Monday, November 9, 2009

Зар сурталчилгааны хэрэгсэлээ сонгох нь




Зар сурталчилгааны дизайн

  1. Мэдээллийн хэсэг
  2. Ятгасан хэсэг
  3. Айх сэрэмжлэх хандлага
  4. Дур булаам байх хандлага Хөгжилтэй хандлага

Мэдээллийн хэрэгслийн сонголтууд

1. Хэвлэмэл мэдээллийн хэрэгсэл

2.Зурагт

3.Радио

4.Кино

5.Гадаа, гудамж

6.Интернет

Сурталчилгааны хуваарь гаргах нь ----Нөлөөлөх хүчин зүйлүүд

1. Худалдан авагчийн эргэлт

2. Худалдан авалтын давтамж

3.Марталтын түвшин

Хуваарийн хэлбэрүүд

1. Тогтвортой хуваарь

2. Нислэгийн хуваарь

3. Судасны цохилт хуваарь


Цааш нь...

Thursday, November 5, 2009

Best Press Advertising-Cartoon

Рекламчдын тархины витамин өдөрлөгийн үеэр Шог зураач С.Цогтбаяр ахын танилцуулсан хэвлэлийн шилдэг рекламын түүвэрээс та бүхэндээ өдөр бүр хүргэж байхаар боллоо. энэ Best Press Advertising-Cartoon -ийг та бүхэнд танилцуулъя





































Цааш нь...

Борлуулалтын урамшуулалын тухай ойлголт


Реклам сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулахад борлуулалтын урамшуулал ба олон нийттэй тогтоох сайн харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг.

Борлуулалтын урамшуулал гэдэг нь богино хугацаанд худалдан авагчидийн болон диллерүүдийн худалдан авалт борлуулалтыг өдөөж хурдан хариу үйлдэл хийхэд нь хүчтэй нөлөө болохуйц янз бүрийн идэхжүүлэх арга хэрэгслүүд юм. Тухайлбал хэрэглэгчдэд зориулагдсан урамшуулалын төрөлд загвар дээж бүтээгдэхүүн, эрхийн тасалбар купон,үнийн хямдрал,хөнгөлөлт,шагнал уралдаан тэмцээн,загвар үзүүлбэр, сугалаа зэрэг ордог байхад борлуулалтын сувгийн ажилтнуудыг урамшуулах төрлүүдэд авсан барааны үнийн дүнгээс хамаарч зарим барааг үнэгүй олгох,хоршиж хүчээ нэгтгэсэн реклам хийх,идэвхжүүлэлтэнд зориулж санхүүгийн туслалцаа үзүүлэх, тусгай нөхцөлтэй мөнгөний зээллэг олгох, борлуулалтанд оролцож буй ажилтнуудыг урамшуулах зэрэг арга хэрэгслүүд хамаарагдана.

Ихэнх бизнесийн байгууллагууд борлуулалтын урамшуулалыг хэрэглэж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд энд зориулах зардлын хэмжээ өсөх хандлагатай байна.Өмнө нь компаниудын реклам ба борлуулалтын урамшуулалд зарцуулах зардлын харьцаа 60:40 байсан бол одоо маркетингийн зардлын 60-70%-ийг борлуулалтын урамшуулал эзлэх болжээ.Борлуулалтын урамшуулалыг реклам сурталчилгаа ба биечлэн хийх худалдаатай хослуулан хийвэл илүү их үр дүнтэй болно.

Бизнесийн байгууллага борлуулалтын урамшуулалыг зохион байгуулахдааюуны түрүүнд зорилгоо тодорхойлох, зөв оновчтой арга хэрэгслүүдийг сонгох, хамгийн сайн хөтөлбөр боловсруулах, урьдчилан турших ,хэрэгжүүлэх,гарсан үр дүнг тооцох гэсэн үе шатаар төлөвлөн үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй юм.

Борлуулалтын урамшуулалын зорилгыг тодорхойлох

Борлуулалтын урамшуулалын зорилго нь янз бүр байдаг.Тухайлбал богино хугацаанд борлуулалтаа нэмэгдүүлэх эсвэл урт хугацаанд зах зээлийн зохих хэсгийг эзлэн авах зорилготой ч байж болно. Түүнээс гадна шинэ бараанд хэрэглэгчдийн анхаарлыг хандуулах, өрсөлдөгчийн хэрэглэгчдийг татах, харилцагчдаа барьж байх зорилгоор ч урамшуулал хийж болно.
Борлуулалтын албаны ажилтнууд болон худалдаачдыг урамшуулахдаа тэдгээртэй илүү ойр дотно байнгийн харилцаа тогтоох , шинэ харилцагчийг татах гэсэн зорилготой ажиллаж болох юм.
Эцсийн зорилго нь хэрэглэгчдийн удаан хугацааны эрэлтийг бий болгох явдал бөгөөд энд худалдааны таних тэмдэгийг богино хугацаанд идэвхжүүлэх богино хугацааны зорилгод хүрэх нь гол зорилго биш байна.

Борлуулалтын урамшуулалын арга хэрэгслийг сонгох

Энэ асуудлыг хариуцсан мэргэжилтэн нь өөрийн зах зээлийн төрөл,урамшуулалын зорилго,өрсөлдөөний төвшин, урамшуулалын арга хэрэгсэл тус бүрийн зардал ба үр ашгийг урьдчилан тодорхойлох ёстой.

Хэрэглэгчдэд чиглэгдсэн борлуулалтын
урамшуулалын төрлүүд

Энэ төрөлд загвар, эрхийн бичиг-купон, мөнгөн төлбөр,тусгай үнийн цуглуулга,шагнал,байнгийн үйлчлүүлэгчийн шагнал, загвар үзүүлбэр,уралдаан тэмцээн,сугалаа болон янз бүрийн урамшилтай тоглоомууд хамаарагдана.

Загвар гэдэг нь бага хэмжээний барааны дээж бөгөөд хэрэглэж үзүүлэх зорилготой бэлтгэдэг. Загвар дээжийн зарим нь үнэ төлбөргүй байх ба цөөн тохиолдолд харьцангуй бага үнээр санал болгодог байна. Жишээ нь Мс Donalds түргэн хоолны газар нэг аяга кофег алимтай халуун пирожкины хамт 1$ -аар санал болгодог. Ердийн тохиолдолд 1аяга кофе. алимтай пирожка нь тус бүрдээ 1$-ийн үнээр худалдаалагддаг байна. Энэ урамшуулалын зорилго нь халуун пирожкийг амлуулж амтыг нь мэдүүлэх явдал байв.

