Tuesday, September 16, 2008

Бурхан бол менежер тийм болохоор менежер та бол бурхан!


 Тиймээ! Өнөөдөр менежер гэдэг албан тушаалын эрэлт манайд өсөж байна. Yнэ цэнэ нь харин ямар байгааг хэлж мэдэхгүй. Тааруу ч байдаг байж болох. Нэг тиймэрхүү л ажиглагддаг. Нэг их гоё хувцасласан улс. Гоё дүр эсгэгчид. 

Гэхдээ гоёыг бүтээж дүрийг бүтээж зах зээлийг эзэлж байгаа нь цөөхөн. Байгууллага компанийнхаа амин зүрх нь менежер л байдаг. Мөн орчин үед захирал бүрийг эзэн босс бүрийг сайн менежер байхыг шаардаж байна. Yгүй дээ л сайн менежер туслахгүй бол удахгүй бизнес үйл ажиллагаа *чад* хийнэ. Энэ бол ёстой нөгөө зах зээлийн нийгмийн нүцгэн үнэн. 
Бурхан бол менежер тийм болохоор менежер та б.ол бурхан. Яагаад гэвэл бусдын бэрхшээл таны бэрхшээл байдаг. Таны ажил бол бэрхшээлийг олж харах шийдвэрлэх. Та бүгдийг сонсож мэдэж мэдэрч урдчилан олж харж шийдвэрлэж засаж залруулж байх ёстой. Харилцаа бол таны гол зэвсэг. Гэрээ хэлэлцээр тохиролцоо шийдвэр бол таны дайралт хамгаалалт бэхлэлт. За за олон юм ярьж онолдох гэж оролдож энэ тэр гээд таныг чилээгээд яахав. 

Нэгэн зүйл: 
Нэгэн залуу нэгэн бүсгүйд дурлажээ. Тэрээр өдөр шөнөгүй бурхан минь та надад туслаач тэр бүсгүйтэй намайг гэрлүүлж өгөөч гэж залбиран гуйх болов. 
Бурхан ч түүн дээр туслахаар ирэв. Тэгээд нөхцөл байдлыг судалж үзэв. Өнөөх бүсгүй нь өөр хүнтэй сүй тавьсан бөгөөд түүнд ямар ч талаараа тохирохгүй цаашлаад эрүүл мэндийн хувьд ч явцгүй нэгэн байв. Өөрөөр хэлбэл дурласан бүсгүй нь тэр залууд хэзээ ч тохирохгүй бүтэхгүй нэгэн аж. 
Харамсалтай нь бурхан бол бурхан. Тэр залуугийн хүслийг биелүүлэх л үүрэгтэй. 
Ингээд бурхан залуу дээр ирээд * чи заавал түүнтэй гэрлэж яах гэсэн юм бэ би чамд өөр илүү бүсгүй олж өгье* гэв. Гэвч залуу *үгүй би хайртай хүнтэйгээ л суууна* гэж дайрчээ. Бурхан түүнд *би чамайг Билл Гейтсийн охинтой суулгаж өгье* гэлээ. Залуу *тэгвэл ч өөр хэрэг шүү* гэснээ нэг их бодолгүй дуртайяа зөвшөөрөв. 
Бурхан Билл Гейтс дээр ирээд *охинд чинь би нөхөр санал болгоё* гэжээ. Билл Гейтс *өө тэр ярихгүй манай хүргэн болох гэсэн эрс зөндөө л байна охин маань өөрөө шийдэх асуудал* гээд халгаасангүй. Бурхан *миний санал болгож байгаа хүн бол Дэлхийн банкний дэд ерөнхийлөгч* гэв. Билл Гейтс * тэгвэл ч өөр хэрэг шүү* гээд нэг их бодолгүй дуртайяа зөвшөөрөв. 
Бурхан Дэлхийн банкны ерөнхийлөгч дээр ирээд *Би танд дэд ерөнхийлөгч санал болгож байна* гэв. Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч *өө тэр ярихгүй манай дэд ерөнхийлөгч сайн хүн байдаг манайд өөр хүн хэрэггүй* гээд халгаасангүй. Бурхан *миний санал болгож байгаа хүн Билл Гейтсийн хүргэн байгаа юм л даа* гэв. Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч *Тэгвэл ч өөр хэрэг шүү* гээд нэг их бодолгүй дуртайяа зөвшөөрөв. 
Ингээд л гүйцээ. Бурхан сайн менежер байгаа биз. Ямар ч зардал чирэгдэлгүй бүх зүйл бүгдийн таалалд нийцэв. 

