Monday, October 5, 2009

Реклам сурталчилгааны мэдээлэл түгээх хэрэгсэлийн сонголт



Реклам сурталчилгааны мэдээлэл түгээх хэрэгсэлийн сонголт нь дараах дөрвөн үе шатнаас бүрдэнэ.
1. Реклам сурталчилгааны хамрах хүрээ,давталтын тоо ба нөлөөллийн хүчний тухай шийдвэр гаргах
2. Реклам сурталчилгааг түгээх хэрэгсэлийн тодорхой төрлийг сонгох
3. Рекламын мэдээлэл агуулагчийн тодорхой төрлийг сонгох
4. Эдгээр хэрэгсэлийг ашиглах график хувиарийн тухай шийдвэр гаргах

Реклам сурталчилгааны хамрах хүрээ, давтамж нөлөөлийн хүчний тухай шийдвэр гаргах

Реклам сурталчилгааны мэдээлэл түгээх хэрэгсэлийг сонгохоос өмнө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд реклам захиалагч нь чухам ямар хамрах хүрээнд хир олон удаа уг рекламын мэдээллийг давтан хийх шаардлагатайг мэдэж шийдэх хэрэгтэй.
Хамрах хүрээ гэдэг нь зорилтот харилцагчидаас өгөгдсөн богино хугацаанд хийгдэх рекламын үйл ажиллагаанд хамрагдаж түүнтэй танилцах хүмүүсийн эзлэх хувь хэмжээ юм. Жишээ нь реклам захиалагч нь реклам хийх эхний гурван сарын турш зорилтот харилцагчдынхаа 70%-ийг хамрахаар үйл ажиллагаагаа төлөвлөж болно.

Давтах тоо гэдэг нь зорилтот харилцагчидын төлөөлөгчид нь дунджаар хэдэн удаа уг реклам сурталчилгаатай танилцсан байх хэрэгтэй гэдгийг харуулсан хэмжээ байна. Жишээ нь реклам захиалагч нь хамгийн багаар гэхэд зорилтот харилцагчийн төлөөлөгч нь уг рекламтай гурав дахин танилцсан байхаар төлөвлөж болох юм.
Түүнээс гадна реклам сурталчилгааны нөлөөллийн хүчийг мөн тооцох шаардлагатай болно.Энэ нь тухайн мэдээллийн хэрэгсэлээр хүргэж байгаа мэдээлэлийн хүмүүст үзүүлэх нөлөөллийн чанарын үзүүлэлт байна. Тухайлбал барааны хийц загвар өнгө үзэмж зэргийг хүмүүст сайн танилцуулахын тулд телевизийн мэдээлэлийг ашиглах нь радиогоор мэдээлсэнээс илүү хүчтэй нөлөөлнө. Реклам сурталчилгааны хамрах хүрээ хэдий чинээ өргөн ,давтамж олон нөлөөлөх хүч сайтай байвал төдий чинээ рекламын зардал өндөр гарна.
Мэдээлэл түгээх тодорхой хэрэгсэлийн төрлийг сонгохдоо тэдгээрийн хамрах хүрээ давталт нөлөөлийн хүч ямар байгааг тодорхой харилцагчидын бүлгээр ялгаатай авч үзэж тодорхойлох хэрэгтэй.Энд мөн реклам сурталчилгаанд хамрагдах барааны төрөл онцлогийг мөн харгалзан сонголтоо оновчтой хийх шаардлагатай.Тухайлбал өсвөр насны залууст зориулсан реклам сурталчилгааг бол телевиз,радиогоор явуулах нь оновчтой, харин өвөрмөц моод загварын хувцасыг төрөлжсөн каталог сэтгүүлээр сурталчилна.Түүнчлэн удахгүй хийгдэх өргөтгөсөн худалдаа үзэсгэлэнгийн тухай зарлал мэдээлэлийг телевизээр хийх нь зүйтэй.Эдгээрээс гадна энэ талын сонголтонд мэдээлэл түгээх хэрэгсэлийн үнэ өртөг нилээн чухал нөлөөлөх хүчин зүйл болдогийг анхаарах хэрэгтэй.

Зорилтот харилцагчидын онцлог тэдний мэдээлэл хүлээн боломж нөхцөл,хүсэл сонирхолыг бас харгалзан сонголт хийх хэргэтэй болно. Манай орны хувьд малчид тариаланчдад зориулсан рекламын мэдээлэлийг орон нутгийн ба төвийн сонин сэтгүүл, радиогоор хүргэх нь илүү үр дүнтэй байж болох юм.Тэгвэл Европын орнуудын хэрэглэгчидийн хувьд тухайлбал Скандиновын орнуудад хүмүүс нь телевизээс илүү сонин хэвлэл зэрэг хэвлэлийн реклам сурталчилгаанд илүү сонирхолтой байдаг тул хэвлэлийн рекламд зарцуулдаг рекламын зардал нь харьцангуй өндөр байна.

Маркетингийн урамшуулал сурталчилгаа: ХҮДС-ийн Маркетенгийн багш: Ц.Долгорсүрэн

0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008