Зарим орны зочид буудалууд нь харилцагч түншүүд үйлчлүүлэгчидээ юмуу нийгмийн нөлөө бүхий хүмүүсийг зочид буудалдаа үнэгүй хэсэг амьдрахыг хүсч урьдаг. Энэхүү ажиллагаа дараах 2 зорилгыг биелүүлсэн:

1/ борлуулалтын ажилтнуудад хамтарсан гэрээг худалдахад тусламж болсон ,иймээс потенциалный харилцагчдын нилээд хэсэг нь тэдний буудалаар үйлчлүүлээд үзчихсэн байсан.
2/ Уг зочид буудлын талаар эерэг ойлголтыг олон түмэнд түгээхэд тустай байв.
Энэхүү загвараар борлуулалтыг урамшуулах нь хамгийн үр ашигтай сайн арга боловч бас хамгийн өндөр зардалтай үнэтэй арга юм.

Худалдаа үйлчилгээний газрууд нь өөрийн нэр төрөлд байгаа бараа үйлчилгээний загвар байдлаар өөрийн худалдааны ажилтнууддаа туршуулж үзүүлэх явдал их ач холбогдолтой .Учир тэдгээр ажилтнууд нь өөрсдийн санал болгож байгаа бараа үйлчилгээний талаар тодорхой сайн мэдлэггүй байхад үйлчлүүлэчид нь тэдэнд итгэж тэднээс асууж лавлаж худалдан авах эсэх шийдвэр гаргах нь элбэг байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй юм.Ж нь: зоогийн газар санал болгож байгаа хоол юмуу дарсныхаа амтыг сайн мэдэхгүй бол түүнийг борлуулахад хүндрэлтэй шүү дээ.Мөн зочид буудлын ноймерын захиалага хүлээн авагч нь боломжит харилцагчдаа өөрийн буудалд байгаа сонирхолтой үйлчилгээний төрлийн талаар тухайлбал мини бассейн,коттеж апартамент, шоу клуб буюу дискотекыг итгэлтэйгээр санал болгох боломжтой болно.Компаниу өөрийн ажилтнууддаа өөрийн бараа үйлчилгээний тухай шаардлагатай мэдлэг олгохын тулд янз бүрийн арга замыг олж болно.
Тухайлбал :
Тасралтгүй сургалтын хөтөлбөртэй ажиллах,энэ зорилгоо хэрэгжүүлэхдээ бэлтгэн нийлүүлэгчдийн төлөөлөгчийг юмуу мэргэжлийн сургуулийн багш нарыг урьж болох юм.
Борлуулалтыг идэхжүүлэх хөшүүргүүд хэрэглэж болно.Жнь: тусгай шагнал урамшил олгох,үдийн хоол ч юмуу эрүүлжүүлэх клубын хичээлд сарын турш үнэгүй явуулах , эрүүл агаарт амралт зохион байгуулах гэх зэрэг арга хэмжээ байж болно.
Өөрийн ажилтнууддаа тусгай өдөр гаргаж усан бассейн, ресторан үдшийн дискотекд үнэгүй үйлчлүүлэх эрхээр хангаж компаний бараа үйлчилгээтэй танилцуулж мэдүүлэх нь ач тустай байдаг.
Мэдээллийн сэтгүүл товхимолыг компанийхаа бүх ажилтнууддаа хүртээмжтэй хэрэглүүлж танилцуулах хэрэгтэй .
Өөрийн бараа үйлчилгээний талаар эерэг талаас нь байнга тодруулж ярьж тайлбарлаж байх нь хүмүүсийн мартамхай тоомсоргүй хандлагыг өөрчилөхөд тустай байх болно.
Эрхийн бичиг буюу купон Энэ нь түүн дээр заагдсан бараа үйлчилгээг худалдан авахдаа эдлэх үнийн хөнгөлөлтийг тодорхойлсон эрхийн бичиг юм.Купоныг харилцагчдаа шуудангаар илгээх юмуу эсвэл бусад бараатай цуг гардуулах замаар эсвэл зарлалын мэдээлэлдээ оруулж өгч болно.

Купоныг зочид буудал, рестораны бизнест мөн автомашиныг түрээсээр ашиглуулах үйлчилгээнд өргөн хэрэглэдэг. Манай орны хувьд цахилгаан барааны худалдаа эрхэлдэг газруудаас ЭЛБА, GENEX дэлгүүрүүд купон , ваучер нэрээр эрхийн бичиг гаргаж борлуулалтаа урамшуулах эхлэл байна.

Эрхийн бичиг нь хүмүүсийн мэддэг танил барааны борлуулалтыг урамшуулахаас гадна шинэ барааны хувьд хэрэглэгчдийг хариу үйлдэлд хүргэх идэвхжүүлэлтэнд үр дүнтэй хэрэгсэл болдог. Жишээ нь шинэ бүтээгдээгдэхүүний үйлчилгээг эхлэж байгаа түргэн хоолны рестранууд энэ тухайгаа рекламын зарлалаар олон түмэнд хүргэхдээ купоны хамт нийтлүүлдэг.Ийм үед купон нь шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэж үзэх ба тэр үйлчлүүлэгчийн хувьд тохиолдож болох эрсдэлийг багасгах боломжийг хангана.

Мэргэжлийн зөвлөгч маркетингийн салбарт ажиглалт хийдэг судлаачдын үзэж байгаагаар урамшуулалыг өргөн хэрэглэх нь үр дүнтэй боловч хэтрүүлэн хэрэглэх нь тухайн барааны ялгаварлалыг арилгах сөрөг нөлөөтэй бөгөөд түүний өвөрмөц байдлыг бүдэгрүүлэх таагүй нөлөөтэй гэж үзэж байгааг анхаарахад илүүдэхгүй.

Борлуулалтын урамшуулалыг хэт их хэрэглэх нь худалдан авагчдад энэ бараанд анхнаасаа үндсэлгүй өндөр үнэ тогтоосон байна гэх байдлаар үзэх хандлага ч гарч болох юм.
Шагнал гэдэг нь үнэгүй юмуу харьцангуй бага үнээр санал болгож байгаа бараа үйлчилгээ юм.Жишээлбэл түргэн үйлчилгээний рестранууд нэг удаагийн цаасан аяганы оронд ундаагаа үнэгүй шилэн аяганд хийж өгдөг. Зарим компаниуд нь өөрийн үндсэн нэрийн барааны борлуулалтыг урамшуулах зорилготой компаны реклам бүхий цамц ,фудволка, саравчтай малгай зэрэг нь их үр дүнтэй ашиг авч ирдэг худалдаа болохыг мэдэрсэн байдаг .

