Thursday, April 10, 2008

Маркетер хүний заавал мэдэх ёстой үсгэн товчлолууд

Өрсөлдөөний (уламжлалт маркетингийн) 4Р: ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг (Product), ямар үнээр (Price), хаана борлуулах (Place), ямар хэлбэрийн сурталчилгаа хийх вэ (Promotion)

[Өмнө нь компанийн зүгээс зохицуулж үл болно хэмээн үздэг байсан улс төр, эдийн засаг, хууль эрхзүйн хүчин зүйлүүдэд маркетингаар дамжуулан нөлөөлж болно хэмээх үзлийг Ф.Котлер бий болгон энэхүү 4 дээр нэмж 2 Р-г тодорхойлсон. Эдгээр нь улс төрийн хүч (Political power), олон нийтийн үзэл бодол (Public opinion formation) юм]

3С: үйлчлүүлэгч нь хэн бэ (Customer), өрсөлдөгч нь хэн бэ (Competitors), бүтээгдхүүн, үйлчилгээг түгээх сувагаа яах вэ (Channels )

Компаниа хүчтэй сул эсэхийг шинжих 6О: зах зээлд эзлэх хувь ямар байна (Occupants), компанийн өмнөө тавьсан зорилтууд юу вэ (Objectives), байгууллагын бүтэц зохион байгуулалт хэр оновчтой вэ (Organization), ямар арга замаар үйл ажиллагаагаа явуулдаг вэ (Operations), боломж хэр хангалттай вэ (Occasions), худалдах арга замаа яах вэ (Outlets)

Стратегийн 4Р: яаж судалгаагаа хийх вэ (Probing), ямар хэсгүүдэд хуваах вэ (Partitioning), чухал эсэхээр нь жагсаах (Prioritizing), ялгаварлал (差別化)-аа яах вэ (Positioning)

Реклам сурталчилгааны 5М: зорилт (Mission), хөрөнгө оруулалтын асуудал (Money), мэссеж (Message), мэдээллийн ямар хэрэгсэл ашиглах (Media), үр дүнг яаж хэмжих (Measurement)

Цааш нь...

Wednesday, April 9, 2008

Хэвлэлийн сурталчилгааг яаж хийх вэ?


Таныг хэвлэлийн сурталчилгааг ашиглан мэдээллээ үр дүнтэй хүргэхэд эдгээр зөвлөмж тусална.

