Электрон барааны дэлхийн зах зээл
Судалгаа шинжилгээний iSuppli компани электрон барааны дэлхийн зах зээлийн хэтийн төлөв байдалд дүн шинжилгээ хийжээ. Тус компанийн судалгаагаар шингэн дэлгэцийн телевизийн худалдаа үргэлжлэн өргөжих хандлагатай байгаа бөгөөд цахилгаан бүтээгдэхүүн дотроос хамгийн эрэлт хэрэгцээтэй байх гэнэ. 2012 онд 2007 онтой харьцуулахад энэ телевизийн худалдаа 110.8 млрд.долларт хүрэх юм байна.
Өнөөдрийн байдлаар шингэн дэлгэцийн телевизор ахуй хэрэглээний цахилгаан 20 барааны дунд эрэлт хэрэгцээгээрээ хоёрдугаарт орж байна. Цаашид энэ бүтээгдэхүүний худалдаа нэмэгдэхийн хамт, ойрын 4 жилд дижитал фотоаппарат, тоглоомон электрон тоног төхөөрөмжийн эрэлт хэрэгцээ мөн өсөх хандлагатай байгаа аж.

0 comments:
Post a Comment