Friday, October 16, 2009

Залуу Маркетер клубын энэ сарын уулзалт “Рекламчдын тархины витамин” нэртэйгээр зохион байгуулагдана


Сайн байцгаана уу? Эрхэм Маркетеруудаа Залуу Маркетер Клуб -ээс сар болгон зохион байгуулдаг ээлжит уулзалтаа энэ сард “Рекламчдын тархины витамин” нэртэйгээр зохион байгуулхаар болоод байна. Энэ сарын арга хэмжээний онцлог нь та бүхэнд Францын "Реклам залгигчдын шөнө" Английн “SHOTS” болон Европын холбооноос гаргаж байгаа ТВ-ийн шилдэг рекламуудыг үзэх боломжийг олгох ба Боролдой студийн захирал С.Мягмар тай тухайн рекламуудын талаар болон монголын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцах боломжыг олгоно.

Мөн бид хэвлэлийн шилдэг рекламуудын цувралыг гаргадаг “IDN” “International Designers Network” оос та бүхэнд үзүүлэх бөгөөд хэвлэлийн реклам хийхдээ бид юунд анхаарах хэрэгтэй болон тухайн рекламуудын шийдэл монгол хүний онцлогт тохируулан хэрхэн хэвлэлийн реклам бэлтгэх талаар Тоншуул сэтгүүлийн эрхлэгч, шог зураач С.Цогтбаяртай санал бодлоо солилцоно.

ТВ-ийн шилдэг реклам болон хэвлэлийн шилдэг рекламуудын цуглуулгын Мобиком -ын M-intertainment төвийн M-cinema –д /M-club/ үзэх боломжийг олгож байна.

Бусдаад илүүг сэтгэхийн тулд “Рекламчдын тархины витамин” -д таныг урьж байна.

Холбоо барих утас: 88086325, 99099259

Цааш нь...

Wednesday, October 14, 2009

Бизнесийн талаарх ойлголт ба түүний хамрах хүрээ


Хэрэв бид "бизнес"-ийн талаарх ойлголтыг өргөн утгаар нь авч үзвэл энэ нь аз туршсан бизнесийн үйл ажиллагаа юм. Практик туршлагаас харахад хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төсөл, хөтөлбөр нь "бизнес" гэдэг утгаараа шинэ санаа, төлөвлөлт, хэрэгжүүлэлт, амжилттай төгсгөл, үр дүн гэсэн 5 үндсэн үе шат дамждаг байна.

Хэрэв та эдгээр алхам бүрийг өдөр тутмын амьдралдаа системтэйгээр мөрддөг бол та "бизнес"-ийн харилцаанд орсон хүн юм. "Бизнес"-ийн талаарх ойлголтыг судалснаар бидний дийлэнх нь энэ чиглэлээрх ажил хэргийн харилцаанд оролцогч болохоо ойлгож авна. Хэрвээ ажил хэргийн харилцаанд нэг хэлбэрээр оролцож, өдөр тутмын тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чаддаг хүнийг энэ талаарх ажил хэргийн харилцаанд ороогүй хүнтэй харьцуулахад тэд ямагт бэрхшээл болон асуудалтай тулгардаг байна. Аливаа асуудалд ажил хэрэгч хандах нь танд бие хүний чинь хувьд олон нааштай өөрчлөлтийг авч ирэх төдийгүй, таныг гэр бүл, нийгэм, хамт олныхоо дунд нэр хүндтэй хүн болоход тус болдог.

Асуудалд системтэй, ажил хэрэгч хандах нь таны амьдралд зорилгодоо хүрэн олон боломжийг олгодог. Ажил хэрэгч байдал нь асуудлыг давж гарахад туслах төдийгүй тулгамдсан чухал сорилтыг шийдвэрлэх үед өөрийн зөв шийдвэрийг гаргахад тань тусална.

"Ажил хэрэгч" хүн болоход тань...
Эрч хүч
Хөдөлмөрч, хичээнгүй бас ухаантай байх нь ажил хэрэгч хүний гол чанар юм. Аливаа үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад тулгамдаж байгаа бэрхшээлийг зөв шийдвэрлэх, амжилттай дуусгах биеийн болоод ухааны эрч хүчтэй байх нь чухал юм. Энэ эрч хүчийг өөртөө бий болгохын тулд өөрийн бие мах бодь, харах, сонсох, хүртэх, үнэрлэх мэдрэхүйгээ тулгамдсан асуудалд бэлэн байхаар зөв удирдах хэрэгтэй. Нөгөө талаас бие бялдрын дасгал сургууль, эрүүл хооллолтыг өдөр тутмынхаа амьдралд мөрдлөг болгосноор эрүүр чийрэг бие бялдартай иргэн байх нь чухал юм.

Амжилтанд хүрэх эрмэлзэл
Танд амжилтанд хүрэх хүсэл тэмүүлэл байх хэрэгтэй. Асуудалд хандах таны ажил хэрэгч хандлага тодорхой үр дүнд хүрэх тэмүүллийг бий болгодог. Энэ тэмүүлэл нь танаас жирийн хүмүүсээс илүү их шаргуу хөдөлмөрийг шаардаж болно.

Зорилготой байх
Үйл ажиллагааг төлөвлөсөн цаг хугацаанд өндөр үр ашигтай хэрэгжүүлэх зорилготой байх нь чухал. Үр дүнг тооцох, цаг хугацааны зөв менежмент танд маш хэрэгтэй. Амжилтанд хүрэх зорилтуудаа тодорхойлж авах нь танд тус болно.

Бусдаас суралцах чадвар
Та өөрөө нөлөөлөхийг хүсэж байгаа хувь хүн болон хамт олны байранд өөрийгөө орлуулан тавиад үз. Мэдээж та тэдний ямар бодолтой байгааг ойлгохыг хүсэж байгаа. Иймд бусдын байр суурин дээр өөрийгөө тавьж асуудалд хандах чадвартай байх хэрэгтэй. Энэ нь ажил хэрэг явуулах үед хэрэглэгч, үйлчлүүлэгч юу хүсэж байгааг төсөөлөх чадварыг хэлж байна.

Авхаалж самбаа /манлайлал/
Бизнес эрхлэхэд шаардагдах хувь хүний манлайлал, бусдыг дагуулах урлаг танд хэрэгтэй. Нөөцийг тодорхойлох, бүрдүүлэх, үр ашигтай хуваарилах ур чадвар нь ажил хэргийг явуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Төлөвлөх
Ажил хэргийг амжилттай явуулах дүр зургийг гаргахын тулд үйл ажиллагааг ямар зорилгоор хийж байгаа, юу хийх, ямар аргаар хийх, хэн үүнийг хийх, хэзээ үүнийг хийхийг тодорхойлсон төлөвлөгөөг зайлшгүй цаасан дээр буулгана. Төлөвлөгөөтэй болсноор энэ нь нөхцөл байдлыг ойлгомжтой болгож ажил хэргийг эхлүүлэх, эс эхлүүлэхийг хэлж өгдөг. Эрсдэлтэй, аз туршсан бизнесийн үйл ажиллагаанд төлөвлөгөө гаргах нь ирээдүйн ашиг орлого, алдагдлыг тооцох хэмжүүр болдог.

Эрсдэлийг хүлээх
Эхэл!, Бизнесийнхээ ажиллагааг эхэл!, Үүнд заавал шийдвэр гардаг. Иймд бүхий л явуулах гэж байгаа үйл ажиллагааг эхлэхээс өмнө эрсдэлийг зайлшгүй урьдчилан тооцсон байхыг шаарддаг. Ингэж чадвал ажил хэргээ хугацаанд нь амжилттай, үр дүнтэй явуулж чадна. Жирийн хүнээс ажил хэрэгч хүний ялгагдах нэг онцлог бол тэд хамгийн түрүүнд эрсдлээ тооцдогоороо ялгаатай юм. Амжилт бол зөв шийдвэрийг зөв цаг хугацаанд гаргаснаар эхэлдэг.

Шинийг эрэлхийлэгч
Ажил хэрэгч хүний бусдаас ялгарах өөр нэг чанар бол ажил хэргийг илүү үр дүнтэй явуулах шинэ санааг эрэлхийлэгч байдаг. Хувь хүний шинэ санаа, төсөөлөл, түүнд хандах хандлага нь өөрийн хэрэгцээг хангах явцдаа хүрээлэн байгаа орчноо өөрчлөхөд нөлөөлдөг. Төрөл бүрийн салбарын, янз бүрийн мэдээлэлтэй байх нь шинийг сэдэгч хүнд чухал асуудал бөгөөд шинээр мэдлэг, мэдээлэл олж авах явцдаа шинэ санааг олж авдаг нь ийм төрлийн хүмүүсийн үндсэн хэв шинж юм.

Чадвар
Ажил хэрэгч хүмүүс өөрийн үйл ажиллагааг эрхлэх ноу-хау буюу тухайн ажлыг гүйцэтгэх чадвартай байдаг. Ийм төрлийн хүмүүсийн ихэнх нь өөрийн бизнест амжилт авчрах мэдлэг, чадвар, амьдралын туршлагатай байдаг. Ийм ч учраас өөрийнхөө аж ахуй эрхлэх дадлага, чадварыг үнэлэх чадвар танд зайлшгүй байх шаардлагатай. Үүнээс гадна авьяас, ур чадварыг хөсөрдүүлэхгүйн тулд байнга өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж, туршиж байх хэрэгтэй.

