Monday, November 2, 2009

Рекламын бусад дагалдах материал ба үзэсгэлэн яармаг



Энэ төрлийн рекламын хэрэгсэл нь хоёр төрөлтэй байдаг :
1/ компаний таних тэмдэг лого бүхий сав боодол
2/ компаний таних тэмдэг бүхий бэлэг дурсгал
Компаний өөрийн бүтээгдэхүүний сав баглаа боодол нь гоё сайхан өнгө үзэмжтай чанартай байхад мэргэжилтнүүд ихээхэн анхаарах болсон. Сав боодлын материалыг сонгохдоо тэр нь аль болох хүмүүсийн анхаарал татахаар байх, түүндээ компаний билэг тэмдэг логог харуулж бусад компаний хаас ялгаж таних боломжтой байхад анхаарах нь чухал.

Рекламын бэлэг дурсгал тухайн компаниас хийх рекламын үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг нь болдог. Рекламын бэлэг дурсгал нь фирменный бэлэг дурсгалын зүйл( таних тэмдэг бичлэгтэй цамц ,фудболка,малгай куртка,цүнх, хавтас үзэг, түлхүүрийн оосор тамхины асаагуур г.м) , фирмын тэмдэг бүхий янз бүрийн бэлэг дурсгалын зүйлс, том ой тэмдэглэлт баяр ёслолын үеэр хэрэглэх бэлэг( ширээний хэрэглэл, цаг,офисийн тоног хэрэгсэл зэрэг) гэсэн төрөлтэй байдаг.

Эдгээр рекламын бэлэг сэлтийг үйлдвэрлэх нь ихээхэн чимхлүүр ажиллагаа , онцгой ур чадвар шаардсан ажил байдаг учраас хөдөлмөр зарцуулалт ихтэй юм.

Үзэсгэлэн яармаг
Томоохон үйлдвэрлэгч компаниудын хувьд үзэсгэлэн яармаг нь нилээд чухал рекламын ач холбогдолтой үйл ажиллагаа болдог.Үзэсгэлэнд бүтээгдэхүүнийг рекламдаж буй байгууллага , зуучид дилерүүд, зохион байгуулагч ажилтанууд болон хэрэглэгч байгуулага хувь хүмүүс оролцдог.Энд оролцогчид нь рекламын зай талбайг хэрэглэсний төлөө төлбөр төлнө. Ийм үзэсгэлэнг нэг төрлийн юмуу нэг салбарын бараагаар төрөлжин зохион байгуулна.
Мэргэшсэн хүмүүсийн сайн зохин байгуулсан үзэсгэлэн нь хэрэглэгчдийг татах хүчтэй реклам болдог.Түүний зэрэгцээ шинэ бүтээгдэхүүнийг таниулах шинэ санааг амьдралд нэвтрүүлэхэд үзэсгэлэн яармаг чухал үүрэг гүйцэтгэнэ

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008