Friday, January 15, 2010

Байгууллага хэрэглэгчдийг урамшуулах арга хэрэгсэлүүд



Өөрийн харилцагч түншүүд буюу байгууллага хэрэглэгчдийг урамшуулах нь ажил хэрэгч холбоо харилцаагаа дэмжих, борлуулалтыг урамшуулах, тэдгээрийн борлуулалтыг урамшуулан шагнах, худалдааны ажилтнуудыг идэвхжүүлэн урамшуулах чиглэлээр хийгдэнэ.Ихэнх энд хэрэглэгдэх арга хэрэгсэлүүд нь эцсийн хэрэглэгчид буюу худалдааг урамшуулах аргуудтай адил бөгөөд энд зарим өвөрмөц төрлийг тодруулж үзнэ. Худалдааны үзэсгэлэн ба уралдаан конкурс нь урамшуулалын чухал арга хэрэгсэл болдог.

Худалдааны үзэсгэлэн
Ихэнх үйлдвэрлэгчид болон худалдааны нийгэмлэг холбоо ньөөрийн бүтээгдэхүүний реклам сурталчилгааг хийхийн тулд худалдааны үзэсгэлэн зохион байгуулдаг. Эдгээр байгууллагууд нь ийм үзэсгэлэнд оролцсоноор шинээр ажил төрлийн холбоо тогтоох, хэрэглэгчидтэйгээ нүүр тулж уулзах, шинэ бараагаа танилцуулах,шинэ түншүүд олж авах, байгаа бараагаа худалдан борлуулах гэрээ хэлцэл хийх, мөн түүнчлэн хэрэглэгчиддээ өөрийн байгууллагын үйл ажиллагааны талаар хэвлэмэл болон аудио видио танилцуулга материал өгч сурталчилгааг нилээд эрчимтэй хйих боломжтой болно.Манай оронд тодорхой салбарын чиглэлээр төрөлжин зохион байгуулдаг худалдааны үзэсгэлэн нилээд олширч байна,Тухайлбал арьс шир,ноос ноолууран бүтээгдэхүүн, гутал, барилгын материал,хүнсний бүтээгдэхүүн зэргээр төрөлжсөн үзэсгэлэн зохион байгуулах боллоо. Ийм үзэсгэлэнд оролцсоноор эдгээр оролцогчдын худалдааны төлөөлөгчидтэй танил болоогүй байгаа боломжит түншүүд харилцагчидыг олж Түүнээс гадна ийм үзэсгэлэнд оролцсоноор үйлдвэрлэгч байгууллагын маркетингийн менежер нь цаашид чухам ямар төрлийн үзэсгэлэнд оролцох вэ, нэг үзэсгэлэнд оролцод хичнээн хөрөнгө мөнгийг зарцуулах шаардлагатай болох, хэрэглэгчдийн анхаарал сонирхолыг татахын тулд үзүүлэнд тавьж байрлуулах загваруудаа ямар байдлаар байрлуулах яаж худалдааны харилцаагаа үр ашигтай барь байх гэх зэрэг зарчимын чухал асуудлуудад оновчтой хариулт олох бололцоотой болно.

Үзэсгэлэнг тусгай зориулалтын байранд нилээд суурин байдалаар үргэлжилсэн хугацаагаар зохион байгуулах нь үр дүнтэй байдаг.Зарим орнуудад жижиг дунд үйлдвэрүүд өөрийн бүтээгдэхүүн үйл ажиллагааны талаар зөөврийн хөдөлгөөнтэй үзэсгэлэнг зохион байгуулж сурталчилгаа хийдэг.

Худалдаа арилжааны шинжтэй уралдаан тэмцээн ( конкурс)
Төдорхой хугацаанд борлуулалтаа эрчимжүүлэн нэмэгдүүлэхэд уриалан дуудаж худалдааны ажилтнууд дилерүүдийн дунд явуулдаг уралдаан шалгаруулалт нь худалдаа арилжааны шинжтэй уралдаан тэмцээн юм.Ихэнх компаниуд жилд нэг удаа түүнээс ч богино хугацаанд өөрийн худалдааны ажилтнуудаа идэхжүүлэн урамшуулахын тулд ийм уралдаан зарлан ажилладаг.Ийм уралдаанаар худалдааны ажилтнуудаа аль болох их борлуулалт хийхэд идэвжүүлэн урамшуулж шилдэг тэргүүний ажилтныг тодруулан тэдэндээ тойрон аялалын эрхийн бичиг олгох,бэлэн мөнгөөр шагнах болон бусад хэлбэрийн урамшуулал өгдөг. Эдгээр урамшил шагналыг мөн тусгай баллын үнэлгээгээр хийжболох бөгөөд тэр нь дараа нь янз бүрийн шаганал авах сонголтуудтай байна.

Ийм уралдаан нь байгуулагын борлуулалтын чиглэлд дэвшүүлсэн зорилго чиглэлтэй уялдсан тодорхой үзүүлэлтүүдээр хэмжих боломжтой байх нь илүү ач холбогдолтой байдаг бөгөөд хүмүүс адил нөхцөлд энд оролцох боломжтой гэдэгт итгэл үнэмшилтэй байх нь чухал.

Маркетингийн урамшуулал сурталчилгаа: ХҮДС-ийн Маркетенгийн багш: Ц.Долгорсүрэн

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008