Tuesday, October 13, 2009

Оросын Еврей гаралтай саятнууд

Энэ жилийн хамгийн баян Оросоор Абрамович Роман Аркадьевич шалгарсан билээ. 13.3 тэрбум ам.доллартай тэнцэх эд хөрөнгөтэй тэрбээр дэлхийн хамгийн баян 60 хүний жагсаалтад 21 дүгээрт бичигдсэн.


Өнгөрсөн жилүүдэд Оросын тэргүүн баянаар шалгарсан М.Ходорковскийн эд хөрөнгө 15-аас 2,2 тэрбум болтлоо багассан тул энэ жилийн дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад орж чадаагүй юм. Tүүнээc гадна Оросын тэргүүн баячуудын жагсаалтаас хасагдсан таван xүн нь бүгдээрээ М.Ходорковскийтэй ажил хэргийн холбоотой xүмүүc байсан гэдэг.

Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө Оросын тэргүүн баячуудад ордог байсан Владимир Гусинский, Борис Березовский нар харамсалтай нь улс төрийн шалтгаанаар хилийн чанадад амьдарч байгаа бөгөөд бизнес нь ч төдийлөн сайнгүй байгаа бололтой.

Өнгөрсөн жилийн дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад Оросын нэлээд хэдэн иргэн орсон. Зарим нэгэн хэвлэлд бичсэнээр тэд бүгд Орост амьдардаг Еврейчүүд юм байна. Тиймээс дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад цэвэр Орос xүн opooгүй гэсэн үг.

1996 онд Борис Березовский улс төрийн хэрэгт буруутгагдаагүй байхдаа Оросын эдийн засгийн 50 хувийг тус улсын долоон тэргүүн баян хянадаг хэмээн их л бахархан ярьсан.

Тэдний нэрсийг үзэхэд зургаа нь Еврей үндэстэн байв. Яагаад Орост Еврейчүүд ийнxүү гэнэт хүчээ авсныг ойлгохын тулд түүхийн хуудсыг эргүүлэх хэрэгтэй болно.

1987 онд М.Горбачёв хувийн аж ахуй хөгжүүлэхийг уриалах үeд цэвэр цусны Оросуудаас үнэт цаасны арилжаа эрхлэх туршлагатай xүн байсангүй. Зах зээлд яаж ажиллах ёстойг мэдэж байсан Еврейчүүд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих үeд хошуучилж чадсан. Ингээд үнэт цаас буюу хувьцаа гарч ирсэн явдал нь М.Ходорковский зэрэг xүмүүcт улсын гэгдэж байсан өмчийг эзэмших боломж нээж өгсөн. Тэрбумтнууд олноороо төрж удалгүй хууль дүрмийг зөрчсөн уйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өрсөлдөгчийнхөө амь насыг бүрэлгэх, бизнесийнх нь талаар бичсэн сэтгүүлчид, төрийн албан хаагчдын амь насанд халдах болсон нь М.Ходорковский зэрэг баячуудыг эрх баригчид хяналтдаа авахад xүpгэжээ.

Роман Абрамовия
Их Британийн хөлбөмбөгийн "Челси" клубын эзэн энэ залуу 2003 онд "Лондоны шилдэг xүн"-ээр тодорсон. Их Британийн нийслэлд хэвлэгдэн гардаг "Evening Star" сониноос явуулсан санал асуулгаар хамгийн өндөр оноог авсан. Оросын Чукотын автономит тойргийн амбан захирагч, "Сибнефть" газрын тосны компанийн эзэн тэрбээр гурван ч далбаат онгоцтой гэнэ. Роман Абрамович 1966 оны аравдугаар сарын 24-нд Саратов хотод төрсөн.

Ээж нь түүний багад нь өөд болж, 1960-аад оны сүүлчээр эцэг нь нас барахад Романыг аавынх нь дүү нь үрчилж авсан. Цэргийн албаа хаагаад Губкиний нэрэмжит Москвагийн Газрын тосны дээд сургуулийг дүүргэжээ. 1992-1995 онд нийт тав, 1995-1996 онд арван фирм байгуулж 2000 онд Чукотскийн автономит тойргийн амбан захирагчаар сонгогдсон байна. 1998 он гэхэд 1,2 сая ам.долларын орлоготой ажилласан бөгөөд өдгөө Их Британид амьдарч буй Борис Березовскийтэй нэлээд хамтран ажиллаж байсан гэдэг. 2003 онд "Fortune" сэтгүүлээс гаргасан АНУ-д амьдардаггүй 40 хүртэлx насны дэлхийн 40 тэргүүн баяны жагсаалтад нэлээд дээгүүр бичигдсэн.