  • Гарчиг нь хэвлэлийн зар сурталчилгааны хамгийн чухал хэсэг байдаг. Энэ нь уншигчийг улам их зүйл уншихад хүргэдэг зүйл юм. Зар сурталчилгаагаа гаргахдаа цаг зарцуулж зөв хийх хэрэгтэй. Партизаны маркетингийн мэргэжилтэн Жэй Лэвинсон "Хэрэв та зар сурталчилгаагаа хийхэд 10 цаг зарцуулдаг бол 9-ийг нь гарчгаа бүтээхэд зарцуулах ёстой" гэж хэлсэн.
  • Гарчиг нь санаа дамжуулах буюу уншигчид илүү их зүйл мэдэх сонирхол төрүүлэх ёстой. Хэрэв таны гарчиг асуултын хэлбэртэй бол...ТАНЫ ЦАЛИН БАГА БАЙНА УУ?...хариулт нь дандаа ТИЙМ гэж байх ёстой!!!
  • Боломжтой бол өнгө хэрэглэ. Өнгөт зар сурталчилгааны хариулах түвшин хар цагаан зар сурталчилгааныхаас нэлээд их байдаг.
  • Таны зар сурталчилгааны урт нь бүтээгдхүүн эсвэл мэдээтэй зохицож байх ёстой. Урт зар сурталчилгаа мэдээлэл сайтай харагддаг. Тиймээс техникийн бүтээгдхүүнд ашигтай байж болно. Богино зар сурталчилгаанд зураг их зай эзэлдэг бөгөөд богинохон мэдээ байдаг; хэрэв та имиж сурталчилж байвал үүнийг хэрэглэ.
  • Мэдээгээ товч байлга. Уншигч таны зар сурталчилгааг уншихад их цаг зарцуулна гэж бодож болохгүй. Зар сурталчилгаагаа энгийн байлга. Ашиг тусыг тодотгож өг. Борлуулалтын онцгой чанараа цохон тэмдэглэ. Тойруулах юм уу хэт ухаантай байх гээд хэрэггүй. Гол санаагаа гарга. Хошигнолыг хэрэглэхдээ маш болгоомжтой бай. Уншигч болгон таны хошигнолыг ойлгохгүй.
  • Төвөгтэй, этгээд үг хэллэг бүү хэрэглэ. Этгээд үг хэрэглэхээс урьдчилан сэргийлэхийн тулд үүнийг бодох хэрэгтэй...хэрэв та 100000 хувь гардаг сонинд зар сурталчилгаагаа тавьж байгаа гэж бодвол уншигчдийн 5% нь л таны зар сурталчилгааны үгийг ойлгохгүй бол та чадавхитай 5000 худалдан авагчийг өөрөөсөө холдуулж байна гэсэн үг.
  • Таны зар сурталчилгаа боломжит худалдан авагчдад чиглэсэн байх ёстой. Тиймээс тэдний тухай бүү март. Зар сурталчилгаандаа "бид"-ийн оронд "та" гэсэн үг хэрэглэ. Та тэдний ямар онцгой хэрэгцээг хангадгаа бод. Үүний зэрэгцээ зар сурталчилгаа бол боломжит худалдан авагчидтайгаа "нэгэн зэрэг" ярих хэрэгсэл гэж бодохыг олон мэргэжилтнүүд зөвлөдөг. Өөрөөр хэлбэл зар сурталчилгаа нь уншигчдийг нэг бүрчлэн итгүүлэх ёстой.
  • Үйл ажиллагаанд уриалан дуудахаа мартаж болохгүй. Зар сурталчилгааг уншиж дуусангуут нь та уншигчаар юу хийлгэмээр байна. Тэднээр бүү таалга...шууд хэл - Илүү их мэдээлэл авахыг хүсвэл захидал бич эсвэл утсаар ярь; Үнэ төлбөргүй шалгуулъя гэвэл хүрч ирэгтүн; Өнөөдөр манайд ир, Хямдрал Бямба гаригт дуусна. Хямдралаа дуусгах үедээ энэ талаар бод.
  • Хүчтэй зураг хүчтэй мэдэгдэл хийдэг. Тэдний анхаарлыг мэдээндээ тат. Зарим зар сурталчилгааны мэргэжилтнүүд "гуравны нэгийн дүрэм" -ийг баримтлахыг зөвлөдөг. Энэ дүрмийн дагуу зар сурталчилгааны гуравны нэг нь зургийн элемент, гуравны нэг нь текст, үлдсэн гуравны нэг нь хоосон зай (ямар ч текст, зураг байхгүй) байх ёстой юм.
  • Зар сурталчилгаандаа хэт их зүйл байлгах нь дэндүү шахуу харагдуулдаг. Ийм зар анхаарал татахгүй. Уншигчид таны мэдээг уншихаас зайлсхийнэ. Бага зүйл оруулахад анхаарал их татах нь олонтаа.
  • Зар сурталчилгааныхаа харагдах байдлыг нэг хэвийн байлга. Хэрэв та текстээ тогтмол өөрчилдөг бол зар сурталчилгааныхаа харагдах байдлыг бүү өөрчил. Та уншигчид тасралтгүй, тогтвортой байдлыг үзүүлснээр үр нөлөөтэй имижийг бий болгож чадна.
  • Ямар ч байсан таны зар сурталчилгаа таны өрсөлдөгчдийн зар сурталчилгаатай адилхан харагдаж болохгүй. Та компанийхаа өвөрмөц шинж чанарыг бий болгох хэрэгтэй. Хэрэв таны зар сурталчилгаа танай өрсөлдөгчийнхтэй адилхан харагдвал уншигч та нарын хэнийх нь зар сурталчилгааг уншиж байна бодох бол?

Цааш нь...

Tuesday, April 8, 2008

Найзуудаа зураг тавилаа шүү

Шилдэг залуу маркетерууд чөлөөт цагаараа

Цааш нь...

Thursday, April 3, 2008

Шилдэг залуу маркетерууд уулзалтаа хийж нэгэн үдшийг хамдаа өнгөрүүлж байна

Цааш нь...

