Tuesday, November 11, 2008

Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаа 10-р сар "Өдрийн хүртээмжээр МҮОНТВ, 7 хоногийн хүртээмжээр С1 тэргүүллээ"



Монголын телевизийн зах зээлийн дийлэнх хувийг өргөн нэвтрүүлгийн 12 телевиз эзэлж, үзэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа билээ. Үзэгчдийн хандлага сар сараар (түүнээс ч бага хугацаагаар) өөрчлөгдөж байгаа өнөө үед телевизийн удирдлагууд болон маркетингийн менежерүүдийн шийдвэр гаргалтад цаг үеийн шинэ мэдээ, мэдээлэл ихээхэн чухал болжээ.

10-р сард өдрийн хүртээмжээр МҮОНТ, TV9 тэргүүлсэн бол 7 хоногийн хүртээмжээр C1, SBN, NTV тэргүүлэв. Хүрээмж нь тухайн сувгийг нийт хүн амын хичнээн хувь нь үздэг вэ? гэсэн ерөнхий хандлагыг илэрхийлдэг тул олон жил үйл ажиллагаагаа явуулж, олны танил болсон ТВ-үүдэд ашигтай үзүүлэлт юм. Харин шинэ залуу ТВ-үүдийн хувьд олон нийтийг байлдан дагуулсан цөөн тооны сайн нэвтрүүлгийн рейтингээрээ дамжуулан хүртээмжээ өсгөх боломжтой. Үүнээс харахад C1, SBN, NTV телевизүүд өндөр рейтингтэй (NTV-ийн “Зөн билгийн тулаан”, С1-ийн “Шоу биз”, SBN-ийн “Тэмдэглэлийн дэвтэр” ток шоу) нэвтрүүлгээрээ дамжуулан хүртээмжээ өсгөж чаджээ. Тэдний хувьд үзэгчдийг байлдан дагуулсан олон нэвтрүүлэгтэй болж, өдрийн хүртээмжээрээ бусадтай өрсөлдөх үлдлээ.

Мэдээллийн хөтөлбөрийн хувьд олон нийтэд хэрэгцээтэй мэдээллийг хангалттай өгч чаддаг гэсэн Үнэлгээтэйгээр МҮОНТ-ийн “Цагийн хүрд” –ийг үзэгчдийн 62 хувь, ТВ9-ийн “энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрийг 54 хувь нхь тогтмол үздэг аж.
Хэвлэлийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг энэхүү судалгааны мэдээлэл нь Та бүхний бодлого, шийдвэр гаргалт, сонголтод тань нэмэр болно хэмээн найдаж байна.
Бэлтгэсэн: Нямдорж /Хэвлэлийн хүрээлэн/

Цааш нь...

Маркетингийн нэр томьёо ны тайлбар № 5 "E" /Э-худалдаа, Э-маркетинг . . ./



E-Commerce - Э-худалдаа. Электрон арга хэрэгслүүдийг, нэн ялангуяа интернэтийг ашиглан бүтээгдэхүүн борлуулах ба худалдан авах үйл ажиллагаа

E-Marketing - Э-маркетинг. Ихэвчлэн Э-худалдаа эрхлэх компанийн интернэтээр дамжуулан бүтээгдэхүүнийг таниулж сурталчилах, борлуулах үйл ажиллагаа
Esteem needs - Хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ. Бусдаар хүндлүүлэх, нийгэмд тодорхой байр суурь эзлэх, нэр хүндтэй болох, бусдын анхаарлыг татах, магтуулах сайшаагдах өөрөөр хэлбэл, бусдад хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ. Маслоугийн мотивацийн онолын дагуу уг хэрэгцээ нь физиологийн, аюулгүй байдлын, харъяалагдах хэрэгцээ хангагдсаны дараа гарч ирдэг.
Early majority- Эрт олонхид. Тэдэнд яарах зүйл байдаггүй ба манлайлагч байх нь ховор. гэвч дундаж хэрэглэгчийг бодвол шинэ зүйлийг арай эрт сонирхдог

Эх сурвалж: Маркетингийн бичил судар Д.Баярмаа

Цааш нь...

Monday, November 10, 2008

Чупа Чупс 50 нас хүрлээ


Испанийн чихэрийн үйлдвэрийн эзэн, ач хүү Энрике Бернатдаа өөрийн үйлдвэрийг 1958 онд өвлүүлснээр “Chupa Chups” чихрийн түүх эхэлжээ. Энрике бүтээгдэхүүнээ сайжруулах олон зүйл сэдэж, судалгаа явуулсан аж. Энэ ажлын дүнд тэрбээр чихэр идэж буй хүүхэд багагүй асуудалтай тулгарч буйг олж харав. Чихэртэй гараараа үс толгойгоо барих, хувцасаа бохирдуулах, улмаар гараа долоож ээж, аавдаа загнуулах гээд асуудал мундахгүй байжээ. Чухам эдгээр асуудал түүнд шинэ санаа өгсөн аж. Чихрийн үзүүрт бариул хийж өгсөн нь эцэг эхчүүдийг баярлуулаад зогссонгүй, хүүхдэд илүү зугаатай болжээ.

Чихрийн ишийг анх модоор хийдэг байв. Тэр үед гүзээлзгэнэ, нимбэг, шоколад зэрэг зургаан төрлийн амттай чихар үйлдвэрлэдэг байсан бол одоо 50 гаруй төрөл болсон байна. Анхандаа хүүхэд багачуудын дуртай амттан байсан бөмбөг одоо бүх насныхныг байлдан дагуулж чаджээ.
Чупа чупс дээлээ хэд хэдэн удаа сольж байжээ. 1961 онд Испанийн зураач Сальвадор Далигийн урласан дээл хамгийн сонгодог нь болж өдий хүртэл өмссөөр байгаа аж. Ганц нэг жижиг засварыг үл тоооцвол шүү дээ. Энэ үеэс эхлэн амтат бөмбөг дэлхий тойрох аялалдаа гарч, Францыг зорьсон байна. Эдүгээ дэлхийн өнцөг булан бүрт зочилсон чупс “хүү” 1995 онд сансарт айлчилсан түүхтэй.

