You Tube дээд амжилт тогтоосон байна
Саяхны нэгэн судалгаагаар “Google” компанийн мэдэлд байдаг “YouTube” видео порталь вэбсайт өнгөрсөн арванхоёрдугаар сард дээд амжилт тогтоожээ. “comScore” компанийн судалгаагаар энэ нэг сарын хугацаанд дэлхийн хэмжээнд 30 сая гаруй хэрэглэгчид тус вэбсайтын видео бичлэгийг дөрвөн тэрбум гаруй удаа үзсэн байна. Түүнчлэн нэг сарын хугацаанд “YouTube” вэбсайт руу давхардсан бус тоогоор 24 сая хэрэглэгч хандсан нь интернэтээр видео бичлэг үзсэн нийт хүмүүсийн бараг 77 хувь нь гэнэ. Харин жагсаалтын хоёрдугаарт долоон сая хэрэглэгчдийг татаж чадсан BBC мэдээллийн сувгийн вэбсайт бичигдсэн бол “Microsoft” болон “eBay” вэбсайтууд удаалжээ. Дашрамд дурдахад, онлайн видео үзэгчдийн тоо 2007 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад 13 хувиар өссөн гэсэн үзүүлэлт гарсан байна.
Эх сурвалж: news.mn
0 comments:
Post a Comment