Тэсвэр хатуужил
Аж ахуй эрхлэх гэж байгаа хүн тулгарах саад бэрхшээлд бэлэн байх хэрэгтэй. Эмэгтэй бизнес эрхлэгчид тулгарах бэрхшээлд мохох сөрөг хандлага ажиглагддаг тул тэднээс нэмэлт хатуужил тэвчээр шаардана. Өөрийн аж ахуйг хүссэн хэмжээндээ амжилттай эрхлэн явуулахад тулгарсан бэрхшээлийн өмнө цөхрөнгүй тэмцэх хатуужил танд юу юунаас илүү чухал. Тэвчээр, хатуужил, итгэл нь тулгарч байгаа бодит болон сэтгэл зүйн бэрхшээлийг амжилттай давж гарах үндэс юм.

Бизнесийн төрөл
Хүмүүс өөрийн тэмүүлэл, эрэлт хэрэгцээний дагуу төрөл бүрийн сонирхолд хөтлөгдөж байдаг. Аж ахуй эрхлэх хүн энэ хүсэл тэмүүлэл, эрэлт хэрэгцээний үр дүнд бий болсон сонирхлоо хангахын тулд сонирхсон аж ахуйгаа сэтгэл ханамжтай байгуулах зорилготой байдаг. Амжилттай байгуулсан аж ахуй бүр хүнд өөрт нь сэтгэл ханамжийн шагнал авчирдаг. Аж ахуйн төрөл, загварыг гаргахын тулд энэ нь хувийн болон төрийн өмчийн, албан болон албан бус, хувь хүний эсвэл бүлэг хамт олны, орон нутгийн болон олон улсын, том болон жижиг, бизнесийн болон нийгмийн, үйлдвэрлэлийн болон үйлчилгээний алин болохыг тодорхойлдог. Аж ахуйн төрөл хэлбэрээс үл хамаарч тулгарч байгаа бэрхшээлийг хэрхэн давж гарах шийдвэрийг зөв гаргах нь байгууллагыг амжилтанд хүргэж боломж өгдөг. Байгууллага хоорондын гол ялгаа нь амжилт, түүнээс хүртэх сэтгэл ханамж, үр дүнгээр хэмжигдэнэ. Ашгийн байгууллага ашиг олдог бол ашгийн бус байгууллагууд биеийн болоод сэтгэл зүйн амжилт ололтыг чухалчилдаг. Иймээс ажил хэрэгч хүмүүс өөрийн хэрэгцээ сонирхолд нийцсэн ажлыг л сонгодог. Тодорхой хэсэг аж ахуй бусад аж ахуйн нэгж байгууллагын оршин тогтнох хэрэгцээг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Нэг аж ахуйн бүтээгдэхүүн бусад аж ахуйн нэгж байгууллагын хэрэгцээнд хэрэглэгдэж улмаар нийгмийг бүхэлд нь мөнгөн хөрөнгийн хөдөлгөөнд оруулдаг байна. Хичнээн их мөнгө эргэлтэнд орж байвал нийгэм төдий чинээ баян байдаг. Байгууллагуудын харилцан хамааралтай үйл ажиллагаа нь нийгэмд төдийгүй хүмүүст маш олон боломжийг ашиглах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Иймд ажил хэрэгч хүмүүс энэ боломжуудыг тодорхойлж дараа нь түүнийг ашигладаг байна.

Бидний хүрээлэн байгаа орчинд илүү өндөр түвшинд харилцан ашигтай ажиллаж болох ашиглагдаагүй олон тооны боломжууд оршдог бөгөөд хүн бүрт ийм боломж нээлттэй байдаг. Эргэн тойронд чинь байгаа төрөл бүрийн бизнесийн байгууллагуудыг анхааралтай судлах, хэрхэн тэдэнтэй харилцан ашигтай хамтарч ажиллах боломж байгааг зөв дүгнэх хэрэгтэй. Ингэж та чадах зүйлээ, өөртөө байгаа тэр л чадвараар амжилттай хэрэгжүүлэхээр ажилладаг.

Цааш нь...

Tuesday, October 13, 2009

Шууд шуудангийн түгээлтээр хйих реклам



Энэ нь өөрийн боломжит худалдан авагчдад болон ажил хэргийн түншүүддээ шуудангийн хайрцагаар тараах рекламын мэдээлэлүүд байна. Рекламын ийм төрөл нь харьцангуй хямд, хамрах хүрээ ихтэй, энгийн хэлбэрт тооцогдох боллоо.

Түүний онцлог давуу талууд гэвэл:
- Өөрийн барааг тодорхой хэрэглэгчийн хүрээнд сурталчлан мэдээлэх зорилгоор ашиглах боломжтой. Ялангуяа үйлдвэрлэлийн зориулалттай барааны борлуулалтанд ашиглахад илүү үр дүнтэй арга юм.
- Олон нийтийн мэдээллийн хэргэсэлээр бүрэн хэмжээнд тодорхойлон сурталчлах боломжгүй бараа үйлчилгээг мэдээлэлхэд тохиромжтой рекламын хэрэгсэл болдог.
- Тодорхой харилцагчийн хаягаар мэдээлэл хүргэснээр богино хугацаанд хариу үйлдэлд хүргэж хурдан борлуулалт хийхэд нөлөөлдөг .

Шууд шуудангаар түгээх реклам нь хоёр төрөлтэй. Нэг нь боломжит худалдан авагчид тусгайлан бэлтгэсэн реклам-мэдээлэлийн захидал байна. Нөгөө нэг төрөл нь хэвлэмэл рекламын материалууд болох жижиг товхимол, каталогуудыг тусгай дагалдах захидалын хамт харилцагчиддаа тараах ажиллагаа юм. Энэ аргаар реклам сурталчилгаа хийхийн тулд компанид хэрэглэгчдийн нарийвчилсан хаяг ба тэдгээрийн тухай мэдээллийн санг бий болгосон байх шаардлагатай. Энэ нь нилээд нарийн төвөгтэй ажиллагаа шаардах бөгөөд телефон утасны болон хаягийн лавлах , худалдаа аж үйлдвэрийн танхимийн мэдээлэл зэргийг судлан шаардлагтай хүмүүсийн мэдээллийг олж цуглуулх ажил байдаг.

Шууд шуудангаар түгээх реклам нь хэрэглэгчидийг байлдан дагуулах нилээд үр ашигтай хэрэгсэл бөгөөд энэ нь нягт нямбай хөдөлмөр цаг зарцуулж рекламын мэдээлэлээ бэлтгэхийг шаарддаг.
Энэ арга хэрэгсэл нь газар нутгийн хязгаарлалт байхгүй хаана ч байгаа хэрэглэгчид богино хугацаанд рекламаа хүргэх боломжтой.

Рекламын тараах материалыг хэвлэн олшруулахтай холбоотой зардал нийлээд гарах боловч эцсийн дүнд харьцангуй богино хугацаанд рекламдсан бараагаа борлуулах нь энэхүү зардлыг зөвтгөх талтай. Сүүлийн жилүүдэд шууд шуудангаар түгээх реклам нь компьютерийн хэрэглээ өргөжсөнтэй уялдаж интернетээр мэдээлэлээ маш богино хугацаанд тараах боломжтой болоод байна.

Маркетингийн урамшуулал сурталчилгаа: ХҮДС-ийн Маркетингийн багш: Ц.Долгорсүрэн

Цааш нь...

Оросын Еврей гаралтай саятнууд

Энэ жилийн хамгийн баян Оросоор Абрамович Роман Аркадьевич шалгарсан билээ. 13.3 тэрбум ам.доллартай тэнцэх эд хөрөнгөтэй тэрбээр дэлхийн хамгийн баян 60 хүний жагсаалтад 21 дүгээрт бичигдсэн.


Өнгөрсөн жилүүдэд Оросын тэргүүн баянаар шалгарсан М.Ходорковскийн эд хөрөнгө 15-аас 2,2 тэрбум болтлоо багассан тул энэ жилийн дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад орж чадаагүй юм. Tүүнээc гадна Оросын тэргүүн баячуудын жагсаалтаас хасагдсан таван xүн нь бүгдээрээ М.Ходорковскийтэй ажил хэргийн холбоотой xүмүүc байсан гэдэг.

Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө Оросын тэргүүн баячуудад ордог байсан Владимир Гусинский, Борис Березовский нар харамсалтай нь улс төрийн шалтгаанаар хилийн чанадад амьдарч байгаа бөгөөд бизнес нь ч төдийлөн сайнгүй байгаа бололтой.

Өнгөрсөн жилийн дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад Оросын нэлээд хэдэн иргэн орсон. Зарим нэгэн хэвлэлд бичсэнээр тэд бүгд Орост амьдардаг Еврейчүүд юм байна. Тиймээс дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад цэвэр Орос xүн opooгүй гэсэн үг.

1996 онд Борис Березовский улс төрийн хэрэгт буруутгагдаагүй байхдаа Оросын эдийн засгийн 50 хувийг тус улсын долоон тэргүүн баян хянадаг хэмээн их л бахархан ярьсан.

Тэдний нэрсийг үзэхэд зургаа нь Еврей үндэстэн байв. Яагаад Орост Еврейчүүд ийнxүү гэнэт хүчээ авсныг ойлгохын тулд түүхийн хуудсыг эргүүлэх хэрэгтэй болно.