Америк, Их британи, Дани, Португали, Япон зэрэг оронд энэхүү чихрийг үйлдвэр болон судалгааны төв ажилладаг аж. Эдгээр төвөөс гаргасан нэгэн сонирхолтой судалгааг сонирхуулъя .
Чупсыг хүлхэснээр хүүхдийн харьцаа сайжирдаг гэнэ. Түүнчлэн ухаан төвлөрдөг. Тэгвэл томчуудын хувьд кофе уух, тамхи татах зэрэг муу зуршлаа орхиход тустай юм байна. /Манай улсад "Глобал Бридж" ХХК Чупа Чупс брэндийн чихрийг оруулж ирдэг байна./

Өчигдөр Зараа ахын бичсэн Маркетинг манай гэрт бичлэг нь Монголд маркетингийн хөгжил хэр түвшинд байгааг харуулсан байна лээ. Удахгүй маркетингийн ухаан монголд улам илүү дэлгэрч хэрэглэгчидэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэсэн урьдчилсан сэргийлсэн сайн сайн бүтээгдэхүүн гарна гэдэгт итгэж байна.

Цааш нь...

Sunday, November 9, 2008

Маркетингийн сонирхолтой кейс "Атари корпорацийн жишээ"


Атари корпорацийн жишээ

1983 оны байдлаар Ворнер Коммуникейшн компанийн Атари салбар нь маш бат бөх байдалтай байсан. Тэр нь маш хурдан өсөж байгаа гэрийн видео тоглоомын зах зээлийн 70 хувийг эзэлж, нийт орлого нь 2 тэрбум доллар хүрч байлаа. Жил хүрэхгүй хугацааны дараа байдал эрс өөрчлөгдөж 1983 оны 7 сард Ворнер компани 2 улирлын дүнгээр 283 сая долларын алдагдалд орсон нь компаний түүхэнд хамгийн муу үзүүлэлт байсан. үүний дүнд Атари 1000 ажилчин халах төлөвлөгөөтэй байлаа.

Ийм гүн хямарлын гол шалтгаан нь юу байв. үүнд: компаний дотоод, гадаад олон хүчин зүйлс нөлөөлсөн. Дотоодын хамгийн том бэрхшээл нь дээд удирдлагуудын хоорондын уялдаа холбоо муу байсантай холбоотой. Мөн үүний зэрэгцээ үйлдвэрлэлийн хэсэг, дамжилгуудын хооронд удирдлагын хяналт алдагдсанаас болжээ. Гэвч нийт зах зээл өсөж байгаа тохиолдолд иймэрхүү төрлийн бэрхшээлүүд компаний худалдааны хэмжээнд нэг их нөлөөлөхгүй. Атаригийн жишээн дээр хамгийн том хүчин зүйл нь эдийн засгийн гадаад орчны өөрчлөлт юм. Нэг талаас бусад гэрийн видео тоглоом үйлдвэрлэдэг өрсөлдегчдийн өрсөлдөөн эрс нэмэгдсэн. Маттел, Коллеко ба бусад үйлдвэрлэгчид еерийн тоглоомуудаа маш давшингуй үйлдвзрлэж байлаа. Мен үүний зэрэгцээгээр бусад үйлдвэрлэгчдийн гэрийн компью-терууд, видео тоглоом тоглох бололцоотой учир худалдан авагчид Атари ба бусад үйлдвэрлэгчдээс зөвхөн тоглоомын зориулалттай төхөөрөмжийг авахаас зайлсхийсэн.

Гадаад орчны өөр нэг нөлөө нь нийт эдийн засгийн байдал байлаа. 1982 оны сүүлч 1983 оны эхээр эдийн засгийн хямрал гүнзгийрсэн учир өндөр цалинтай хүмүүс видео тоглоомын төхөөрөмж мэтийн өргөн хэрэгцээний бус барааг худалдан авахаас татгалздаг байлаа. Ихэнх үйлдвэрлэгчдийн нийлүүлсэн тоглоом нь зөвхөн нүд, гарын хөдөлгөөнийг шаарддаг болохоос биш .еренхий мэдлэгийн түвшинг шалгасан, мэдлэгийн хүрээг дээшлүүлсэн зүйл байгаагүй. Дээрх терлийн тоглоомуудыг эцэг эхчүүд хүүхдүүд хүглээж авахдаа боловсролд нелөөлөх шинж чанарыг нь тооцож , худалдан авах эрмэлзлэлийг төрүүлж болох юм.

Мен өөр нэг боломжит гадаад хүчин зүйл нь технологи юм. Хамгийн эхний ондоо тоглоомууд нь их үнэтэй бөгөөд бүдүүлэг байсан боловч маш түргэн боловсронгуй болж ирсэн , иймээс зарим худалдан авагчид илүү өндөр чанартай тоглоомыг удалгүй үйлдвэрлэж эхлэхийг түр хүлээсэн байж болох юм. үүний зэрэгцээ үйлдвэрлэгчид өөрийн бүтээгдэхүүнийг илүү үр ашигтай , хямд хийж сурна гэдгийг мэдээд үнэ буурахыг хүлээсэн байж магадгүй. Эдгээр хүчин зүйлс 1982-1983 онд наанадаж нэг хэсэг хүмүүсийг худалдаж авахаас татгалзахад нөлөөлжээ.

Асуулт.
1. Худалдаалалтын хэмжээнд нөлөөлөхүйц нийгэм, соёлын эсвэл улс төр хууль зүйн еерчлөлтүүд байна уу?
2. Атари пүүс нь дээрх өөрлөлтүүдийг урьдчилан таамаглаж , тэр асар их алдагдлын ядаж талийг нь багасгах бололцоо байсан уу?
3.1983 оны сүүлчээр Атарид үйл ажиллагааны ямар альтернатив чиглэл нээгдсэн бэ? Маркетингийн ямар стратегийг ашиглавал болох байсан бэ?

Цааш нь...

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААРХИ ТОВЧ ТАЙЛБАР



2. БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААРХИ ТОВЧ ТАЙЛБАР

Бизнес төлөвлөгөө гэж юу вэ?

