Friday, October 2, 2009

Рекламын зарлал мэдээллийг боловсруулах



Рекламын зардал төсөвийг хангалттай их хэмжээтэй төлөвлсөнөөр үр өгөөжтэй реклам хийгдэх баталгаатай боллоо гэж ойлгож болохгүй. Реклам сурталчилгаанд тэнцүүхэн хөрөнгө зарцуулаад тун ялгаатай үр дүнд хүрэх нь бий.. Иймд рекламын мэдээллийг маш сайн чанартай боловсруулах нь түүний үр өгөөжийг нэмэгдүүлэхэд илүү ихээр нөлөөлнө. Хүмүүсийн анхаарал татахуйц сонирхолтой мөн ойлгомжтой реклам сурталчилгаа нь үр ашигтай болдог.Иймээс рекламын зарлал мэдээлэлийг судалгааны дүнд тулгуурлан чадварлаг сайн боловсруулах явдал маш чухал байдаг.

Өнөө үед маш олон сувгаар хүмүүст реклам сурталчилгаа очиж тэднийг бүр залхаах болсон нөхцөлд рекламын мэдээллийг боловсруулах ажлыг нарийн төлөвлөж орчин үеийн хэрэглэгчдийн анхаарлыг татаж барихын тулд уран сайхны зохиомжийн хувьд баялаг, чанартай байхад зайлшгүй анхаарах шаардлагатай болжээ.

Рекламын зарлал мэдээлэлийг боловсруулахдаа юуны өмнө уг рекламд буй бүтээгдэхүүнээс хүртэх давуу тал ашигт шинжийг тодруулахаас эхлэнэ.Учир нь хүмүүс рекламын мэдээлэлд хандахдаа түүний үр өгөөж, ашигтай гэдэгт итгэсэн тохиолдолд л анхаарал хандуулдаг байна. Энэ ажлыг төлөвлөхдөө зорилтот харилцагчийн онцлог байдал,тэднээс гарах хариу үйлдэл, өөр ямар хүмүүс энэ мэдээлэлтэй танилцаж болох зэрэг асуудлыг тооцож үзнэ.

Рекламын мэдээлэлийг боловсруулахдаа аль болох олон янзын бүтээлч санаа,чиглэлийн дагуу тайлбар бичлэг зохиогч, уран зураач –дизайнерууд хамтран ажиллах нь үр дүнтэй байдаг.

Реклам сурталчилгааны мэдээлэл нь дараах гурван шинжийг агуулсан байх шаардлагтай.
Нэгдүгээрт, тэр нь ач холбогдолтой буюу хэрэглэгчийн хувьд уг бараанд анхаарал хандуулахаар илүү сонирхолтой болгож буй тэр онцлогийг тусгасан байх,
хоёрдугаарт, мэдээлэл нь бодитой үнэн байх буюу хэрэглэгч уг реклам сурталчилгаагаар санал болгож байгаа бараа үйлчилгээний давуу талд итгэж үнэмшихүйц байх шаардлагтай.
Гуравдугаарт , рекламын мэдээлэл нь бусад ижил төстэй зүйлсээс ялгагдах уг барааны онцлогийг тодруулсан байх хэрэгтэй.

Мэргэжлийн рекламчид өөрсдийн рекламд хүмүүсийн анхаарлыг татах долоон аргыг хэрэглэдэг бөгөөд үүнд:
1) худалдаа наймааны өвөрмөц санал
2) рекламын давталт
3) эрчимт байдал
4) хөдөлгөөн
5) эрс ялгарал
6)оновчтой байдал
7) сэтгэл татах байдал зэрэг хмаарагдана. Эдгээрээс зөвхөн худалдааны хосгүй саналыг энд тодруулан авч үзлээ.