Тиймээ менежер та ингэж л ажиллах хэрэгтэй. Нөхцөл байдал бодит байдал хоёрыг холбож чадвал та амжилтанд хүрнэ. 

Бас нэгэн зүйл: 
Нэгэн дэлхийд алдартай гутлын фирм өөрийн үйлдвэрлэдэг гутлыг бүх л улс оронд зарж борлуулах өргөн компанит ажиллага явуулав. Тэгээд нэг удаа *манай гутлыг өмсдөггүй* газар орон үлдсэн байна уу мэдээд ир гээд менежерээ явуулж. Цаадах нь ч явж явж ирээд Африк гэж нэг газар байна гэв. 
Ингээд дахиад нэг менежерээ судлаад ир гэж явуулав. Тэр нь очоод тэнд гутал өмсөх шаардалга ч байдаггүй халуун дулаан газар байна. Хүмүүс нь гутал өмсдөг ч үгүй юм байна. Манай зэх зээл биш байна гэсээр уруу царайлан орж ирэв. 
Тэд дахиад нэг менежерээ илгээв. Удалгүй нөгөөх нь бөөн баяр орж ирэв. Тиймээ тэнд манай ганц ч гутлыг байтугай өөр бусад ганц ч гутал өмсдөг хүн алга манай том зах зээл байна гэсээр орж ирэв. Ингээд л гүйцээ. 

Хүн болгон өөрийнхөөрөө юмыг хүлээж авдаг. Менежер болгон тэгвэл тийм биш. Харин болж бүтэх талаас нь юмыг олж харж чаддаг байх хэрэгтэй. Мэдээж африкчуудад гутал өмсүүлж сургаж гутал моодонд оруулж яагаад болохгүй гэж. Яагаад тэдний байнгын хэрэглээ гутал болгож болохгүй гэж. 

Болохгүй юм гэж үгүй 
Бүтэхгүй юм гэж үгүй 
Бяцхан туулай барыг ч барьж болно оо гэдэггүй бил үү. 

Тиймээ хар өнгийг харж байна гэдэг цагаан өнгө байгаа болоод л ялгаж харагдаж байгаа хэрэг шүү дээ. Менежер та бол будагчин. Багсаа аваад будаад байж дээ. Харин ямар өнгөөр хэрхэн будах нь таны чадварын асуудал. Пи ар-ын мэргэжилтэн бол та өөрөө шүү. 
За за нэг иймэрхүү шив дээ!

Эх сурвалж: Цахим ТВ

Цааш нь...

Monday, September 15, 2008

New BRAND NAME

М-Си-Эс Электроникс компани нь шинэхэн компьютер угсралтын үйлдвэр нээх гэж буй мэдээллийг саяхан хүлээж авлаа. Доорхи уралдаан нь уг нь М-Си-Эс группын ажилчдын дунд зарласан уралдаан билээ. Гэхдээ эрхэм маркетеруудын маань санаа, оноо илүүдэхгүй байх хэмээн бодож энэхүү зарыг тавилаа.


Цааш нь...

