Sunday, May 18, 2008

Хvнд таалагдах реклам,борлуулалт хийх реклам хоёрын ялгааг та мэдэх vv?


Яг одоо бизнес эрхлэгч таны реклам сурталчилгаа ямар ч vр дvнгvй болж борлуулалт тань унасаар байна! Таны ирээдvй vvнээс шууд хамааралтай.
Таны гэр бvлийн ирээдvй ч vvнээс шалтгаална.
Таны бvтээгдэхvvний реклам хvмvvсийн vзэх дуртай рекламуудын нэг. Гэсэн хэдий ч бvтээгдэхvvнийг борлуулах тал дээр vр дvн муутай байгаа нь хачирхалтай. Таны бvтээгдэхvvний реклам нэг л биш болоод байгааг та мэдэрнэ. Гэхдээ яаж борлуулалтаа єсгєх вэ гэж толгойгоо гашилгана.
Та дахин дахин рекамныхаа хэв маягийг єєрчилсєн ч байдал дордсон хэвээр. Мухардалд орлоо.
Гэвч бизнесмэн таны зєв юм. Энэ бvхний гарцыг олохын тулд танд маш олон тєрлийн реклам хийж, судалгаа явуулж, дvн шинжилгээ хийж vр дvнг нь бодитоор мэдрэх шаардлага vvсдэг. Vнэн хэрэгтээ та хvнд таалагдах реклам хийхийг зориод байна.
Хvнд таалагдах реклам, борлуулалт хийх реклам хоёр хоорондоо ихээхэн ялгаатай. Хvнд таалагдах реклам бvтээхийн тулд та хэн нэг алдар хvндтэй одыг тоглуулж болно. Эсвэл бvтээгдэхvvн vйлчилгээндээ зориулж ямар нэг хошигнол ч юм уу, онигоо зохиож болно. Харин "Хvмvvс алиа салбадайгаас бvтээгдэхvvн худалдаж авдаггvй" гэж Рекламны суу билэгтэн Клауд Хопкин нэгэнтээ хэлсэн байдаг. Ихэнх хошигносон сурталчилгааг хvмvvс vзэж сонсоод зугаацаж баясаад, харин бvтээгдэхvvнийг нь хэрэгсэхгvй орхих нь их. Хошигнолыг ашиглах гэж оролдох нь муурын сахлаар тоглож байгаа хулганатай адил юм. Хошигнолыг гайхамшигтаи ашиглаж vзэгчдийн сэтгэлийг гvн гvнзгий хєндєж "хэрэглэгчийн брэндийн сонголт"-ыг єєрчилж, бvтээгдэхvvнийхээ ашиг тусыг мэдрvvлж чадсан сурталчилгаа тун ховор. Тэдгээр ховорхон гайхамшигтай рекламны нэгэнд Британийн Collet Dickenson Pearse агентлагийн бvтээл болох "Hovis" талхны рекламыг дурьдаж болно. Эцэст нь анхааруулахад "хошигнол" нь сонирхогчдын тоглох тоглоом огтхон ч биш.

Харин нэр алдартай одуудын хувьд тэднийг vзэгчид сайн санаад бvтээгдэхvvнийг мартах нь их байдгийг судалгаагаар тогтоожээ. Яагаад гэвэл алдартай одуудад мєнгє тєлж л тоглуулаа биз гээд хэрэглэгчид бодчихдогоос гадна хvмvvст танигдах гэж чадан ядан хичээж буй бvтээгдэхvvнтэй харьцуулахад тэд дэндvv нэр алдартай. Ийм реклам vзэгчдийн ой тогтоолтын чадварыг илvvтэй шалгадаг. Тэгвэл рекламны борлуулалт хийх чадавхийг єсгєх ямар аргууд байна вэ? Дэлхийн шилдэг рекламны агентлаг худалдан авах хvсэл сонирхолыг єдєєх олон аргуудыг олж тогтоосноос Францын нэгэн агентлаг Танил бус євєрмєц содон дvр"-ийг ашиглах аргыг сонгожээ. Тэд хэн нэгэн одыг бус хэн нэгэн хєєрхєн хvvхэнийг бус ердєє угаагчийн ажилтай 80 настай, нил vрчлээ болсон, торх шиг бvдvvн эмгэнийг угаалгын машины рекламанд тоглуулсан нь 4 хvн тутмын нэгийнх нь ой тойнд vлдсэнээс тус бvтээгдэхvvн борлуулалтаараа 4-рт бус 2-рт зогсох болсон. Энэ удаад хэрэглэгчид ядарч доройтсон, хєл гар муутай бас тун содон тєрхтэй эмгэнд угаалгын машин нь хэрхэн vнэнч туслагч нь болж байгааг сэтгэл догдлон vзжээ.

Рєкламны загалмайлсан эцэг гэж алдаршсан Дэвид Огилвийг маш олон гайхамшигтаи санаа сэдсэн хvн гэж зvй ёсоор vздэг хэдий ч тэрбээр "Рекламны талбарт єнгєрvvлсэн миний амьдралд надаас гарсан гайхамшигтай санаа 20-иос илvv гараагvй л юм даа" гэж ярьж байна. Гайхамшигтай санаа агуулсан хэвлэлийн ганц сурталчилгаа дэлхийд алдартай брэндийн амжилтын галыг асаадаг. Тухайлбал тvvний "Цагт 60 милийн хурдтай яваа vед электрон цагны дуу л хамгаас тод дуулдана" гэсэн гарчигтай 670 vгсээс бvтсэн сурталчилгаа нь Америкт машин vйлдвэрлэлийн халуурал болж байсан чухам тэр vед Роллс-Ройсыг бусад єрсєлдєгчдєє хол хаяж єнєєдєр дэлхийд алдартай тансаг зэрэглэлийн хvлэг болгоход гол vvрэг гvйцэтгэжээ.