Тогтмол үйлчлүүлэгчийн шагнал гэдэг нь тухайн компаний бараа үйлчилгээг тогтмол хэрэглэсний төлөө олгодог мөнгөн болон бусад хэлбэрийн урамшил юм. Тухайлбал нисэх онгоцны үйлчилгээ эрхэлдэг компаниуд үйлчлүүлэгчиддээ тэдний онгоцоор аяласан замын уртыг тооцож тусгай урамшил олгодог.Зарим ресторанууд байнгын үйлчлүүлэгчиддээ тусгай карт олгоод үйлчлүүлэх бүрт нь цоолж тэмдэглээд арван удаа болсон үед үнэгүй хооллох эрх юмуу өөр төрлийн урамшил үзүүлдэг байна. Манай оронд шатахуун түгээгүүрийн газрууд ийм төрлийн урамшууллыг хэрэглэж эхлэх боллооо.

Бараа худалдаалж байгаа газарт нь хийх борлуулалтын урамшуулал нь барааг биет байдлаар нь үзүүлэх хүнсний зүйлийн хувьд амталгаа хийлгэх зэрэг борлуулах газарт нь явуулдаг урамшууллын төрлүүдийг хамаардаг.

Зарим рестранууд бага насны хүүхэдтэй хүмүүсийг анхааралдаа авч рестраны заалнаас тооцооны касс хүртэлх замд шинэ маягийн булан гаргаж тэндээ хүүхдийн дур сонирхолд нийцэх амттан чихэр ,бохь тоглоом зэрэг бэлэг байрлуулж тохижуулсан нь маш их ашигтай худалдаа болжээ.

Мөн хоолны газрууд үйлчлүүлэгчдээ нэрд гарсан сайн чанарын дарсыг амтлуулж үзүүлэх нь үр дүнтэй арга бол

Тэмцээн уралдаан , сугалаа, хөгжөөнт тоглоом нь хэрэглэгчдэд тодорхой мөнгөн шагнал эсвэл ямар нэгэн аялалд оролцох эрх боломж олгоно. Уралдаан тэмцээн нь хүмүүсийг өөрийн авхаалж самбаа, мэдлэгийн төвшингөө сорих бололцоо олгож үр дүнгээр нь шагнал өгдөг урамшууллын хэлбэр юм.


Маркетингийн урамшуулал сурталчилгаа: ХҮДС-ийн Маркетенгийн багш: Ц.Долгорсүрэн



Цааш нь...

Monday, November 2, 2009

Зар сурталчилгаанд гаргадаг алдаагаа хэрхэн давтахгүй байх вэ?


Ихэнх бизнес эрхлэгчид өөрсдийн зар сурталчилгаандаа гаргаж буй нийтлэг алдаануудаа мэдэхгүйгээс болдог уу, эсвэл анзаараагүйгээс болсон уу, тэдгээр алдаагаа давтан гаргасаар л байдаг байна. Энэхүү нийтлэг алдаагаа хэрхэн засаж, шилдэг зар сурталчилгааг бий болгох вэ? Таньд бага ч атугай мэдлэг хүрэх болтугай.

1. Агшин зуур санаанд үлдээх
Зар сурталчилгаа нь хүмүүст нөлөөлхүйц чухал шаардлагатай зүйлсийг хангалттай үзүүлдэг байх ёстой бөгөөд тодорхой хугацааны дараагаар дахин яаралтай зар сурталчилгаагаа явуулах ёстой. Хэрэглэгчдийн оюун ухаанд шууд зар сурталчилгааг буулгах.
Жишээлбэл: Та ногоон өнгийн алим хараад юу санаанд ордог бол? Юнител үү.

Төсвөөсөө хэтрүүлэн зар сурталчилгаа явуулах:
Зар сурталчилгаа нь тодорхой эффект, элементийг агуулсан холимог бөгөөд хэтийн төлвийг харсан хангалттай тооны давталттай байх ёстой. Хэдийгээр олон давталттай зар сурталчилгааны үр дүн сайн байдагч давталтын тоо нь хангалттай бус л байдаг. Хүмүүст 100 хувь хүргэж 10 хувьд нь итгүүлэх арга мөн 10 хувьд нь хүргэж 100 хувь итгүүлхийн зардал нь яг адилхан байдаг.