Өнөөдөр Залуу маркетеруудын уулзалт болно


Зорилго: Залуу Маркетеруудыг танилцуулах, ММХ -той харилцах харилцааг идэвхжүүлэх зорилготой.
Хугацаа: 2008 оны 4 -р сарын 3 ны өдөр 19 цагаас
Байршил: Brauhaus -н Rondo restorant
Ерөнхий шаардлага: Компани тус бүрээс 1-2 маркетер

Уулзалтын хөтөлбөр
18-30 - Нээлт
18-40 - Шинээр ирж буй Маркетер өөрсдийгөө танилцуулна
19-00 - Центавр /Асуулт хариултын багын тэмцээн/
19-50 - Чөлөөт цаг
20-20 - Дуудлага худалдаа
20-40 - Санал хүсэлт
21-00 - Сугалааны тохирол
21-40 - Чөлөөт цаг

Жич: сугалааны үнэ : 500 төгрөг

Үнэгүй пиво -р дайлна.

Маркетер, Та маркетингийн хамтлагт нэгдэн, нэгэн үеийн мэргэжил нэгт олон нөхөдтэй болоё гэвэл, өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийе гэвэл Манай уулзалтанд хүрэлцэн ирээрэй.

Уулзалтыг зохион байгуулагч: ММХ, Улуснэт ХХК, Макс групп, Гоёо ХХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:
322933, 99044642, 88086325

Цааш нь...

Wednesday, April 2, 2008


FM - surtalchilgaa hiilgedeg Marketeruudad sonirhuulhad www.olloo.mn web site iinhan uuriin neriin reklamiig daraah baidlaar hiijee ta ch gesen sonsood uz tand shine sanaa ch turj boloh yum

Цааш нь...

Tuesday, April 1, 2008

Брэнд бүтээх 22 зарчим /Д.Баярмаа/

Брэнд гэж юу вэ?
Хэрэглэгчийн ой тойнд үлдэх онцгой нэгэн санаа эсвэл зарчим

1. Өргөжих зарчим
The Law of Expansion
Брэндийн хүч нь тархацынхаа талбайтай эсрэг хамааралтай байдаг.
Хэрвээ хүчтэй брэнд бий болгох зорилго тавьсан бол брэндээ өргөжүүлэх биш харин хязгаарлах хэрэгтэйг анхаараарай. Урт хугацааны хувьд авч үзвэл брэндийн өргөжилт хүчийг саармагжуулн имиджийг аюулд учруулдаг.

2. Төвлөрөх зарчим
The Law of Contraction
Зорилгоо нарийвчлан тодорхойлох нь брэндийг хүчирхэг болгоно.
Амжилтанд хүрэхийн тулд амжилтанд хүрсэн хойноо бус амжилтанд хүрэхийн тулд юу хийснийг олж мэдэх хэрэгтэй. Амжилтанд хүрэхийн тулд ганцхан зүйл хийгдсэн байдаг бөгөөд тэр нь зорилгоо нарийвчлан тодорхойлох явдал юм. Зорилгоо нарийсга, брэндээ хязгаарла тэгсэн цагт амжилт ирнэ.

3. Таниулах зарчим
The Law of Publicity
Брэнд бий болгоход зар сурталчилгаанаас илүү таниулга чухал.
Ихэнхи компани брэндчилэх стратегиэ рекламдах гэж ойлгодог. Брэндчилэх стратегиэ таниулгаар эхлэх ёстойг мэддэггүй.

4. Рекламын зарчим
The Law of Advertising
Нэгэнт бий болсон брэндийг цаашид оршин тогтнуулахын тулд рекламаар дэмжих шаардлага гардаг.
Рекламанд зарцуулсан хөрөнгө эргэлт буцалтгүй өрсөлдөгчийн тань "Танай эдлэн газарт" шагайх өртөгийг нэмэгдүүлснээр "хашааны гадна" үлдээдэг.

5. Нэг үгээр илэрхийлэгдэх зарчим
The Law of Word
Брэнд хэрэглэгчийн ой тойнд зөвхөн нэг нэр буюу нэг л үгээр илэрхийлэгдэн үлддэг.
Боломжит зах зээлийн хэдэн хувийг эзлэх бус харин зорилгоо нарийвчлан хэрэглэгчийн ой тойнд ганц л үг шингээж чадсан цагт амжилт ирдэг.