Телевизийн реклам нь эхний гурван секунтад л vзэгчдийг татах, цочроох vзэгдэл гаргаж чадаагvй бол vзэгч аль хэдийн шvршvvрт орохоор явчихдаг бол хэвлэлийн сурталчилгаанд зурган чимэглэл нь "зохиомжлон татах арга"-ыг хэрэглэж зургийн тайлбар, гарчиг эх мэдээлэл, амлалт гэсэн дарааллаар уншигчдыг татах техник байдаг бєгєєд гарчиг урт эсвэл богино байх ёстой юу, эх мэдээллийн хэмжээ урт байх нь ашигтай эсэхийг судалгаагаар тогтоожээ. Гол нь ашиг амласан байх ёстой атал ямар ч амлалтгvй сурталчилгаа байдаг нь хачирхалтай. Амлалт бас дахин амлалт энэ бол таны барих vндсэн чиглэл Тэрчлэн гайхамшигтай санааг агуулсан байх нь юу юунаас чухал, Гэвч гайхамшигтай санааг олох гэдэг рекламны мэргэжилтнvvдийн толгойг гашилгадаг бол гайхамшигтай санааг таних явдал нь тvvнээс ярвигтай. Судалгаа ч vvнд тус болдоггvй гэдгийг Дэвид Огилви тодорхойлжээ. Ер нь vр дvнтэй, vнэн бодит судалгаа гэдэг бол сурталчилгааны ажлын амжилтын салшгvй нэг хэсэг. Судалгаа явуулах vед зайлшгvй анхаарах зvйлс гэж байдаг байна. Эс бєгєєс та зохиомол, vнэн байдлаас хол хєндий судалгааны vр дvнтэй зууралдаж хоцроно.

Жирийн нэгэн Zippo асаагуурыг дэлхийд алдартай Zippo болоход нь "Барьсан цурхай загасныхаа гэдэснээс хуучин асаагуур олоод асаахад огтхон ч саадгvй ассан хачирхалтай тvvх" гарчигтай 237 vгээс бvтсэн сонин содон зурагтай, гайхамшигтай эх бvхий сурталчилгаа их нєлєєлжээ. Тэрхvv рєклам тєгсгєлдєє "Хэрвээ, хэзээ нэгэн цагт ажиллагаагvй болвол бид vvнийг vнэгvй засаж єгнє" гэж амласан нь єдєр бvр зуун зуун хуучин эвдэрсэн Zippoнууд шуудангаар ирэх болж тэднийг єдєрт нь ямар нэг тєлбєргvйгээр маш сайн засаад эзэнд нь буцааж байв. Ийнхvv алдарт Zippo мэндэлж жинхэнэ эрсийн нэр хvндийн илэрхийлэл болж чаджээ.
Реклам бол реклам шиг л байх ёстой гэсэн хууль хаана ч байдаггvй. Та рекламаа реклам шиг биш харин редакторын дvрслэл мэт харагдахаар хийвэл илvv олон хvнийг татаж чадна.

Реклам сурталчилгаа маш єртєг єндєртэй байдаг. Зах зээл єндєр хєгжсєн нийгэмд энэ нь хєгжлийнхєє дээд тvвшинд яригдана. Реклам чанаргvй муу болох нь мєнгєє салхинд сайн дураараа хийсгэсэнтэй адип. Procter&Gamble л гэхэд жилийн нийт борлуулалт 12.000.000,000$-ынхаа 700.000,000$-ыг зар сурталчилгаандаа огтхон ч эргэлзэхгvйгээр хаяж дэлхий дахин дахь єєрийн ноёрхолыг тогтоон барьдаг. Procter&Gamble болон бусад акулууд хамгийн єндєр хєлсєєр далайлгаж хамгийн шилдэг агентлагуудыг хєлсєлж байна. Рекламны агентлагуудынх нь ур чадвар тэдний тэмцлийн фронт болдог юм.
Реклам сурталчилгааг чухам мэргэжлийн тvвшинд хvргэж хийхийн тулд зєн совиндоо найдах бус зєв мэдлэг хэрэгтэй юм. Зvйрлэвэл анатомын ном уншаагvй, хvний цєс хаанаа байдгийг мэддэггvй мэс засалч нэр зvvсэн зєн совиндоо найдагчаар цєсєє авахуулахыг оролдох нь тийм сайн vр дагавар авч ирдэггvй ажээ.
Мэдээллийн эх сурвалжийг Дэвид Огилвийн шилдэг бvтээл РЕКЛАМНЫ СЭТГЭЛ ЗVЙномоос ашиглав.
Манай гарагийн хамгийн том рекламны агентлагийг байгуулж рекламны загалмайлсан эцэг гэж алдаршсан Дэвид Огилви хэрэглэж ирсэн vнэ цэнэтэй арга техникvvдийнхээ нууцыг задласанд энэ номын ид шид оршдог. РЕКЛАМНЫ СЭТГЭЛ ЗVЙ анх удаа монгол хэлээр хэвлэгдэн гарчээ. Таны бvтээгдэхvv¬ний реклам чанаржиж ашиг орлого тань арвижих болтугай!

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

1 comments:

Anonymous said...

ene nomyg hanaas, mon yamar uneer hudaldaj avch boloh ve?

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008