Жишээ: Үүрэн холбооны операторуудын зар сурталчилгаа
Бизнес эрхлэгч нь хамгийн шилдэг зүйлийг мэддэг байх.
Бизнес эрхлэгч ерөнхийдөө өөрийнхөө бизнес эсвэл бараа бүтээгдэхүүн обьектив талаас нь харах чадамжгүй байдаг. Хэтэрхий их бүтээгдэхүүний мэдлэг нь түүнийг ямарч хариултанд хүргэдэггүй. Тэрээр зөвхөн өөрийнхөөрөө гадаад зах зээлийг харахтай адилхан хүмүүсийг гаднаас нь хараад доторхыг нь тайлбарлах гэж оролддог. Энэ нь хэрвээ чи шилэн дотор байгаа бол түүний шошгыг харах харах гэж оролдохтой адил хэцүү юм.
Тодорхойлогдоогүй зорилгууд:
Зар сурталчилгаа явуулагч нь үе үе хэрэглэгчийн хүсэл сэтгэлд нийцүүлэх гэж зоридог. Жишээ нь Өндөр чанартай хямд үнэтэй бараа бараа гэх мэтчилэн сурталчилсан ч үүндээ бүдэрдэг. Гэвч тодорхойлогдоогүй зорилго нь ямарч үр дүнгүй бөгөөд сонсохоос ч залхмаар байдаг. Та заавал юуг нь онцолж нэмж хэлж байгаагаа батлах хэрэгтэй. Таны нэмсэн зүйл зорилгод чинь шинэ мэлээлэл болж чадах уу? Тэдгээрүүд нь шинэ зорилго болж байна уу? Хэрвээ тийм биш бол үр дүнд бүү найд.
Идэвхигүй мэдээллийн зохисгүй хэрэглээ:
Байнгын мэдээллийн суваг буюу сонин хэвлэл шар хуудаснууд нь худалдан авагч нарыг баараа бүтээгдэхүүнийг сонирхоход хүргэдэг. Тэдний хэрэгцээ өсхөөс өмнө тэд худалдан авах чадваргүй байдаг. Гэсэн хэдий ч компанийхаа үйл ажиллагааг дээшлүүлхийн тулд тэд шинэ зүйлсийг хэрэглээд байдаггүй. Бизнес эрхлэгч ерөнхийдөө улиг болсон радио, телевиз гэх мэт зүйлүүд ашиглаж худалдан авагчуудыг удаан хугацаанд өөртөө татаж байдаг. Энэ нь таны барааг сонирхохоос өмнө удаан хугацаанд нөлөөлж чадсан байдаг.
Компанит ажиллагааны оронд шинэ зүйлсийг нэмэх:
Ганцхан нэмэлт зүйл нь бүхэл бүтэн түүхийг яридаг гэдэгт итгэх нь тэнэг зүйл юм. Хамгийн идэвхтэй мөн дурсамжтай нэмэлт хэсгүүд нь яг л хирстэй адилхан байдаг. Хирс нь ганцхан шийдвэртэй байдаг. Тэр нь маш хүчтэй байдаг. Зар сурталчилгаа явуулагч нь 17 өөр өөр зүйлүүдийг нэгтгэж үүндээ хамгийн багадаа 17 өөр санааг бий болгодог. Ингэснээр зорилгодоо нийлээд дөхөм болдог.
Бичигдээгүй хуулийг дагаж мөрдөх:
Зарим нэг хачин шалтгааны улмаас зар сурталчилгаа явуулагч нь өөрийн зар сурталчилгаа хүмүүст жинхэнэ зар сурталчилгаа мэт харуулж сонсгахыг хүсдэг. Яагаад?
Оройтсон 7 хоногийн төлөвлөгөө:
Зар сурталчилгаа явуулагч нь Пүрэв, Баасан гарагаас өмнө бид нар хэрэглэгчийг дэлгүүр явахаас нь өмнө түүнд хүрэх хэрэгтэй гэж нотлохыг хичээдэг. Яагаад зар сурталчилгаа явуулагч нь хэрэглэгчийн анхаарлыг Пүрэв, Баасан гарагаас өмнө татхыг хүсдэг вэ? Яагаад Даваа, Мягмар, Ням гаригт хэрэглэгчидтэйгээ ярилцаж холбогдож болохгүй гэж?
Сайн чанарын төлөвлөгөөний бардамнал:
Ихэнх зар сурталчилгаа явуулагч ба зар сурталчилгааны мэргэжилтнүүд үзэгчдийг өөртөө татхын тулд их хэмжээний хэт өндөр төсөв зохиодог. Бодит байдал дээрээ,буруу зүйлийг хэлж буруу хүмүүсийг татсанаар зар сурталчилгааны компанит ажиллагаагаа хэрэггүй болгодог. Гайхалтай нь та зөв мэдээлэл хүмүүст хүргэснээр тэр хэмжээгээр зөв хүмүүсийг бий болгодог.
Үйл ажиллагаан дэр тулгуурласан маркетинг:
Онцгой үйл ажиллагаа зохион байгуулсан бол зах зээлээ илүү сайн тодорхойлж хэрэглэгчидээ өөртөө татдаг байх ёстой. Хэрвээ хүмүүсийн 1% нь таны зар сурталчилгааг сонсоод ирсэн бол тэдгээр хэрэглэгчидээ хүргэж өгөх үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй. Одоо харин ирээгүй үлдсэн хүмүүсийн 99% г нь ирүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй.
Хуулбарлаагүй бүтээгдэхүүн:
Маш их зар сурталчилгаа өнөөдөр итгэмээргүйгээр бүтээгдэж байна. Зальтай, авхаалжтай, хөгжилтэй, бүтээлч ба хоорондоо ялгаатай сургамжтай, үнэмшилтэй, дурсамжтай ба итгүүлмээр байна .
Үр дүнтэй хариултыг буруу үнэлэх:
Зар сурталчилгааны зорилго нь танай компаний цэвэр бодлого бөгөөд онцгой худалдааны төлөвлөгөө юм. Харамсалтай нь их зар сурталчигаа эрхлэгчид тэднийг хүрээлэн байгаа хүмүүсээс зар сурталчилгаатай холбоотой ямар нэг шүүмжийг сонссоны эцэст өөрсдийн зар сурталчилгаагаа үнэлдэг. Эдгээр шүүмжүүдээс үүдэн ухаалаг, хөгжилтэй, маш их бүтээлч, бусдаасаа онцгой ялгаатай зар сурталчилгааг бүтээ. Асуудлыг хар? Хэрэв үр дүнтэй хариултыг буруу үнэлвэл бидний зар сурталчилгаа хэнд ч хэрэггүй зүйл болж хувирна.

Цааш нь...

Рекламын бусад дагалдах материал ба үзэсгэлэн яармаг



Энэ төрлийн рекламын хэрэгсэл нь хоёр төрөлтэй байдаг :
1/ компаний таних тэмдэг лого бүхий сав боодол
2/ компаний таних тэмдэг бүхий бэлэг дурсгал
Компаний өөрийн бүтээгдэхүүний сав баглаа боодол нь гоё сайхан өнгө үзэмжтай чанартай байхад мэргэжилтнүүд ихээхэн анхаарах болсон. Сав боодлын материалыг сонгохдоо тэр нь аль болох хүмүүсийн анхаарал татахаар байх, түүндээ компаний билэг тэмдэг логог харуулж бусад компаний хаас ялгаж таних боломжтой байхад анхаарах нь чухал.

Рекламын бэлэг дурсгал тухайн компаниас хийх рекламын үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг нь болдог. Рекламын бэлэг дурсгал нь фирменный бэлэг дурсгалын зүйл( таних тэмдэг бичлэгтэй цамц ,фудболка,малгай куртка,цүнх, хавтас үзэг, түлхүүрийн оосор тамхины асаагуур г.м) , фирмын тэмдэг бүхий янз бүрийн бэлэг дурсгалын зүйлс, том ой тэмдэглэлт баяр ёслолын үеэр хэрэглэх бэлэг( ширээний хэрэглэл, цаг,офисийн тоног хэрэгсэл зэрэг) гэсэн төрөлтэй байдаг.

Эдгээр рекламын бэлэг сэлтийг үйлдвэрлэх нь ихээхэн чимхлүүр ажиллагаа , онцгой ур чадвар шаардсан ажил байдаг учраас хөдөлмөр зарцуулалт ихтэй юм.

