн болон мэргэшсэн маркетерүүдэд зориулан гаргалаа. Мультимедиа сурах бичгийн нээлтийн үйл ажиллагаа 2008.10.01-ний өдрийн 1900 цагаас СЭЗДС-ийн 313 тоот танхимд явагдана. Нээлтэнд оролцож, сурах бичгийг худалдан авахыг хүссэн маркетер, менежерүүд 88070808, 88086325, 322933 дугаарын утсанд бүртгүүлнэ үү. Суудлын тоо хязгаартай.  

Мультимедиа сурах бичгийн товч танилцуулга 



1. “Миний мэдэх маркетингийн удирдлага” мультимедиа сурах бичиг нь нийтдээ 15 бүлэг видео хичээл болон загвар маркетингийн төлөвлөгөөтэй. Маркетингийн орчин үеийн онолын ойлголтууд , бизнесийн амьд жишээг өөртөө агуулсан мэргэжлийн маркетерүүдэд зориулсан сурах бичиг. 
2. “Миний мэдэх маркетингийн судалгаа ” мультимедиа сурах бичиг нь нийтдээ 10 бүлэг видео хичээл болон загвар маркетингийн судалгааны тайлантай. Маркетингийн судалгааны онолын ойлголтууд , маркетингийн судалгааны амьд жишээг өөртөө агуулсан мэргэшсэн маркетерүүдэд зориулсан сурах бичиг.
3. “Миний мэдэх борлуулалтын удирдлага ” мультимедиа сурах бичиг нь нийтдээ 13 бүлэг видео хичээл болон загвар орлуулалтын төлөвлөгөөтэй. Борлуулалтын орчин үеийн онолын ойлголтууд , бизнесийн амьд жишээг өөртөө агуулсан мэргэшсэн маркетерүүдэд зориулсан сурах бичиг.
Мультимедиа сурах бичгийн нэг бүрийн үнэ 20000 төгрөг бөгөөд нээлтийн үйл ажиллагааны үеэр борлуулна.  


Цааш нь...

Friday, September 26, 2008

Canon брэндийн логоны хувьсал


Канон брэнд нь монголд хамгийн хүчтэй брэндийн нэг. Монголчууд канон гэдгийг Каноон хувилагч гэдгээр нь андахгүй билээ. Та монголд хаанаас хэнээс ч канон гэж юу вэ гэвэл хувилагч л гэж хариулцгаана.  энийг брэндийн хүч хоногшилт л гэж ч ойлгож болно.  

Барууны оронд очоод каноон хайж байна гэвэл тэд юу ч ойлгохгүй тэдэн Xerox хайж байна гэвэл харин та бидэнд хувилагч байрлах газрыг зааж өгч мэдэх юм. 

Логоны өөрчлөлтийг харж байхад лого  яагаад өөрчлөгдөх ёстой юм бэ? гэсэн асуулт урган гарч ирнэ анхны хэлбэрээрээ байж болоогүйн гол шалтгаан бол хэрэглэгч. хэрэглэгчидийн нүдэнд хамгийн эвтэйхнээр харагдаж тэдэнд сайхан сэтгэгдэл үлдээж дахин давтагдашгүй, энгийн хэлбэртэй байлгахыг л брэнд бүтээгчид зоридгийг харж болно

Цааш нь...

Adidas лого гоо өөрчилжээ


Нэлээн дээр Adidas брэндийн нэр болон логоны талаар бичиж байсан билээ.  Өнөөдөр www.adidas.com оор ортол нэг зүйл сонирхол нэлээн татлаа. 

адидас ын лого өөрчлөгджээ. цаг хугацааны явцад брэндийн лого өөрчлөгдөх явдал их байдаг энэ адидасыг тойроогүй бас дайрчээ. хэрхэн өөрчлөгдсөнийг харна уу


Цааш нь...

Thursday, September 25, 2008

Соёл урлагийн маркетингийн менежер хүн юу хийдэг вэ?


Соёл урлагийн салбарын маркетингийн менежерийн талаар та хэр сайн мэдэх вэ?

Соёл урлагийн маркетингийн менежер нь ерөнхий болон салбарын менежмент, маркетингийн онол, дэлхийн урлагийн түүх, урлагийн онол, нийгэм хүмүүнлэг, эрх зүйн шинжлэх ухааныг судласанаар дэлхийн болон монголын соёлын өвийг хойч үедээ уламжлуулан хадгалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулах  маркетингийн стратегийн төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх арга техникийг эзэмшиж, бүтээгдэхүүн ба үйлчилгээ, борлуулалт, идэвхижүүлэлт, зар сурталчилгааны талаархи бодлого боловсруулах, маркетингийн үйл ажиллагаанд нь задлан шинжилгээ хийдэг.

Соёл урлагийн маркетингийн менежер нь соёлын ба мэргэжлийн урлагийн байгууллагын маркетингийн менежерийн үүрэг гүйцэтгэх бөгөөд маркетингийн судалгаа, төлөвлөлт, зар сурталчилгаа, борлуулалтын асуудал хариуцсан менежерээр төрөлжин ажиллах боломжтой. Маркетингийн менежер нь байгууллагын маркетингийн удирдлагад онолын үүднээс дүн шинжилгээ хийж, бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн өрсөлдөөнийг ханган, маркетингийн шийдвэрийн хувилбаруудаас оновчтой сонголт хийх, маркетингийн судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, байгууллагын маркетингийн стратегийн төлөвлөгөө, хөтөлбөр, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, зохион байгуулах, үр дүнг нэгтгэн тайлагнах зэрэг маркетингийн удирдлагыг хэрэгжүүлэх ур чадварыг эзэмшинэ.

Цааш нь...

Wednesday, September 24, 2008

Ч.Долгорсүрэн Багшийн сурталчилгааны Мессеж лекц

Байгууллагууд өөрийн брэндийг бүтээхийн тулд маш их зардал гаргадаг билээ. Сайн Пи-Ар сайн сурталчилгааны тусламжтайгаар өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчидийн хайртай брэнд болгон хоногшуулхад хамгийн их анхаарах зүйл бол яах аргагүй Сурталчилгааны мессеж. Иймээс Та бүхэнд Ч.Долгорсүрэн багшийн Сурталчилгааны Мэдэгдэл нэртэй лекцийг татаж авхаар тавьлаа Цааш нь гэдэг дээр дараад татах линкээ аваарай.

Дээрх лекцийг ЭНД дарж татаж авна уу

Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008