Saturday, May 31, 2008

Залуу Маркетер Клубын тухай

Нэр: Залуу Маркетер Клуб

Үүсгэн байгуулгадсан өдөр:
2008 оны 5-р сарын 29.

Эрхэм зорилго:
Гишүүдээ олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг маркетер болоход нь дэмжлэг үзүүлэхэд оршино.
Эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд нийгэм болон гишүүддээ чиглэсэн дараахь үйл ажиллагааны үндсэн чиглэлийг баримтална. Үүнд:
• Мэдээлэл, сургалт сурталчилгаа
• Бизнес хамтын ажиллагаа
• Зорилгодоо нийцсэн бусад арга хэмжээ

Тэргүүн: С.Мөнхбаяр

Гүйцэтгэх захирал:
Ж.Золзаяа

Удирдах зөвлөлийн гишүүд:

  • Ж.Золзаяа
  • Б.Баясгалан
  • С.Мөнхбаяр
  • Э.Учрал
  • Д.Ариунтуяа
  • Н.Рагчаа
  • Д.Эрдэнэбилэг
  • Т.Мөнхбаяр
  • Б.Амарсайхан
  • Оюунжаргал
  • Эрдэнэжаргал
Албан ёсны вэб хуудас: www.zaluu-marketer.mn

Бидний зураг:

Цааш нь...

Холбоо барих

Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж 6\2, “Од” плаза 304 тоот

Утас: 88063319

И-мэйл: c.munkhbayar@yahoo.com


Цааш нь...

Friday, May 30, 2008

"Marlboro" брэндийн түүх Д.Ганбаатар /КтМС/


Marlboro нь зах зээл дýýð байгаа тамхийг бодвол илүү нэр хүндтэй олонд танигдсан анхдагч брэнд болж чадсан юм. Дэлхий дахинд Marlboro -г мэдэхгүй тамхи татдаг хүн гэж байхгүй гэхэд хэлсдэхгүй байх. Marlboro гэхээр Америкийн кобойчууд шууд л хүний санаанд буудаг билээ. Marlboro нь анх 1856 онд Àмерикт гарсан бөгөөд тэр үед ганц л төрөл байсан юм. Харин одоо Marlboro нь дэлхий дахинд Marlborolights, Marlborofilter гэж 2 төрөл борлогдож байна. Д.Ганбаатар багшийн ирүүлсэн мэдээллийг Та дараах линкэн дээр тарж татаж авна уу http://share.gogo.mn/18807681212163692

Цааш нь...

Thursday, May 29, 2008

Маркетингийн нэгдмэл харилцаа лекц Ч.Долгорсүрэн / СЭЗДС/


Санхүү эдийн засгийн багш Ч.Долгорсүрэн багшийн Маркетингийн нэгдсэн харилцаа лекцийг тавилаа. Та бүхэний онолын мэдлэгийг сэргээнэ гэдэгт итгэж байна. Ч.Долгорсүрэн багшийн лекцүүд цаашид цуврал байдлаар та бүхэнд хүрэх ба илүү дэлгэрэнгүй мэдээлэл авхын хүсвэл Ч.Долгорсүрэн багштай холбоо бариарай. Та бүхэнд амжилт хүсье. татаж авах

Цааш нь...

Best brand 2008 үзэсгэлэн болох гэж байгаан байна



2008 оны 5 сарын 29-31- ны хооронд Мишээл экспо-д Best Brand 2008 show болно.Та бүхнийг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна. Утас: 88086325, 99044642

зохион байгуулагчид : Монголын Маркетингийн Холбоо , Мишээл Экспо
Дэмжигч байгууллага: Үйлдвэр худалдааны яам, СХЗҮТ

Цааш нь...

Tuesday, May 27, 2008

Бизнесийн түүх "Amazon.com"


Amazon яагаад зах зээлийг эзэлсэн компани болж чадсан бэ? Анх гарч ирэхдээ онлайнаар ном зарж гарч ирж байсан энэ компани тухайн vедээ зах зээлийг хуваан эзэлчихсэн байсан том том номын дэлгvvрийн сvлжээнvvдийг хэрхэн шахаж чадсан юм бол оо? Энэ сонирхолтой асуултын хариуг олохоор би зорьлоо. Энэ нь надад ч гэсэн сонирхолтой байсан учраас би судалж эхэлсэн юм.

