Нэгдүгээр сард видео тоглоомын борлуулалт 13 хувиар өсчээ
Өнгөрсөн нэгдүгээр сард видео тоглоомын консол, программ хангамж болон туслах хэрэгслүүдийн борлуулалт өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 13 хувиар өсч, видео тоглоомын салбарт нийт 1.33 тэрбум ам.долларын борлуулалт хийгджээ.
Зах зээлийн судалгааны "NPD" группын хийсэн судалгаагаар энэ нэг сарын хугацаанд америкчууд 445.4 сая ам.долларыг видео тоглоомын техник хангамжинд зарцуулсан нь 2008 оны мөн үеийнхтэй харьцуулахад 17 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Нэгдүгээр сарын хугацаанд хамгийн олон хувь борлогдсон тоглоомын консол нь Японы "Nintendo" компанийн Wii тоглоомын консол байлаа. Тодруулбал, 679.200 хувь борлогдсон бол хоёрдугаарт мөн л "Nintendo"-гийн зөөврийн тоглоомын хэрэгсэл болох DS бичигджээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд DS консол 510.800 хувь борлогдсон байна.
"Nintendo" компанийн Америк дахь салбарын ерөнхийлөгч Регги Филс-Эймигийн хэлснээр тус компанийн үйлдвэрлэсэн Wii тоглоомын консол 16 дахь сардаа дараалан жагсаалтыг тэргүүлж байгаа гэнэ. 250 ам.доллараар худалдаалагдаж буй Wii 2006 онд худалдаанд гарсан ч өдийг хүртэл хуучралгүй, тоглоом сонирхогчдын анхаарлын төвд байсаар байна.
Wii-н гол өрсөлдөгчид болох "Microsoft" корпорацийн Xbox-360 консол 309 мянган хувь борлогдсон бол хамгийн үнэтэйд тооцогдож буй "Sony" корпорацийн "PlayStation-3" 203.200 хувь борлогдсон байна.
Харин видео тоглоомын программ хангамжийн хувьд нэгдүгээр сард борлуулалт 10 хувиар өсч, 676.6 сая ам.долларт хүрчээ. Борлуулалтаараа тэргүүлсэн видео тоглоомын эхний гуравт "Nintendo"-гийн бүтээл бичигдсэн байна. Тодруулбал, "Wii Fit" тоглоомын жагсаалтыг тэргүүлж, эхний тавд "EA"-ын бүтээл "Left 4 Dead" болон "Activision Blizzard"-ын "Call of Duty: World at War" тоглоомууд багтжээ.

3 comments:
Хаа сайгүй хямрал ярьж байхаар жаахан хөгжилтөйгөөр давсан нь дээр биз дээ? :)
наад нинтендо муу шаар чинь лайтай шаар байгаа юм. Байсхийж байгаад л хамаг тоглоомоо шинэчилнэ, тэрийг нь хүүгийн ангийн бараг бүх хүүхдүүд худалдаад авна. Манайх авах хэцүү байх хэцүү дунд нь хавчигнаад л.
ХэХэ сайн л ажилж байна гэхээс өөр юу ч гэхэв дээ
Post a Comment