Үзэсгэлэн яармаг
Томоохон үйлдвэрлэгч компаниудын хувьд үзэсгэлэн яармаг нь нилээд чухал рекламын ач холбогдолтой үйл ажиллагаа болдог.Үзэсгэлэнд бүтээгдэхүүнийг рекламдаж буй байгууллага , зуучид дилерүүд, зохион байгуулагч ажилтанууд болон хэрэглэгч байгуулага хувь хүмүүс оролцдог.Энд оролцогчид нь рекламын зай талбайг хэрэглэсний төлөө төлбөр төлнө. Ийм үзэсгэлэнг нэг төрлийн юмуу нэг салбарын бараагаар төрөлжин зохион байгуулна.
Мэргэшсэн хүмүүсийн сайн зохин байгуулсан үзэсгэлэн нь хэрэглэгчдийг татах хүчтэй реклам болдог.Түүний зэрэгцээ шинэ бүтээгдэхүүнийг таниулах шинэ санааг амьдралд нэвтрүүлэхэд үзэсгэлэн яармаг чухал үүрэг гүйцэтгэнэ

Цааш нь...

Гадна байрлах реклам сурталчилгаа



Томоохон хотын гудамж талбайд янз бүрийн гэрэлтдэг анивчдаг солигддог рекламын самбар дэлгэцээр төрөл бүрийн рекламын мэдээлэлийг өргөн түгээж байна.Ийм төрлийн реклам нь шөнийн гэрлэн рекламаас гадна рекламын том жижиг самбар, фирмийн рекламын самбар, электрон дэлгэц зэрэг олон төрлүүдтэй байх бөгөөд тэдгээрийг байрлалаар нь дараах байдлаар ангилж болно:

- Хотын гудамж томоохон авто хөсгийн ба явган замын дагуу байрлуулсан хөдөлгөөнгүй реклам
- Тээврийн хэргсэлүүд дээрх реклам
- Компаний барилга,дэлгүүрийн гадна байрлуулсан реклам
Сүүлийн жилүүдэд гадна гудамжны рекламд компаниуд нилээд анхаарал хандуулж түүнийг үндсэн реклам сурталчилгаандаа нэмэлт байдлаар эсвэл хэрэглэгчдэд өөрийн бараа үйлчилгээг сануулах чиглэлээр амжилттай хйиж байна.

Гадна гудамжны рекламын давуу тал онцлог:

- энэ нь нүдэнд өртөж анхаарал татах талаараа маш хүчтэй рекламын төрөл болдог.
- явган болон машин унаагаар зорчигч хэрэглэгчдийг хамарсан байдаг учраас хамрах хүрээ нь өргөн, мөн өдөр шөнийн ялгаагүй хүмүүст нөлөөлж байдаг онцлогтой
- шөнийн цагаар хотын үзэмжийг сайжруулах чухал хэрэгсэл болно.
Гэхдээ гадна гудамжны рекламд бас нилээд дутагдалтай талууд бий.
- Гадаа ил задгай байрладаг учраас цас бороо нар салхины улмаас муудаж гэмтэх нь их
- Урт хугацааны үйлчлэлийн дараа эерэг үр дүн гарна гэж тооцдог ба үр ашгийг шинжлэн тооцоход маш төвөгтэй.
- Гудамжны реклам нь хэрэглэгчдэд рекламын мэдээлэл хүргэх нилээд үнэ өртөг ихтэй арга юм. Энэ нь түүнийг үйлдвэрлэн бэлтгэхэд гарах зардал хөрөнгөөс гадна байршуулах газрын зөвшөөрөл төлбөр,бүртгэлийн хураамж зэрэгт зардалууд их байдагтай холбоотой байна.

Тээврийн хэргсэлүүд дээр хийгдэх реклам нь тэдгээрийн дотор талд байрлуулах рекламын мэдээлэл болон гадна талд нь хийгдсэн плакатууд мөн автобус троллейбусны буудал дээр хийгдэх самбарууд, галт тэрэгний буудал аэропортуудад хийгдэх янз бүрийн рекламууд гэсэн төрөлтэй байна.

Сүүлийн үед манай оронд тээврийн хэрэгсэлүүд дээр хийх реклам нилээд өргөжих хандлагатай болж байна. Тээврийн хэрэгсэлүүдийн гадна талд хийгдэх рекламын мэдээлэл нь хүмүүсийн анхаарал татахуйц хурц өнгийн ,тод томруун,явдал дунд уншиж болохуйц том хэмжээтэй ,товч бичлэг нь том үсгээр гүйцэтгэгдсэн байх шаардлагатай.Эдгээр реклам нь хөдөлгөөнтэй учраас дахин давталт ихтэй олон хүнд хүрэх бөгөөд тээврийн хэрэгсэлийн дотор байрлуулсан мэдээлэлийг зорчигчид анхааралтай уншиж танилцах боломжтой байдаг тул тогтоогдох нь илүү гэдэгийг тооцсон агуулагатай байна.

Цааш нь...

Tuesday, October 27, 2009

Эмгэнэл


Бидний дотнын хүн, хамтран зүтгэгч, хайрт багш МУИС-ийн тэргүүлэх профессор, шинжлэх ухааны доктор Дайрийжав овогтой Дагвадорж 2009 оны 10 сарын 26-ны өдөр зуурдаар таалал төгсч, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Профессор Дагвадорж нь 1954 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрж, 1972 онд Баянхонгор аймгийн Байдрагийн 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, улмаар МУИС-д элсэн суралцсан байна. Тэрээр 1976 оноос хөдөлмөрийн гараагаа МУИС-иар эхэлж, МУИС-даа багш, тэнхмийн эрхлэгч, салбарын эрхлэгчээр нийт 33 жил багшилсан манай шилдэг ахмад багш нарын нэг байлаа. Профессор Д.Дагвадорж нь 2001-2004 онуудад “Монгол улсын 21-р зууны тогтвортой хөгжил” төслийн удирдагчаар ажиллаж байв.

Тэрбээр 1988 онд “Худалдаа үйлдвэрийн аж ахуйн уялдаа холбоог боловсронгуй болгох нь” сэдвээр эдийн засгийн ухааны дэд эрдэмтний, 1996 онд “Хэрэглэгч үйлдвэрлэгчийн уялдаа холбооны маркетингийн удирдлага” сэдвээр эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан байна.

Профессор Д. Дагвадорж нь МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүнээр удаа дараа сонгогдож байсны зэрэгцээ 1997 оноос ШУА-ийн Бага чуулганы гишүүнээр ажиллаж, зах зээл, маркетингийн шинжлэх ухааны чиглэлээр судалгааны олон арван бүтээл, ном сурах бичиг туурвисан, салбартаа төдийгүй олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, улс орондоо маркетингийн шинжлэх ухааныг үүсгэн хөгжүүлэх ажилд ухамсарт амьдралаа зориулсан нэртэй эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч байсан юм.