Бизнес төлөвлөгөө бол бизнес ба түүний орчин, удирдлагын систем, зах зээл, тухайн компаний өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд шаардагдах нөөц, зорилтот үр дүнд хүрэх арга замыг тодорхойлж бичсэн баримт бичиг юм.
Аливаа бизнес төлөвлөгөөг боловсруулахаас өмнө бизнес эрхлэгч та дараах асуултуудыг өөрөөсөө асуух хэрэгтэй:

1. Ямар бизнес эрхлэх гэж байгаа?
2. Энэ бизнесийг эрхлэх болсон шалтгаан нь юу вэ?
3. Энэ бизнесийн хэрэглэгчид, өрсөлдөгчид нь хэн байх вэ? Энэ шинэ бизнес хэрэглэгчдийн таашаалыг хэрхэн хангаж өрсөлдөгчидтэй өрсөлдөх вэ?
4. Энэ бизнесийг төлөвлөж, үйл ажиллагаа явуулах хамгийн оновчтой арга зам юу вэ? Таньд ямар нөөц бололцоо байгаа вэ?
5. Санхүүгийн талаас үнэхээр ашигтай ажиллаж чадах уу? Хэдий хугацаанд ашигтай ажиллах вэ? Тогтвортой ашигтай ажиллуулахын тулд ямар хөрөнгө, эх үүсвэр шаардагдах вэ?



Бизнес төлөвлөгөөны ач холбогдол:

• Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх этгээд болох жишээлбэл компаний удирдлагын баг, ерөнхий гүйцэтгэх ажилтан нь төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлвэл бизнестээ амжилт гаргахад илүү тустай.
• Бизнес төлөвлөгөөг зөвхөн санхүүжилт олох зорилгоор биш үйл ажиллагаагаа төлөвлөсний дагуу зөв зохистой явуулах үүднээс хийх хэрэгтэй. Бизнес төлөвлөгөөг нягт нямбай, зөв хийх нь алдаа гаргаж алдагдалд орохоос сэргийлнэ.
• Санхүүгийн жил бүр /1 жил/ бизнес төлөвлөгөө боловсруулж, ирэх жилд явуулах үйл ажиллагаагаа төлөвлөснөөр бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх, бизнесээ зөв амжилттай удирдан зохион байгуулах гол үндэс нь болдог.
• Жил бүрийн бизнес төлөвлөгөөнөөс гадна компаний ойрын 5 жилд хийх үйл ажиллагааг төлөвлөсөн стратеги төлөвлөгөөг бэлтгэж, бизнесээ хэрхэн өргөжүүлэх талаар төсөөлөлтэй байх нь бизнес эрхлэгчидэд хөрөнгө, эх үүсвэрээ үр ашигтай бизнест хөрөнгө оруулах, зах зээлийн аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг олон талын чухал ач холбогдолтой.
• Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнд зах зээл, эрэлт бий эсэхийг сайн судлаж шалгах төлөвлөх шаардлагатай.
• Бизнес төлөвлөгөөний санхүүгийн хэсэгт хөрөнгийг хэрхэн төлөвлөж зарцуулахыг харуулах мөнгөн урсгалын тооцоог заавал оруулсан байх шаардлагатай.
• Зардлууд нь бодитой, хэмнэсэн байх бөгөөд зохиогчийн бодит нөхцөл байдлын тухай ойлголтыг аль болох нарийн гаргавал зохино.

Бизнес төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсгүүд:

Төлөвлөгөө 4 үндсэн хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь бизнес төлөвлөгөөний хураангуй бөгөөд бусад бүлгүүдийг бичсэний дараа бичиж одоогийн бизнес болон шинэ бизнесийн төслийн ерөнхий дүр зургийг уншигчид харуулдаг. Хоёрдугаарх нь одоогийн бизнесийн тухай өгүүлнэ. Үүний дараа шинэ бизнес явагдах орчныг тодорхойлон бичсэн зах зээлийн тухай байна. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэх хэрэглэгч байгаа бөгөөд тэд тухайн компанид ашигтай үнээр түүнийг өрсөлдөгчдийнхөөс сонгох илүү сонирхолтой байгааг харуулах тул энэ хэсэг нь хамгийн чухал байдаг. Эцэст нь шинэ бизнесийн тухай дэлгэрэнгүй бичсэн хэсэг бий. Энд удирдлага зах зээлийг харгалзаж үзсэний дагуу тухайн бизнесийг нэвтрүүлж явуулах хамгийн оновчтой арга замыг сайтар бодож төлөвлөснийг дэлгэрэнгүй үзүүлнэ.


Бизнес төлөвлөгөө боловсруулах гарын авлага татаж авах

Эх сурвалж: Голомт банк, Б.Баярцэцэг

Цааш нь...

Wednesday, November 5, 2008

Маркетингийн судалгаагаа хийцгээе


Цааш нь...

Tuesday, November 4, 2008

Маркетингийн нэр томъёо ны тайлбар №4 "D" үсэг


Delfi Method- Дельфи арга. Тусгай шинжээч багийн гишүүдийн тус тусдаа хийсэн дүгнэлттэй танилцан нэгдсэн дүгнэлт гаргана. Багийн гишүүд нэгдсэн дүгнэлттэй танилцаад тус бүрийн саналаа дахин шинжээчид илгээнэ. Шинжээч мөн дахин дүгнэлтээ гаргаад тэдэнд танилцуулна. Ингэж хэд хэдэн үе шат дамжиж байж нэгдсэн дүгнэлтийг гаргах арга юм.
Demand - эрэлт. Төлбөрийн чадвартай хүсэл. хэрэгцээг нь хангах зүйлийг хүсэж байга хүн төлбөрийн чадвартай бол тэрхүү хүсэл нь эрэлт болон хувирдаг.

Demographics - Хүн ам зүй. хүн амыг тоо хэмжээ, нягтрал, бүтэц, хүйсийн харьцаа, байршил, ажил эрхлэлт зэрэг статистик үзүүлэлтээр судлах шинжлэх ухааны салбар.

Differentation - Ялгарал. Ямар нэгэн онцлог шинжээр өрсөлдөгчидөөсөө ялгарах.