Tuesday, September 9, 2008

Голомт банкны хэтийн зорилго, эрхэм зорилго, зорилт, стратеги



Өчигдөр бизнесийн зорилго, зорилт зэргийг хэрхэн тодорхойлох талаар онол талын мэдээлэл оруулсан билээ. Монголын бакны салбарт тэргүүлэгч Голомт банкны хэтийн зорилго, эрхэм зорилго, зорилт, стратегиа хэрхэн тодорхойлсон талаар та бүхэнд үлгэр жишээ болгох мэдээллийг орууллаа. Та бүхэн харицуулан хараарай


Голомт банкны хэтийн зорилго, эрхэм зорилго, зорилт, стратеги


Хэтийн зорилго
  • Монголын банкны салбарт тэргүүлэгч, дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагаатай нэр хүнд бүхий найдвартай банк байна.
Эрхэм зорилго
  • Шинэ дэвшилтэт үйлчилгээ бүхий анхдагч байж, харилцагчдыг дээдэлсэн санхүүгийн бүрэн төгс үйлчилгээ үзүүлдэг, өндөр үр өгөөжтэй, чадварлаг боловсон хүчин бүхий улс орны нийгэм эдийн засагийн хөгжилд бодитойгоор хувь нэмрээ оруулдаг банк байхыг зорино.
Зорилт
  • Байнкийг хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй арилжаалагддаг хувьцаа бүхий хувьцаат компани болгон өөрчлөнг зохион байгуулах
  • Зах зээлд тэргүүлэх байр эзлэх, цаашид урт хугацаанд байр сууриа тогтвортой хадгалах
  • Банкны бүхий л үйл ажиллагаандаа дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хөгжүүлэх
  • Зээлийг бүх төрөл зориулалтаар идэвхтэй хөгжүүлэх, зээлийн алдагдлыг бууруулж ажиллах
  • Үндсэн эх үүсвэрт харилцах дансны эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх, урт хуагцаанд хадгаламж татах ажлыг эрчимжүүлэх
  • Төлбөрийн картын зах зээлийг бүрэтн төлөвшүүлж, тэргүүлэх байр сууриа бэхжүүлэх, картын гүйлгээний хэмжээ, карт эзэмшигчдийн тоог нэмэгдүүлэх
  • Санхүүгийн шинэлэг үйлчилгээний төрлүүдийг нэвтрүүлэх, хэрэгцээг төлөвшүүлэх

Стратеги
Дэвшилтэт технологи нэвтрүүлэх
  • Мэдээллийн технологийн орчин үеийн ололт амжилтуудыг үйл ажиллагаандаа тууштэй нэвтрүүлж хөгжүүлэх, боловсронгуй болгох
  • шинэлэг үйлчилгээг зах зээлд бүрэн төгс хүргэх
  • харилцагчидын эрэлт хэрэгцээнд тулгуурласан санхүүгийн уламжлалт болон шинэлэг үйлчилгээг зорилтот зах зээлд амжилттай нэвтрүүлэх
  • үйлчилгээний шинэ хэрэглээг төлөвшүүлж хөгжүүлэх
Харилцагчидыг татах, тэдний итгэлийг хадгалж үлдэх
  • зах зээлийн сегмент харицагч бүрийн эрэлт хэрэгцээнг байнга мэдэрч ажиллах
  • шинэлэг бөгөөд сэтгэл ханамж бүхий эелдэг дотно, шуурхай, чанартай үйлчилгээг хүргэх
  • харицагчидыг халамжилж үнэнч байдлыг дээшлүүлэх
Чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлэх
  • байнкны хүний нөөцийг чадварлаг боловсон хүчнээр бэхжүүлж, тэднийг сурч хөгжих таатай боломж нөхцөлөөр хангах
  • Хүн нэг бүрийн бүтээмжийг өсгөх замаар ашигт ажиллагааг нэмэгдүүлэх
  • түүнд хүн нэг бүрийн оруулсан хувь нэмрийг бодитойгоор тооцон урамшуулах замаар тэдний ажиллах эрмэлзэл, байнкны өмнө хүлээх хариуцлагыг дээшлүүлэх
  • банк ба ажилтан хамтдаа хөгжин дэвших
Нийгэм эдийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулах
  • нийгэм болоод улс орны эдийн засагийн хөгжилд өргөн цар хүрээтэйгээр өөрийн хувь нэмрээ оруулах
  • монголын иээдүй болон унаган байгаль, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулах
Стратеги бодлого төлөвлөлт, Маркетинг
  • Орчны бодитой судалгаанд үндэслэсэн шинэлэг үйлчилгээний хэлбэр, уян хатан үнийн орчны бодлого, үр нөлөө бүхий мэдээлэл сурталчилгаа, идэвхжүүлэлт, хүртээмжтэй байдлыг чухалчлах
  • харилцагчидаа дээдэлсэн өндөр нэр хүнд бүхий имиджийг бүрдүүлэх
  • эхний ээлжинд хөрш зэргэлдээ орнуудад, улмаар бусад гадаад орнуудад банкны салбар нэгж байгуулах