Доктор Дагвадорж Тайланд, Япон, Америк, Солонгос зэрэг орнуудад урт богино хугацаагаар сурч ажиллаж, тэдгээр орны эрдэмтэдтэй хамтран судалгаа шинжилгээний бүтээлүүдийг туурвиж байсан бөгөөд 1994 онд мэргэжил нэгт нөхдийн хамтаар “Монголын Маркетингийн холбоо”-г үндэслэн байгуулж, тус холбооны Ерөнхийлөгчөөр тасралтгүй 15 жил ажиллан, эх орондоо маркетингийн шинжлэх ухаан ба практикийг холбох чиглэлээр олон шинэ зүйлсийг санаачлан хэрэгжүүлсэн, нийгмийн томоохон зүтгэлтэн байсан билээ.

Түүний хөдөлмөр бүтээл, олон талт үйл ажиллагааг төр засгаас өндрөөр үнэлж, 1985 онд “Худалдааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр, 1998 онд “Эдийн засгийн тэргүүний ажилтан цол” тэмдгээр, 2001 онд “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, 2006 онд “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цолоор, 2007 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнажээ.

Эх орондоо зах зээл, маркетингийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд өөрийн бүхий л амьдралаа зориулсан профессор Д.Дагвадоржийн гэгээн дурсгал түүний хамтран зүтгэгчид, мянга мянган шавь нарын сэтгэл зүрхэнд үүрд мөнх орших болно.

Ум сайн амгалан болох болтугай.

МУИС-ийн хамт олон
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн хамт олон
Маркетинг, Олон улсын худалдааны тэнхмийн хамт олон
ХҮДС – ийн эрдмийн зөвлөлийн хамт олон
Монголын Маркетингийн Холбооны хамт олон
Залуу Маркетер Клуб
Шавь нараас нь

Цааш нь...

Monday, October 26, 2009

Багаж хэрэгслийн лаборатори нь Canon-ны үндэс байжээ


"Canon" бол Японд төвтэй дэлхийн олон улс оронд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон корпораци билээ. Гол бүтээгдэхүүнүүд нь камер, фото аппарат, хувилагч болон компьютер, принтер зэргийг нэрлэж болно. Гол төв нь Япон улсын Токио хотод байрладаг.

1937 онд Японы Токио хотод Precision Optical Instruments Laboratory буюу оптикийн нарийн багаж хэрэгслийн лаборатори байгуулагдсан бөгөөд энэ нь өнөөгийн агуу "Canon"-ны үндэс суурь болжээ. 1930-1934 оны үед Японд анх удаагаа 35 мм-ийн хальсан дээр ажилладаг Kwanon хэмээх нэртэй аппарат гарсан байна. Энэ бол одоогийн бидний барьдаг аппараттай төстэй загвартай анхны загвар байлаа. Тухайн үед Япон улсад эдийн засаг тийм ч сайн байгаагүй бөгөөд Японы хамгийн нэр хүндтэй дээд сургуулийг төгссөн хүн хамгийн өндөр цалинтай ажилд орлоо гэхэд л сард 70 иенээс илүү авдаггүй байсан гэхэд анхны загварын нэг болох Leica камер нь 420 иений үнэтэй байсан гэхээр ямар үнэтэй гарч байсан нь тодорхой байгаа биз ээ.

Ийм өндөр үнэтэй аппарат нь үйлдвэрлэгчдэдээ ашиг орлого төдийлөн оруулж чадахгүй нь тодорхой байсан тул Гора Ёшида хэмээх нөхөр Leica-r бүрэн задалж доторх эд ангиудыг судалж байгаад Leica Model II хэмээх загварыг бүтээжээ. Yoshida бол Хирошима хотод төрж өссөн бөгөөд дунд сургуулиа дүүргээд кино зургийн аппарат хэрэгслийг угсрах, засдаг ажил эрхэлдэг жижигхэн компанид дадлагажигчаар ажиллаж байсан гэдэг. 1920-оод оны сүүлээр буюу Ёшида 20 нас хүрэх үед тэрээр Шанхай хот руу хэд хэдэн удаа аялсан байна. Хятадаас сайн чанарын сэлбэг хэрэгсэл авах ажлаар явдаг байсан гэж тэрээр хүүрнэсэн юм. Ийнхүү байтал тэрээр Шанхай хотод Америкийн жуулчин Рое И Делатай тааралдаж хууч хөөрсөн нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлж өнөөгийн Canon-ны эхлэл болжээ. Уг Америк хүн Ёшидад дараахь утгатай үгийг хэлсэн байна.

...Чи энд ирж аппаратын хэрэгсэл авдаг нь сонин л юм. Танай улс хичнээн сайн далайн хөлөг онгоц, байлдааны нисэх онгоц үйлдвэрлэдэг билээ дээ. Япончууд тийм сайн байлдааны онгоц хийдэг нь үнэн л юм бол танайхан фото аппаратын хэрэгслийг ядах юмгүй үйлдвэрлэж таарна...

Энэ үгийг олон хоног бодсоны эцэст Хятадаас эд анги авдаг явдал үндсээрээ буруу болохыг ойлгож мэдсэн төдийгүй бүгдийг эх орондоо үйлдвэрлэхээр шийдсэн байна. Тэрээр нь төрөлхийн юм бүтээх, зохиох онцгой авьяастай байсан тул эд ангиудыг өөрөө зохион үйлдвэрлэж эхлэхэд тийм ч хэцүү байсангүй.

Тухайн үед тэд өөрсдийн уриагаа дараахь маягаар тодорхойлдог байжээ.

Хамгийн шилдэг шумбагч хөлөг онгоц бол Igo
Хамгийн шилдэг агаарын онгоц бол Model 92
Хамгийн шилдэг аппарат бол Kwanon
Эд бүгд дэлхийн хамгийн шилдэг байх ёстой

Ингээд 1934 онд Kwanon аппарат бүтээсэн түүхтэй.

Kwanon гэдэг нь буддын шашны нэгэн Дарь эхийн нэр юм байна. Уг аппаратын лого нь Kwanon бурхны мянган гарыг дүрсэлсэн байдаг бөгөөд линзийг нь Kasyapa гэсэн нь бурхны шавь Маhakasyapa гэсэн нэрнээс гаралтай ажээ. Гэвч эдгээр Kwanon загварууд зах зээлд төдийлөн амжилт олж чадаагүй бөгөөд анхны гэдэг утгаараа олон бэрхшээлтэй тулгарсан нь гарцаагүй. Уг лаборатори нь Hansa Canon нэртэй болоод илүү олон ажилтнууд хөлслөн аппарат үйлдвэрлэж эхэлсэн боловч гайхуулаад байхаар амжилт байсангүй.