Рекламын мэдээлэлд гарах худалдааны хосгүй санал нь гурван үндсэн онцлогтой
а/ рекламын аливаа зарлал мэдээлэл нь хэрэглэгчдэд ямар нэг санал дэвшүүлсэн байх шаардлагатай.Энэ нь зүгээр нэг хоосон үг биш, өөрийн барааг магтсан гоё магтаал ч биш, ердийн нэг үзүүлэнгийн реклам чбиш харин тэр нь тодорхой хэргэлэгч болгонд “ Яг энэ барааг худалдан авбал тусгайөвөрмөц ашигт байдлыг олж авах болно” гэдгийг таниулсан санаа байна.
б/ Энэхүү худалдааны өвөрмөц санал нь өрсөлдөг талуудаас гарах боломжгүй юмуу тавьж чадахааргүй тийм хосгүй өвөрмөц онцлогтой эсвэл тухайн салбарт гарч байгаагүй баталгаа нотолгоотой холбоотой санал байж болно.
в/ Худалдааны хосгүй өвөрмөц санал бүхий рекламын мэдээлэл нь маш олон хэргэлэгчдийг хөдөлгөөнд оруулж тэдгээрийг уг барааг хэргэлэхэд хүргэхээр тийм хүчтэй нөлөөтэй байх явдал чухал. Өөрөөр хэлбэл энэ нь таны барааг өрсөлдөгчийнхөөс ялгаруулж боломжит шинэ хэргэлэгчид уг барааг яаж хүлээж авах гол илэрхийлэл болно.

Худалдааны өвөрмөц саналаа боловсруулахаас өмнө бараагаа байршуулах буюу чухам хэнд дориулагдсан / нас хүйс,боловсрол, мэргэжил, нийгмийн ба гэр бүлийн байдал, орлогын түвшин, амьдарлын хэд маяг,яс үндэс г.м/ болохыг тодорхойлох хэрэгтэй.

Худалдааны хосгүй саналаа боловсруулахдаа би өрсөлдөгчийн дэвшүүлэх саналаас чухам юугаар аа ялгаатай ,тухайн хэргэлэгчид илүү ашигтай үнэ цэнэтэй тийм саналыг тавьж чадах вэ гэдэг асуултыг өөртөө тавихрэрэгтэй. Дараа нь хэнд зориулж реклам хий жбайгаа , тэр хэргэлгэчийнхээ байранд өөрийгөө тавьж үзээд чухам би энэ саналыг сонирхох уу үгүй юу? Гэдэг талаар бодож үзэх нь зүйтэй. Маркетингийн болон рекламын салбарын мэргэжилтэн Джей Абрахамын хэлэх дуртай санаа бол ‘ бараагаа хурдхан борлуулахын хүсэл болсон худалдаачины нүдээр биш. Харин уг барааг худалдан авахыг хүсэж болох үйлчлүүлэгчийн нүдээр харах нь чухал “ гэдэг үг юм. Зөвхөн энэ тохиолдолд л та уг худалдааны хосгой саналаа зөв сайн боловсруулж чадна.

Бараагаа зах зээл дээр зөв байршуулж рекламын кампанит ажлыг сайн зохион байгуулж амжилтанд хүрсэн газруудын жишээнээс авч үзье. АНУ-ын Хаус оф Пату компани өөрийн бүтээгдэхүүний нэг болох Джой нэртэй үнэртэй усыг эмэгтэй чүүдэд санал болгохдоо тэдний “ бусдыг дууриахгүй , давтагдашгүй содон байх ‘’ гэдэг эрмэлзлийг сайиар тооцон энэхүү тансаг бараагаа байршуулсан байна.,Энэ зорилгоо хэрэгжүүлэхдээ “ ДЖОЙ бол дэлхийн хамгийн үнэтэй тансаг үнэр” гэсэн уриаг олж хэргэлсэн нь маш амжилттай болжээ. Ийм уриа бүхий реклам нь эмэгтэйчүүдэд үнэртэй усыг биш элит үнэрийг санал болгосоноороо онцлогтой, сонирхолтой болгосон байна. Үүний зэрэгцээ өндөр үнээр( 1 унц- 29,5мл.литрийн - үнэ 200гаруй ам. доллар ) цөөн хэдэн дэлгүүрээр борлуулсанаар хэт эрчимтэй борлуулалын үед гарч болох ердийн байдаг л барааны эгнээнд орж үйлдвэрлэлээс хасагдах аюулыг зайлуулж чаджээ. Эдний Уриа нь Джой бол хамгийн үнэтэй үнэртэй ус гэж санал болгоогүй “Джой – хамгийн үнэтэй тансаг үнэр “ гэсэн нь онцлогтой . Ийнхүү энэ компанми Джой маркын үнэртэй усаа хэрхэн оновчтой байршуулж ,элит барааны рекламыг гойд сайн зохион байгуулж уг бүтээгдэхүүний реклам, үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагааг яаж амжилттай тодорхой уялдуулан зохицуулсаныг харж болно.

