Амжилттай брэнд "Google"
Энэ миний хуучин бичлэг тул тоон баримтууд дээр зарим нэгэн хуучирсан мэдээлэл байх болзошгүй тул хүлцэл өчье!
Google-ийг одоо мэдэхгvй хvнгvй болжээ. Хэдхэн жилийн өмнө гарч ирсэн хэрнээ Google гэдэг brand нэр нь “google”-дэх гэж vйл vг болтлоо олны танил болсон юм. Aнх 10-хан ажилчидтайгаар эхэлж байсан энэ жижигхэн компани яаж Yahoo, MSN гэсэн аваргуудыг хол хаян интернэт дэх хайлтын системийг тэргvvлж байна вэ гэдэг нь сонирхолтой. Одоогоор 82,000,000 хvн давтагдан тоологдохгvйгээр сар бvр Google-ээр vйлчлvvлдэг гэсэн тоо байна. (2005 оны байдлаар) Энэ тооны тал хувь нь Америкаас өөр орны vйлчлvvлэгчид юм. Google oдooгooр дэлхийн 100 гаран хэл дээр орчуулагдаж vйлчилдэг бєгєєд цаашдаа ч хvрээгээ улам тэлж бусад орны хэл дээр хайлтын системээ ажиллуулах сонирхолтой байгаа билээ. Хамгийн сvvлд Хятадад єєрийн vйлчилгээг дуулиантайгаар нээсэн юм.
Интернэт бизнес, маркетинг, зар сурталчилгааг орвонгоор нь єєрчилсєн Adwords, Adsense гэх мэтчилэн мєнгийг бєєн бєєнєєр нь уудалсан бvтээгдэхvvнvvд гаргаснаараа Wall Street дээр нэгж хувьцааных нь vнэ нь $450+ болтолоо єссєн. Одоо жилийнх нь орлого хэдэн саяар биш хэдэн тэрбумаар тоологддог ч сар бvр гаргах сонирхолтой хэрэгцээтэй бvтээгдэхvvнvvд нь нийт хэрэглэгчиддээ vнэгvй хvрдэгээрээ онцлог юм. Тийм болохоор тvvний єрсєлдєгчид болох Microsoft, Yahoo гэх мэтийн том компаниудад хvндрэлтэй байдаг байна. Хэрвээ та Google –ийн цэвэрхэн нvvр хуудаснаас цааш явж vзээгvй бол та маш их юмнаас хоцорч байна. Google олон янзын бvтээгдэхvvн, vйлчилгээ, лаб ажиллуулаж, ганц хайлтын системээр хязгаарлагдахгvйгээр зар сурталчилгаа, вэб програм, software гээд тєрєл бvрт хvчээ vздэг юм.
Google ганц гайхалтай бvтээгдэхvvнvvд гаргадагаараа алдартай биш билээ. Google компани, тvvнийг анхлан байгуулагчид нь компаниа яаж удирдан зохион байгуулдаг нь тvvнийг энэ алдарт бас хvргэсэн гэхэд болно. Тийм учраас Google шиг амжилтанд хvрэхийн тулд Google болон тvvний компанийн зохион байгуулалт, шинж чанараас суралцах хэрэгтэй юм.
Google юугаараа бусдаас єєр вэ?
Єнєєдєр та ажилдаа ирээд юу хийхийг дарга чинь дээрээс тушаах биш та єєрєє шийддэг бол ямар вэ? Жирийн ажилчинаас гарах шинэ сэргэг санааг дэмжин тэд нарыг єєрсдийн project дээрээ ажиллах цаг єгдєг нь Google-ийг єнєєдєр хамгийн шинийг санаачлагч компанийн нэг болгожээ. Сар болгон шахуу шинэ сонин бvтээгдэхvvн гаргаж тvvнийг нь интернэт хэрэглэгчид vнэгvй хэрэглэж чадаж байгаа нь компанийн нэг онцлог юм. Бид Google-ийн бvх бvтээгдэхvvнийг танилцуулж тавьсаныг vзээрэй.
Яаж тэд ингэж єрсєлдєгчидєєсєє тvрvvлээд зогсохгvй гаргаж байгаа бvтээгдэхvvнvvд нь хvмvvсийн хэрэглэх дуртай нь болж зах зээлийг ингэж эзэлж чадаж байна аа?
Бид єнєєдєр таньд тэгвэл Google-ийн бvх нууцаас биш юмаа гэхэд хэдэн нууцаас єгvvлэх гэж байна. Ta анхааралтай уншаарай.
Хамгийн нэгдvгээр зэргийн гол чанар бол Google єєрсдийн инженерvvдыг vргэлж сонсдог байна. Тэр битгий хэл тэдэнд єєрсдийн бvтээл дээрээ ажиллах цаг тусад нь гаргаж єгдєг юм. Vvнийг тэд яаж хийсэн бэ? Юуны ємнє тэд ажиллах цагаа хуваарилжээ. Жишээ нь гол хайлтын системийнх нь ажил ажилчидынх нь ажиллах цагийн 70%-ийг эзэлдэг байна. Тэгээд vлдэж байгаа 30%-ийнх нь 20%-д бусад сонирхолтой бvтээгдэхvvнvvд дээр группээрээ ажилладаг бол vлдсэн 10% нь хувь хvний єєрийн бодож сэдсэн ажилдаа зориyлахаар зохицуулагджээ. Ингэж Google ажилчидынхаа санаж сэдэх санаачлагыг єдєєж, vvнийг баталгаажуулж чадсанаар тэднээс шинэ сонин бvтээгдэхvvнvvд vргэлж тасардаггvй байна.
Єєр нэг чухал зvйл бол ажилчидынхаа ажил дээрээ тавтай тухтай байх орчныг vнэхээр сайн бvрдvvлж єгч чадсан явдал юм. Vvнээс жишээ болгон бичвэл vнэгvй хоолны газар, хvvхдийн цэцэрлэг, бассейн, волейболын талбай, массажны газар, угаалгын газар гэх мэт хvний хэрэгцээнд хэрэг болох бvх л зvйлийг ажилчдынхаа тав тухтай ажиллахад зориулан хэрэгцээтэй бvхнийг бvрдvvлжээ.
Хэрэглэгчдийг шууд татаж чаддаг нь нэгдvгээрт vнэгvй хэрэглэх боломжтойгоос гадна шинээр хийж байгаа бvтээгдэхvvнvvдээ эхэлж vйлчлvvлэгчдээрээ хэрэглvvлж vзээд дараа нь тэдний сэтгэгдэл, санал зєвєлгєєгєєр шинэ бvтээгдэхvvнээ vргэлж засч сайжруулдаг явдал юм. Ингэж чадсанаар бэлэн болсон бvтээгдэхvvн хэрэглэгчдийнхээ сэтгэл санаанд нийцсэн сайн бvтээлvvд болдог байна. Google-ын vйлчилгээнvvд нь хэрэглэгчдэд учирдаг тєвєгтэй асуудлуудыг шийдэхэд чиглэдэг бєгєєд vvн дээр бvх бизнесийн vйл ажиллагаагаа тєвлєрvvлдэг байна.
1 comments:
googliin talaar medeelel olj ogsond bayrlalaa
Post a Comment