Шинэ боломжийг нээж өгөв. Тухайн vед онлайн гэдэг бол шинэ боломж нээж өгч байсан хэрэг. Хэрэглэгчид гэртээ сууж байгаад хvссэн номоо захиалж болно гэдэг бол Интернэтийн бидэнд олгож байсан хамгийн гол шинэ санаа байсан юм.

Зах зээл дэх хэрэгцээг зөв олж харах. Гэвч ганц вэб сайт хийгээд лут амжилтанд хvрэх нь юу л бол. Amazon-ы хамт олон тэгэхэд харин хаана ч хэний ч бий болгож байгаагvй агуу том номын агуулахыг бvрдvvлж чаджээ. Жирийн нэгэн номын дэлгvvрт хэдэн зуун сайндаа л хэдхэн мянган номын багтаамж байдаг бол Амазон энэ сул талыг нь сайжруулж хэрэглэгчдэдээ хэдэн сая төрлийн номыг санал болгож өгчээ. Анх гарч ирэхдээ хуучин, ховор, олддоггvй номуудыг зарж хvмvvсийг татаж байсан бол сvvлдээ дөнгөж зах зээлд гарах гэж байгаа шинэ номууд, гадуур худалдаалагддаггvй электрон номуудыг санал болгож эхэлжээ.

Хамгийн тvргэн шуурхай, найдвартай vйлчилгээ. Энэ тал дээр Амазон vнэхээр бодитой, нухацтай ханддаг юм. Ингэж чадсанаар онлайн бизнест байж болох сул талыг багасгасан буюу шуудангаар явах хугацааг богиносгож чадсанаар хэрэглэгчдийнхээ итгэл найдварыг олж чадсан гэдэг. Тэд зvгээр ч нэг хурдан шуурхай гэж хэлдэггvй бөгөөд таны захиалга нэг өдрийн дотор очино ч гэдэг юм уу маш бодитой байж тэрэндээ хvрдэгээрээ vйлчлvvлэгчиддээ маш таалагддаг байна.

Хэрэглэгчдийг хооронд нь холбож чадсан. Тэд онлайнаар хvмvvс юм худалдан авах маш уран аргыг хэрэглэдэг. Бодоод vз дээ, та урьд нь аливаа зvйлийг авахдаа найз нөхөд, танил талаасаа асуудаг байсан бол энэ удаа Амазон руу ороод л хvмvvс тухайн барааг юу гэж дvгнэж байгааг мэдчихнэ. Хvмvvс бараа бvтээгдэхvvнд vнэлт дvгнэлт өгч, сэтгэгдлээ бичдэг энэ систем нь одоо ч вэбийн сайн бизнесvvдийн нэгд ордог.

Хэрэглэгчдэд хэрэгтэй шинэ vйлчилгээнvvдийг үргэлж санал болгож байдаг. Амазон л анх Wish-list, 1-Click зэрэг хэрэглэгчдэд хэрэгтэй, шинэ сонин, гайхалтай vйлчилгээнvvдийн анхдагч байв. Саяхан л гэхэд захиалагч номоо захиалах vер тухайн ном нь захиалагчийн байгаа газартай ойр номын дэлгvvрт байгааг заадаг шинэ vйлчилгээ нэвтрvvлжээ. Ингэснээр захиалагч Амазоноор дамжуулан тухайн номын дэлгvvрт номоо захиалах бөгөөд удалгvй нөгөө номын дэлгvvр нь ном очиж авахад бэлэн байгааг илтгэдэг гэнэ. Энэ vйлчилгээ нь хэрэглэгчдэд тун тохитой амар хялбар ба бас шуудангийн мөнгөнд ч хэмнэлттэй юм. Хэдийгээр хэрэглэгч номоо Амазоноос биш өөр номын дэлгvvрээс авч байгаа ч гэлээ энэ бол Амазон хэрэглэгчдээ хэрхэн нэгдvгээрт тавьдаг жишээ юм.