Худалдааны хосгүй саналыг сонгож авахдаа рекламд тэр нь маш тодорхой байхал анхаарах хэрэгтэй байдаг. Жишээ нь ,гэр ахуйн техник хэрэгсэлийн засварын газар нь өөрийн үйлчилгээгээ сурталчлахдаа 24 цагаар ауилладаг, засварын дараа баталгаат хугацаа 1жил гэж зарлах нь хамгийн оновчтой сайн худалдааны хосгүй санал болох юм.

Нийт рекламд болон худалдааны хосгүй саналд таваигдах өөр нэг шаардлага боло түүний агуулга хэллэг нь дээд зэргийн энгийн ойлгомжтой байх явдал юм. Хэрвээ хүмүүсийн уншсан ,үзсэн ,сонссон рекламын мэдээлэл нь бага ч болов тодорхойгүй байх юм бол анхаарал нь төвлөрөхгүй. Ямар нэг рекламын мэдээллийг боловсруулахдаа түүнийг уншсан хүн уг мэдээллийн эхний 4-5%-ийг болон сүүлчийн 15-20%-ийг л илүү сайн тогтоодог гэдгийг харгалзах шаардлагатай Иймээс хамгийн үр дүнтэй нөлөө бүхий рекламын мэдээллийн гол чухал санаа нь дунд хэсэгт юмуу төгсгөл биш хамгийн эхэнд байх нь чухал. Рекламын мэдээлэл нь уртхан байвал дэвшүүлж байгаа худалдааны хосгүй өвөрмөц саналаа эхэнд ,дунд, эцэст гурав дахин давтах нь зүйтэй .

Өрсөлдөгчийн бараанаас ялгарахгүй шахам барааны хувьд чухал худалдааны хосгүй өвөрмөц саналыг олж түүнийгээ рекламдах хэрэгтэй болдог. Жишээ нь Гоо сайхны бараа нь ийм төрлийн бараанд ордог. Тимотей шампунийг Английн зах зээлд гаргахын өмнө реъламын агентлаг нь реклам боловсруулахаас өмнө зах зээл ба хэргэлэгчдээ судлах ажлыг сайн хйисэн байна. Энэхүү судалгаа шинжилгээний ажлын дүнд ангиличууд нь шампунийг байнга хэргэлэх нь үсэнд муу нөлөөтэй гэдэгээс эмээж болгоомжилдог болохыг тодруулсан байна. Энэ байдал нь рекламын хосгүй өвөрмөц худалдааны сагналаа боловсруулахад ашиг тустай зүйл болж уг шампунийг том дэлгэцээр рекламдахдаа “Тимотей шампунь нь өвсний ханд агуулсан зөөлхөн шампунь бөгөөд хүсвэл хэдэн ч удаа үсээ угааж болно” гэсэн бичлэг тайлбартай үзүүлсэн байна. 6 сарын дараа Тимотей шампунь нь Английн зах зээлд тэргүүн байр эзлэх болжээ.

Рекламын шилдэг мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар реклам нь хурц ухаан, уран сайхны содон ололтын өрсөлдөөн биш, харин реклам бол шинжлэх ухаан гэж ойлгож боллоо. Рекламын мэргэжилтнүүдийн гол зорилго бол хүмүүст таалагдах рекламыг бүтээх явдал биш, харин уг барааны эрэлтийг урамшуулж хүчтэй нөлөө үзүүлэхэд нөлөөлдөг рекламыг бүтээх явдал гэж үзэх болоод байна.


0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008