Wednesday, June 4, 2008

Амжилтанд хүрцгээе /Жоохон л хичээе/


Их хүч гаргалгүйгээр хүссэн бүхнээ олж авдаг хүмүүс бишгүй байдаг. Тэд хорьхон насандаа эхний мянган долларыг олж, харин 25 насандаа карьерын шатаар өгсөх таатай боломжийг шүүрэн авч амжсан байдаг юм. Гэсэн хэр нь амжилтад хүрэхийн тулд ямар нэг хатуу хязгаарлалт хийдэггүй. Энгийн жижиг ч гэмээр баяр баясгалант мөчүүд, таатай амжилтаар дүүрэн амьдардаг юм. Тэднийг харахад алдаагүй, зуун хувийн ашигтай үйлдэл бүрийг бүр урьдаар мэддэг юм шиг сэтгэгдэл төрөх болно. Юутай ч тэд санаатай болон санамсаргүйгээр хэд хэдэн хялбар дүрмийг мэддэг юм шүү. Нэг. Би чадна Сэтгэл зүйн зөв хөг амжилтын барьцаа болдог гэх. Толгойноосоо дийлдэх, ялагдах гэсэн бодол санааг авч хаях хэрэгтэй. Үүний тулд ямар нэг шинэ ажил эхэл. Тэгээд бүгдэд дуулдахаар “Би үүнийг хийж чадна” хэмээн хэл. Ямар ч “оролдоод үзэх”, “хичээх” гэсэн ойлголт байхгүй. Амжилт таны сэтгэл санааны өчүүхэн хэлбэлзлээс шууд хамаарна. Үүнийг биеийнхээ бүх л эд эс бүрээрээ мэдрэх хэрэгтэй.

Өнөөдрийн саятнууд ийм сэтгэлгээтэйгээр өөрийн карьераа эхэлж байсан юм. Бэрхшээлтэй асуудлыг хялбархан зохицуулах авьяастай хэмээн өөрийгөө төсөөлөөрэй.

Хоёр. Төлөвлө Төлөвлөгөө ямар ч зорилгыг хэрэгжихэд тусалдаг. Сэтгэл зүйчид ялалтад хүрэх хамгийн чухал алхамыг төлөвлөлт хэмээн нэг дуугаар баталж байна. Тиймд хуудас цаас аваад өөрийн зорилгоо бич. Дараа нь түүнд хүрэх арга замаа тодорхойлоод хэд хэдэн үе шат болгон хуваах хэрэгтэй. Одоо та эрдэнэсийн санд хүрэх газрын зурагтай боллоо. Өдөр бүр түүнийгээ харж хянаж, нэмж сайжруулж байх хэрэгтэй.

Гурав. Буцах гүүрээ "шатаа"Магадгүй та хэт өндөр зорилго тавиад түүнд хүрэхдээ бүрэн итгэлгүй байж болно. Хэрвээ та байнга л эргэлзээд байвал одоо байгаа газраасаа нэг ч алхам урагшилж чадахгүй. Зарцуулсан бүх хүч, цаг хугацаа үргүй дэмий өнгөрнө. Тиймд шийдсэн л бол бусад бүх гүүрийг “шатаа”. Таны урд зорилгодоо хүрэх ганц л шулуун дардан зам байна. Хоосон эргэлзээнээс болж, өөр зорилгын хойноос үргүй гүйхээ болих хэрэгтэй.

Үргэлжлэлийг нь бүрэн эхээр нь Та доорх линкээр ороод http://share.gogo.mn/97147481212597096 татаад аваарай. News.mn ээс

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008