Sunday, October 11, 2009

РЕКЛАМЫН МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ ХЭРЭГСЭЛ


Реклам сурталчилгааны мэдээлэл түгээх хэрэгсэлүүдийг дараах төрлүүдэд ангилж болно. Үүнд:

- хэвлэлийн газрууд( сонин, сэтгүүл, долоо хоногийн сонин)
- дуу дүрсээр түгээх хэрэгсэлүүд (телевиз, радио, кино, видео,кабелийн ТВ )
- Шуудангаар шууд хүргэх түгээлт
- Гадна гудамжны реклам
- үйл явдал болон дагалдах материалууд ( үзэсгэлэн, хэвлэмэл материалууд,
бэлэг дурсгалын зүйл)

Хэвлэлийн реклам
.Хэвлэлийн реклам нь харьцангуй хямд бөгөөд нилээд түгээмэл уламжлалт рекламын төрөл юм.Энэ төрөл нь мэдээллийг шуурхай ,давталттай өргөн хэмжээнд түгээх шинжээрээ хамгийн үр ашигтайд тооцогддог.
Хэвлэлийн рекламын төрөлд өдөр тутмын ба долоо хоногийн сонин, сэтгүүл, лавлах материалууд хамаарагдана.

Сонин сэтгүүл нь түгээмэл уншигчдад зориулагдсан нийгэм улс төрийн хэвлэл; тодорхой салбарын уншигчдын тусгай төрөлжсөн сэтгүүл гэсэн хоёр төрлөөр гардаг.Мөн сонин сэтгүүл нь төвийн буюу улс үндэсний хэмжээнд гардаг, орон нутгийн ба бүс нутгийн гэж ялгаатай байна.Төвийн буюу улс үндэсний сонин сэтгүүл бүх улсын хэмжээнд олон тоогоор гардаг байхад орон нутгийн ,бүс нутгийн сонин сэтгүүл нь зөвхөн тухайн бүс нутгийн дотор цөөн тоотой хэвлэгддэг .

Сонин сэтгүүлийн нэрнээс тэнд гарч байгаа мэдээлэл нь өргөн олон уншигчидад зориулагдсан уу, нарийн төрөлжсөн мэргэжлийн чиглэлтэй хүмүүст хандсан уу гэдгийг тодруулах боломжтой.Тухайлбал манай орны хувьд нйит өргөн уншигчдад хаяглагдсан “Зууны мэдээ” “ Өдрийн сонин” “ Монголын мэдээ” зэрэг гарч байхад “Бизнес таймс” “ Математик“ “Мөнгө санхүү” зэрэг сонингууд нь төрөлжсөн мэргэжлийн чиглэлтэй мэдээлэл агуулсан онцлогтой байдаг.

Төрөлжсөн сэтгүүлүүд нь худалдаа бизнесийн,техникийн ба тусгай салбарын гэж байх бөгөөд эдгээрт тухайн салбарын холбоотой мэдээлэлийг хүргэдэг.Хөгжингүй орнуудад мөн эмэгтэйчүүдэд зориулсан төрөлжсөн сэтгүүл ихээр гарах болсон нь барааны эрэлт борлуулалтанд тэдгээрийн нөлөө улам их болж байгаатай холбоотой юм.
Хэвлэлийн рекламын хэрэгсэлийн өөр нэг төрөл нь төрөл бүрийн лавлах-справочник,бюллетень байдаг.Тэдгээрт янз бүрийн үйлдвэрлэгчид өөрийн бараа бүтээгдэхүүнээ нилээд сурталчилдаг.

Хэвлэлийн реклам түгээх хэрэгсэлийн төрлийг сонгохдоо дараах хүчин зүйлийг харгалзах нь зүйтэй. Үүнд:
- уншигчийн хамрах хүрээ
- хэвлэгдэх үечлэл,хугацаа
- сурталчилж байгаа бараа эсвэл зах зээлийн сегментийн онцлог
-тухайн хэвлэлийн нйитлэлийн онцлог
-хэвлэлийн газраас олгох санхүүгийн хөнгөлөлт зэрэг асуудал хамаарагдана.

Аль болох олон уншигчтай хэвлэлд бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ рекламыг байрлуулах нь ашигтай учраас төвийн болон улсын хэмжээний сонин хэвлэлийг сонгох нь зөв шийдвэр болно. Гэхдээ жижиг үйлдвэрийн газрууд нь өөрийн бүтээгдэхүүнээ орон нутгийн ба бүс нутгийн хэвлэлд сурталчилах нь илүү тохиромжтой .

Сурталчилгаагаа байрлуулах хэвлэлийн төрлийг сонгохдоо хир зэрэг богино хугацаанд гардаг хугацааны давтамжийг гол болгон үзэх нь зүйтэй.
Хэвлэлийн рекламын онцлог давуу тал гэвэл
- өртөг багатай хямд
- шаардлагатай мэдээлэлийг ихээр багтаах боломжтой
- үгээр санаагаа гаргахын зэрэгцээ гэрэл зураг, дүрслэлээр илэрхийлдэг
- бараа худалдаалах газрын хаяг, телефон утаснууд байдаг
- мэдээлэл нь хадгалагддаг
- мэдээлэлийг хэвлэлд бэлтгэх ажиллагаа хялбар энгийн
Түүнчлэн нийтийн мэдээллийн хэрэгсэл болох хэвлэлийн реклам нь бас дутагдалтай талуудтай.
- хэвлэл уншигчид нь гол төлөв үйл явдалын мэдээлэлд анхаараад рекламын хэсэгт бага анхаардаг
- сонингийн цаасны чанартай холбоотой тэнд гарсан зураг дүрслэл нь хангалтгүй итгэл үнэмшил багатай мэдээлэл болдог.
- ижил зориулалттай барааны зар мэдээлэлээс тэдгээрийн онцлог гадаад ялгаатай талыг олж мэдэхэд төвөгтэй учраас уншигчид өөрийн шаардлагатай рекламыг сонгоход бэрхшээлтэй болдог

Маркетингийн урамшуулал сурталчилгаа: ХҮДС-ийн Маркетингийн багш: Ц.Долгорсүрэн

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008