Friday, May 23, 2008

Үнэртдэг реклам


NTT Communications компани төрөл бүрийн үнэр гаргадаг дижитал хаяг бүтээж байна. “NTT Kaori Tsushin” хэмээх тус төхөөрөмж нь Spot Media дижитал самбарын технологи болон Kaori Tsushin үнэрийн ялгаруулах системийн нэгдэл юм. Одоогийн систем нь 12х20х6 инчийн үнэр ялгаруулагч болон 19 инчийн дэлгэцээс бүтэж байгаа гэнэ. Ийм төрлийн сурталчилгааны самбар нь ямар нэгэн ресторан дотроос бүтэн өдрийн турш нимбэг, жүрж болон хүмүүсийн дуртай ой модны үнэр зэргийг ээлжлэн ялгаруулах аж.

NTT энэ сарын 21-нээс эхлэн 12 дугаар сарыг дуустал Kirin City Beer Hall хэмээх газар энэхүү шинэ технологио туршиж үзэх гэж байна. Тэдний үзэж буйгаар тус газрын хажуугаар өнгөрсөн хүмүүс үнэрт нь татагдан үйлчлүүлэх аж. NTT компани болон Air Aroma Co. Ltd. нарын хамтын ажиллагааныхаа үр дүнд рестораны нөхцөлд ашиглаж болохуйц нийт 80 гаруй төрлийн үнэрийг гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Өнгөрсөн жилийн Гэгээн Валентины баярын үеэр NTT компанийхан өөрийн ажлын байрандаа энэ системээ туршиж үзсэн байна. Тэд саванд дүүрэн шоколад хийн хажуугаар нь ванилины үнэр ялгаруулдаг төхөөрөмжөө байрлуулжээ. Харин үүний үр дүнд нь сайхан үнэр нь хүмүүсийг хоёр дахин илүү татаж байгааг мэдсэн байна.

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008