1987 онд М.Горбачёв хувийн аж ахуй хөгжүүлэхийг уриалах үeд цэвэр цусны Оросуудаас үнэт цаасны арилжаа эрхлэх туршлагатай xүн байсангүй. Зах зээлд яаж ажиллах ёстойг мэдэж байсан Еврейчүүд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих үeд хошуучилж чадсан. Ингээд үнэт цаас буюу хувьцаа гарч ирсэн явдал нь М.Ходорковский зэрэг xүмүүcт улсын гэгдэж байсан өмчийг эзэмших боломж нээж өгсөн. Тэрбумтнууд олноороо төрж удалгүй хууль дүрмийг зөрчсөн уйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өрсөлдөгчийнхөө амь насыг бүрэлгэх, бизнесийнх нь талаар бичсэн сэтгүүлчид, төрийн албан хаагчдын амь насанд халдах болсон нь М.Ходорковский зэрэг баячуудыг эрх баригчид хяналтдаа авахад xүpгэжээ.

Роман Абрамовия
Их Британийн хөлбөмбөгийн "Челси" клубын эзэн энэ залуу 2003 онд "Лондоны шилдэг xүн"-ээр тодорсон. Их Британийн нийслэлд хэвлэгдэн гардаг "Evening Star" сониноос явуулсан санал асуулгаар хамгийн өндөр оноог авсан. Оросын Чукотын автономит тойргийн амбан захирагч, "Сибнефть" газрын тосны компанийн эзэн тэрбээр гурван ч далбаат онгоцтой гэнэ. Роман Абрамович 1966 оны аравдугаар сарын 24-нд Саратов хотод төрсөн.

Ээж нь түүний багад нь өөд болж, 1960-аад оны сүүлчээр эцэг нь нас барахад Романыг аавынх нь дүү нь үрчилж авсан. Цэргийн албаа хаагаад Губкиний нэрэмжит Москвагийн Газрын тосны дээд сургуулийг дүүргэжээ. 1992-1995 онд нийт тав, 1995-1996 онд арван фирм байгуулж 2000 онд Чукотскийн автономит тойргийн амбан захирагчаар сонгогдсон байна. 1998 он гэхэд 1,2 сая ам.долларын орлоготой ажилласан бөгөөд өдгөө Их Британид амьдарч буй Борис Березовскийтэй нэлээд хамтран ажиллаж байсан гэдэг. 2003 онд "Fortune" сэтгүүлээс гаргасан АНУ-д амьдардаггүй 40 хүртэлx насны дэлхийн 40 тэргүүн баяны жагсаалтад нэлээд дээгүүр бичигдсэн.

Борис Березовский
Оросын еврей гаралтай баячуудын тухай ярихад Ерөнхийлөгч асан Борис Ельцинтэй нэлээд ойр дотно харилцаатай байсан Борис Березовскийн талаар дурдахгүй байхын apгaгүй. Цагтаа Кремлийн загалмайлсан эцэг гэгдэж байсан тэрээр Оросын улс төрд хамгийн их нөлөөтэй xүмүүсийн нэг байсан.

1946 онд Москвад төрсөн тэрээр Москвагийн Их сургуулийн механик-математикийн факультетийг дүүргэсэн. Шинжлэх ухааны салбарт чамгүй бүтээл туурвисан. Tүүний бүтээлүүд нь АНУ, Их Британи, Япон, Герман, Францад хэвлэгдэж байжээ. "Лого ВАЗ" хувьцаат компанийг үндэслэн байгуулагч. Борис Ельцинийг Ерөнхийлөгчийн сонгуульд. ялалт байгуулахад Оросын бизнесчүүд тэр дундаа Борис Березовский чухал үүpэг гүйцэтгэсэн гэдэг. Яагаад Борис Ельцинтэй дотно харилцаатай байсныг ойлгохын тулд тэр үеийн Оросын улс төрийн нөхцөл байдлыг сайн мэдсэн байх ёстой.

Б.Ельциний сонгуулийн сурталчилгаанд 140 сая ам.доллар зарцуулсан гэсэн тооцоо байдаг гэнэ. Дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Ельцин түүнийг Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилсон. Энэ xүн хэвлэл мэдээллийн салбараас ч чамгүй мөнгө олсон. Хууль бус ажиллагаа тэр дундаа Оросын машины зах зээлд өөрийн нөлөөгөө тогтоосон түүнийг Чеченийн салан тусгаарлагчидтай холбоотой хэмээн бичиж байсан. Ийнхүү цагтаа Оросын улс төрд хамгийн нөлөөтэй гэгдэж байсан xүн өдгөө Их Британид орогнож байна. Оросын эрх баригчид ч түүнийг хүлээлгэн өгөхийг шаардсаар байгаа. Янз бүрийн хууль бус ажиллагаа, xүн амины хэргийн цаана Березовский байгаа гэдэг.

Владимир Гусинский
Хэвлэл мэдээллийн салбарт нэлээд амжилттай бизнес хийж байгаад 2000 онд баригдаж, удалгүй гадаадад гарсан Владимир Гусинский ч мөн л еврей. Tүүнийг Орост нөлөө 6үxuu байхад багт нь Улсын aюyлгүй байдлын хороонд ажиллаж байсан офицер, либерал үзэлтэй сэтгүүлчид гээд янз бүрийн xүмүүc ордог байсан гэнэ. 1990-ээд онд хамгийн баянд тооцогдож байсан хүмүүсээс Гусинский шиг эд хөрөнгөө хайр найргүй тарааж байсан xүн байхгүй. Тэрээр Opocт хамгийн орчин үeийн банк, хэвлэл мэдээллийн эзэнт гүрнийг байгуулсан. Нэг ёсондоо Оросын Еврейчүүдийн ертөнцийг өөрчилж чадсан гэдэг.

Оросын улс төрд өөрийнхөө нөлөөг тогтоож Оросын Ерөнхийлөгч, Израилийн Ерөнхий сайдын сонгуульд xүpтэл нөлөөлдөг байжээ. Дахиад нэг алхахад Америкт xүрнэ хэмээн ярьдаг байв. В.Гусинский байгаагүйсэн бол Оросын НТВ телевиз, Оросын Еврейчүүдийн чуулган 6auxaүu байхсан. Tүүний хамгийн гол дайсан нь Борис Березовский байсан бөгөөд Оросоос хөөлгөсөн гэлцдэг. 2000 оны сонгуульд өөрийнхөө 6үx хөрөнгийг барьцаалан оролцсон тэрээр юу ч үгүй хоцорсон. Хэрвээ тэрбээр Роман Абрамович, cүүлднь В.Путинтай муудалцаагүйсэн бол хувь заяа нь яах байсныг хэн ч мэдэхгүй. Тэдний хооронд үүccэн зөрчилдөөнийг улам ноцтой болгосон xүн нь Б.Березовский гэдэг. Орост ардчиллыг хөгжүүлэхийг маш ихээр анхаардаг тэрээр өнөөдөр Израиль, АНУ хоёрын дунд амьдардаг.

Эх сурвалж: Business news

Цааш нь...

Monday, October 12, 2009

Дуу дүрсээр түгээх реклам


Энэ төрөл нь үүрэг ач холбогдлын хувьд хэвлэлийн дараагаар орох рекламын түгээх хэрэгсэл юм.Энэ төрөлд телевиз,радио кино хамаарагдана.Эдгээрээс ялангуяа телевиз нь сүүлийн үед реклам захиалагчдын хувьд маш ихээр анахаарал татах боллоо.Ийнхүү хөгжингүй орнуудын реклам хийгчдийн зардалын 20-25% , Оросын рекламчдын хувьд 35-40% нь телевизд зарцуулагдаж байна.

Телевизийн рекламын төрөлд рекламын клип, телевизийн зарлал, рекламын нэвтрүүлэг орно.Эдгээрээс телевизийн клип – ролик нь нилээд түгээмэл төрөл нь бөгөөд энэ нь товчоор хэлвэл видиокамер эсвэл кино хальсан дээр гүйцэтгэсэн богино хэмжээний кино зураг юм. Ийм киноны үргэлжлэх хугацаа 15-60сек байх боловч хэдэн минут үргэлэх урт хугацаатай ч байж болно.Хамгийн тохиромжтой стандартын хугацаа нь 30сек байна.Телевизийн клип нь үзэгчдийн анхаарлыг татсан үр ашигтай байхын тулд агуулгаараа эсвэл хэлбэрийн хувьд сонирхолтой байх шаардлагатай .ТВ клипын агуулга хэлбэр нь хоюулаа сайн байвал хамгийн үр ашигтай рекламд тооцогдоно.

Телевизийн реклам нь нилээд өндөр өртөгтэйд тооцогдох боловч телевизийн төрөл ангилал, нэвтрүүлэх цаг буюу оройн цаг, өглөөний аль нь болох, үзэгчидийн тоо, категори тэдгээрийн онцлог зэргээс хамаарч үнэ өртөг янз бүр байдаг. Жишээ нь өглөөний 6-9 цагийн нэвтрүүлгийн цагаар хийх реклам нь оройн мэдээний үеийнхээс 20 дахин хямд, 9-11цагийн үед 10 дахин бага байна.