Цааш нь...

Monday, September 8, 2008

Бизнесийн афоризм


Бизнесийн алдарт менежер, захирал, докторуу дын хэлсэн алдартай үгсийг цуглуулдаг ХХБ-ны Баясгалан маань удахгүй өөрийн цуглуулсан материалаараа ном гаргах гэж байгаа билээ харин номыг нь гархаас өмнө ганц нэг афоризм уудыг нь блогтоо тавиулж байна аа.

"Today’s smart marketers don’t sell products; They sell benefit packages. They don’t selll purchase value only; They sell use value."

"Philip Kotler"

MARKETING IS THE ART OF CREATING GENUINE CUSTOMER VALUE

"Philip Kotler"

Price is what you pay Value is what you get

"WARREN BUFFET"

Customers will forget the price they paid. But they will always remember the value.

"Ron Kaufman"

Цааш нь...

Бизнесийн зорилгыг тодорхойлох

Бизнесийн зорилгыг тодорхойлох

Зорилгоо тодорхойлно гэдэг нь аливаа бизнесийн хувьд ялангуяа шинээр бизнес эрхлэгчдийн хувьд маш чухал юм. Зорилго гэдэг нь таны хүрэхийг зорьсон ямарваа зүйл бөгөөд мөн таны бизнесийн амжилтыг хэмжих хэмжүүр юм. Зорилгондоо хүрч чадах уу гэдэг нь зорилт тавьж байгаа арга замаас их шалтгаалдаг. Зорилго чухал гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрдөг ч тэдний зөвхөн 5 аас цөөн хувь нь зорилго болон түүнд хүрэх ажлын төлөвлөгөөгөө бичдэг. Үүний гол буруутан нь айдас. Хэрвээ та зорилго тавихаас зайлсхийдэг бол доорхи алхмуудыг зөвлөж байна.

1. Ойрын ирээдүйн болон алс хэтийн зорилго тогтоох

Та магадгүй долоо хоногоор, улирлаар, жилээр тэр бүү хэл 3, 5 жилээр зорилгоо тогтоохийг хүсч байж болно. Богино хугацааны зорилго тогтоохийн тулд эхлээд урт хугацааныхыг тогтоох нь зүйтэй. Хэдэн долларийн орлого олох, хэзээ хэдэн харилцагчтай болохыг хүсч байгаагаа та мэдэж байгаа юу? Хэрвээ тийм зүйл таны толгойд даруй орж ирэхгүй бол хэдэн минут суугаад мэргэжлийн хувьд алсдаа ямар үр дүнд хүрэхийг хүсдэгээ бод. Хэрвээ та алс хэтийн зорилгоо тодорхойлчихвол түүнээсээ хөөгөөд ойрын зорилтуудаа тогтоож болно. Хэрвээ энэ жил та $100,000-ийн орлого олохыг хүсч байвал энэ мөнгийг хийхийн тулд юу юу хийж болохыг жагсаагаарай. Жагсаалт гаргахад хэцүү байвал хамт ажилладаг хүнээс эсвэл найзаасаа асуугаарай. Жагсаалтаа бэлэн болсны дараа тэдгээрийг үе шатуудад ангилна.

