Thursday, September 25, 2008

Соёл урлагийн маркетингийн менежер хүн юу хийдэг вэ?


Соёл урлагийн салбарын маркетингийн менежерийн талаар та хэр сайн мэдэх вэ?

Соёл урлагийн маркетингийн менежер нь ерөнхий болон салбарын менежмент, маркетингийн онол, дэлхийн урлагийн түүх, урлагийн онол, нийгэм хүмүүнлэг, эрх зүйн шинжлэх ухааныг судласанаар дэлхийн болон монголын соёлын өвийг хойч үедээ уламжлуулан хадгалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулах  маркетингийн стратегийн төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх арга техникийг эзэмшиж, бүтээгдэхүүн ба үйлчилгээ, борлуулалт, идэвхижүүлэлт, зар сурталчилгааны талаархи бодлого боловсруулах, маркетингийн үйл ажиллагаанд нь задлан шинжилгээ хийдэг.

Соёл урлагийн маркетингийн менежер нь соёлын ба мэргэжлийн урлагийн байгууллагын маркетингийн менежерийн үүрэг гүйцэтгэх бөгөөд маркетингийн судалгаа, төлөвлөлт, зар сурталчилгаа, борлуулалтын асуудал хариуцсан менежерээр төрөлжин ажиллах боломжтой. Маркетингийн менежер нь байгууллагын маркетингийн удирдлагад онолын үүднээс дүн шинжилгээ хийж, бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн өрсөлдөөнийг ханган, маркетингийн шийдвэрийн хувилбаруудаас оновчтой сонголт хийх, маркетингийн судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, байгууллагын маркетингийн стратегийн төлөвлөгөө, хөтөлбөр, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, зохион байгуулах, үр дүнг нэгтгэн тайлагнах зэрэг маркетингийн удирдлагыг хэрэгжүүлэх ур чадварыг эзэмшинэ.

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008