Monday, November 2, 2009

Гадна байрлах реклам сурталчилгаа



Томоохон хотын гудамж талбайд янз бүрийн гэрэлтдэг анивчдаг солигддог рекламын самбар дэлгэцээр төрөл бүрийн рекламын мэдээлэлийг өргөн түгээж байна.Ийм төрлийн реклам нь шөнийн гэрлэн рекламаас гадна рекламын том жижиг самбар, фирмийн рекламын самбар, электрон дэлгэц зэрэг олон төрлүүдтэй байх бөгөөд тэдгээрийг байрлалаар нь дараах байдлаар ангилж болно:

- Хотын гудамж томоохон авто хөсгийн ба явган замын дагуу байрлуулсан хөдөлгөөнгүй реклам
- Тээврийн хэргсэлүүд дээрх реклам
- Компаний барилга,дэлгүүрийн гадна байрлуулсан реклам
Сүүлийн жилүүдэд гадна гудамжны рекламд компаниуд нилээд анхаарал хандуулж түүнийг үндсэн реклам сурталчилгаандаа нэмэлт байдлаар эсвэл хэрэглэгчдэд өөрийн бараа үйлчилгээг сануулах чиглэлээр амжилттай хйиж байна.

Гадна гудамжны рекламын давуу тал онцлог:

- энэ нь нүдэнд өртөж анхаарал татах талаараа маш хүчтэй рекламын төрөл болдог.
- явган болон машин унаагаар зорчигч хэрэглэгчдийг хамарсан байдаг учраас хамрах хүрээ нь өргөн, мөн өдөр шөнийн ялгаагүй хүмүүст нөлөөлж байдаг онцлогтой
- шөнийн цагаар хотын үзэмжийг сайжруулах чухал хэрэгсэл болно.
Гэхдээ гадна гудамжны рекламд бас нилээд дутагдалтай талууд бий.
- Гадаа ил задгай байрладаг учраас цас бороо нар салхины улмаас муудаж гэмтэх нь их
- Урт хугацааны үйлчлэлийн дараа эерэг үр дүн гарна гэж тооцдог ба үр ашгийг шинжлэн тооцоход маш төвөгтэй.
- Гудамжны реклам нь хэрэглэгчдэд рекламын мэдээлэл хүргэх нилээд үнэ өртөг ихтэй арга юм. Энэ нь түүнийг үйлдвэрлэн бэлтгэхэд гарах зардал хөрөнгөөс гадна байршуулах газрын зөвшөөрөл төлбөр,бүртгэлийн хураамж зэрэгт зардалууд их байдагтай холбоотой байна.

Тээврийн хэргсэлүүд дээр хийгдэх реклам нь тэдгээрийн дотор талд байрлуулах рекламын мэдээлэл болон гадна талд нь хийгдсэн плакатууд мөн автобус троллейбусны буудал дээр хийгдэх самбарууд, галт тэрэгний буудал аэропортуудад хийгдэх янз бүрийн рекламууд гэсэн төрөлтэй байна.

Сүүлийн үед манай оронд тээврийн хэрэгсэлүүд дээр хийх реклам нилээд өргөжих хандлагатай болж байна. Тээврийн хэрэгсэлүүдийн гадна талд хийгдэх рекламын мэдээлэл нь хүмүүсийн анхаарал татахуйц хурц өнгийн ,тод томруун,явдал дунд уншиж болохуйц том хэмжээтэй ,товч бичлэг нь том үсгээр гүйцэтгэгдсэн байх шаардлагатай.Эдгээр реклам нь хөдөлгөөнтэй учраас дахин давталт ихтэй олон хүнд хүрэх бөгөөд тээврийн хэрэгсэлийн дотор байрлуулсан мэдээлэлийг зорчигчид анхааралтай уншиж танилцах боломжтой байдаг тул тогтоогдох нь илүү гэдэгийг тооцсон агуулагатай байна.

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008