2. Зорилго тодорхой, цаг хугацаагаар хэмжиж болохуйц байна

"Борлуулалтаа нэмэгдүүлнэ гэдэг нь" сайн зорилго боловч амжилтаа юуг үндэслэн үнэлж дүгнэх нь тодорхойгүй байна. Иймээс зорилгоо улам тодорхой болгож өөрчлөх хэрэгтэй. Бүх зорилго тодорхой (Шинэ харилцагч олж авах), хэмжигдэхүйц (Гурван шинэ харилцагч олж авах), тодорхой цаг хугацаа заасан (Гурван шинэ харилцагч 11 дүгээр сар гэхэд олж авах) байна.

3. Хүрэхээргүй хэт том зорилго тогтоогоод хэрэггүй

Зорилго хүрч болохуйц байх ёстой. Хэрвээ хэт биелэгдэхгүй зүйл зоривол та өөрийгөө ялагдалд хүргэж болзошгүй. Бүү залхуур Нөгөө талаар зарим шинээр бизнес эрхлэгчид хэт хялбар зорилго тогтоох нь бий. Хэрвээ та тийм хандлагатай байдаг бол арай хэцүү зорилго тавихийг хичээ. Тухайлбал та ихэвчлэн улиралд нэг шинэ харилцагч олж авахийг зорьдог байсан бол одоо хоёр эсвэл гурвыг олж авахыг зориорой.

4. Хүрэх зүйлдээ холбогдолтой зорилго тавь

Зорилго таныг тодорхой нэг хүссэн зүйлд хүрэхэд тус болно. Таны бизнесийн амжилтанд нэг их холбогдолгүй, мөн таныг үргэлж завгүй байлгадаг зорилго тогтоохоос болгоомжил. Хэрвээ та тодорхойлсон зорилгоо тустай гэж бодохгүй бол түүнд хүрэх гэж чармайхгүй.

5. Тэвчээртэй, тууштай бай

Бичсэн зорилгондоо хүрч чадахгүй юм шиг, зорилго тавьж байгаа байдал тань нэг л болохгүй байгаа юм шиг санагдсан ч битгий бууж өгөөрэй. Хэд хэдэн сараар цааш үргэлжлүүлэн зоилго тавиад л байвал аяндаа таны зорилгоо тодорхойлох чадвар сайжирна.

6. Зорилгоо байнга хянаж бай

Долоо хоног тутмын г/м богино хугацааний зорилгоо ширээн дээрээ ч юм уу эсвэл компьюторийнхоо хажуууд дэлгээтэй байлгаж бай. Ингэснээр та юунд хүрэх гэж байгаагаа үргэлж санах болно. Жилийнхээ зорилгыг сар бүр хянаж замаасаа хазайгаагүй гэдгээ шалгаж бай. Хэрвээ таны бизнес чиглэлээ өөрчилбөл зорилгоо өөрчлөхөөс бүү ай. Уян хатан байна гэдэг нь зорилго тогтоохийн нэг чухал хэсэг юм шүү.



Цааш нь...

Брэнд нэр хамгаас чухал

Та өөрийн брэндээ өргөжүүлэн шинэ Брэнд бий болгох гэж байгаа бол танд энэ мэдээлэл хамгаас хэрэгтэй.

АНУ-ын зах зээлд японы 3 том автомашины компани Тоёота, Хонда, Ниссан гуравт баримталж буй стратегуудиудыг аваад үзье. гурвуулаа л бага оврын суудлын машинаас эхэлж илүү том үнэтэй, машин руу өсгөхийг хүсч байсан ба энэ нь ургамал амьтдын хоол тэжээлийн гинжин хэлхээ шиг.

Тоёота компани Тоёото БиСи /BigCar - том оврын машин/ гэдэг машин гаргасан уу? Хонда компани Суперийг гаргасан уу? Ниссан компани Ниссан Ультра гэж гаргасан уу гэвэл мэдээж тэгээгүй билээ харин түүний оронд энэ гурав Лексус, Акура, Инфинити гэсэн цоо шинэ брэндүүдийг зах зээлд гаргасан билээ.

