Thursday, October 1, 2009

Зорилтот харилцагчийг тодруулах


Зорилтот харилцагч хүлээн авагчидыг тодруулах нь ихэнхдээ хэрэглэгчдийн ойлголтыг боловсруулах шатанд шийдвэрлэх асуудал байдаг.Реклам сурталчилгааны нарийвчилсан зорилго нь зорилтот хүлээн авагчийн бүлгийг тодорхойлж тэдэнд яаж нөлөөлөх асуудлыг тодруулна.Мөн түүнчлэн хэрэглэгчид болон дилерүүдийн дунд асуулга явуулж сурталчилгаагаар юу хүсэж,юуг илүү анхаардаг болон рекламын үр нөлөө агуулгын талаархи тэдний санаа бодлыг илрүүлэх боломжтой байна.

Ийм маягаар зорилтот хүлээн авагчдын бүлгүүдийг илрүүлж тэдгээрийн ялгаатай онцлог шинжүүдийг судлаж мэдэх боломжтой болно.Эдгээр бүлгүүдэд хандсан реклам сурталчилгааг хийхдээ тэдгээрт ялгаваргүй ерөнхий мэдээлэл хийх үү? Эсвэл бүлэг тус бүрт хандсан өвөрмөц санал боловсруулах уу? , аль нэг бүлгийн тодорхой хэсэгт хандсан саналаар хягаарлах уу гэдгийг шийднэ.Энд бизнесийн хүрээний хүлээн авагчдыг бодвол эцсийн хэрэглэгчидийг татахад хүндрэлтэй байдаг.Иймд тэднийдунд нилээд өргөн хүрээтэй судалгаа асуулга явуулах байдлаар бодитой үр дүнд хүрнэ.

Мэдээллийг дамжуулах хэрэгсэлийн сонголт
Рекламын мэдээлэлийг хүлээн авагч буюу хэнд зориулж хийх вэ гэдгийг тодруулсаны дараа түгээх хэргэсэлийг сонгоно.Энэ нь реклам сурталчилгааны стратегийн нэг гол бүрдэл хэсэг нь болдог учраас нилээд нухацтай хандах шаардлагатай. Тэрчлэн мэдээллийг түгээх хэрэгсэлд мэдээлэлээ байршуулахад нийт рекламын зардалын ихэнх хувь нь( 90 хүртэл хувь) зарцуулагддаг тул энэ асуудалд хамгийн анхааралтай хандах нь зүйтэй.Энэ сонголтыг оновчтой хийхийн тулд харилцагч хүлээн авагчдын дунд нилээд нарийн тодорхой асуудлыг тодруулах чиглэлээр асуулга харилцлага явуулах нь үр дүнтэй байдаг.

Энэ асуулгын зорилго нь хэрэглэгчид ямар сувгаар рекламын мэдээлэл голдуу авах сонирхолтой , ямар нэвтрүүлэг үздэг,ТВ,радиог хэдийд үздэг ба сонсдог,хир зэрэг тогтмол үздэг, янз бүрийн нэвтрүүлгийн дундуур хийдэг рекламын мэдээлэлд яаж ханддаг гэх зэрэг асуудлыг тодруулахад чиглэгдэнэ.Мөн түүнчлэн хүмүүс ямар сонин хэвлэл уншдаг,хир тогтмол,ямар зорилгоор уншдаг,тэнд байгаа реклам сурталчилгаанд яаж ханддаг, сонингийн аль хэсэгт байрлуулсан мэдээлэлд илүү анхаардаг зэрэг асуудлыг тодруулах явдал чухалюм.

Мэдээлэлийн хэрэгсэлийн төрлийг сонгох асуудлыг тэнд байршуулах мэдээлэлийг боловсруулах асуудалтай нягт уялдаатай авч үзэх нь хамгийн зөв хандлага болдог.

Рекламын төсөв зардалын төлөвлөлт

Рекламын зорилгоо тодорхойлсоны дараа түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагтай төсөвийн хэмжээг бүтээгдэхүүн тус бүрээр нарийвчлан төлөвлөх шаардлагатай. Реклам сурталчилгааны үндсэн үүрэг нь уг барааны эрэлтийг нэмэгдүүлэх явдал гэдэг нь ойлгомжтой.Компаниуд товлосон борлуулалтаа хангахын тулд зайлшгүй шаардлагатай хэмжээнээс илүү хөрөнгийг аль болох зарцуулахгүй байхыг хүсдэг. Дээр бид урамшуулал сурталчилгааны зардал төсөв тооцох хамгийн түгээмэл дөрвөн аргуудыг тодруулсан бөгөөд энд реклам сурталчилгааны төсвийг төлөвлөхдөө тооцох шаардлагатай хэдэн хүчин зүйлүүдийг авч үзье.
1 Барааны амьдарлын мөчлөг. Шинэ барааг зах зээлд эхлэн гаргах үе буюу нэвтрэх үед рекламын зардал төсөв их шаардлагтай байдаг нь хэрэглэгчдийг аль болох өргөнөөр шинэ бараатай танилцуулж тэднээр хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай холбоотой юм.
2 Зах зээлийн хувь хэмжээ . Борлуулалтын дүнгээс хувиар тооцох аргаар рекламын төсөвөө тодорхойлох үед зах зээлийн эзлэх хувь ихтэй барааны хувьд илүү их хөрөнгө зарж сурталчигаа хийх шаардлагатай . тэгвэл нийт зах зээлд эзлэх хувь хэмжээ багатай барааны маркын хувь энэ зардал бага байна.Ер нь зах зээлд эзлэх хувь хэмжээгээ нэмэгдүүлж зах зээлийг эзлэн авахад нилээд их хэмжээний зардал реклам сурталчилгаанд шаардлагатай болдог.
3 Реклам ба саад тотгор. Өрсөлдөөн ихтэй зах зээлд рекламын зардал төсөв сайтай нөхцалд өөрийн барааны маркыг тэнд гарч байгаа дуу шуугианаас давж сурталчилахын тулд илүү “ чангаар “ реклам хийх хэрэгтэй болдогийг анхаарах нь чухал.
4 Реклам сурталчилгааны давтамж. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд рекламын мэдээлэлийг олон дахин давтах шаардлагатай бол рекламын зардал төсөв илүү ихээр шаардагдана.
5 Барааны ижил төсөөтэй байдал.Бусад өрсөлдөгчийн маркаас ялгагдах онцлог багатай барааны бүлгийн ( iшар айраг,хүйтэн ундаа, угаалгын нунтаг г.м)хувьд бусдаас ялгахын тулд илүү эрчимтэй сурталчилгаа хийх болдог.Хэрэв өрсөлдөгчийнхөөс эрс ялгаатай бараа байвал түүний ялгагдах онцлогийг тодоруулахад реклам сурталчилгааг явуулах хэрэгтэй юм.

Реклам сурталчилгаанд шаардлагатай төсвийн хэмжээг оновчтой тогтоох нь нилээд төвөгтэй хэцүү асуудлын нэг байдаг. Судлаачид шүүмжлэгчдийн үзэж байгаагаар өргөн хэрэглээний барааны худалдаа эрхэлдэг томоохон компаниуд рекламд хэтэрхмй их хөрөнгө зарцуулдаг, харин үйлдвэрийн газрууд энэ зардалаа хэтэрхий хэмнэхийг хичээж байгаа тухай шүүмжтэй хандах боллоо.


0 comments:

Post a Comment

:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008