Direct marketing - Шууд маркетинг. Биечлэн эсвэл утас, факс, шуудан, и-мэйл, интернэт зэрэг мэдээллийн технологийг ашиглан зорилтот хэрэглэгчидтэй тус бүртэй нь шууд харилцах.
Discount- Үнийн хямдрал.

Эх сурвалж: Маркетингийн бичил судар Д.Баярмаа

Цааш нь...

Monday, November 3, 2008

"Жинхэнэ Саятан" Доктор профессор Л.Оюунцэцэг /КтМС/


Өнгөрсөн 5 дахь өдөр КтМС -ийн Доктор профессор Л.Оюунцэцэг багштай уулзаж шинээр орчуулсан номных нь дээжээс авсан юм. эхний 2 бүлэгийг нь уншлаа маш их таалагдлаа Энэ номонд гардаг хүү шиг саятан болох боломж ойрхон байгааг та энэ номноос уншиж болох юм байна шүү.

Жинхэнэ саятан номын танилцуулга:

АНУ-ын Чикаго хотноо төрж өссөн хар арьст жаал хүүгийн эцэг, эх, ах дүүст түүнд өгөх их мөнгө, нөлөө бүхий хүмүүстэй тогтоосон танил талын холбооны аль алин нь байсангүй. Гэвч жаал хүү өөрөө халамжлан хүмүүжүүлэчдээ олж, өөрийнхөө амьдралын зорилгыг тодорхойлон, мөн өөрөө мөрөөдлөө биелүүлж чадсан юм. тиймээс ч 16 насанд хүрэх үедээ аль хэдийнээ саятан болоод зогсоогүй, өөрийнхөө амжилтын түүхээр бусдад итгэл найдвар хайрлаж, тэднийг баялаг, алдар хүнд өөд уриалан дуудаж хөтөлж чаддаг өгөөмөр хүн болжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 91994405 дугаараас авч болох юм байна

Цааш нь...

Sunday, November 2, 2008

Амжилтын түүх №7 Дональд Трамп

Д.Трамп

Доналд Жон Трамп 1946 оны долдугаар сарын 14-нд дөрвөн хүүхэдтэй айлд төрсөн. Тэрбээр багадаа их хэцүү хүүхэд байсан бөгөөд сургуульд ороод дүрсгүй зангаасаа болж багш нарын эрлэг гэгдэх болжээ. Улмаар түүнийг 13 хүрэхэд эцэг эх нь Нью-Йоркийн цэргийн академид суралцуулахаар илгээсэн нь хүүгээ дэг журамд сургах зорилготой байв. Энд сурах хугацаандаа Доналд өрсөлдөөн ямар чухал болохыг мэдэрч, хүссэндээ хүрэхийн тулд бага зэрэг догшин авиртай байх нь илүүдэхгүй гэдгийг ойлгосон гэдэг. Ирээдүйн тэрбумтны хүмүүжилд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол мэдээж эцэг Фред нь. Тэд зан аашийн хувьд усны дусал шиг ижилхэн байсан гэдэг. Эцэг нь Доналдыг тэвчээртэй байж, өөрийнхөө хүссэнийг хүнээр хийлгэх чадварт сургажээ. Бизнесийн ертөнцөд хөл тавихаасаа өмнө залуу Доналд эцгийнхээ үгийг дагаж коллежид суралцахаар болов. Тэрбээр 1964 онд Фордхамийн их сургуульд орж хоёр жилийн дараа Пенсилвань мужийн Санхүү худалдааны их сургуульд шилжин суралцлаа. Дональд Трамп ердийн нэг оюутан байсангүй. Архи огт уухгүй, тамхи ч татахгүй, харин нэлээд хойно хүүхэмсэг зангаараа алдаршсан гэж болно. Гэвч хичээл сургууль түүний хувьд гол зүйл байсангүй. Эцэгтээ бизнест нь туслахын зэрэгцээ ирээдүйн тэрбумтан үл хөдлөх хөрөнгийн наймааг сонирхож хэзээ нэгэн цагт эцгээсээ илүү том гарын бизнесмэн болно гэж мөрөөдөж байв.