6. Хоногшуулахын зарчим
The Law of Credentials
Өөрийгөө хэрэглэгчийн ухамсарт хэрхэн байрлуулах вэ? Жинхэнэ байна гэдэг ямар ч брэндийн амжилтын үндэс юм.

7. Чанарын зарчим
The Law of Quality
Чанар чухал боловч дангаараа брэндийг бий болгодоггүй.
Чанар зайлшгүй ба чадах чинээгээр сайжруулах хэрэгтэй. Гэвч брэнд бий болгоход дан ганц чанар хүрэлцэхгүй. Зорилгоо нарийвчлан тодорхойлох, нэр хүндээ дээшлүүлэх, мөн үнээ өндөр барих хэрэгтэй.

8. Бүтээгдэхүүний нэр төрлийн зарчим
The Law of the Category
Жинхэнэ Лидер бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулах бус харин цоо шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгодог.
Лидер нь брэндээ бус харин зах зээлээ өргөтгөх ёстой гэдгээ анхаар.

9. Нэрний зарчим
The Law of the Name
Урт хугацааны хувьд брэнд гэдэг нь ганц нэрнээс өөр зүйл биш юм.
Брэнд гэдэг нь компаний мөн чанар юм. Компани, бүр цаашлавал улс орон оршин тогтнох эсэх нь брэнд бий болгож чадсан эсэхтэй холбоотой.

10. Брэндээ өргөжүүлэх зарчим
The Law of Extensions
Брэндийг баллах хамгийн амархан арга нь нэрийг нь бүх зүйлд ашиглах явдал юм.
Хэрэв зах зээлд эзлэх хувь чинь багасаж байвал, байгаа газартаа зогсоод өөр нэг брэндийг бүтээ! Байдал хэвэндээ бол брэндээ бэхжүүлэх арга хэмжээ ав!

11. Нөхөрлөлийн зарчим
The Law of Fellowship
Шинээр бүтээгдэхүүний нэр төрөл бий болгохын тулд бусад брэндүүдтэй хамрах хэрэгтэй.
Зах зээлийн 50 хувиас илүү хувьтай болохыг хүсвэл олон брэнд бий болго. Нэг брэндийн доор олон бүтээгдэхүүн бус харин олон брэнд бий болгох хэрэгтэй. (15-р зарчим буюу Ах дүүгийн зарчим)

12. Ерөнхий нэрний зарчим
The Law of the Generic
Амжилтанд хүрэхгүй байх хамгийн амархан арга нь брэндээ ерөнхий нэрээр нэрлэх.

13. Компаний зарчим
The Law of the Company
Брэнд бол брэнд, компани бол компани. Хоорондоо ялгаатай.
Брэндчилэхэд хамгийн их маргаан гардаг асуудал нь компанийн нэр болон түүний үүрэг юм. Гэхдээ бол энэ асуудал шийдэгдсэн. Брэнд анхаарлын төвд байх ёстой. Компаний нэрийг ашиглах нь зайлшгүй бол ашигла. Гэхдээ маш ухаалаг байдлаар.

14. Доод брэндийн зарчим
Брэндчилэх амжилтыг дэд брэнд бүтээснээр устгадаг.
Зах зээлд нийцээгүй брэндчилэл амжилтанд хүрдэггүй. Дэд брэнд, мегабрэнд ойлголтууд нь хэрэглэгчээс гадуурх ойлголт. Хэрэглэгчийн хувьд юу ч илэрхийлдэггүй.
Хялбар сэтгэ. Хэрэглэгч шигээ сэтгэ. Тэгсэн цагт л брэнд чинь амжилтанд хүрнэ.

15. Ах дүүгийн зарчим
The Law of Siblings
Дараагийн брэндийг зах зээлд гаргахад хэзээ, хаана гэдэг нь маш чухал.
Ах дүүгий зарчимууд:
-Хоорондоо "зайтай" бүтээгдэхүүн сонгож ав.
-Бүтээгдэхүүний нэг давуу талыг сонгож ав.
-Брэндүүдийг хооронд нь ялгаж өг.
-Төстэй биш хоорондоо ялгаатай нэр өг.
-Шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргаж чадаж байвал "дүүтэй" бол.
-Ах дүү брэндийг удирдлагыг компаний дээд удирдлага гартаа ав. Эс бөгөөс ялгарах утгаа алдана.