Телевизийн рекламын давуу тал онцлог :
- ТВ реклам нь харах сонсох мэдрэмжээр хүртдэг учраас нилээд үр ашигтай болдог бөгөөд ийнхүү дүрс дуугаар авсан барааны тухай мэдээлэл нь худалдан авагчдын ой ухаанд илүү удаан хугацаанд тогтоогддог.
- Илүү өргөн цар хүрээгээр хүмүүст хүрдэг тэднийг сонголтой хамрах боломжтой учир нь хоногийн өөр өөр цагаар мэдээллээ хүргэх боломжтой.
- ТВ-ийг хүмүүс голдуу амралтын цагаар үздэг тул рекламын агуулгыг эерэгээр анхаарч хүлээн авах нөхцөл бүрддэг.
- ТВ реклам нь мэдээлж байгаа зүйлээ бодитой үзүүлж харуулах боломжтой учраас сайн хийгдсэн реклам нь хүмүүсийг бараатай танилцуулахаас гадна худалдан авах боломжоос түрүүлж түүнийг хэрэглэж үзэх хүсэл эерэг сэтгэгдэл төрүүлдэг.
-ТВ рекламын клип шоу нь барааны чухал шинжийг харуулах тийм уур амьсгал орчиныг бий болгож пүүс компаний имижийг өргөхөд чухал нөлөө үзүүлнэ.
Хэдийгээр ТВ реклам нь ийм олон давуу талтай боловч мөн дутагдалтай талтай.
- үнэ өртөг ихтэй, ялангуяа нягтрал ихтэй эфирийн цагаар хийх реклам илүү их өндөр үнэтэй байна.
- Рекламын клип нь маш өндөр ур чадвар шаарддаг,тааруухан хйигдсэн реклам нь барааны эрэлтийг бий болгох биш эсрэгээр түүнээс бүр татгалзахад хүргэж болзошгүй.
- хөдөө орон нутаг зах хягаарт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн газрууд нь ТВ реклам хийлгэх боломжгүй байдаг нь зөвхөн газар зүйн байршилтай холбоотой.

Радио реклам нь нилээд түгээмэл рекламын сувагт тооцогддог.Реклам хийгчидийн нйит зардалын дөнгөж 4-6% нь радио рекламд ноогддог байна.
Радио рекламын үндсэн төрлүүд гэвэл радио зарлал, радио ролик, янз бүрийн рекламын нэвтрүүлэг, сурвалжлагууд юм.Радио
мэдээлэл нь барааны рекламын өргөн хэрэглэгддэг арга энэ нь бараа үйлчилгээг худалдан авах хаяг, телефоныг дурдсан нэвтрүүлэгчийн унших хэлбэрээр дамжуулдаг мэдээлэл юм.
Радио ролик гэдэг нь тусгайлан бэлтгэсэн зохиомжоор хэд хэдэн жүжигчид оролцон санал болгож буй бараа үйлчилгээг радио сонсогчдод хүргэх реклам байдаг.Энэ нь гол төлөв барааны реклам байх бөгөөд компаний имижийг харуулах реклам нь нилээд нарийн асуудал бөгөөд үүнийг зөвхөн мэргэжлийн хүмүүс хийх боломжтой.

Радио роликийг зардал чирэгдэл багатай шууд радио нэвтрүүлгийн студид мэргэжлийн хүмүүс бэлтгэж болох учраас хямд тусна.Радио рекламын үргэлжлэх хугацаа 15-60сек байна.15 сек –ийн радио рекламаар сонсогчдын анхаарлыг татаж юу н тухай яриж байгааг ойлгоход хүрэлцээтэй . Харин 30 юмуу 60сек-ийн нэвтрүүлгээр анхаарлыг нь татаад зогсохгүй боломжит худалдан авагчдын анхаарлыг хандуулан барьж сонирхолыг нь татах зорилготой байна.

Радио реклам дараах нөхцөл шаардлагуудыг хангасан эсэхээс амжилттай сайн болох нь хамаарна.
- Эхний хэдхэн секундад боломжит хэрэглэгчийг өөртөө татах
- Санал болгож буй тодорхой бараа үйлчилгээнийхээ талаар
товч тодорхой мэдээлэх
- Радио сонсогч уг бараа үйлчилгээний саналыг сонирхоход шаардлагатай үзүүлэлт параметрүүдийг тодруулж өгөх
- Бараа үйлчилгээг худалдаалж буй газруудын хаяг утасны дугаарыг агуулсан мэдээлэл заавал өгөх хэрэгтэй.
Радио рекламыг амжилттай сайн хийхэд түүний арга хэрэгсэлүүдээс сонгох боломж их байдаг. Туайлбал энд оролцох жүжигчидийн янз бүрийн дуу хоолой, мэргэжлийн нэвтрүүлэгчийн оролцоо, хальсанд бичсэн фон дуу чимээ гэх зэрэг олон төрлийг хэрэглэж болно.

Радио рекламыг хийхэд өргөн хэрэглэгддэг нэг хэрэгсэл нь мэдээллийг дагалдах дуу хөгжим юм.Оновчтой сонгосон эсвэл тусгайлан зохиосон дуу хөгжим нь тухайн компаний бүтээгдэхүүний таних тэмдэг логотип болж дараачийн удаа тэр компаний бүтээгдэхүүний рекламыг бусдаас ялгахад тус дөхөм болох талтай.

Ийнхүү сайн бэлтгэсэн радио рекламыг өглөө орой өдрийн ямар үеэр нэвтрүүлэх , хэдэн удаа давтах гэдэг асуудлыг бас сайн бодож шийдэх нь чухал.Радиог ихэвчлэн өглөө эрт хүмүүс голдуу сонсдог. Харин өдрийн цагаар бол гэрийн ажилтай эмэгтэйчүүд, сурагчид, тогтмол цагийн ажил эрхэлдэггүй хүмүүс голчлон сонсдог гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй,Оройн цагаар хүн амын дийлэнх нь телевиз үзэх учраас радиог бараг сонсдоггүй ,ийм учраас радиогийн рекламд хамгийн үнэтэй цагууд нь өглөөний болон үдийн завсарлагийн цагууд байна,

Радио рекламын давуу талууд гэвэл
- Өргөн хэрэгцээний болон үйлдвэрлэлийн зориулалттай барааны хувьд радио реклам нь үр ашигтай хэрэгсэл болдог.
- Радио рекламаар тодорхой хүссэн бүлэг хэрэглэгчдэд хандаж реклам хийж болдог.
- Радио сонсогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд, суралцагчид байдаг учраас рекламдаж буй барааны идэвхитэй худалдан авагчид болдог.
- Аян замд яваа болон жолооч нарт радио нь тохиромжтой реклам түгээх хэрэгсэл болно.
-Радио реклам нь бэлтгэхэд хялбар хямд хэрэгсэл
-Радио рекламаар сонсогчдын сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөх боломжтой учраас барааны сонирхолтой дүр төрхийг бий болгох боломжтой.
Радио рекламын дутагдалтай тал гэвэл:
- Радио сонсогчид нь ТВ үзэгчид рүү шилжих магадлалтай учраас түүнийг нэвтрүүлэх цагийг маш сайн зөв сонгох шаардлагатай
- Сонсогчдыг татахын тулд мэдээллийг олон удаа давтах шаардлагатай
- Рекламын зах зээлийн өсөлттэй холбоотой радио рекламын үнэ өртөг өсөх хандлагатай.

Дуу дүрсийн рекламын гуравдахь төрөл нь кино бөгөөд бусад төрөлтэй харьцуулахад хэрэглэгдэх нь бага байдаг.Энд рекламын ролик, реклам-техникийн кино, реклам - нэр хүндийн кино зэрэг төрлүүд хамаарагдах бөгөөд шинэ мэдээллийн хэрэгсэлүүд гарч ирсэнээр ач холбогдол хэрэглээ нь эрс багассан болно. Ийнхүү кино рекламд дэлхий дахинаа харьцангуй бага хөрөнгө зарж байна. Тэдгээрийн оронд харин видио ролик, теле ролик ба радио роликийг ихээр хэрэглэж байна.

Маркетингийн урамшуулал сурталчилгаа: ХҮДС-ийн Маркетингийн багш: Ц.Долгорсүрэн

Цааш нь...

Sunday, October 11, 2009

РЕКЛАМЫН МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ ХЭРЭГСЭЛ


Реклам сурталчилгааны мэдээлэл түгээх хэрэгсэлүүдийг дараах төрлүүдэд ангилж болно. Үүнд:

- хэвлэлийн газрууд( сонин, сэтгүүл, долоо хоногийн сонин)
- дуу дүрсээр түгээх хэрэгсэлүүд (телевиз, радио, кино, видео,кабелийн ТВ )
- Шуудангаар шууд хүргэх түгээлт
- Гадна гудамжны реклам
- үйл явдал болон дагалдах материалууд ( үзэсгэлэн, хэвлэмэл материалууд,
бэлэг дурсгалын зүйл)

Хэвлэлийн реклам
.Хэвлэлийн реклам нь харьцангуй хямд бөгөөд нилээд түгээмэл уламжлалт рекламын төрөл юм.Энэ төрөл нь мэдээллийг шуурхай ,давталттай өргөн хэмжээнд түгээх шинжээрээ хамгийн үр ашигтайд тооцогддог.
Хэвлэлийн рекламын төрөлд өдөр тутмын ба долоо хоногийн сонин, сэтгүүл, лавлах материалууд хамаарагдана.