Борис Березовский
Оросын еврей гаралтай баячуудын тухай ярихад Ерөнхийлөгч асан Борис Ельцинтэй нэлээд ойр дотно харилцаатай байсан Борис Березовскийн талаар дурдахгүй байхын apгaгүй. Цагтаа Кремлийн загалмайлсан эцэг гэгдэж байсан тэрээр Оросын улс төрд хамгийн их нөлөөтэй xүмүүсийн нэг байсан.

1946 онд Москвад төрсөн тэрээр Москвагийн Их сургуулийн механик-математикийн факультетийг дүүргэсэн. Шинжлэх ухааны салбарт чамгүй бүтээл туурвисан. Tүүний бүтээлүүд нь АНУ, Их Британи, Япон, Герман, Францад хэвлэгдэж байжээ. "Лого ВАЗ" хувьцаат компанийг үндэслэн байгуулагч. Борис Ельцинийг Ерөнхийлөгчийн сонгуульд. ялалт байгуулахад Оросын бизнесчүүд тэр дундаа Борис Березовский чухал үүpэг гүйцэтгэсэн гэдэг. Яагаад Борис Ельцинтэй дотно харилцаатай байсныг ойлгохын тулд тэр үеийн Оросын улс төрийн нөхцөл байдлыг сайн мэдсэн байх ёстой.

Б.Ельциний сонгуулийн сурталчилгаанд 140 сая ам.доллар зарцуулсан гэсэн тооцоо байдаг гэнэ. Дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Ельцин түүнийг Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилсон. Энэ xүн хэвлэл мэдээллийн салбараас ч чамгүй мөнгө олсон. Хууль бус ажиллагаа тэр дундаа Оросын машины зах зээлд өөрийн нөлөөгөө тогтоосон түүнийг Чеченийн салан тусгаарлагчидтай холбоотой хэмээн бичиж байсан. Ийнхүү цагтаа Оросын улс төрд хамгийн нөлөөтэй гэгдэж байсан xүн өдгөө Их Британид орогнож байна. Оросын эрх баригчид ч түүнийг хүлээлгэн өгөхийг шаардсаар байгаа. Янз бүрийн хууль бус ажиллагаа, xүн амины хэргийн цаана Березовский байгаа гэдэг.

Владимир Гусинский
Хэвлэл мэдээллийн салбарт нэлээд амжилттай бизнес хийж байгаад 2000 онд баригдаж, удалгүй гадаадад гарсан Владимир Гусинский ч мөн л еврей. Tүүнийг Орост нөлөө 6үxuu байхад багт нь Улсын aюyлгүй байдлын хороонд ажиллаж байсан офицер, либерал үзэлтэй сэтгүүлчид гээд янз бүрийн xүмүүc ордог байсан гэнэ. 1990-ээд онд хамгийн баянд тооцогдож байсан хүмүүсээс Гусинский шиг эд хөрөнгөө хайр найргүй тарааж байсан xүн байхгүй. Тэрээр Opocт хамгийн орчин үeийн банк, хэвлэл мэдээллийн эзэнт гүрнийг байгуулсан. Нэг ёсондоо Оросын Еврейчүүдийн ертөнцийг өөрчилж чадсан гэдэг.

Оросын улс төрд өөрийнхөө нөлөөг тогтоож Оросын Ерөнхийлөгч, Израилийн Ерөнхий сайдын сонгуульд xүpтэл нөлөөлдөг байжээ. Дахиад нэг алхахад Америкт xүрнэ хэмээн ярьдаг байв. В.Гусинский байгаагүйсэн бол Оросын НТВ телевиз, Оросын Еврейчүүдийн чуулган 6auxaүu байхсан. Tүүний хамгийн гол дайсан нь Борис Березовский байсан бөгөөд Оросоос хөөлгөсөн гэлцдэг. 2000 оны сонгуульд өөрийнхөө 6үx хөрөнгийг барьцаалан оролцсон тэрээр юу ч үгүй хоцорсон. Хэрвээ тэрбээр Роман Абрамович, cүүлднь В.Путинтай муудалцаагүйсэн бол хувь заяа нь яах байсныг хэн ч мэдэхгүй. Тэдний хооронд үүccэн зөрчилдөөнийг улам ноцтой болгосон xүн нь Б.Березовский гэдэг. Орост ардчиллыг хөгжүүлэхийг маш ихээр анхаардаг тэрээр өнөөдөр Израиль, АНУ хоёрын дунд амьдардаг.

Эх сурвалж: Business news

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008