Monday, September 8, 2008

Бизнесийн зорилгыг тодорхойлох

Бизнесийн зорилгыг тодорхойлох

Зорилгоо тодорхойлно гэдэг нь аливаа бизнесийн хувьд ялангуяа шинээр бизнес эрхлэгчдийн хувьд маш чухал юм. Зорилго гэдэг нь таны хүрэхийг зорьсон ямарваа зүйл бөгөөд мөн таны бизнесийн амжилтыг хэмжих хэмжүүр юм. Зорилгондоо хүрч чадах уу гэдэг нь зорилт тавьж байгаа арга замаас их шалтгаалдаг. Зорилго чухал гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрдөг ч тэдний зөвхөн 5 аас цөөн хувь нь зорилго болон түүнд хүрэх ажлын төлөвлөгөөгөө бичдэг. Үүний гол буруутан нь айдас. Хэрвээ та зорилго тавихаас зайлсхийдэг бол доорхи алхмуудыг зөвлөж байна.

1. Ойрын ирээдүйн болон алс хэтийн зорилго тогтоох

Та магадгүй долоо хоногоор, улирлаар, жилээр тэр бүү хэл 3, 5 жилээр зорилгоо тогтоохийг хүсч байж болно. Богино хугацааны зорилго тогтоохийн тулд эхлээд урт хугацааныхыг тогтоох нь зүйтэй. Хэдэн долларийн орлого олох, хэзээ хэдэн харилцагчтай болохыг хүсч байгаагаа та мэдэж байгаа юу? Хэрвээ тийм зүйл таны толгойд даруй орж ирэхгүй бол хэдэн минут суугаад мэргэжлийн хувьд алсдаа ямар үр дүнд хүрэхийг хүсдэгээ бод. Хэрвээ та алс хэтийн зорилгоо тодорхойлчихвол түүнээсээ хөөгөөд ойрын зорилтуудаа тогтоож болно. Хэрвээ энэ жил та $100,000-ийн орлого олохыг хүсч байвал энэ мөнгийг хийхийн тулд юу юу хийж болохыг жагсаагаарай. Жагсаалт гаргахад хэцүү байвал хамт ажилладаг хүнээс эсвэл найзаасаа асуугаарай. Жагсаалтаа бэлэн болсны дараа тэдгээрийг үе шатуудад ангилна.

2. Зорилго тодорхой, цаг хугацаагаар хэмжиж болохуйц байна

"Борлуулалтаа нэмэгдүүлнэ гэдэг нь" сайн зорилго боловч амжилтаа юуг үндэслэн үнэлж дүгнэх нь тодорхойгүй байна. Иймээс зорилгоо улам тодорхой болгож өөрчлөх хэрэгтэй. Бүх зорилго тодорхой (Шинэ харилцагч олж авах), хэмжигдэхүйц (Гурван шинэ харилцагч олж авах), тодорхой цаг хугацаа заасан (Гурван шинэ харилцагч 11 дүгээр сар гэхэд олж авах) байна.

3. Хүрэхээргүй хэт том зорилго тогтоогоод хэрэггүй

Зорилго хүрч болохуйц байх ёстой. Хэрвээ хэт биелэгдэхгүй зүйл зоривол та өөрийгөө ялагдалд хүргэж болзошгүй. Бүү залхуур Нөгөө талаар зарим шинээр бизнес эрхлэгчид хэт хялбар зорилго тогтоох нь бий. Хэрвээ та тийм хандлагатай байдаг бол арай хэцүү зорилго тавихийг хичээ. Тухайлбал та ихэвчлэн улиралд нэг шинэ харилцагч олж авахийг зорьдог байсан бол одоо хоёр эсвэл гурвыг олж авахыг зориорой.

4. Хүрэх зүйлдээ холбогдолтой зорилго тавь

Зорилго таныг тодорхой нэг хүссэн зүйлд хүрэхэд тус болно. Таны бизнесийн амжилтанд нэг их холбогдолгүй, мөн таныг үргэлж завгүй байлгадаг зорилго тогтоохоос болгоомжил. Хэрвээ та тодорхойлсон зорилгоо тустай гэж бодохгүй бол түүнд хүрэх гэж чармайхгүй.

5. Тэвчээртэй, тууштай бай

Бичсэн зорилгондоо хүрч чадахгүй юм шиг, зорилго тавьж байгаа байдал тань нэг л болохгүй байгаа юм шиг санагдсан ч битгий бууж өгөөрэй. Хэд хэдэн сараар цааш үргэлжлүүлэн зоилго тавиад л байвал аяндаа таны зорилгоо тодорхойлох чадвар сайжирна.

6. Зорилгоо байнга хянаж бай

Долоо хоног тутмын г/м богино хугацааний зорилгоо ширээн дээрээ ч юм уу эсвэл компьюторийнхоо хажуууд дэлгээтэй байлгаж бай. Ингэснээр та юунд хүрэх гэж байгаагаа үргэлж санах болно. Жилийнхээ зорилгыг сар бүр хянаж замаасаа хазайгаагүй гэдгээ шалгаж бай. Хэрвээ таны бизнес чиглэлээ өөрчилбөл зорилгоо өөрчлөхөөс бүү ай. Уян хатан байна гэдэг нь зорилго тогтоохийн нэг чухал хэсэг юм шүү.



1 comments:

Miss lummom said...

АЮУЛГҮЙ БАЙХГҮЙ БҮТЭЦ АТМ КАРТ

Сайн үзэгчид АТМ машин дээр ажилладаг бүх АТМ машин дээр ажилладаг таны Акаунт ATM картыг аваарай. АТМ машиныг хакердахад ашиглаж болох ATM картуудыг тусгайлан программчилж, АТМ-ууд эсвэл АТМ-ээс татаж авахад ашиглаж болно. Болон ПОС. Бид энэ картыг дэлхий даяар сонирхсон бүх худалдан авагчдад зарж, картыг өдөр бүр 10,000 $ хүртэлх АТМ дээр, 50,000 хүртэлх долларын зарлагын хязгаарыг таны захиалсан картны төрлөөс хамаарч, мөн өөр кибер хэрэгтэй бол Хакердах үйлчилгээ, бид чамайг ямар ч цагт энд хүлээж авдаг. Мэйл rickatmcardoffer@gmail.com Ноёнтонд талархаж байна
CATALAN BRIAN RODRIGUEZ тэр миний түүхийг гэнэт өөрчлөв. Карт нь бүх улс оронд ажиллана, одоо түүнийг rickatmcardoffer@gmail.com хаягаар холбогдоорой.

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008