Сард ердөө 10-хан аппарат үйлдвэрлэж байсан нь хамгийн их тоо байв. Бүгд нийлээд долоо хоногт ганцыг л гаргадаг гэсэн үг л дээ. Гэвч эдгээр лаборатори нь Японд анхны 35 мм-ийн Rangefinder аппарат үйлдвэрлэсэн гэсэн гавъяаг насан туршдаа үүрэх болсон юм. Шинэ загвар гаргаснаар Hansa гэдэг брэнд нэр алга болж оронд нь Canon гэдэг нэр үзэгдэх болсноор алдарт Canon брэндийн эхлэл тавигджээ. Гэвч компани санхүүгийн хувьд хэцүү байсан гэдгийг дурдах хэрэгтэй. Дундаж цалин Японд 40-50 иен байсан бол уг компани ажилтнууддаа дөнгөж 20 иен өгч байсан. Гэхдээ зарагдсан загвар болгоноос 5 иенийг худалдсан ажилтанд шагнал маягаар олгодог байжээ. Тухайн үед аппарат нь хувь хүнд хэтэрхий үнэтэй байсан учир камерын зах зээл өчүүхэн бага байсан юм. Иймээс Омияа хэмээх эзэн нь худалдааны өвөрмөц бодлого боловсруулсан нь дэлгүүрээр борлуулах биш худалдан авах чадвар бүхий хувь хүмүүсийг онилох болжээ. Ингэснээр борлуулалтаа нэлээд хэмжээгээр нэмэгдүүлсэн байна. Ингээд 35 мм-ийн өндөр зэрэглэлийн аппаратын борлуулалт нэмэгдэж байсан боловч япон эрс маань сэтгэл ханасангүй. Европын зах зээлийг онилж эхэлсэн нь тухайн үедээ бүтэшгүй даалгавар мэт байлаа. Ингээд Английн фото зурагчдын сэтгүүлд 1938 оны 3-р сард Hansa Canon хэмээх нэг нүүр сурталчилгааны материал хэвлэгдэн гарсан юм. 1940 онд шууд биш Х-туяаны аппарат гарсан нь Япондоо анх удаагаа байлаа. Ер нь энэ үед Япончууд технологи, эдийн засаг гэх мэт ихэнх үзүүлэлтээр Европ, Америкаас хол хоцорч байсан гэдгийг дуулгах хэрэгтэй. 1947 онд компани нэрээ Canon Camera Co.,Inc болгож өөрчлөв. Япон компаниуд эхэндээ хэл хугалмаар хэцүү нэртэй байснаа олон улсад бүтээгдэхүүнээ борлуулж эхэлдэг болонгуутаа тохиромжтой нэртэй болдог аж. Нэрээ сольсноос гадна төв оффисоо Шимомаруко руу нүүлгэжээ. Тухайн үед Европ болоод гаднынхнаас аппаратыг сонирхон хэрэглэдэг хүмүүс нэлээд болсон бөгөөд тэд нэг гомдлыг байнга тавьдаг байв. Canon нь камер үйлдвэрлэдэг бол Serenar нь линз, Percision Optical Industry нь эдгээр бүтээгдэхүүнүүдийн эд ангийг үйлдвэрлэдэг гэх мэтээр үнэндээ нэг л их олон брэнд бий болчихоод учир нь олдохгүй байлаа. Мэдээж эхэн үедээ нэр сонголтон дээр бөөн маргаан үүсэж компани болгон л өөрийн нэрийг хавчуулахыг хичээж байсан боловч, олон улсад тохиромжтой гэдэг утгаар нь Canon дээр тогтжээ. Үүнээс хойш дахин нэрээ солиогүй бөгөөд Canon нэрийн дор байнга үйл ажиллагаа явуулж өнөөг хүрснийг та бид бэлхнээ мэдэх билээ. Нөгөө линз хийдэг Serenar маань 1953 онд Canon болсон гэнэ.

1950 он гэхэд Canon-ны аппаратууд нэлээд чанартай олон улсад ч нэр хүндтэй болоод байв. Нэрээ Canon болгосноос гурван жилийн дараа Америкт бүр том сүлжээ үүсгэх хэрэгтэй байгааг ойлгов. Энэ үүднээс Canon-ны ерөнхийлөгч Америк явж тухайн үеийн том сүлжээ болох Bell and Howell компанитай уулзсан гэдэг. Энэ бол Америктаа маш нэр хүндтэй бөгөөд чанартай 8 мм-16 мм-ийн cinecamera болон проектор борлуулдаг сүлжээ байсан юм.

Харамсалтай нь Bell and Howell Япон эрийн хүсэлтийг хүлээж авсангүй. Тэд Япончуудын хийсэн аппаратыг үзээд маш чанартай сайн эд болохыг нь мэдсэн байна. Татгалзах болсон гол шалтгаан нь уг аппаратыг Японд үйлдвэрлэсэн, бас зарим эд ангиудыг нь модоор хийсэн тул галд шатах аюултай гэж үзжээ. Ийнхүү худалдаалах ажил олигтой болоогүй ч явсан нохой яс зуудгийн үлгэрийг ноён Митари баталж чадсан юм. Тэрээр гэрээ байгуулж чадаагүй ч дэлхий фото аппарат, камерын хөгжил, зах зээлийн өсөлт хөгжилтийн талаар маш их мэдээлэл олж авч чадсан нь тэдний цаашдын ирээдүйд маш сайнаар нөлөөлсөн юм. Бас тухайн үед галын аюул бодитой заналхийлж байсан. Ихэнх байшин барилга модоор хийгдсэн байсан тул галд бүх зүйлээ алдах явдал түгээмэл байв. Иймд өндөр шаардлагатай компаниуд галаас үргэлж айж байсан юм. Ингээд Япон эр огт анзаардаггүй байсан галын аюулыг бодитоор мэдэрсэн нь энэ л дээ. Ингээд Япондоо ирээд галын аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан шинэ үйлдвэрийн байрыг худалдаж авч оффисоо мөн нүүлгэсэн байна.