Сонин сэтгүүл нь түгээмэл уншигчдад зориулагдсан нийгэм улс төрийн хэвлэл; тодорхой салбарын уншигчдын тусгай төрөлжсөн сэтгүүл гэсэн хоёр төрлөөр гардаг.Мөн сонин сэтгүүл нь төвийн буюу улс үндэсний хэмжээнд гардаг, орон нутгийн ба бүс нутгийн гэж ялгаатай байна.Төвийн буюу улс үндэсний сонин сэтгүүл бүх улсын хэмжээнд олон тоогоор гардаг байхад орон нутгийн ,бүс нутгийн сонин сэтгүүл нь зөвхөн тухайн бүс нутгийн дотор цөөн тоотой хэвлэгддэг .

Сонин сэтгүүлийн нэрнээс тэнд гарч байгаа мэдээлэл нь өргөн олон уншигчидад зориулагдсан уу, нарийн төрөлжсөн мэргэжлийн чиглэлтэй хүмүүст хандсан уу гэдгийг тодруулах боломжтой.Тухайлбал манай орны хувьд нйит өргөн уншигчдад хаяглагдсан “Зууны мэдээ” “ Өдрийн сонин” “ Монголын мэдээ” зэрэг гарч байхад “Бизнес таймс” “ Математик“ “Мөнгө санхүү” зэрэг сонингууд нь төрөлжсөн мэргэжлийн чиглэлтэй мэдээлэл агуулсан онцлогтой байдаг.

Төрөлжсөн сэтгүүлүүд нь худалдаа бизнесийн,техникийн ба тусгай салбарын гэж байх бөгөөд эдгээрт тухайн салбарын холбоотой мэдээлэлийг хүргэдэг.Хөгжингүй орнуудад мөн эмэгтэйчүүдэд зориулсан төрөлжсөн сэтгүүл ихээр гарах болсон нь барааны эрэлт борлуулалтанд тэдгээрийн нөлөө улам их болж байгаатай холбоотой юм.
Хэвлэлийн рекламын хэрэгсэлийн өөр нэг төрөл нь төрөл бүрийн лавлах-справочник,бюллетень байдаг.Тэдгээрт янз бүрийн үйлдвэрлэгчид өөрийн бараа бүтээгдэхүүнээ нилээд сурталчилдаг.

Хэвлэлийн реклам түгээх хэрэгсэлийн төрлийг сонгохдоо дараах хүчин зүйлийг харгалзах нь зүйтэй. Үүнд:
- уншигчийн хамрах хүрээ
- хэвлэгдэх үечлэл,хугацаа
- сурталчилж байгаа бараа эсвэл зах зээлийн сегментийн онцлог
-тухайн хэвлэлийн нйитлэлийн онцлог
-хэвлэлийн газраас олгох санхүүгийн хөнгөлөлт зэрэг асуудал хамаарагдана.

Аль болох олон уншигчтай хэвлэлд бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ рекламыг байрлуулах нь ашигтай учраас төвийн болон улсын хэмжээний сонин хэвлэлийг сонгох нь зөв шийдвэр болно. Гэхдээ жижиг үйлдвэрийн газрууд нь өөрийн бүтээгдэхүүнээ орон нутгийн ба бүс нутгийн хэвлэлд сурталчилах нь илүү тохиромжтой .

Сурталчилгаагаа байрлуулах хэвлэлийн төрлийг сонгохдоо хир зэрэг богино хугацаанд гардаг хугацааны давтамжийг гол болгон үзэх нь зүйтэй.
Хэвлэлийн рекламын онцлог давуу тал гэвэл
- өртөг багатай хямд
- шаардлагатай мэдээлэлийг ихээр багтаах боломжтой
- үгээр санаагаа гаргахын зэрэгцээ гэрэл зураг, дүрслэлээр илэрхийлдэг
- бараа худалдаалах газрын хаяг, телефон утаснууд байдаг
- мэдээлэл нь хадгалагддаг
- мэдээлэлийг хэвлэлд бэлтгэх ажиллагаа хялбар энгийн
Түүнчлэн нийтийн мэдээллийн хэрэгсэл болох хэвлэлийн реклам нь бас дутагдалтай талуудтай.
- хэвлэл уншигчид нь гол төлөв үйл явдалын мэдээлэлд анхаараад рекламын хэсэгт бага анхаардаг
- сонингийн цаасны чанартай холбоотой тэнд гарсан зураг дүрслэл нь хангалтгүй итгэл үнэмшил багатай мэдээлэл болдог.
- ижил зориулалттай барааны зар мэдээлэлээс тэдгээрийн онцлог гадаад ялгаатай талыг олж мэдэхэд төвөгтэй учраас уншигчид өөрийн шаардлагатай рекламыг сонгоход бэрхшээлтэй болдог

Маркетингийн урамшуулал сурталчилгаа: ХҮДС-ийн Маркетингийн багш: Ц.Долгорсүрэн

Цааш нь...

Tuesday, October 6, 2009

Рекламын мэдээлэл агуулагчийн тодорхой төрлийг сонгох


Реклам сурталчигааг олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэлийн төрлийн хүрээнд чухам ямар хэрэгсэлээр хийх асуудалыг зөв шийдэх хэрэгтэй . Энд хэрэв ТВ-ийг сонгосон бол UBS, Монгол телевиз, ТВ5 зэргээс алийг сонгох, ямар сэтгүүл эсвэл сонинд реклам сурталчилгаагаа байрлуулах вэ гэдгийг тодруулна гэсэн үг юм.
ТВ-ийн агентлагийг сонгохдоо тэдний үнэ өртөг ,нэвтрүүлэх цаг хугацааг харгалзана ,харин сонин сэтгүүлийн хувьд түүний нэр хүнд, хэвлэгдэх тоо ширхэг, хир богино хугацаанд гардаг, уншигчдын тоо зэргийг тооцох нь зүйтэй.


Реклам сурталчилгааны мэдээллийг түгээх хэрэгсэлийг ашиглах график хугацааны шийдвэр

Реклам захиалагч нь өөрийн рекламыг жилийн турш хэрхэн байрлуулах тухайгаа тодруулж мэдсэн байх хэрэгтэй.Энэ шийдвэрээ худалдаа наймаа эрчимтэй хийгддэг цаг үеийг харгалзан хийх нь ашигтай.Манай орны хувьд наадам, цагаан сар , шинэ жилийн өмнө реклам сурталчилгааны мэдээлэлээ илүү нягтралтай байрлуулах нь оновчтой. Харин европын орнуудад бол христосын баярын үеэр арван хоёр сард маш их борлуулалт хийдэг ба хавар гурван сарын үед борлуулалт унадаг цаг үе гэдгийг харгалзан рекламаа байрлуулах хугацааг товлодог байна.

Зарим компаниуд ялангуяа хувцас борлуулдаг газрууд зөвхөн улирлын байдлыг харгалзаж рекламаа хийдэг.Энэ сонголтыг хийхдээ жилийн турш долоо хоногт нэг удаа хийх үү эсвэл тодорхой хугацаанд нилээд эрчимтэй ойр ойрхон хийх үү гэдгийг сайн бодож төлөвлөх шаардлагатай

Реклам сурталчилгааны үйл ажиллагааг үнэлэх дүгнэх

Реклам сурталчилгааны үр дүнг гаргахдаа түүнийг хийхээс өмнөх болон дараа үед реклам сурталчилгаа нь хэрэглэгчидэд үзүүлэх нөлөөлийн төвшинг хэмжиж үздэг.Ер нь реклам сурталчилгааг хийхдээ түүний харилцааны үр ашиг ба худалдааны үр ашигийг тогтмол үнэлэж байх нь чухал.Харилцааны үр өгөөжийг хэмжихдээ түүний хэрэглэгчдэд үзүүлэх нөлөөлийг ямар байгааг тодруулна.Энэ судалгааг рекламын мэдээлэл гарсаны дараа ба гарахаас өмнө хийх нь зүйтэй.Үүнийг хйих гурван арга байдаг.

- Шууд үнэлгээний арга. Хэсэг хэрэглэгчдээс хэдэн хэдэн рекламын хувилбартай танилцаад тус бүрт нь үнэлгээ өгөхийг хүсдэг.Энэ нь тухайн реклам нь хир зэрэг анхаарал татаж байна, ямар байдлаар хүмүүст нөлөөлж байна гэдгийг мэдэх боломж олгоно.Гэхдээ энэ нь тийм ч боловсронгуй сайн аргад тооцогддоггүй.

- Портфелийн үнэлгээний арга. Сонголттой авсан рекламын мэдээлэлтэй хэрэглэгчид өөрийн хүссэн хугацаагаар танилцсаны дараа тэднээс рекламын мэдээлэлээс юуг санаж байна агуулга нь ямар байсаныг асуултын дагуу эсвэл асуултгүйгээр тодруулж мэдэхэд чиглэсэн арга юм.Тэдний тогтоож үлдсэн мэдээллийн хэмжээ нь нийт рекламын дотроос илүү ойлгомжтой тодорхой болсоныг харуулах болно.
- Лабораторын үнэлгээний арга. Рекламд хамрагдсаны дараах нөлөөлийг тусгай төхөөрөмжийн тусламжтай зүрхний цохилт, цусны даралт, нүдний хүүхэн харааны томролт болон хөлс ялгаралт зэргийг хэмжиж үзэх замаар бие организд гарах үйлчлэлээр хэмжих арга юм.Лабораторын аргаар хүмүүсийн рекламд татагдах хүч ямар байгааг хэмжиж тогтоодог.

