Эмгэнэл
Бидний дотнын хүн, хамтран зүтгэгч, хайрт багш МУИС-ийн тэргүүлэх профессор, шинжлэх ухааны доктор Дайрийжав овогтой Дагвадорж 2009 оны 10 сарын 26-ны өдөр зуурдаар таалал төгсч, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Профессор Дагвадорж нь 1954 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрж, 1972 онд Баянхонгор аймгийн Байдрагийн 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, улмаар МУИС-д элсэн суралцсан байна. Тэрээр 1976 оноос хөдөлмөрийн гараагаа МУИС-иар эхэлж, МУИС-даа багш, тэнхмийн эрхлэгч, салбарын эрхлэгчээр нийт 33 жил багшилсан манай шилдэг ахмад багш нарын нэг байлаа. Профессор Д.Дагвадорж нь 2001-2004 онуудад “Монгол улсын 21-р зууны тогтвортой хөгжил” төслийн удирдагчаар ажиллаж байв.
Тэрбээр 1988 онд “Худалдаа үйлдвэрийн аж ахуйн уялдаа холбоог боловсронгуй болгох нь” сэдвээр эдийн засгийн ухааны дэд эрдэмтний, 1996 онд “Хэрэглэгч үйлдвэрлэгчийн уялдаа холбооны маркетингийн удирдлага” сэдвээр эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан байна.
Профессор Д. Дагвадорж нь МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүнээр удаа дараа сонгогдож байсны зэрэгцээ 1997 оноос ШУА-ийн Бага чуулганы гишүүнээр ажиллаж, зах зээл, маркетингийн шинжлэх ухааны чиглэлээр судалгааны олон арван бүтээл, ном сурах бичиг туурвисан, салбартаа төдийгүй олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, улс орондоо маркетингийн шинжлэх ухааныг үүсгэн хөгжүүлэх ажилд ухамсарт амьдралаа зориулсан нэртэй эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч байсан юм.
Доктор Дагвадорж Тайланд, Япон, Америк, Солонгос зэрэг орнуудад урт богино хугацаагаар сурч ажиллаж, тэдгээр орны эрдэмтэдтэй хамтран судалгаа шинжилгээний бүтээлүүдийг туурвиж байсан бөгөөд 1994 онд мэргэжил нэгт нөхдийн хамтаар “Монголын Маркетингийн холбоо”-г үндэслэн байгуулж, тус холбооны Ерөнхийлөгчөөр тасралтгүй 15 жил ажиллан, эх орондоо маркетингийн шинжлэх ухаан ба практикийг холбох чиглэлээр олон шинэ зүйлсийг санаачлан хэрэгжүүлсэн, нийгмийн томоохон зүтгэлтэн байсан билээ.
Түүний хөдөлмөр бүтээл, олон талт үйл ажиллагааг төр засгаас өндрөөр үнэлж, 1985 онд “Худалдааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр, 1998 онд “Эдийн засгийн тэргүүний ажилтан цол” тэмдгээр, 2001 онд “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, 2006 онд “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цолоор, 2007 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнажээ.
Эх орондоо зах зээл, маркетингийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд өөрийн бүхий л амьдралаа зориулсан профессор Д.Дагвадоржийн гэгээн дурсгал түүний хамтран зүтгэгчид, мянга мянган шавь нарын сэтгэл зүрхэнд үүрд мөнх орших болно.
Ум сайн амгалан болох болтугай.
МУИС-ийн хамт олон
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн хамт олон
Маркетинг, Олон улсын худалдааны тэнхмийн хамт олон
ХҮДС – ийн эрдмийн зөвлөлийн хамт олон
Монголын Маркетингийн Холбооны хамт олон
Залуу Маркетер Клуб
Шавь нараас нь

9 comments:
Гүн эмгэнэл илэрхийлье! Ум ма ни бад ми хум
Эмгэнэл илэрхийлье...
Эмгэнэл илэрхийлье
haramsaltai yum bolj, um ma ni bad me hum
Гүн эмгэнэл илэрхийлье!
Gvn emgenel ilerhiilj bn
Gun emgenel ilerhilye.Mash ih haramsaj baina.
Nuhuj barshgui garz garlaa.
Гүн эмгэнэл илэрхийлье! Энэ хүний хийсэн, бүтээсэн бүхэнийг бид үүрд санан дурсаж явах болно.
Гүн эмгэнэл илэрхийлж байна. Би энэ эрхэм хүний сургаалийг сонссон азтай хүн юм. Эрхэм багшийнхаа талаарх гунигт мэдээг харамсаж хүлээж авлаа. Ум сайн амгалан болтугай
Post a Comment