Tuesday, October 13, 2009

Шууд шуудангийн түгээлтээр хйих реклам



Энэ нь өөрийн боломжит худалдан авагчдад болон ажил хэргийн түншүүддээ шуудангийн хайрцагаар тараах рекламын мэдээлэлүүд байна. Рекламын ийм төрөл нь харьцангуй хямд, хамрах хүрээ ихтэй, энгийн хэлбэрт тооцогдох боллоо.

Түүний онцлог давуу талууд гэвэл:
- Өөрийн барааг тодорхой хэрэглэгчийн хүрээнд сурталчлан мэдээлэх зорилгоор ашиглах боломжтой. Ялангуяа үйлдвэрлэлийн зориулалттай барааны борлуулалтанд ашиглахад илүү үр дүнтэй арга юм.
- Олон нийтийн мэдээллийн хэргэсэлээр бүрэн хэмжээнд тодорхойлон сурталчлах боломжгүй бараа үйлчилгээг мэдээлэлхэд тохиромжтой рекламын хэрэгсэл болдог.
- Тодорхой харилцагчийн хаягаар мэдээлэл хүргэснээр богино хугацаанд хариу үйлдэлд хүргэж хурдан борлуулалт хийхэд нөлөөлдөг .

Шууд шуудангаар түгээх реклам нь хоёр төрөлтэй. Нэг нь боломжит худалдан авагчид тусгайлан бэлтгэсэн реклам-мэдээлэлийн захидал байна. Нөгөө нэг төрөл нь хэвлэмэл рекламын материалууд болох жижиг товхимол, каталогуудыг тусгай дагалдах захидалын хамт харилцагчиддаа тараах ажиллагаа юм. Энэ аргаар реклам сурталчилгаа хийхийн тулд компанид хэрэглэгчдийн нарийвчилсан хаяг ба тэдгээрийн тухай мэдээллийн санг бий болгосон байх шаардлагатай. Энэ нь нилээд нарийн төвөгтэй ажиллагаа шаардах бөгөөд телефон утасны болон хаягийн лавлах , худалдаа аж үйлдвэрийн танхимийн мэдээлэл зэргийг судлан шаардлагтай хүмүүсийн мэдээллийг олж цуглуулх ажил байдаг.

Шууд шуудангаар түгээх реклам нь хэрэглэгчидийг байлдан дагуулах нилээд үр ашигтай хэрэгсэл бөгөөд энэ нь нягт нямбай хөдөлмөр цаг зарцуулж рекламын мэдээлэлээ бэлтгэхийг шаарддаг.
Энэ арга хэрэгсэл нь газар нутгийн хязгаарлалт байхгүй хаана ч байгаа хэрэглэгчид богино хугацаанд рекламаа хүргэх боломжтой.

Рекламын тараах материалыг хэвлэн олшруулахтай холбоотой зардал нийлээд гарах боловч эцсийн дүнд харьцангуй богино хугацаанд рекламдсан бараагаа борлуулах нь энэхүү зардлыг зөвтгөх талтай. Сүүлийн жилүүдэд шууд шуудангаар түгээх реклам нь компьютерийн хэрэглээ өргөжсөнтэй уялдаж интернетээр мэдээлэлээ маш богино хугацаанд тараах боломжтой болоод байна.

Маркетингийн урамшуулал сурталчилгаа: ХҮДС-ийн Маркетингийн багш: Ц.Долгорсүрэн

1 comments:

SUNshine said...

Ойрд чиний блогоор орж ирээгүй, зөндөө хэрэгтэй мэдээллүүд нийтлэгджээ, баярлалаа

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008