Реклам хийгдсэний дараах байдлыг үнэлэх хоёр арга байдаг.

- Тогтоолтын хэмжээг тодорхойлох арга. Энэ үед рекламын мэдээлэлтэй сэтгүүл уншаад эсвэл ТВ-ийн нэвтрүүлэг үзсэний дараа түүнээс чухам юуг санаж байгааг асуудаг,Энэ аргаар рекламын мэдээлэл нь хир удаан хугацаанд ой тогтоомжид хадгалагдан үлдсэн байна гэдгийг тодруулах боломжтой.

- Танин мэдэх байдлыг үнэлэх арга, Энэ аргын үед жишээ нь нэг сэтгүүлийн уншигчаас та өмнө нь энэ тухай юу мэддэг байсан тухай асууж тодруулах явдал байдаг. Ийм аргыг янз бүрийн сегментэд рекламын үзүүлэх нөлөөлөл, ямар байгаа болон өрсөлдөгчийн рекламтай өөрийн рекламыг харьцуулах зэрэг асуудлыг үнэлэхэд ашиглана.

Реклам сурталчилгааг хариуцан гүйцэтгэх эзний асуудлыг шийдэхдээ энэ үйл ажиллагааг өөрийн байгууллөгын мэргэжилтнүүдээр хийх үү эсвэл төрөлжсөн рекламын агентлагын туслалцаа авах уу гэдгийг шийднэ. Томоохон компаниуд нь өөрийн рекламын хэлтэс тасагтай байдаг бөгөөд тэр нь рекламын агентлагуудтай хамтарч ажилладаг.
Жинхэн төрөлжсөн рекламын агентлагын тусламжтай реклам сурталчилгааны үйл ажиллагааг явуулах нь хамгийн зөв хувилбар байдаг.
Учир нь тэнд
- илүү нарийн мэргэжсэн ,хэдэн үүрэг давхар гүйцэтгэх чадвартай мэргэжилтнүүд ажилладаг.
- Ямар нөхцөлд ажиллах ажлын арвин туршлагадаа тулгуурлан янз бүрийн төвөгтэй асуудлыг амжилттай шийдвэрлэж чаддаг
- мэдээлэл түгээх хэрэгсэлд рекламын мэдээлэлийг боломжийн үнээр байрлуулах бололцоотой, ажлын уялдаа холбоотой байдаг.

Рекламын агентлагууд олноор байгуулагдан маш ашигтай ажиллаж байна .Тэдгээр нь 19-р зууны дунд үеэс эхлэн үйл ажиллагаа явуулж ирсэн өнөөдөр хамгийн их орлого ашигтай бизнесийн салбар болоод байна. Дэлхийд нэртэй агуу том рекламын агентлагууд гэвэл Leo Burnett, WPP Group –ыг нэрлэж болох бөгөөд WPP Group-ын бүрэлдэхүүнд Ogilvi & Matter, J.Walter Thomson,Fallon McElligot болон бусад агентлагууд ордог .

Сүүлийн үед рекламын агентлагууд нь маркетингийн олон төрлийн үйлчилгээг хослуулан гүйцэтгэх чиглэлээр ажиллах болжээ. Тухайлбал маркетингийн болон урамшуулал сурталчилгааны нэгдсэн үйл ажиллагааг хийхдээ реклам, борлуулалтын урамшуулал, олон нийтийн харилцаа, шууд маркетинг болон маркетингийн судалгаа зэрэг чиглэлээр цогц үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Маркетингийн урамшуулал сурталчилгаа: ХҮДС-ийн Маркетингийн багш: Ц.Долгорсүрэн

Цааш нь...

Monday, October 5, 2009

Реклам сурталчилгааны мэдээлэл түгээх хэрэгсэлийн сонголт



Реклам сурталчилгааны мэдээлэл түгээх хэрэгсэлийн сонголт нь дараах дөрвөн үе шатнаас бүрдэнэ.
1. Реклам сурталчилгааны хамрах хүрээ,давталтын тоо ба нөлөөллийн хүчний тухай шийдвэр гаргах
2. Реклам сурталчилгааг түгээх хэрэгсэлийн тодорхой төрлийг сонгох
3. Рекламын мэдээлэл агуулагчийн тодорхой төрлийг сонгох
4. Эдгээр хэрэгсэлийг ашиглах график хувиарийн тухай шийдвэр гаргах

Реклам сурталчилгааны хамрах хүрээ, давтамж нөлөөлийн хүчний тухай шийдвэр гаргах

Реклам сурталчилгааны мэдээлэл түгээх хэрэгсэлийг сонгохоос өмнө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд реклам захиалагч нь чухам ямар хамрах хүрээнд хир олон удаа уг рекламын мэдээллийг давтан хийх шаардлагатайг мэдэж шийдэх хэрэгтэй.
Хамрах хүрээ гэдэг нь зорилтот харилцагчидаас өгөгдсөн богино хугацаанд хийгдэх рекламын үйл ажиллагаанд хамрагдаж түүнтэй танилцах хүмүүсийн эзлэх хувь хэмжээ юм. Жишээ нь реклам захиалагч нь реклам хийх эхний гурван сарын турш зорилтот харилцагчдынхаа 70%-ийг хамрахаар үйл ажиллагаагаа төлөвлөж болно.

Давтах тоо гэдэг нь зорилтот харилцагчидын төлөөлөгчид нь дунджаар хэдэн удаа уг реклам сурталчилгаатай танилцсан байх хэрэгтэй гэдгийг харуулсан хэмжээ байна. Жишээ нь реклам захиалагч нь хамгийн багаар гэхэд зорилтот харилцагчийн төлөөлөгч нь уг рекламтай гурав дахин танилцсан байхаар төлөвлөж болох юм.
Түүнээс гадна реклам сурталчилгааны нөлөөллийн хүчийг мөн тооцох шаардлагатай болно.Энэ нь тухайн мэдээллийн хэрэгсэлээр хүргэж байгаа мэдээлэлийн хүмүүст үзүүлэх нөлөөллийн чанарын үзүүлэлт байна. Тухайлбал барааны хийц загвар өнгө үзэмж зэргийг хүмүүст сайн танилцуулахын тулд телевизийн мэдээлэлийг ашиглах нь радиогоор мэдээлсэнээс илүү хүчтэй нөлөөлнө. Реклам сурталчилгааны хамрах хүрээ хэдий чинээ өргөн ,давтамж олон нөлөөлөх хүч сайтай байвал төдий чинээ рекламын зардал өндөр гарна.
Мэдээлэл түгээх тодорхой хэрэгсэлийн төрлийг сонгохдоо тэдгээрийн хамрах хүрээ давталт нөлөөлийн хүч ямар байгааг тодорхой харилцагчидын бүлгээр ялгаатай авч үзэж тодорхойлох хэрэгтэй.Энд мөн реклам сурталчилгаанд хамрагдах барааны төрөл онцлогийг мөн харгалзан сонголтоо оновчтой хийх шаардлагатай.Тухайлбал өсвөр насны залууст зориулсан реклам сурталчилгааг бол телевиз,радиогоор явуулах нь оновчтой, харин өвөрмөц моод загварын хувцасыг төрөлжсөн каталог сэтгүүлээр сурталчилна.Түүнчлэн удахгүй хийгдэх өргөтгөсөн худалдаа үзэсгэлэнгийн тухай зарлал мэдээлэлийг телевизээр хийх нь зүйтэй.Эдгээрээс гадна энэ талын сонголтонд мэдээлэл түгээх хэрэгсэлийн үнэ өртөг нилээн чухал нөлөөлөх хүчин зүйл болдогийг анхаарах хэрэгтэй.

Зорилтот харилцагчидын онцлог тэдний мэдээлэл хүлээн боломж нөхцөл,хүсэл сонирхолыг бас харгалзан сонголт хийх хэргэтэй болно. Манай орны хувьд малчид тариаланчдад зориулсан рекламын мэдээлэлийг орон нутгийн ба төвийн сонин сэтгүүл, радиогоор хүргэх нь илүү үр дүнтэй байж болох юм.Тэгвэл Европын орнуудын хэрэглэгчидийн хувьд тухайлбал Скандиновын орнуудад хүмүүс нь телевизээс илүү сонин хэвлэл зэрэг хэвлэлийн реклам сурталчилгаанд илүү сонирхолтой байдаг тул хэвлэлийн рекламд зарцуулдаг рекламын зардал нь харьцангуй өндөр байна.

Маркетингийн урамшуулал сурталчилгаа: ХҮДС-ийн Маркетенгийн багш: Ц.Долгорсүрэн

Цааш нь...

Friday, October 2, 2009

Рекламын зарлал мэдээллийг боловсруулах



Рекламын зардал төсөвийг хангалттай их хэмжээтэй төлөвлсөнөөр үр өгөөжтэй реклам хийгдэх баталгаатай боллоо гэж ойлгож болохгүй. Реклам сурталчилгаанд тэнцүүхэн хөрөнгө зарцуулаад тун ялгаатай үр дүнд хүрэх нь бий.. Иймд рекламын мэдээллийг маш сайн чанартай боловсруулах нь түүний үр өгөөжийг нэмэгдүүлэхэд илүү ихээр нөлөөлнө. Хүмүүсийн анхаарал татахуйц сонирхолтой мөн ойлгомжтой реклам сурталчилгаа нь үр ашигтай болдог.Иймээс рекламын зарлал мэдээлэлийг судалгааны дүнд тулгуурлан чадварлаг сайн боловсруулах явдал маш чухал байдаг.

