Monday, September 22, 2008

Та шинэ санаагаа хурдан бизнес болго


Та хэрэв өөрийн бизнес санаагаа олсон бол бизнесээ хурдан эхэл эс бөгөөс таниас өрсөх хийх хүмүүс олон байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. ямар ч ажлыг хойш тавих тусам бүтэх магадлал нь 80% -иар буурдаг гэдгийг санахад илүүдэхгүй болов уу. Өнөөдрөөс эхэл:

1. СЭТГЭЛ САНААГАА БЭЛТГЭХ
Юуны түрүүнд бизнес эрхлэгчид “ТОМ” мөрөөдөлтай байх ёстой. Бусад хүмүүсийн хувьд бүтэхгүй санагдаж байгаа зүйл тэд нарын нүдэнд бүхэл бүтэн боломж болон харагддаг. Энэ мөрөөдлийнхөө төлөө цуцалтгүй тэмцэхэд бүх сэтгэл зүрхээрээ бэлэн байх ёстой. Хенри Фордыг моторт машин бүтээх агуу хүслээсээ татгалзаад өөрийн туслахаар ажиллахийг түүний найз, алдарт зохион бүтээгч Томас Эдисон хүртэл ятгаж байсан гэдэг. Тэрээр үр дүн нь удаан байсан ч уйгагүй зүтгэлээрээ амжилтанд хүрч чадсан билээ.

Үүний тулд Наполеон Хиллийн “Баяж, сэтгэ”, Бодо Шипперийн “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” зэрэг сэтгэл санааг чинь бэлтгэхэд алхам алхамаар өгсөн зөвлөгөө бүхий номнууд болон урам өгч, зоригжуулах тийм амжилтийн түүхүүдийг олж уншаарай. Эдгээр ном, материалыг зөвхөн нэгээр тогтохгүй хэд хэдэн удаа уншиж бүр сэтгэлдээ шингээж авбал илүү амжилтанд хүрнэ. Түүнчлэн өөрт чинь шинэ санаа, урам зориг өгөх өвөрмөц сэтгэдэг хүмүүсээр найз нөхдийнхөө хүрээг өргөжүүлээрэй.

2. БИЗНЕСИЙН МЭДЛЭГ ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЭХ

Авьяасыг бизнес удирдан явуулах чадвартай хутгаж болохгүй. Жишээ нь чи маш сайн цахилгаанчин байж болно. Харин та цахилгаан засварын газар нээж ажиллуулахад чинь ур чадвараас гадна санхүү, менежмент, маркетенгийн мэдлэг шаардагдана. Эдгээр мэдлэгийг ном сурах бичиг, сургалтаар, мөн арвин сайхан туршлагаас авах болно. өөрөөр хэлбэл бизнестээ мөнгөөрөө хөрөнгө оруулж эхлэхээс өмнө цаг хугацаагаар хөрөнгө оруулж эхлэ гэсэн үг. Ажиллаж байгаа боссынхаа ажиллах чадвараас нь суралцахад гэмгүй. Мөн жижиг бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлдэг байгууллагуудын web site-aaс хэрэгцээт мэдээлэл, зөвлөгөө, онлайн хичээл зэргийг үнэ төлбөргүй авах боломжтой. Үүний дотор тэтгэвэртээ гарсан томоохон бизнесменүүд зөвлөгөө өгдөг SCORE байгууллагын веб сайт /www.score.org/ олон зуун хэрэгцээт сайтууд руу орж болох линкүүд агуулдаг Small Business Administration байгууллагын web site /www.sba.gov/ бизнесээ хэрхэн эхлэх вэ, удирдах нь зэрэг сонирхолтой гарчигийн доор хэрэгцээт мэдээллүүдийг авч болно.

3. БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭ СОНГОХ

Худалдан авагчид ихэнх тохиолдолд хүссэн зүйлээ бус хэрэгцээт зүйлээ худалдан авдаг. өндөр үнэтэй ховор нандин бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгосноос жирийн өдөр тутмийн хэрэгцээт бараа үйлчилгээг санал болговол илүү худалдаалагдах магадлалтай.
“USA Weekend” сэтгүүлд мэдээлсэнээр 2003 онд 600 000 жижиг бизнес үүдээ нээжээ. 2008 он гэхэд эднээс тал нь тэсч үлдэнэ гэж судлаачид үзэж байна. өөрийн чинь мөрөөдлийн бизнес амжилттай ажиллана гэж түүндээ итгэ. Хэрэв өөрийн туршлага чадварт түшиглэсэн бизнес нээх санаатай бол ажиллаж байх явцдаа наад зах нь босс чинь хаана хаанаас ямар үнэ болон чанартай түүхий эд, материал татан авч байна, барааний эргэлт ямар хугацаанд борлогдож байна, ямар байна вэ гэдгийг ч ажиглан мэдэж авахад илүүдэхгүй.

4. ЯМАР ТҮВШИНИЙ БИЗНЕСЭЭС ЭХЛЭХЭЭ ШИЙДЭХ

Үүнд өөрийн шинэ санаанд үндэслэж бүр тэгээс нь эхлэх, үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнес худалдан авах, аль эсвэл franchise худалдан авах уу гэдгээ сонгоно.
Хэрэв цоо шинээр бизнес эхлэх гэж байгаа бол амжилт авчрах санааг ялгаж таних нь чухал болно. Бизнес эрхлэгчийн боломж нь зөвхөн хэрэглэгчийн хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээн дээр тогтоно. Олон хүн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний талаар санаа дотроо агуулж байдаг боловч сайхан санаа бүр бизнесийн сайхан боломжийг авчирдаггүйг анхаараарай. Харин зах зээл дээр бүтээгдэхүүн үйчилгээ болж гарах үед хэрэглэгч сэтгэл нь татагдаж, улмаар хүнд хүч хөдөлмөрөөрөө олсон мөнгөө зарцуулахад бэлэн тийм л санааний тухай яригдана.

2 comments:

gegeen said...

bayarlalaa. saihan zovlogoo chirj irjee. eh survaljiig ni duridaarai

Munkhbayar said...

neg web deer l bsiin ma amerikt ajillagchdiin holboo ch biluu harin bi deer ued avch bsan bolhoor sanahgui bna o

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008