Хэрэглэгчдийн мэдрэмж, сэтгэгдэлийг vргэлж №1-т тавьдаг. Амазон хэрэглэгчдээ анх юм сонирхон вэб сайтаар хэсvvчлэхээс авахуулаад гvйлгээ хийх, бараагаа хvлээх болон ирэхэд нь задлах хvртэл гээд бvх л хэрэглэгчдийн Амазоноор vйлчлvvлэх vйлчилгээ нэг бvрийг 360 градусаар авч vздэг байна. Тэд vргэлж vйлчилгээ нэг бvртээ туршилт явуулж байдаг ба ихэнх vйлчилгээ нь онлайн тул хэрэглэгчдийн тухайн vйлчилгээнд хандах мэдрэмжийг шууд л мэдэхэд их амар байдаг гэнэ. Мэдээж туршилтыг олон арван мэргэжлийн, маркетингийн болон статистикийн хvмvvс явуулдаг юм.

Хамгийн дээд зэргийн хамт олныг бvрдvvлж чаддаг. Амазоны нэг онцлог нь тэд хvнийг ажилд анх авахдаа маш нарийн шалгаж авдаг бөгөөд тэдний шалгуурт тэнцэхгvй хvнийг гайгvй сайн хvн гэж ердөө бодож ажилд авдаггvй гэнэ. Тэд хvмvvсийг ерөнхийд нь А, В, С гэж ангилах ба зөвхөн А бvлэгт багтах хvнийг л ажилд авдаг байна. Тэдний vзэж байгаагаар бол хэрэв нэг л В бvлгийн хvнийг авах юм бол тэр нь өөртэйгээ адил цаашлаад С бvлгийн хvнийг ажилд авах магадлал өндөр байдаг гэнэ.

Цааш нь...

Monday, May 26, 2008

Амжилттай брэнд "Google"


Энэ миний хуучин бичлэг тул тоон баримтууд дээр зарим нэгэн хуучирсан мэдээлэл байх болзошгүй тул хүлцэл өчье!

Google-ийг одоо мэдэхгvй хvнгvй болжээ. Хэдхэн жилийн өмнө гарч ирсэн хэрнээ Google гэдэг brand нэр нь “google”-дэх гэж vйл vг болтлоо олны танил болсон юм. Aнх 10-хан ажилчидтайгаар эхэлж байсан энэ жижигхэн компани яаж Yahoo, MSN гэсэн аваргуудыг хол хаян интернэт дэх хайлтын системийг тэргvvлж байна вэ гэдэг нь сонирхолтой. Одоогоор 82,000,000 хvн давтагдан тоологдохгvйгээр сар бvр Google-ээр vйлчлvvлдэг гэсэн тоо байна. (2005 оны байдлаар) Энэ тооны тал хувь нь Америкаас өөр орны vйлчлvvлэгчид юм. Google oдooгooр дэлхийн 100 гаран хэл дээр орчуулагдаж vйлчилдэг бєгєєд цаашдаа ч хvрээгээ улам тэлж бусад орны хэл дээр хайлтын системээ ажиллуулах сонирхолтой байгаа билээ. Хамгийн сvvлд Хятадад єєрийн vйлчилгээг дуулиантайгаар нээсэн юм.

Интернэт бизнес, маркетинг, зар сурталчилгааг орвонгоор нь єєрчилсєн Adwords, Adsense гэх мэтчилэн мєнгийг бєєн бєєнєєр нь уудалсан бvтээгдэхvvнvvд гаргаснаараа Wall Street дээр нэгж хувьцааных нь vнэ нь $450+ болтолоо єссєн. Одоо жилийнх нь орлого хэдэн саяар биш хэдэн тэрбумаар тоологддог ч сар бvр гаргах сонирхолтой хэрэгцээтэй бvтээгдэхvvнvvд нь нийт хэрэглэгчиддээ vнэгvй хvрдэгээрээ онцлог юм. Тийм болохоор тvvний єрсєлдєгчид болох Microsoft, Yahoo гэх мэтийн том компаниудад хvндрэлтэй байдаг байна. Хэрвээ та Google –ийн цэвэрхэн нvvр хуудаснаас цааш явж vзээгvй бол та маш их юмнаас хоцорч байна. Google олон янзын бvтээгдэхvvн, vйлчилгээ, лаб ажиллуулаж, ганц хайлтын системээр хязгаарлагдахгvйгээр зар сурталчилгаа, вэб програм, software гээд тєрєл бvрт хvчээ vздэг юм.