Он цагийн дараалал
Шинэ байраа маш сайхан хурц өнгөөр будаж хэлтэс болгонд өөр өөр өнгө хуваарилж өгсөн нь ажилтнуудын сэтгэл санаанд шууд нөлөөлсөн гэдэг. Ингээд л Canon дэлхий хэмжээнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь тэр.

1958-Телевизийн камерт зориулсан алсыг татах хүчин чадалтай линз үйлдвэрлэгдэв.

1959-Дэлхийд анх удаагаа татдаг линз бүхий Camcorder бүтээв. Энэ бол камер гэсэн үг. Reflex Zoom 8 гэсэн нэртэй.

1964-Компанийн нэр дахин өөрчлөгдөж камер гэдэг үгээ авч хаян зүгээр л Canon Inc болов.

1967-Компани үүсэж хөгжсөний 30 дахь жилийн ой болов. Энэ баярынхаа үеэр Нью-Йорк хотоос дараахь утгатай захиаг ерөнхийлөгч Митари хүлээн авчээ.

Хэрвээ бид цаашдаа компаниа аварга том болгож хөгжүүлье гэвэл камер болон аппаратаа баруун гартаа атгаж, зүүн гартаа бизнесийн техник хэрэгсэл, оптикийн төхөөрөмжүүдийг барих шаардлагатай. Эдгээр чиглэлүүдээ 2 гараасаа огт алдахгүй атгаж дэлхийн лидер болох хэрэгтэй. Аль алиных нь экспортыг хөгжүүлж мөнгийг цутгатал олж болох юм.

Ингэж л Америкаас ирсэн зөвлөмжийн дагуу алдарт Canon фирмийн суурь тунхаглал, уриа, амьдрах нөхцөл, дотоод философи бүрэлдэн тогтжээ. Үүнээс хойш Canon яг дээрх үгийн дагуу явж байгааг дэлхий даяараа мэдэх биз ээ.

Дан аппаратын үйлдвэрлэл эрхэлж байсан Canon ашиг орлогоо баттай болгох үүднээс 1960-аад оны үеэс эхлэн электрон тооны машин болоод хувилагч машины үйлдвэрлэлд орсон гэдэг юм. Тэгээд ч эдгээр бизнесүүдээ маш урт хугацаанд хөгжүүлэхээр бизнес төлөвлөгөөндөө тусгаж байжээ. Гайхалтай нь яг тэдний тооцоолсны дагуу тусгай зориулалттай оптик төхөөрөмжүүдийн хэрэглээ, худалдан авалт эрс нэмэгдсэн юм.

Энэ мэтээс үүдэн Canon Camera гэдэг үг тохирохгүй болж ганц Canon гэдэг үгийг брэндээрээ сонгосон байна. Энэ үед Canon нь Light and Electrons, Connection to the Future гэсэн үгийг сурталчилгаандаа хэрэглэдэг байв. Монголчилбол Ирээдүй рүү хүрэх Харилцаа Холбоо, Электрон, Гэрэл гэж ойлгож болно.

Эх сурвалж: Business times

Цааш нь...

Thursday, October 22, 2009

Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүд 2009

1.Автомашин үйлдвэрлэгч "BMW фирмийн өв залгамжлагч Сюзанне Клаттен энэ оны дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр шалгарлаа.

Даруухан төлөв энэ эмэгтэйн баялаг 10 тэрбум ам.долларт хүрсэн.


2. 0пра Уинфрей нь хамгийн алдартай төдийгүй, 2,7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэдгээрээ дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэйн тоонд зүй ёсоор орж байна.

Бага насаа ядуу тарчиг амьдрал дунд өнгөрөөсөн хөдөөний охин телевизийн нэвтрүүлэгч, шоу мейстер болсноор алдар хүндийн оргилд хүрсэн ажээ.


З. Израилийн "Хапоалим" банкийн эзэн Шари Арисон дэлхийн тэргүүн баяны тоонд ордог. Тэрбээр жинхэнэ еврей ухаантай гэгддэг бөгөөд ус нарны эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгч ажээ.

Түүний хөрөнгө 2,7 тэрбум ам.доллар.

4. Хувцас загварын "Zara" фирмийг охид эмэгтэйчүүд сайн мэддэг билээ. Тус фирмийн эзэн хатагтай Розалина Мера маш өгөөмөр.

Тэрбээр хөрөнгийнхөө нэлээдгүй хэсгийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах, хорт хавдрын шинжилгээний ажилд зориулдаг ажээ. Мера хатагтайн хөрөнгө 2,6 тэрбум ам.доллар.

5. Хятадын баячуулын тоо хямралын үед ч өссөөр байгаа. Түүний нэг үл хөдлөх хөрөнгийн бизнесээр хөлжсөн Цан Шин бүсгүй 1,6 тэрбум ам.доллартай.

Хатагтай Шин сайн санааны үйлст ихээхэн хандив өргөдөг буянтай нэгэн гэнэ.

6 .Дахиад л хувцас загвар. Өнгө алаглуулсан соргог эвтэйхэн хувцасны "Benetton" брэндийн эзэн Жулиана Бэнеттон 1,5 тэрбум ам.доллартай дэлхийн чинээлэг эмэгтэй.

Харин Жулиана уг фирмийг өөрийн гурван ахын хамт байгуулж байжээ.


7.Чү Лам Юү бүсгүй 1,5 тэрбум ам.доллараа үнэрт бодисын тусламжтайгаар олж авсан байна. Түүний нээсэн үнэрт бодисыг тамхи, гоо сайхны бараанд ашигладаг.

"Форбс" сэтгүүлийн мэргэжилтнүүд Юүгийн хөрөнгө үүнээс ч илүү өснө хэмээн таамаглаж байгаа.

8. Интернэт сүлжээг анх арилжаанд ашигласан хүн бол Мэг Уитман. Дэлхийд зартай "Ebay" компанийг үндэслэгч тэрбээр Арнольд Шварцнеггерын дараа Калифорнийн амбан захирагч болохыг хүсдэг гэнэ.

Нийгэм, олон нийтийн ажилд өглөгийн гараа харамгүй сунгадаг Уитман хатагтай 1,1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ажээ.

9."Харри Поттер" цуврал романы зохиолч Ж.К.Роулинг. Энэ эмэгтэй ажилгүйдлийн тэтгэмжээр амь зууж байсан нь саяхан.

Гэтэл зөгнөлт адал явдалт зохиолууд нь түүнийг саятан болгосон юм. Харин түүний ашиг орлого энэ жилд нэг тэрбум ам.доллар болсныг "Форбс" сэтгүүл зарлалаа.


Б.Түвшин

Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008