Tuesday, May 27, 2008

Бизнесийн түүх "Amazon.com"


Amazon яагаад зах зээлийг эзэлсэн компани болж чадсан бэ? Анх гарч ирэхдээ онлайнаар ном зарж гарч ирж байсан энэ компани тухайн vедээ зах зээлийг хуваан эзэлчихсэн байсан том том номын дэлгvvрийн сvлжээнvvдийг хэрхэн шахаж чадсан юм бол оо? Энэ сонирхолтой асуултын хариуг олохоор би зорьлоо. Энэ нь надад ч гэсэн сонирхолтой байсан учраас би судалж эхэлсэн юм.

Шинэ боломжийг нээж өгөв. Тухайн vед онлайн гэдэг бол шинэ боломж нээж өгч байсан хэрэг. Хэрэглэгчид гэртээ сууж байгаад хvссэн номоо захиалж болно гэдэг бол Интернэтийн бидэнд олгож байсан хамгийн гол шинэ санаа байсан юм.

Зах зээл дэх хэрэгцээг зөв олж харах. Гэвч ганц вэб сайт хийгээд лут амжилтанд хvрэх нь юу л бол. Amazon-ы хамт олон тэгэхэд харин хаана ч хэний ч бий болгож байгаагvй агуу том номын агуулахыг бvрдvvлж чаджээ. Жирийн нэгэн номын дэлгvvрт хэдэн зуун сайндаа л хэдхэн мянган номын багтаамж байдаг бол Амазон энэ сул талыг нь сайжруулж хэрэглэгчдэдээ хэдэн сая төрлийн номыг санал болгож өгчээ. Анх гарч ирэхдээ хуучин, ховор, олддоггvй номуудыг зарж хvмvvсийг татаж байсан бол сvvлдээ дөнгөж зах зээлд гарах гэж байгаа шинэ номууд, гадуур худалдаалагддаггvй электрон номуудыг санал болгож эхэлжээ.

Хамгийн тvргэн шуурхай, найдвартай vйлчилгээ. Энэ тал дээр Амазон vнэхээр бодитой, нухацтай ханддаг юм. Ингэж чадсанаар онлайн бизнест байж болох сул талыг багасгасан буюу шуудангаар явах хугацааг богиносгож чадсанаар хэрэглэгчдийнхээ итгэл найдварыг олж чадсан гэдэг. Тэд зvгээр ч нэг хурдан шуурхай гэж хэлдэггvй бөгөөд таны захиалга нэг өдрийн дотор очино ч гэдэг юм уу маш бодитой байж тэрэндээ хvрдэгээрээ vйлчлvvлэгчиддээ маш таалагддаг байна.

Хэрэглэгчдийг хооронд нь холбож чадсан. Тэд онлайнаар хvмvvс юм худалдан авах маш уран аргыг хэрэглэдэг. Бодоод vз дээ, та урьд нь аливаа зvйлийг авахдаа найз нөхөд, танил талаасаа асуудаг байсан бол энэ удаа Амазон руу ороод л хvмvvс тухайн барааг юу гэж дvгнэж байгааг мэдчихнэ. Хvмvvс бараа бvтээгдэхvvнд vнэлт дvгнэлт өгч, сэтгэгдлээ бичдэг энэ систем нь одоо ч вэбийн сайн бизнесvvдийн нэгд ордог.

Хэрэглэгчдэд хэрэгтэй шинэ vйлчилгээнvvдийг үргэлж санал болгож байдаг. Амазон л анх Wish-list, 1-Click зэрэг хэрэглэгчдэд хэрэгтэй, шинэ сонин, гайхалтай vйлчилгээнvvдийн анхдагч байв. Саяхан л гэхэд захиалагч номоо захиалах vер тухайн ном нь захиалагчийн байгаа газартай ойр номын дэлгvvрт байгааг заадаг шинэ vйлчилгээ нэвтрvvлжээ. Ингэснээр захиалагч Амазоноор дамжуулан тухайн номын дэлгvvрт номоо захиалах бөгөөд удалгvй нөгөө номын дэлгvvр нь ном очиж авахад бэлэн байгааг илтгэдэг гэнэ. Энэ vйлчилгээ нь хэрэглэгчдэд тун тохитой амар хялбар ба бас шуудангийн мөнгөнд ч хэмнэлттэй юм. Хэдийгээр хэрэглэгч номоо Амазоноос биш өөр номын дэлгvvрээс авч байгаа ч гэлээ энэ бол Амазон хэрэглэгчдээ хэрхэн нэгдvгээрт тавьдаг жишээ юм.

Хэрэглэгчдийн мэдрэмж, сэтгэгдэлийг vргэлж №1-т тавьдаг. Амазон хэрэглэгчдээ анх юм сонирхон вэб сайтаар хэсvvчлэхээс авахуулаад гvйлгээ хийх, бараагаа хvлээх болон ирэхэд нь задлах хvртэл гээд бvх л хэрэглэгчдийн Амазоноор vйлчлvvлэх vйлчилгээ нэг бvрийг 360 градусаар авч vздэг байна. Тэд vргэлж vйлчилгээ нэг бvртээ туршилт явуулж байдаг ба ихэнх vйлчилгээ нь онлайн тул хэрэглэгчдийн тухайн vйлчилгээнд хандах мэдрэмжийг шууд л мэдэхэд их амар байдаг гэнэ. Мэдээж туршилтыг олон арван мэргэжлийн, маркетингийн болон статистикийн хvмvvс явуулдаг юм.

Хамгийн дээд зэргийн хамт олныг бvрдvvлж чаддаг. Амазоны нэг онцлог нь тэд хvнийг ажилд анх авахдаа маш нарийн шалгаж авдаг бөгөөд тэдний шалгуурт тэнцэхгvй хvнийг гайгvй сайн хvн гэж ердөө бодож ажилд авдаггvй гэнэ. Тэд хvмvvсийг ерөнхийд нь А, В, С гэж ангилах ба зөвхөн А бvлэгт багтах хvнийг л ажилд авдаг байна. Тэдний vзэж байгаагаар бол хэрэв нэг л В бvлгийн хvнийг авах юм бол тэр нь өөртэйгээ адил цаашлаад С бvлгийн хvнийг ажилд авах магадлал өндөр байдаг гэнэ.

2 comments:

Anonymous said...

амазоны анх гарч ирээд хэрэглэгчдийг өөртөө татаж чадсан бас нэг зүйл нь "Бүх хатуу хавтастай ном 30 хувийн хямдралтай" гэсэн пиар байв. Тэд хатуу хавтастай номоо 30 хувийн хямдралтай үнээр өгч байна гэж нэг ширхэг реклам ч явуулаагүй юм. Харин хэвлэлийнхэн амозоныг хямдралтай үнээр ном зардаг гэсэн хэдэн арван мэдээ, нийтлэл, ярилцлагаар булсаны үр дүнд амазон зах зээлд тэргүүлэгч болж чадсан түүхтэй.

Anonymous said...

хуучин ч гэсэн сайхан мэдээлэл байна

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008