Google ганц гайхалтай бvтээгдэхvvнvvд гаргадагаараа алдартай биш билээ. Google компани, тvvнийг анхлан байгуулагчид нь компаниа яаж удирдан зохион байгуулдаг нь тvvнийг энэ алдарт бас хvргэсэн гэхэд болно. Тийм учраас Google шиг амжилтанд хvрэхийн тулд Google болон тvvний компанийн зохион байгуулалт, шинж чанараас суралцах хэрэгтэй юм.

Google юугаараа бусдаас єєр вэ?

Єнєєдєр та ажилдаа ирээд юу хийхийг дарга чинь дээрээс тушаах биш та єєрєє шийддэг бол ямар вэ? Жирийн ажилчинаас гарах шинэ сэргэг санааг дэмжин тэд нарыг єєрсдийн project дээрээ ажиллах цаг єгдєг нь Google-ийг єнєєдєр хамгийн шинийг санаачлагч компанийн нэг болгожээ. Сар болгон шахуу шинэ сонин бvтээгдэхvvн гаргаж тvvнийг нь интернэт хэрэглэгчид vнэгvй хэрэглэж чадаж байгаа нь компанийн нэг онцлог юм. Бид Google-ийн бvх бvтээгдэхvvнийг танилцуулж тавьсаныг vзээрэй.

Яаж тэд ингэж єрсєлдєгчидєєсєє тvрvvлээд зогсохгvй гаргаж байгаа бvтээгдэхvvнvvд нь хvмvvсийн хэрэглэх дуртай нь болж зах зээлийг ингэж эзэлж чадаж байна аа?

Бид єнєєдєр таньд тэгвэл Google-ийн бvх нууцаас биш юмаа гэхэд хэдэн нууцаас єгvvлэх гэж байна. Ta анхааралтай уншаарай.

Хамгийн нэгдvгээр зэргийн гол чанар бол Google єєрсдийн инженерvvдыг vргэлж сонсдог байна. Тэр битгий хэл тэдэнд єєрсдийн бvтээл дээрээ ажиллах цаг тусад нь гаргаж єгдєг юм. Vvнийг тэд яаж хийсэн бэ? Юуны ємнє тэд ажиллах цагаа хуваарилжээ. Жишээ нь гол хайлтын системийнх нь ажил ажилчидынх нь ажиллах цагийн 70%-ийг эзэлдэг байна. Тэгээд vлдэж байгаа 30%-ийнх нь 20%-д бусад сонирхолтой бvтээгдэхvvнvvд дээр группээрээ ажилладаг бол vлдсэн 10% нь хувь хvний єєрийн бодож сэдсэн ажилдаа зориyлахаар зохицуулагджээ. Ингэж Google ажилчидынхаа санаж сэдэх санаачлагыг єдєєж, vvнийг баталгаажуулж чадсанаар тэднээс шинэ сонин бvтээгдэхvvнvvд vргэлж тасардаггvй байна.

Єєр нэг чухал зvйл бол ажилчидынхаа ажил дээрээ тавтай тухтай байх орчныг vнэхээр сайн бvрдvvлж єгч чадсан явдал юм. Vvнээс жишээ болгон бичвэл vнэгvй хоолны газар, хvvхдийн цэцэрлэг, бассейн, волейболын талбай, массажны газар, угаалгын газар гэх мэт хvний хэрэгцээнд хэрэг болох бvх л зvйлийг ажилчдынхаа тав тухтай ажиллахад зориулан хэрэгцээтэй бvхнийг бvрдvvлжээ.

