Tuesday, February 2, 2010

Дэлхийн махны зах зээл


Үхрийн мах: АНУ-ын Хөдөө аж ахуй яамны (USDA) таамаглаж байгаагаар, 2010 онд үхрийн махны дэлхийн үйлдвэрлэл нэг хувиар үргэлжилж буурах аж. Харин Бразил болон Энэтхэгт үйлдвэрлэл нь өсөх бол Аргентин, Хятад болон АНУ-д буурах төлөвтэй байна. USDA-ийн үзэж буйгаар, 2010 онд Аргентин улсад үхрийн махны үйлдвэрлэл 13 хувиар буурч, 2.8 сая тонныг гаргах бол Хятадад мөн буурах агаад үйлдвэрлэл нь 2003/2004 оны түвшинд хүрэх гэнэ. Тэгвэл АНУ-д 2 хувиар үхрийн махны үйлдвэрлэл доошлох бол Бразилд 4 хувиар нэмэгдэх аж.


Үхрийн махны экспорт, импортын хувьд Энэтхэг улс бусад орноос нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломжтой гэж USDA-ийн шинжээчид үзсэн байна. Тухайлбал, тус улс энэ онд үхрийн махныхаа экспортыг 700 мянган тоннд хүргэх гэнэ. Аргентины хувьд энэ жил экспортоо бууруулах бөгөөд ялангуяа Европын холбоо, Чили, ОХУ, Венесуэл болон Израильд хөлдөөсөн болон хөргөөсөн махны нийлүүлэлтээ багасгах юм байна. ОХУ эдийн засгийн өсөлтөөсөө шалтгаалж, энэ жил үхрийн махны үйлдвэрлэлээ багасгах тул импортынхоо махыг 11 хувиар нэмэгдүүлэх аж.

Үхрийн махны дэлхийн зах зээлийн үндсэн үзүүлэлт /мянган тн/

Гахайн мах: USDA-ийн үзэж буйгаар, Хятад улсад гахайн махны үйлдвэрлэл нэмэгдэх шалтгаанаас энэ жил махны дэлхийн үйлдвэрлэл гурван хувиар нэмэгдэх төлөвтэй байна.

АНУ, Канад болон Европын орнуудад гахайн махны үйлдвэрлэл өмнөх оноос үлэмж хэмжээгээр буурах бол Орос болон Украинд бага зэрэг өсөх магадлалтай аж. Хятадад 2010 онд Засгийн газрын дэмжлэг туслалцаатайгаар гахайн махны үйлдвэрлэл өнгөрсөн жилтэй харьцуулахад 4 хувиар нэмэгдэх юм байна.

Шувууны мах: Энэ онд шувууны махны дэлхий үйлдвэрлэл 3 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Ялангуяа Бразил болон Хятадад үйлдвэрлэл нь өсөх аж. Түүнчлэн Аргентин, Энэтхэг болон Орост мөн нэмэгдэх гэнэ.

Тахианы махны дэлхийн зах зээлийн үндсэн үзүүлэлт /мянган тн/


Эх сурвалж: News.gogo.mn

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008