Сурч байх үедээ тэрбээр эцэгтэйгээ зөвлөлдсний эцэст Огайо мужийн Цинцинати хотын дампуурсан компанийн 1200 айлын орон сууцны цогцолборыг худалдаж авлаа. Сонирхолтой нь Трампуудын авсан энэ цогцолборыг улсаас санхүүжүүлсний эцэст тэд ганц зоос ч гарздалгүй сэргээн засварлах ажлаа хийсэн юм. Ердөө зургаан саяар авсан цогцолборыг тэд 12 сая ам.доллараар эргүүлэн зарсан аж. Энэ амжилттай наймаа ирээдүйн барилгын магнатад тун их урам хайрласан гэдэг. Гэхдээ түүний ажил хэрэг үргэлж анхных шигээ амжилттай байгаагүй аж. Тэрбээр зөн совингоороо Нью-Йорк руу тэмүүлдэг байсан бөгөөд энэ хот түүний мөнгөний уурхай болно гэдгийг мэдэрдэг байжээ. Энд ирснийхээ дараа Нью-Йоркийн зүрхэнд амьдрах хүсэлдээ хөтлөгдөн Манхеттэнд хэр тааруухан байр хөлсөлж суув. Гудамжаар алхахдаа тэрбээр барилга байшингийн хэв загварыг анхааралтай судалдаг байсан аж. Энэ нь ч түүнд хожим их хэрэг болсон юм.
Дээдсийн хүрээлэнгийнхэнтэй холбоо тогтоож, баян үйлчлүүлэгчтэй болохын тулд Доналд Трамп улс төрчид, банкны эзэдтэй нөхөрлөхийг эрмэлзлсэн ч туршлагагүй залуу тэр бүр амжилтанд хүрэхгүй л байлаа. Гэсэн хэдий ч зорилгодоо үнэнч Доналд шантарсангүй. Ингээд 28 хүрсэн жил нь Нью-Йорк хот түүнд анхны том боломж олгов. Тэрбээр Манхэттен дүүргийн баруун хэсэгт дампуурсан төмөр замын хэсэгхэн газар дээр бизнес төв барилаа. Мөн баячуудын гэгдэх “Commodore” зочид буудлыг завсарлах тендерийг ч авч чадлаа. Энэ бүхний дараа Доналд Трамп гэдэг нэрийг хүмүүс тогтоох болж тун удалгүй Нью-Йорк хотын барилгын салбарт энэ хүн тодорхой байр суурьтай болов.
Харин 1979 онд Тавдугаар авенюд 58 давхар, доороо үнэтэй дэлгүүртэй, гаднаа 80 фут өндөр усан оргилууртай “Trump Tower” цогцолборыг барьж ашиглалтад оруулсан нь Д.Трампыг жинхэнэ барилгын магнат болгосон аж. Түүний “Trump Tower”-т Саудын Арабын хаан, кино од Софи Лорен зэрэг алдартнууд байр худалдаж авсан нь бүр ч сайхан сурталчилгаа болж, Д.Трампын барьсан байшинд амьдрах нь нэр төрийн баталгаа гэсэн ойлголтыг түгээжээ. Түүний өрсөлдөгчид нь байрныхаа үнийг бууруулж байхад Доналд Трамп үнийг улам өсгөдөг.Тэгэх тусам нь хүмүүс түүнээс л байр худалдаж авахыг зүтгэдэг байв. Учир нь баян хүмүүст мөнгө гол биш харин имиж, нэр төр гол нь гэдгийг Д.Трамп мэдрэмжээрээ ойлгодог аж.
Дараагаар нь Трамп Атлантик-Ситид амралт зугааллын төв барихаар шийдэв. Ингээд 1982 онд 250 сая ам.долларын өртөгтэй “Harra” цогцолбор нээгдлээ. Дараагаар нь Атлантик-Сити дахь казино-зочид буудлыг худалдан авч “Trump Castle” болгон нэрийг нь өөрчлөв. Мөрийтэй тоглоомын бизнес ашигтайг ойлгосон тэрбээр 1990 онд дэлхийн хамгийн өндөр өртөгтэй казино болох “Taj Mahal”-ыг худалдаж авсан юм. Энэ үе түүний амжилтын оргил цаг байсан бөгөөд 1989 оны байдлаар Доналд Трампын эзэнт гүрний төсөв нэг тэрбум ам.долларт хүрч байжээ. Түүний эзэмшилд казино, барилгын цогцолборуудаас гадна, агаарын тээврийн “Trump Shuttle Airline” компани, хөлбөмбөгийн “New Jersey Generals” клуб мөн баячуудад зориулан барьсан хэд хэдэн асар өндөр өртөгтэй байшин байв.
Гэвч мандан бадралтын дараа уналт ирдэг ёс Доналд Трампыг ч тойрсонгүй. Хэвлэл мэдээллээр Нью-Йоркын хамгийн алдартай магнатын ажил хэрэг төдийлөн сайн биш байгаа талаар шуугих болв. Үүнээс гадна Д.Трампын хувийн амьдралд ч ан цав гарч эхэллээ.
Доналд Трампад тодорхой ажлын стратеги, төлөвлөгөө байгаагүйгээс түүний бизнес хямралд орсон гэж зарим хүн үздэг.
Гэвч одоо 60 настай Д.Трамп Америкийн хамгийн алдартай тэрбумтан хэвээр байна. Түүнээс их хөрөнгөтэй Уоррен Баффет, Тед Тернер нараас илүү Доналд Трампыг америкчууд илү сайн мэддэг.
“Forbes” сэтгүүл түүнийг “мандан бадралтаа өнгөрөөсөн ч алдарын оргилд үлдзж чадсан” гэж бичсэн юм. Энд түүний алдар нэрд дуртай байдал, наснаасаа залуу харагдаж өөртөө анхаарал тавьдаг нь ч тусалсан биз ээ.
Өнөөдөр Трамп гэдэг овог нэг ёсны брэнд болсон. Энэ нэр амжилт, эд баялгын баталгаа тул худалдаж авахыг хүсэх хүмүүс ч бий. Жишээлбэл,нэгэн барилгын компани Сөүлд барьсан зочид буудал дээрээ “Trump Tower” гэдэг бичиг тавих эрхийг таван сая ам.доллараар худалдан авсан юм.
Казино, үл хөдлөх хөрөнгөөс гадна Доналд Трамп “Дэлхийн мисс” тэмцээний албан ёсны эзэмшигч. Энэ тэмцээнийг жил бүр дэлхийн 90 оронд 2,5 тэрбум хүн үздэг. Бараг 700 гаруй гадаад, дотоодын телевизийн суваг тэмцээнийг дамжуулах эрхийг худалдан авдаг. Гэвч энэ бүхэн Доналд Трампад бас л бага байгаа гэнэ. Тэрбээр 2000 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд авсан.
Энэ жил Доналд Трамп тав дахь удаагаа эцэг болсон юм. Түүний гурав дахь эхнэр Словенийн загвар өмсөгч Мелани Кнаусс 60 настай тэрбумтанд хүү төрүүлж өгсөн. Хүүгээ төрснөөс хойш 20 минутын дараа Д.Трамп ярилцлага өгсөн бөгөөд дахид ч хүүхэдтэй болох бодолтой байгаа гэж сэтгүүлчдийг хөгжөөжээ. Анхны эхнэр Ивана Трампаасаа тэрбээр Доналд, Иванка, Эрик гэсэн насанд хүрсэн гурван хүүхэдтэй. Хоёр дахь эхнэр Марла нь Тиффани гэдэг охин төрүүлсэн. Тэрбумтаны тав дахь хүүхдэд зориулсан ёслолын арга хэмжээн дээр Элтон Жон өөрийн биеэр ирж дуулсан юм. Ер нь Доналд Трамп хүүхдүүддээ гар татдаггүй. Өнгөрсөн жил л гэхэд том хүү Доналдынхаа хуримыг сүр дуулиантай тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

Цааш нь...