Өнөө үед маш олон сувгаар хүмүүст реклам сурталчилгаа очиж тэднийг бүр залхаах болсон нөхцөлд рекламын мэдээллийг боловсруулах ажлыг нарийн төлөвлөж орчин үеийн хэрэглэгчдийн анхаарлыг татаж барихын тулд уран сайхны зохиомжийн хувьд баялаг, чанартай байхад зайлшгүй анхаарах шаардлагатай болжээ.

Рекламын зарлал мэдээлэлийг боловсруулахдаа юуны өмнө уг рекламд буй бүтээгдэхүүнээс хүртэх давуу тал ашигт шинжийг тодруулахаас эхлэнэ.Учир нь хүмүүс рекламын мэдээлэлд хандахдаа түүний үр өгөөж, ашигтай гэдэгт итгэсэн тохиолдолд л анхаарал хандуулдаг байна. Энэ ажлыг төлөвлөхдөө зорилтот харилцагчийн онцлог байдал,тэднээс гарах хариу үйлдэл, өөр ямар хүмүүс энэ мэдээлэлтэй танилцаж болох зэрэг асуудлыг тооцож үзнэ.

Рекламын мэдээлэлийг боловсруулахдаа аль болох олон янзын бүтээлч санаа,чиглэлийн дагуу тайлбар бичлэг зохиогч, уран зураач –дизайнерууд хамтран ажиллах нь үр дүнтэй байдаг.

Реклам сурталчилгааны мэдээлэл нь дараах гурван шинжийг агуулсан байх шаардлагтай.
Нэгдүгээрт, тэр нь ач холбогдолтой буюу хэрэглэгчийн хувьд уг бараанд анхаарал хандуулахаар илүү сонирхолтой болгож буй тэр онцлогийг тусгасан байх,
хоёрдугаарт, мэдээлэл нь бодитой үнэн байх буюу хэрэглэгч уг реклам сурталчилгаагаар санал болгож байгаа бараа үйлчилгээний давуу талд итгэж үнэмшихүйц байх шаардлагтай.
Гуравдугаарт , рекламын мэдээлэл нь бусад ижил төстэй зүйлсээс ялгагдах уг барааны онцлогийг тодруулсан байх хэрэгтэй.

Мэргэжлийн рекламчид өөрсдийн рекламд хүмүүсийн анхаарлыг татах долоон аргыг хэрэглэдэг бөгөөд үүнд:
1) худалдаа наймааны өвөрмөц санал
2) рекламын давталт
3) эрчимт байдал
4) хөдөлгөөн
5) эрс ялгарал
6)оновчтой байдал
7) сэтгэл татах байдал зэрэг хмаарагдана. Эдгээрээс зөвхөн худалдааны хосгүй саналыг энд тодруулан авч үзлээ.

Рекламын мэдээлэлд гарах худалдааны хосгүй санал нь гурван үндсэн онцлогтой
а/ рекламын аливаа зарлал мэдээлэл нь хэрэглэгчдэд ямар нэг санал дэвшүүлсэн байх шаардлагатай.Энэ нь зүгээр нэг хоосон үг биш, өөрийн барааг магтсан гоё магтаал ч биш, ердийн нэг үзүүлэнгийн реклам чбиш харин тэр нь тодорхой хэргэлэгч болгонд “ Яг энэ барааг худалдан авбал тусгайөвөрмөц ашигт байдлыг олж авах болно” гэдгийг таниулсан санаа байна.
б/ Энэхүү худалдааны өвөрмөц санал нь өрсөлдөг талуудаас гарах боломжгүй юмуу тавьж чадахааргүй тийм хосгүй өвөрмөц онцлогтой эсвэл тухайн салбарт гарч байгаагүй баталгаа нотолгоотой холбоотой санал байж болно.
в/ Худалдааны хосгүй өвөрмөц санал бүхий рекламын мэдээлэл нь маш олон хэргэлэгчдийг хөдөлгөөнд оруулж тэдгээрийг уг барааг хэргэлэхэд хүргэхээр тийм хүчтэй нөлөөтэй байх явдал чухал. Өөрөөр хэлбэл энэ нь таны барааг өрсөлдөгчийнхөөс ялгаруулж боломжит шинэ хэргэлэгчид уг барааг яаж хүлээж авах гол илэрхийлэл болно.

Худалдааны өвөрмөц саналаа боловсруулахаас өмнө бараагаа байршуулах буюу чухам хэнд дориулагдсан / нас хүйс,боловсрол, мэргэжил, нийгмийн ба гэр бүлийн байдал, орлогын түвшин, амьдарлын хэд маяг,яс үндэс г.м/ болохыг тодорхойлох хэрэгтэй.

Худалдааны хосгүй саналаа боловсруулахдаа би өрсөлдөгчийн дэвшүүлэх саналаас чухам юугаар аа ялгаатай ,тухайн хэргэлэгчид илүү ашигтай үнэ цэнэтэй тийм саналыг тавьж чадах вэ гэдэг асуултыг өөртөө тавихрэрэгтэй. Дараа нь хэнд зориулж реклам хий жбайгаа , тэр хэргэлгэчийнхээ байранд өөрийгөө тавьж үзээд чухам би энэ саналыг сонирхох уу үгүй юу? Гэдэг талаар бодож үзэх нь зүйтэй. Маркетингийн болон рекламын салбарын мэргэжилтэн Джей Абрахамын хэлэх дуртай санаа бол ‘ бараагаа хурдхан борлуулахын хүсэл болсон худалдаачины нүдээр биш. Харин уг барааг худалдан авахыг хүсэж болох үйлчлүүлэгчийн нүдээр харах нь чухал “ гэдэг үг юм. Зөвхөн энэ тохиолдолд л та уг худалдааны хосгой саналаа зөв сайн боловсруулж чадна.

Бараагаа зах зээл дээр зөв байршуулж рекламын кампанит ажлыг сайн зохион байгуулж амжилтанд хүрсэн газруудын жишээнээс авч үзье. АНУ-ын Хаус оф Пату компани өөрийн бүтээгдэхүүний нэг болох Джой нэртэй үнэртэй усыг эмэгтэй чүүдэд санал болгохдоо тэдний “ бусдыг дууриахгүй , давтагдашгүй содон байх ‘’ гэдэг эрмэлзлийг сайиар тооцон энэхүү тансаг бараагаа байршуулсан байна.,Энэ зорилгоо хэрэгжүүлэхдээ “ ДЖОЙ бол дэлхийн хамгийн үнэтэй тансаг үнэр” гэсэн уриаг олж хэргэлсэн нь маш амжилттай болжээ. Ийм уриа бүхий реклам нь эмэгтэйчүүдэд үнэртэй усыг биш элит үнэрийг санал болгосоноороо онцлогтой, сонирхолтой болгосон байна. Үүний зэрэгцээ өндөр үнээр( 1 унц- 29,5мл.литрийн - үнэ 200гаруй ам. доллар ) цөөн хэдэн дэлгүүрээр борлуулсанаар хэт эрчимтэй борлуулалын үед гарч болох ердийн байдаг л барааны эгнээнд орж үйлдвэрлэлээс хасагдах аюулыг зайлуулж чаджээ. Эдний Уриа нь Джой бол хамгийн үнэтэй үнэртэй ус гэж санал болгоогүй “Джой – хамгийн үнэтэй тансаг үнэр “ гэсэн нь онцлогтой . Ийнхүү энэ компанми Джой маркын үнэртэй усаа хэрхэн оновчтой байршуулж ,элит барааны рекламыг гойд сайн зохион байгуулж уг бүтээгдэхүүний реклам, үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагааг яаж амжилттай тодорхой уялдуулан зохицуулсаныг харж болно.

Худалдааны хосгүй саналыг сонгож авахдаа рекламд тэр нь маш тодорхой байхал анхаарах хэрэгтэй байдаг. Жишээ нь ,гэр ахуйн техник хэрэгсэлийн засварын газар нь өөрийн үйлчилгээгээ сурталчлахдаа 24 цагаар ауилладаг, засварын дараа баталгаат хугацаа 1жил гэж зарлах нь хамгийн оновчтой сайн худалдааны хосгүй санал болох юм.

Нийт рекламд болон худалдааны хосгүй саналд таваигдах өөр нэг шаардлага боло түүний агуулга хэллэг нь дээд зэргийн энгийн ойлгомжтой байх явдал юм. Хэрвээ хүмүүсийн уншсан ,үзсэн ,сонссон рекламын мэдээлэл нь бага ч болов тодорхойгүй байх юм бол анхаарал нь төвлөрөхгүй. Ямар нэг рекламын мэдээллийг боловсруулахдаа түүнийг уншсан хүн уг мэдээллийн эхний 4-5%-ийг болон сүүлчийн 15-20%-ийг л илүү сайн тогтоодог гэдгийг харгалзах шаардлагатай Иймээс хамгийн үр дүнтэй нөлөө бүхий рекламын мэдээллийн гол чухал санаа нь дунд хэсэгт юмуу төгсгөл биш хамгийн эхэнд байх нь чухал. Рекламын мэдээлэл нь уртхан байвал дэвшүүлж байгаа худалдааны хосгүй өвөрмөц саналаа эхэнд ,дунд, эцэст гурав дахин давтах нь зүйтэй .

