Monday, January 18, 2010

БИЕЧЛЭН ХИЙХ ХУДАЛДАА


Биечлэн хийх худалдааны үүрэг, мөн чанар
Бизнесийн байгууллагад борлуулалт эрхэлдэг хүмүүсийг худалдагч, худалдаачин, худалдааны агент, коммивояжер, худалдааны зөвлөх, борлуулалтын менежер, маркетингийн төлөөлөгч гэх зэргээр нэрлэдэг.
Худалдааны агент гэдэг нь захиалагчийг эрж хайх , мэдээлэл тараах ,захиалагчийг үйлчлэх, мэдээлэл цуглуулах зэрэг үүргийн аль нэг эсвэл хоёрыг нь хийж гүйцэтгэдэг компаний ажилтан байна.

Худалдаачны мэргэжил нь хамгийн эртний мэргэжлүүдийн нэг боловч орчин үед эдгээр хүмүүсийн дүр төрх ихээхэн өөрчлөгдсөн бөгөөд тэд нар нь өндөр боловсролтой, сайн мэргэжсэн, хэрэглэгчидтэйгээ удаан хугацааны найдвартай холбоо харилцаа тогтоох чиглэлээр ажилладаг хүмүүс байдаг болсон юм.

Энэхүү харилцаа нь тэдгээрийн зүгээс хэрэглэгчидийнхээ санал хүсэлтийг анхааралтай сонсож, тэлний эрэлт хэрэгцээнд хүндэтгэлтэй хандан түүнийг хангахад компаний хүч бололцоог чиглүүлэн ажиллахад үндэслэгдсэн байдаг онцлогтой. Иймээс худалааны агентын ажил үүрийн төрөл цар хүрээ нилээд өргөн янз бүр байж болно. Тухайлбал их дэлгүүрт лангууны ард зогсоод захиалга хүлээн авагч, эсвэл бүтээгдэхүүн үйлчилгээний захиалга олохын тулд нилээд бүтээлч хандлагаар ажилладаг худалдааны агент, бас захиалга авах зорилгоор биш худалдан авагчидын дунд тааламжтай уур амьсгал эерэг ойлголт өгөх зорилготой ажилладаг худалдааны ажилтнууд ч байна. Зарим компаниудад зөвхөн техникийн мэдээлэл зөвлөлгөө өгөх үүрэгтэй худалдааны агент ажилладаг.

Биечлэн хийх худалдаа нь идэвхжүүлэлтийн нэг төрөл бөгөөд реклам сурталчилгааг бодвол худалдааны агент тодорхой хэрэглэгч хоёр нь нүүр тулж, эсвэл телефоноор, шинэ видео хэрэгсэл ашиглан шууд харилцдаг онцлогтой учраас ердийн рекламаас илүү үр ашигтай ч байх нь бий .Хэрэглэгчидтэйгээ шууд биечлэн харьцдаг учраас тэдний эрэлт шаардлагыг илүү сайн мэдэж компаний зүгээс санал болгох бараа үйлчилгээгэээ хэрэглэгч бүрийн тодорхой шаардлагад нийцүүлэхэд анхаарч ажиллах боломжтой юм. Түүнчлэн гол гол хэрэглэгчидтэйгээ урт хугацаанд биечлэсэн шууд харилцаа холбоогоо барьж ажилладаг.

Борлуулалтын албаны ажилтнууд нь өөрийн компани хэргэлэгч хоёрыг холбогч болдог бөгөөд тэд шинэ үйлчлүүлэгчээ олж тэдэнд өөрийн компаний санал болгож байгаа бараа үйлчилгээний тухай мэдээллийг хүргэж, борлуулалт хийдэг . Үүний тулд тэд хэргэлэгчдэд шууд хандаж барааныхаа тухай тайлбарлан тэдний асуултанд хариулах, үнэ ба нийлүүлэх хугацаагаа тогтож тавих шаардлагыг нь хангах зэргээр идэвхтэй ажилласаны эцэст сая борлуулалтаа хийдэг .Түүнээс гадна худалдааны агент нь хэрэглэгчдэд шаардлагатай үйлчилгээ үзүүлэх, зах зээлийн судалгаа хийх түүнийгээ нэгтгэн шинжлэх, борлуулалтын тайлан мэдээ гаргах зэрэг үүргийг мөн гүйцэтгэдэг.

Худалдааны агент нь компанид хэрэглэгчдийг төлөөлж харилцах бөгөөд тэдний ашиг сонирхолыг хамгаалж тэдний зүгээс худалдан авсан бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлыг нааштай шийдвэрлүүлэхэд тусладаг. Худалдааны агент нь үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээг судлаж мэддэгийн хувьд гаргаж байгаа бүтээгдэхүүний хэрэгцээний өртгийг ихэсгэх талд оролцдог ажилтнууд болдог учраас ихэнх тохиолдолд захиалгын менежерээр ажилладаг байна.

Хуучин ойлголтоор худалдааны агент зөвхөн борлуулалтаа хариуцдаг, компани бүхэлдээ ашиг олох талаар санаа тавидаг гэж үздэг байсан бол орчин үед энэ ойлголт өөрчлөгдөж худаладааны агент зөвхөн борлуулалтаа өсгөхөд анхаарах бус тэрчлэн яаж хэрэглэгчидийн эрэлт хэрэгцээг хангах вэ гэдгийг мэддэг байх шаардлагатай болж байна.Ийнхүү өнөөгийн бизнесийн байгууллага нь өөрийн худалдааны ажилтнаас дараах ажил үүргийг гүйцэтгэх чадвартай байхыг шаардах болжжээ.
Үүнд;
Бараа эргэлтэнд үнэлгээ өгөх
Зах зээлийн чадавхийг хэмжих
Зах зээлийн мэдээлэл цуглуулах
Зах зээлийн стратеги ба төлөвлөгөө боловсруулах зэрэг асуудал болно. Худалдааны агент нь бүх компаний хүч чадавхийг яаж үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ хэрэгцээний үнэт чанарыг дээд зэргээр сайжрууулах болон байнгын үйлчлүүлэгчээ сайн хангахад төвлөрүүлэх вэ гэдэгийг мэддэг байх ёстой болоод байна.Иймээс худалдааны ажилтан нь хэрэглэгчидтэй тогтоох харилцааны талаар боловруулах маркетингийн хөтөлбөрт оролцох гол оролцогч нь болно.


1 comments:

Anonymous said...

yun balai zuil bicheed baigaa yum be?. Amidraltai yum bicheechee

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008