Saturday, November 1, 2008

ХОРИГЛОХ ТУЛАЛДААНЫ ЗАРЧМУУД


Эл Райс, Жек Траут “Marketing Warfare” номноос

Бүлэг 7

ХОРИГЛОХ ТУЛАЛДААНЫ ЗАРЧМУУД

Дайн гарцаагүй гэдгийг ойлгосон төрийн зүтгэлтэн түрүүлж цохилт өгөх шийдвэр гаргаж чадаагүй бол эх орныхоо эсрэг гэмт хэрэгт буруутгагдах болно.



Карл фон Клаузевиц

Хориглох тулалдааны 3 үндсэн зарчим буй. Тэднийг цээжлэхэд амархан ч амьдралд хэрэгжүүлэх хэцүү гэдгийг мэдтүгэй. Та жинхэнэ ёсоор хориглохыг хүсэж байгаа бол эдгээр Зарчмуудыг нарийвчлан судалх шаардлагатай.

Хориглох зарчим 1

Хориглолт бол зах зээл дээр ноёлогчийн л тоглоом.

Дэндүү хялбар ойлгомжтой мэт үг боловч цагаа тулахаар тийм биш.

Өөрсдийгөө зах зээл дээр ноёлогч гэж хэлдэггүй тийм компанийг олох хэцүү. Олонхи компаниуд зах зээлийн бодит нөхцлөөр бус гоё сайхан бодол санаагаар өөрийнхөө ноёлох байр суурьтайг тодорхойлох гээд байдагт хамаг зовлон оршино. Танай компани Даваа гаригийн өглөөгүүр Миссипи мөрний Зүүн эрэгт ноёлдог байж болно. Худалдан авагчдад энэ ямар хамаатай юм.



Компанийг лидерүүүд бус худалдан авагчид л тодорхойлдог. Худалдан авагч бол хаан гэж бодож чадаж байгаа компани зах зээл дээр ноёлдог үе өнгөрсөн. Одоо худалдан авагч бол Дарангуйлагч гэж бодож чадаж байгаа компаниудын ноёрхол эхэллээ.

Компьютерийн салбарт лидерүүд олон ч ганц IBM л худалдан авагчдын тархинд ноёлох байр суурьтай байгаа.

Тэргүүлэх байр сууринд байхад титмийг чинь булаах санаархалтай өрсөлдөгчид заавал гарна. Зарим бизнес эрхлэгчид дан ганц хүсэл байхад оргилд хүрч болно гээд үнэнээсээ итгэчихсэн байдаг. Тэд өөрсдийн бодлынхоо хүчинд итгэдэг. Гудамжинд гарч хүмүүсийг итгүүлэхээсээ урьтаад өөрийгөө итгүүлэх хэрэгтэй гэцгээдэг. Бид тийм хүмүүсийг жаахан гомдоох нь. Маркетингийн стратегийг жинхэнээс нь боловсруулах, дүр үзүүлэх хоёр огт авцалдахгүй. Дэврүүн хүсэл мөрөөдлөөр худалдагч нартаа нөлөөлөх нь сайн үр дүн авчирч магадгүй л дээ. Харин удирдагч өөрийгөө дэвэргэж явбал стратегийн ноцтой алдаанд л хүрнэ. Маркетингийн сайн жанжин бодит байдалд тулгуурлан удирдахын тулд гашуун ч гэсэн бодит байдлын үнэн дүр зургийг харж чадддаг байх ёстой. Хуурвал дайсныгаа л хуур, өөрийгөө хэрэггүй.

Хориглох зарчим 2

Хориглолтын шилдэг стратеги бол өөр лүүгээ довтлох.

Хориглож байгаа тал худалдан авагчийн тархинд сайтар бэхжсэн, лидер байгаа. Өөрийнхөө байрлалыг сайтар бэхжүүлэхийн тулд түүн рүү байнга л довтолж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өмнөх бараа, үйлчилгээгээ хуучруулах шинэ бүтээгдэхүүн, шинэ загварууд гаргаж, бараагаа сайжруулан байж байрлалаа бэхжүүлнэ. Ийм тоглоомны мастер гэж IBM- ийг хэлж болно. Тэд үе үе mainframe серийн компьютерийн шинэ загваруудыг толилуулдаг. Ингэхдээ өмнөхөөсөө чанар, үнийн хавьд хавьгүй илүү болчихсон загваруудыг гаргадаг. Үргэлж хөдөлгөөнд байх учир өрсөлдөгчид нь гүйцэх гэж баарцагнасаар таарна. Хөдөлгөөнгүй байнаас хөдөлж байгаа байг онох хэцүү.

Gillete гэсэн жишээг авч үзье. Энэ компани сахлын хутганы зах зээлийг эхлээд Blue Blade гэсэн брэндээр эзлээд дараа нь Super Blue Blade болгон хүрээгээ тэлсэн. Гэтэл 60 - аад оны эхээр Wilkinson Sword компани зэвэрдэггүй хутгаар тэдний эзэзлсэн нутаг руу дайран орж шоконд оруулжээ. 1970 онд Wilkinson Sword хуванцар гадартай хусах өнцөг нь нэн зохистой татуурга гаргаж зах зээлээ эрс тэлэв. Энэ үед Gillete шокноос гарчихсан байсан тул хориглох тулааны гайхалтай өрөг тоглосон юм. Trac II хэмээх анхны хос хутгатай татуурга гаргаснаар хариу цохилт өглөө. Trac II- ын амжилт ирээдүйн стратегийг тодорхойлсон юм. Ганц ирнээс хос ир дээр гэсэн рекламын уриа цууриатав. Харин хэрэглэгчид Нэг Super Blue Blade - с хос нь дээр гэж хуучин брэндийг шинээр халж сэтгэх болжээ. Хэн нэгэн бизнесийг чинь булаахаас урьтаж өөрөөсөө булаасан нь дээр. 6 жилийн дараа компани Astra хэмээх уян толгой бүхий хос иртэй татуургыг гаргалаа. Энэ нь хөдөлдөг толгойгоороо Trac II - с давж гарсан юм. Удалгүй Good News гэж хямд, нэг удаагийн хос иртэй татуурга гаргав.