энэ 3 брэнд зах зээлд гарсан даруйдаа хэвлэлийнхний анхаарлыг татаж магтаалаар булуулах болсон. Гурвуулаа АНУ-ын зах зээлд амжилт олсон.
Тухайлбал лексусыг аваад үзье. Өнөөдөр Лексус машин Америкт Хамгийн их борлогдож буй тансаг зэрэглэлийн автомашин болоод байна. Мерседес бенц, БиЭмВи, Линкольн, Кадиллакийг аль хэдийнээ ардаа орхижээ.

Хэрэв Тоёото БиСи гэсэн нэртэй брэнд гарч ирээд мерседэс Бенц, БиЭмВи, Линкольн, Каддиллактай өрсөлдвөл яах байсан бол? Тийм ч өндөр амжилт олохгүй байсан болов уу. Зөв нэр сонгож өгөх нь маркетингийн хамгийн чухал шийдвэр. Зөв нэр хэвлэл Мэдээллийнхнийг татна, хэрэглэгчдийн ойлголтонд тааламжтай нөлөөлнө.
харин буруу нэр таныг мухар зам дээр аваачна гэдгийг анхаарах хэрэгтэй.

Цааш нь...

Ч.Долгорсүрэн Багшийн сурталчилгааны судалгаа лекц


Маркетингийн үндсэн функцүүдийн нэг нь идэвхжүүлэлт билээ. СЭЗДС-ийн Багш: Ч.Долгорсүрэнгийн сурталчилгааны судалгаа лекцийг энд орууллаа. Та энд дарж татаж авна уу

Цааш нь...

Friday, September 5, 2008

Маркетингийн бичил судар гэж тасархай ном гарсан байна


Хэдэн сар сайхан амарлаа бичлэг ч оруулсангүй харин саяхан нэг багштайгаа ярьсан чинь шинэ ном гаргасан тухай хэлэээд надад нэгийг бэлэглэсэн юм аа уншсан чинь маш гоё ном байна. Англи хэлний нэр томьёо нуудыг мэргэжлийн хэллэгээр нь хэрхэн орчуулж ойлгож болох тухай маш сайхан судар гарсан байна. Сүүлийн 7 хоног л байн байн эргүүлж уншлаа. Ямар ч байсан манай мэргэжилийн нөхдүүдэд бол хэрэг болохоор ном байна шүү хө.

Ийм сайхан ном гаргасанд Маш их баярлааа Баярмаа багшаа та шүү

За гарчигыг нь та нар сонирхож байгаа байх. Энэ ном гурван бүлэгтэй ба эхний бүлэгт Маркетингийн нэр томьёоны тайлбар толь хоёрдугаар бүлэгт Маркетингийн гуру нарын тухай Гуравдугаар бүлэгт Маркетинг ба зар сурталчилгааны талаарх өгүүллэг багтсан маш сайхан ном.

Маркетингийн бичил судар номны хэсэгээс . . . .

. . . Таны мэдэлд 10 секунд л бий. зар сурталчилгаанд эхнээсээ үзэгчдийн анхаарлыг татаж дүрст сюрпризээр эхлэх нь цаашид ч тэдний анхаарлыг хадгалж үлдэх боломжийг нэмэгдүүлдэг гал унтраах хөөс рекламдаж байгаа бол дүрэлзэн асч буй галнаас эхэл.

Дэвид Огильви

. . . Зар сурталчилгаа хийлгүйгээр бизнес эрхлэнэ гэдэг тас харанхуйд таалагдсан охинруугаа нүдээ ирмэхтэй ижил. Чамаас өөр хүн дохиж байгааг чинь мэдэхгүй.

Стюарт Хендерсон Бритт


Цааш нь...

Wednesday, August 27, 2008

Маркетинг форум : Маркетинг vs PR, эсвэл . . .



Цааш нь...