16. Хэлбэрийн зарчим
The Law of Shape
Брэндийн лого нь харахад аятайхан хэлбэртэй байх ёстой.
Хүний нүдээр харахад тохиромжтой харьцаа нь 1нэгж өндөр х 2.25 нэгж өргөн

17. Өнгөний зарчим
The Law of Color
Өрсөлдөгчийн өнгөнөөс эсрэг өнгийг хэрэглэх нь тохиромжтой.
Сонгосон өнгөө тогтвортой хэрэглэх нь хэрэглэгчийн ой тойнд брэндийн байр суурийг тогтворжуулахад ихээхэн чухал үүрэгтэй.

18. Хил хязгаарын зарчим
The Law of Borders
Глобал брэндчилэлд саад үгүй. Брэндэд ямар ч хил хязгаар байх ёсгүй.
Аливаа брэндийн имидж өөрийн улс орны имиджтэй нийцэж байгаа цагт глобал брэнд болох боломжтой болдлог.

19. Өөртөө үнэнч байх зарчим
The Law of Consistency
Брэнд нэг шөнийн дотор бий болдоггүй. Амжилт хэдэн арван жилээр хэмжигдэх болохоос хэдхэн жилээр хэмжигддэггүй.
Брэндэд хязгаар байх ёстой. Үүнд л брэндийн утга учир оршино.

20. Өөрчлөлтийн зарчим
The Law of Change
Брэнд өөрчлөгдөж болно. Гэхдээ энэ нь тун ховор байх ёстой. Мөн өөрчлөлтийг маш болгоомжтой гүйцэтгэх хэрэгтэй.
Өөрчлөх нөхцөлүүдэд:
-Брэнд нь сул буюу хүч чадал багатай бол
-Брэндээ хамгийн доод түвшинд авчрахыг хүсвэл
-Брэндийн үйл ажиллагааны салбар нь өөрөө удаан хувьсах шинж чанартай бол брэндийг аажим аажмаар өөрчлөхөд саад байхгүй.

21. Мөнх бусын зарчим
The Law of Mortality
Ямар ч брэнд мөнх насалдаггүй. Зарим үед отенази хийх нь хамгийн зөв шийдвэр болдог.

22. Нэг имиджтэй байхын зарчим
The Law of Singularity
Брэндийн хамгийн гол шинж нь хаанаас нь ч харсан адилхан харагддагт оршино.

Монгол хэл дээр орчуулсан: КтМС- багш Д.Баярмаа -д талархал илэрхийлье



Цааш нь...

Залуу маркетеруудын чөлөөт уулзалт

Зорилго: Залуу Маркетеруудыг танилцуулах, ММХ -той харилцах харилцааг идэвхжүүлэх зорилготой.
Хугацаа: 2008 оны 4 -р сарын 3 ны өдөр 19 цагаас
Байршил: Brauhaus -н Rondo restorant
Ерөнхий шаардлага: Компани тус бүрээс 1-2 маркетер

Уулзалтын хөтөлбөр
18-30 - Нээлт
18-40 - Шинээр ирж буй Маркетер өөрсдийгөө танилцуулна
19-00 - Центавр /Асуулт хариултын багын тэмцээн/
19-50 - Чөлөөт цаг
20-20 - Дуудлага худалдаа
20-40 - Санал хүсэлт
21-00 - Сугалааны тохирол
21-40 - Чөлөөт цаг

Жич: сугалааны үнэ : 500 төгрөг

Үнэгүй пиво -р дайлна.

Маркетер, Та маркетингийн хамтлагт нэгдэн, нэгэн үеийн мэргэжил нэгт олон нөхөдтэй болоё гэвэл, өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийе гэвэл Манай уулзалтанд хүрэлцэн ирээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 322933, 99044642, 88086325

Цааш нь...

Nokia merry me

Цааш нь...

Сургалт боллоо

biznet

Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008