Яг ийм бүтээгдэхүүн гаргах гэж байсан өрсөлдөгчийнхөө эсрэг(Bic) шаггүй довтолгоон хийсэн нь тэр байлаа. Харамсалтай нь Good News Gillete - н хувьцаа эзэмшигчдийн хувьд сайн мэдээ болж чадсангүй. Үйлдвэрлэлийн өртөг өндөр хирнээ хямд үнээр зарагдах ёстой болов. Энэ нь Astra, Trac II -н борлуулалтанд муугаар нөлөөлсөн. Гэлээ ч маркетингийн маш сайн стратеги болсон билээ. Good News гарснаар Bic ижил бүтээгдэхүүн гаргах санаархлаа орхисон бөгөөд ингэснээр тэд зах зээлээ хурдан алдсан юм. Эх сурвалжуудын өгүүлснээр нэг удаагийн татуурга гарсан эхний 3 жилд гэхэд л Bic 25 сая доллар алджээ. Харин Gillete өөр лүүгээ цуцалтгүй довтолсоор байв. Энэ удаа довтлох бай нь гайт Good News болж Pivot гэж анхны уян толгойтой нэг удаагийн татуурга гаргалаа. Аажмаар сахлын хутганы зах зээл Gillete - д шилжиж өнөөдөр 65 % болжээ. Өөр лүүгээ довтлох нь гарз хохирлыг дагуулдаг. Түр зуурын алдагдлыг тэсэж өнгөрснөөр суурьтай давуу байдлыг олж авна. Өөр лүүгээ довтлох нь зах зээл дээр эзэлсэн нутгаа хамгаалах шийдвэрлэх зэвсэг юм.

Үүний эсрэгээр өөр лүүгээ довтолж чадахгүй байгаа компани аажимдаа зах зээлээ алдаж, эцсийн дүнд тэргүүлэх байр суурьгүй болно.

Хориглох зарчим 3

Өрсөлдөгчийн хүчтэй алхааг зогсоо.

Ихэнх компанид ялах боломж ганц л заяадаг бол лидер компанид энэ нь хоёронтоо тохионо. Хэрвээ лидер өөрийгөө довтлох боломжийг өнгөрөөчихсөн бол өрсөлдөгчийнхөө алхамыг хуулбарлах гэсэн бас нэг боломж үлдэнэ. Ингэхийн тулд довтлогч компани байрлалдаа бэхжихээс өрсөж маш хурдан хөдлөх ёстой. Олонхи лидерүүд өрсөлдөгчийнхөө алхааг тушихаас татгалздаг. Тэд өөртөө дурлачихсан байдаг нь саад болдог юм. Эцсийн мөч хүртэл тэд нөхцөл байдлыг аварахаар оролдохын оронд өрсөлдөгчөө шүүмжилж, гоочилсоор суудаг.

Хөл туших тактик лидер байранд байгаа компанид илүү тохиромжтой. Шалтгаан нь дайны үйл ажиллагааны мөн чанарт байгаа юм. Дайн худалдан авах чадвартай хэрэглэгчдийн тархинд л явагддаг гэснийг санаж байна уу. Довтолж байгаа талд худалдан авагчдад сэтгэгдэл төрүүлэх, төсөөлөл бүрдүүлэхэд их цаг зарцуулна. Энэ хугацаанд амжиж лидер ар талаа хамгаалан, өрсөлдөгчийн хөлийг нь туших боломж хангалтай гарна.

Америкийн автомашин үйлдвэрлэл энэ зарчмыг тод томруун харуулж байна. Жон де Лореан - Намайг GM компанид ажиллаж байх үест Ford шинэ бүтээгдэхүүн гаргах тал дээр давуутай байсан. Крайслер болохоор шинэ технологи дээр илүү байв. Гэлээ гээд тэд нарын аль нь ч зах зээл дээрх манай хувиас авч дийлээгүй. 1939 онд автомат трансмисс, 1947 онд хатуу хучилттай бүхээг хийснээс хойш GM автомашин үйлдвэрлэлд хувьсгал болсон нэг ч шинэ юм хийгээгүй билээ. Тэгэхэд Ford шинэ зах зээлийн анхдагч байж, Крайслер жолооны хүчлүүр, тормозны хүчлүүр, хувьсах гүйдлийн генератор гээд шинэ техникүүд байнга санаачилсан. Тэдний шинэ ололтуудыг хэн ашигласан юм бэ ? Мэдээж General Motors гэж тэр бичжээ.

Чадвартай худалдан авагч тэр шинэ ололтыг GM -ээс шаардаснаас бус бусдыг сонгосонгүй. Эрүүл, хүйтэн ухаанаар тунгаагаад тэд зах зээл дээр ноёлогчийн талд үнэн байгаа гэсэн дүгнэлтэд хүрдэг. Өөрөөр хэлбэл GM л шилдэг. Тэгэхээр тэр шинэ зүйлийг удахгүй нэвтрүүлж л таараа.

Үүнээс үзэхэд тэргүүлэх байранд байхад сэтгэл зүйн дарамт бага байна гэсэн давуу тал харагдна. Пенсильваний Их Сургуулийн Соломон Эш сонирхолтой туршилт хийжээ. Түүгээр бол олонхи хүмүүс өөрийнхөө мэдрэмжинд бус олонхийн нотолгоонд итгэдэг. Хэсэг хүмүүст хэдэн шугамын уртыг багцаагаар хэлэх даалгавар өгчээ. Ингэх үед хажууд нь бас хэсэг хүмүүс буруу зөвлөгөө өгөхөөр зохион байгуулсан байна. Туршилтанд оролцогчдын 37 хувь нь хүмүүсийн буруу зөвлөлгөөг дагажээ. Миний зөв юм шиг санагдаад байсан хирнээ л эрүүл ухаан маань олонхи буруу, би ганцаараа зөв байна гэж байхгүй гэж хэлээд байсан гэж туршилтанд оролцогчид хожим нь хариулсан байдаг. Ихэнх хүмүүүс өөрийнхөө бодол санаанаас олонхийн бодлыг дээгүүр тавьдаг нь харагдаж байгаа биз. Кино үзэж байгаа олонхи инээж байвал та уг киног инээдтэй юм байна гэж эрхгүй бодно. Харин танаас өөр нэг ч хүн инээхгүй байхад инээдмийн кино гэж нэрлэх нь өөрөө утгагүй зүйл болно. Тийм учраас телевизийн хошин нэвтрүүлэгт далдаас олон хүн инээх чимээ хийснээр таныг инээдмийн Зүйл үзэж байгаа гэж бодоход эрхгүй хүргэдэг.