Хэрэглэгчдийг шууд татаж чаддаг нь нэгдvгээрт vнэгvй хэрэглэх боломжтойгоос гадна шинээр хийж байгаа бvтээгдэхvvнvvдээ эхэлж vйлчлvvлэгчдээрээ хэрэглvvлж vзээд дараа нь тэдний сэтгэгдэл, санал зєвєлгєєгєєр шинэ бvтээгдэхvvнээ vргэлж засч сайжруулдаг явдал юм. Ингэж чадсанаар бэлэн болсон бvтээгдэхvvн хэрэглэгчдийнхээ сэтгэл санаанд нийцсэн сайн бvтээлvvд болдог байна. Google-ын vйлчилгээнvvд нь хэрэглэгчдэд учирдаг тєвєгтэй асуудлуудыг шийдэхэд чиглэдэг бєгєєд vvн дээр бvх бизнесийн vйл ажиллагаагаа тєвлєрvvлдэг байна.

Цахим блогоос. . .

Цааш нь...


Маркетингийн судалгааны талаар нэлээн дэлгэрэнгүй бичигдсэн нэг e-book -ийг Горилогч блог дээрээс татаад авчихлаа та бүхэнд хэрэг болж магадгүй татаад аваарай хө. http://share.gogo.mn/81874051211819027

Цааш нь...

Friday, May 23, 2008

Үнэртдэг реклам


NTT Communications компани төрөл бүрийн үнэр гаргадаг дижитал хаяг бүтээж байна. “NTT Kaori Tsushin” хэмээх тус төхөөрөмж нь Spot Media дижитал самбарын технологи болон Kaori Tsushin үнэрийн ялгаруулах системийн нэгдэл юм. Одоогийн систем нь 12х20х6 инчийн үнэр ялгаруулагч болон 19 инчийн дэлгэцээс бүтэж байгаа гэнэ. Ийм төрлийн сурталчилгааны самбар нь ямар нэгэн ресторан дотроос бүтэн өдрийн турш нимбэг, жүрж болон хүмүүсийн дуртай ой модны үнэр зэргийг ээлжлэн ялгаруулах аж.

NTT энэ сарын 21-нээс эхлэн 12 дугаар сарыг дуустал Kirin City Beer Hall хэмээх газар энэхүү шинэ технологио туршиж үзэх гэж байна. Тэдний үзэж буйгаар тус газрын хажуугаар өнгөрсөн хүмүүс үнэрт нь татагдан үйлчлүүлэх аж. NTT компани болон Air Aroma Co. Ltd. нарын хамтын ажиллагааныхаа үр дүнд рестораны нөхцөлд ашиглаж болохуйц нийт 80 гаруй төрлийн үнэрийг гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Өнгөрсөн жилийн Гэгээн Валентины баярын үеэр NTT компанийхан өөрийн ажлын байрандаа энэ системээ туршиж үзсэн байна. Тэд саванд дүүрэн шоколад хийн хажуугаар нь ванилины үнэр ялгаруулдаг төхөөрөмжөө байрлуулжээ. Харин үүний үр дүнд нь сайхан үнэр нь хүмүүсийг хоёр дахин илүү татаж байгааг мэдсэн байна.

Цааш нь...

Thursday, May 22, 2008

Оросын шилдэг 10 Брэнд


Оросууд өөрсдийн алдартай 10 брэндийг энд жагсаасан байна.Та бүхэн сонирхоно уу
10.Ржаны талх-Орос орон талхаараа алдартайг хүн болгон мэднэ.
9..Пельмени-за энэ ойлгомжтой
8.Баллайка-Энэ хөгжимийн зэмсэг зайлшгүй орох ёстой байхаа
7.Матрёшка-Оросын хамгийн алдартай сувинер
6.Оросын балет-Дэлхий хүлээн зөвшөөрөх байхаа
5.Икра-Харин энэ хар, улаан загасны түрсээрээ алдартай ба хоолны байнгын дагуул шүү
4.Пререстройка-80 аад оны сүүлээс энэ үг дэлхийд өөрийн ид шидийг харуулсан
3.Орос водка-Хэлэх үг алга
2.Тетрис-Алексей Пажитнов гэж орос эр зохиогоод дэлхийд түгсэн юм байна.Саяал мэдэж байна.
1.Калашниковын автомат-Үүнийг мэдэхгүй хүн гэж ч байдаггүй байлгүй дээ
За нэг ийм л дараалалтай байх юм.

Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008