Өрсөлдөгчийн бараанаас ялгарахгүй шахам барааны хувьд чухал худалдааны хосгүй өвөрмөц саналыг олж түүнийгээ рекламдах хэрэгтэй болдог. Жишээ нь Гоо сайхны бараа нь ийм төрлийн бараанд ордог. Тимотей шампунийг Английн зах зээлд гаргахын өмнө реъламын агентлаг нь реклам боловсруулахаас өмнө зах зээл ба хэргэлэгчдээ судлах ажлыг сайн хйисэн байна. Энэхүү судалгаа шинжилгээний ажлын дүнд ангиличууд нь шампунийг байнга хэргэлэх нь үсэнд муу нөлөөтэй гэдэгээс эмээж болгоомжилдог болохыг тодруулсан байна. Энэ байдал нь рекламын хосгүй өвөрмөц худалдааны сагналаа боловсруулахад ашиг тустай зүйл болж уг шампунийг том дэлгэцээр рекламдахдаа “Тимотей шампунь нь өвсний ханд агуулсан зөөлхөн шампунь бөгөөд хүсвэл хэдэн ч удаа үсээ угааж болно” гэсэн бичлэг тайлбартай үзүүлсэн байна. 6 сарын дараа Тимотей шампунь нь Английн зах зээлд тэргүүн байр эзлэх болжээ.

Рекламын шилдэг мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар реклам нь хурц ухаан, уран сайхны содон ололтын өрсөлдөөн биш, харин реклам бол шинжлэх ухаан гэж ойлгож боллоо. Рекламын мэргэжилтнүүдийн гол зорилго бол хүмүүст таалагдах рекламыг бүтээх явдал биш, харин уг барааны эрэлтийг урамшуулж хүчтэй нөлөө үзүүлэхэд нөлөөлдөг рекламыг бүтээх явдал гэж үзэх болоод байна.


Цааш нь...

Thursday, October 1, 2009

Зорилтот харилцагчийг тодруулах


Зорилтот харилцагч хүлээн авагчидыг тодруулах нь ихэнхдээ хэрэглэгчдийн ойлголтыг боловсруулах шатанд шийдвэрлэх асуудал байдаг.Реклам сурталчилгааны нарийвчилсан зорилго нь зорилтот хүлээн авагчийн бүлгийг тодорхойлж тэдэнд яаж нөлөөлөх асуудлыг тодруулна.Мөн түүнчлэн хэрэглэгчид болон дилерүүдийн дунд асуулга явуулж сурталчилгаагаар юу хүсэж,юуг илүү анхаардаг болон рекламын үр нөлөө агуулгын талаархи тэдний санаа бодлыг илрүүлэх боломжтой байна.

Ийм маягаар зорилтот хүлээн авагчдын бүлгүүдийг илрүүлж тэдгээрийн ялгаатай онцлог шинжүүдийг судлаж мэдэх боломжтой болно.Эдгээр бүлгүүдэд хандсан реклам сурталчилгааг хийхдээ тэдгээрт ялгаваргүй ерөнхий мэдээлэл хийх үү? Эсвэл бүлэг тус бүрт хандсан өвөрмөц санал боловсруулах уу? , аль нэг бүлгийн тодорхой хэсэгт хандсан саналаар хягаарлах уу гэдгийг шийднэ.Энд бизнесийн хүрээний хүлээн авагчдыг бодвол эцсийн хэрэглэгчидийг татахад хүндрэлтэй байдаг.Иймд тэднийдунд нилээд өргөн хүрээтэй судалгаа асуулга явуулах байдлаар бодитой үр дүнд хүрнэ.

Мэдээллийг дамжуулах хэрэгсэлийн сонголт
Рекламын мэдээлэлийг хүлээн авагч буюу хэнд зориулж хийх вэ гэдгийг тодруулсаны дараа түгээх хэргэсэлийг сонгоно.Энэ нь реклам сурталчилгааны стратегийн нэг гол бүрдэл хэсэг нь болдог учраас нилээд нухацтай хандах шаардлагатай. Тэрчлэн мэдээллийг түгээх хэрэгсэлд мэдээлэлээ байршуулахад нийт рекламын зардалын ихэнх хувь нь( 90 хүртэл хувь) зарцуулагддаг тул энэ асуудалд хамгийн анхааралтай хандах нь зүйтэй.Энэ сонголтыг оновчтой хийхийн тулд харилцагч хүлээн авагчдын дунд нилээд нарийн тодорхой асуудлыг тодруулах чиглэлээр асуулга харилцлага явуулах нь үр дүнтэй байдаг.

Энэ асуулгын зорилго нь хэрэглэгчид ямар сувгаар рекламын мэдээлэл голдуу авах сонирхолтой , ямар нэвтрүүлэг үздэг,ТВ,радиог хэдийд үздэг ба сонсдог,хир зэрэг тогтмол үздэг, янз бүрийн нэвтрүүлгийн дундуур хийдэг рекламын мэдээлэлд яаж ханддаг гэх зэрэг асуудлыг тодруулахад чиглэгдэнэ.Мөн түүнчлэн хүмүүс ямар сонин хэвлэл уншдаг,хир тогтмол,ямар зорилгоор уншдаг,тэнд байгаа реклам сурталчилгаанд яаж ханддаг, сонингийн аль хэсэгт байрлуулсан мэдээлэлд илүү анхаардаг зэрэг асуудлыг тодруулах явдал чухалюм.

Мэдээлэлийн хэрэгсэлийн төрлийг сонгох асуудлыг тэнд байршуулах мэдээлэлийг боловсруулах асуудалтай нягт уялдаатай авч үзэх нь хамгийн зөв хандлага болдог.

Рекламын төсөв зардалын төлөвлөлт

Рекламын зорилгоо тодорхойлсоны дараа түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагтай төсөвийн хэмжээг бүтээгдэхүүн тус бүрээр нарийвчлан төлөвлөх шаардлагатай. Реклам сурталчилгааны үндсэн үүрэг нь уг барааны эрэлтийг нэмэгдүүлэх явдал гэдэг нь ойлгомжтой.Компаниуд товлосон борлуулалтаа хангахын тулд зайлшгүй шаардлагатай хэмжээнээс илүү хөрөнгийг аль болох зарцуулахгүй байхыг хүсдэг. Дээр бид урамшуулал сурталчилгааны зардал төсөв тооцох хамгийн түгээмэл дөрвөн аргуудыг тодруулсан бөгөөд энд реклам сурталчилгааны төсвийг төлөвлөхдөө тооцох шаардлагатай хэдэн хүчин зүйлүүдийг авч үзье.
1 Барааны амьдарлын мөчлөг. Шинэ барааг зах зээлд эхлэн гаргах үе буюу нэвтрэх үед рекламын зардал төсөв их шаардлагтай байдаг нь хэрэглэгчдийг аль болох өргөнөөр шинэ бараатай танилцуулж тэднээр хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай холбоотой юм.
2 Зах зээлийн хувь хэмжээ . Борлуулалтын дүнгээс хувиар тооцох аргаар рекламын төсөвөө тодорхойлох үед зах зээлийн эзлэх хувь ихтэй барааны хувьд илүү их хөрөнгө зарж сурталчигаа хийх шаардлагатай . тэгвэл нийт зах зээлд эзлэх хувь хэмжээ багатай барааны маркын хувь энэ зардал бага байна.Ер нь зах зээлд эзлэх хувь хэмжээгээ нэмэгдүүлж зах зээлийг эзлэн авахад нилээд их хэмжээний зардал реклам сурталчилгаанд шаардлагатай болдог.
3 Реклам ба саад тотгор. Өрсөлдөөн ихтэй зах зээлд рекламын зардал төсөв сайтай нөхцалд өөрийн барааны маркыг тэнд гарч байгаа дуу шуугианаас давж сурталчилахын тулд илүү “ чангаар “ реклам хийх хэрэгтэй болдогийг анхаарах нь чухал.
4 Реклам сурталчилгааны давтамж. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд рекламын мэдээлэлийг олон дахин давтах шаардлагатай бол рекламын зардал төсөв илүү ихээр шаардагдана.
5 Барааны ижил төсөөтэй байдал.Бусад өрсөлдөгчийн маркаас ялгагдах онцлог багатай барааны бүлгийн ( iшар айраг,хүйтэн ундаа, угаалгын нунтаг г.м)хувьд бусдаас ялгахын тулд илүү эрчимтэй сурталчилгаа хийх болдог.Хэрэв өрсөлдөгчийнхөөс эрс ялгаатай бараа байвал түүний ялгагдах онцлогийг тодоруулахад реклам сурталчилгааг явуулах хэрэгтэй юм.

Реклам сурталчилгаанд шаардлагатай төсвийн хэмжээг оновчтой тогтоох нь нилээд төвөгтэй хэцүү асуудлын нэг байдаг. Судлаачид шүүмжлэгчдийн үзэж байгаагаар өргөн хэрэглээний барааны худалдаа эрхэлдэг томоохон компаниуд рекламд хэтэрхмй их хөрөнгө зарцуулдаг, харин үйлдвэрийн газрууд энэ зардалаа хэтэрхий хэмнэхийг хичээж байгаа тухай шүүмжтэй хандах боллоо.


Цааш нь...
:
Design by Dzelque Blogger Templates 2008

Design by infinityskins.blogspot.com 2008