Тэргүүлж яваа компани юу ч хийсэн болно гэж хэлэх гээд байна уу? Илэрхий мулгуу санаа л биш бол болно. Гэхдээ үүнийг хэн шүүх юм бэ? Фольксваген анхны цох машинаа гаргахад бүгдээрээ л хачирхаж байсан. Америкийн хамгийн магтууштай гурван зүйл хэмээх детройтынхны хэлцдэг онигоонд 1-д өмнө зүгийн хоол, хоёрт гэртээ хийх секс, гуравт гадаадын машинууд гэж өгүүлдэг. Энэ онигооны нөлөөг олонхи компани гашуун туршлагаараа амссан. Тийм ч учраас - Нөхцөл байдлыг харцгаая, юу болохыг ажиглая хаширладаг.

Тэргүүлэгч компанийн хувьд ийм тактик маш аюултай. Учир нь нөхцөл байдал түргэн зуур өөрчлөгддөг. Юу болсныг ойлгох гэж ядаад шинэ тоглоомонд орох гэж байтал хоцрогдчихно. Өнөө үед сахлын хутганы зах зээлийн 40 хувийг нэг удаагийн хутга эзэлж байна. Хэрвээ Gillete бага зэрэг хүлээзнээд юу болохыг харъя гэвэл энэ сегментийг Bic -д алдах байсан. Дутуу үнэлснээс хэтрүүлж даатгуулах нь аюулгүй. Wilkinson Sword зэвэрдэггүй хутгаа үйлдвэрлэхээ больсон ч гэлээ Gillete ар талаа хамгаалсаар байхыг илүүд үзсэн. Үүнээс олсон алдагдал бол түүний үнэ цэнэ. Жинхэнэ даатгал гэж ийм юмыг л хэлээд байгаа билээ.

Мигрень уулын төлөөх тулаан

Хамгаалалтын сонгомол хувилбаруудын нэгийг ингэж нэрлэдэг. Өрсөлдөгчийнхөө бүхий л үйл ажиллагааг хэрчээд, Америкийн хамгийн их борлуулалттай эмийн барааны тэмдгийг бий болгосон халхавч тулааныг энэ жишээнд авч үзнэ.

Мигрень ууланд болсон тулаан цаг хугацааны хүчин зүйлийн чухлыг ахин батладаг. Хэрвээ халхавч хийхийг хүсэж байвал зөв л хийх хэрэгтэй. Хэрвээ хүлээх гэж байгаа бол маш удаан хүлээх чадвартай байх ёстой.

Tyle ¹1 хэмээх барааны тэмдэг. Johnson Johnson компаний салбар mcneil лабораторид бүтээсэн ацетаминофены эмнүүд. Аспиринаас 50 хувь үнэтэй тул үндсэндээ эмнэлгээр л борлуулж байв. Борлуулалт нь харин аажим өссөөр байлаа. Энэ үед өрсөлдөгч Brystol Myers компаний ажилтнууд өөрсөндөө боломж гаргахаар шийдэв. Тэгээд 1975 оны 7 сард Datril хэмээх эм гаргаж - яг Tyle ¹1 тэй адил аюулгүй бөгөөд өвчнийг намдаадаг гэж тунхаглажээ. Реклам нь эдний хооронд ганц л ялгаа бий үнэ гэж тодруулав. 100 ширхэг Tyle ¹1 2,85 долларын үнэтэй бол Datril 1,85 доллар.

Brystol Myers компаний гарцаагүй алдаа бол тэд энэ санаагаа өөрсдийн баттай байр суурь эзэлсэн нутагт (Олбани, Пеори г.м) түгээж дэлгэрүүлсэн явдал. Хэн тэдний алдахыг нүд салгахгүй анаж байх билээ, тааж ядах юмгүй.

Johnson Johnson хараад суусангүй.

Datril - ийг рекламдаж эхлэхээс 14 хоногийн өмнө Johnson Johnson өрсөлдөгчдөө Tyle ¹1 - ийн үнийг Datrilтай адил болгож буулгаж чадна шүү гэж анхааруулжээ. Үүнээс гадна дэлгүүрүүдэд эмээ борлуулалтын дараа мөнгөө авах нөхцлөөр (кредит) тараах тушаал өгөв.

Гэлээ ч Brystol Myers шантралгүй үзэлцэхээр шийджээ. Тэд реклам гарах хугацааг түргэсгэж ингэснээр Tyle ¹1 үнээ багасгах мэдэгдэл өгсний маргаашнаас ТВ - ээр цацаад эхлэжээ. Улс даяар тарсан 165 мянган дэлгүүрүүдэд үнэ өөрчлөгдтөлөө хэд хононо гэж тэд тооцоолсон юм. Brystol Myers-ынхан тэнгэрээс од шүүрэх бодолдоо умбан байх үе д Johnson Johnson мэдээллийн бүх сувгуудад эсэргүүцлийн нот гардуулж амжив. ТВ, радио сувгууд Brystol Myers -с реламаа солихыг шаардаад эхлэхэд тэд бүтэн доллараар хямд гэдэг үгнийхээ оронд хямд, бүр нилээд хямд гэжээ. Өрсөлдөгч нь үүнийг ч бас эсэргүүцэв. CBS, NBC зэрэг гол сувгууд Datril -ийн реламыг цацахгүй гэсэн нь хоёрдахь том цохилт боллоо. Эсрэгээр Johnson Johnson хариу үйлдэл хийснээр борлуулалт эрс өсжээ. Datril зах зээл дээр 1 хувиас хэтэрч чадаагүй юм. Эмийг тойрсон шуугианы дүнд Tyle ¹1 -ийн борлуулалт пуужин шиг харваж оргилд хүрсэн билээ. Зарим талаараа шуугиан нөлөөлж, зарим талаараа үнээ буулгасан нь нөлөөлсөн байх.

Төгсөв.

Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008