Friday, August 1, 2008

"Залуу Маркетер Клуб"- ээ сүлд дуутай болгоцгооё


Хүндэт Маркетерууддаа,


Миний хувьд улс орны хөгжлийн үндэс нь тухайн улс орны бизнесийн хөгжил юм. Бизнес хөгжихөд аль ч салбарт маркетинг нь бизнесийн үндэс суурь болж өгдөг. Харин энэ үндэс суурь болох маркетингийг цогцоор хэрэгжүүлэгч хүн нь тухайн салбарын маркетингийн менежер, тэр дундаа залуу, эрч хүчээр дүүрэн, шинийг эрэлхийлэгч, залуу маркетер хүн бүр гэж би боддог.

Залуу маркетер хэмээх клуб байгуулагдаж үүд хаалгаа нээснээс хойш 3 сарын хугацааг ардаа өнгөрөөжээ.

Залуу маркетер клуб нь шинэ залуу маркетеруудыг дэмжих, байгууллагын маркетеруудыг хооронд нь танилцуулах, нөхөрлүүлэх, бие биетэйгээ туршлага солилцож, алдаа оноо, амжилтаас нь суралцуулах, хамтран ажиллах санал хэн нэгэндээ тавихад учирдаг том хана хэрмийг нураах, мөн бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж буй оюутан залуусыг дэмжих, хөгжүүлэх, шаардлагатай мэдээллээр нь хангахад зоридогийг та бүхэн мэдэх байх ...

За олон зүйлийг нуршаад яаахав. Гол хэлэх гэсэн үг, санасан санаагаа хэлэхэд,

ММХ тэр дундаа ММХ – ны дэргэдэх Залуу Маркетер Клуб өөрсдийн сүлд дуутай болж, өөрсдийн энэ сүлд дуугаараа дамжуулан, үйл ажиллагаа танилцуулах хэрэгтэй байгаа билээ. За өөрөөр хэлбэл, Маркетингийн менежерүүд сүлд дуутай болох цаг нэгэнт иржээ.

Нисэгчийн, Эмч нарын, Барилгачдын тухай, Цагдаагийн тухай, Сэтгүүлч нарын тухай, Жолоочийн тухай, бүүр жолоочын аавын тухай дуу байдаг. Би хэт туйлшармааргүй байгаа ч дуу бол хүчтэй зэвсэг юм.

Тиймээс Залуу Маркетер Клубээс та бүхний дунд Маркетеруудын дууны шүлгийн уралдааныг зарлаж байна. Шалгарсан шүлэгийг тодорхой хэмжээгээр урамшуулах юм.

Сүлд дууг ММХ болон түүний дэргэдэх Залуу Маркетер Клубээс зохион байгуулагддаг үйл ажиллагааны нээлтэн дээр дуулах бөгөөд цааш цаашдын арга хэмжээ /Хурал, Шинэ Жил, Ойн арга хэмжээ г.м/ - н дээрээ дуулах, клипжүүлж эхлэхээр зориод байна.

Аяны хувьд бэлэн болсон, мэдээж нөгөө л амьд хөгжмөөр шүү дээ. Цахилгаан гитар, бөмбөртэй ..., Маркетерууд өөрсдөө тоглоно, өөрсдөө дуулна. Гол нь амьдаар ....

Та бүхний дотоос нуугдмал мөртлөө билэг танхай авьяасиай яруу найрагч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Шүлгээ та бүхэн ММХ – ны менежер Золзаяа, Ариунтуяа нар болон Залуу Маркетер Клубын УЗГ болох Уг БЛОГ – ийг хөтлөн явуулагч ULUSNET ХХК – ийн Маркетингийн Менежер Мөнхбаяр, АНОД банкны Маркетинг, PR хариуцсан менежер Амарсайхан нарлуу холбогдон илгээгээрэй.


Та бүхэнд амжилт хүсье
?


Та бүхнийг хүндэтгэсэн: Монгол Шуудан Банкны Маркетингийн ажилтан Учрал

Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008